Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар  2022/ШЦТ/226

 

2022         06          23                                        2022/ШЦТ/226

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Г.Эрдэнэзул,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 222500155**** дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг ********тоотод Д.А-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар буюу зүүн цавь, зүүн гуяны дотор хэсэг, хошногоны амсрын дээд хэсгийг асаагуураар түлж, хошного руу сэрээ чихэж хошногоны хуниасанд шарх бүхий гэмтэл, нүүр болон биед гар болон хөлөөрөө цохиж тархи доргилт, дух, баруун нүдний зовхи, шанаа, хацар, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, нүүр хоёр гарын тохой, баруун шанаа, бүсэлхийн хэсэг, хоёр өгзөг, зүүн гуяны гадна хэсэг, баруун гуяны дотор дээд хэсэг, сарвуунд зулгаралт, баруун чихний дэлбээ, хоёр өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр архи ууж байгаад Д.А  бид хоёр үл ойлголцоод Д.А-ыг би нүүр хэсэг рүү нь зүүн гараараа хоёр удаа цохиод тэгээд нэг өргөөд газар шидсэн. Тэгээд тэр өдрөө тэндээ бид гурав унтаж амраад сэрсэн. Мөн 2022 оны 02 дугаар сарын 02-ны өглөө босоод би Д.А аас гэртээ харих юм уу? Эсвэл архи уух юм уу, гэж асуухад Д.А  ууя гээд дэлгүүрээс бид гурав 3-4 шил архи дахиж авч уугаад нилээн орой болсон байсан цагийг нь санахгүй байна... Д.А  газар хөл дээрээ зогсож чадахгүй унаад газар хэвтээд унтсан байхаар нь би бөгсний нүх рүү 2-3 удаа сэрээний ар хэсгийн төмрийг чихсэн. Тэгээд би үүний дараа 2-3 удаа архи татаат тасраад унтсан байсан...түүний өгзөгний нүх рүү 2-3 удаа сэрээний ишээр хатгасан бөгөөд сэрээний иш цус болчихсон байсан. Мөн би түүний гуяны доторх хэсгийг асаагуураар түлсэн юм. Тухайн үед миний ухаан санаа орж гараад яг юу хийгээд байгаагаа хянаж чадахгүй байсан. Ер нь би түүний биед учруулсан гэмтлүүдийг хүлээн зөвшөөрч байгаа... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол 362,000 төгрөг нэхэмжилснийг би төлнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-58х/,

 

- Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зүс таних Б.Бтэй фейсбүүкээр чаталж уулзахаар болсон юм. Тэгээд би түүнтэй Хорооллын эцэст 17 цагийн үед уулзсан бөгөөд түүнтэй хамт бас нэг ах байсан. Ингээд Б.Б дэлгүүрээс 0,5 литрийн Соёрхол архи, нэг лаазтай пиво авч бид 3 Б.Б гэрт очсон. Ингээд бид 3 үргэлжлүүлээд уугаад байсан бөгөөд би согтоод тасарсан байсан учир би юу болсныг мэдэхгүй байна. Өнөө өглөө би ухаан ороод сэрэхэд Б.Б гэрт сэрсэн бөгөөд Б.Б, бас нөгөө ах нь байсан. Би явлаа гэхэд тэр ах нь гэрийнхээ хаалгыг онгойлгож өгсөн бөгөөд миний бие нил хөндүүр болсон байсан. Би тэд нараас намайг яачихсан юм бэ гэтэл дуугарахгүй байсан. Одоо миний баруун нүд хавдаж, хамар хугарсан, зүүн талын хөмсгийг шатаасан, мөн бөгс маань өвдөж байна. Намайг яг хэн яасныг мэдэхгүй байна, ямар ч байсан гурвуулаа л байсан. Би согтоод тасарчихсан байсан учир юу болсныг санахгүй байна... Би Билгүүнтэй 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр уулзсан, түүнтэй уулзахаас өмнө миний биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Би биеийнхээ түлэгдсэн хэсэгт түлэнхийн тос түрхэж байгаа, өвчин намдаах эм болон өвчин намдаах лаа хэрэглэж байгаа. Одоогийн миний биеийн байдал сайнгүй байна...тухайн үед юу болсон талаар үнэхээр санахгүй байгаа тул хэн намайг ийм болгосныг мэдэхгүй байна. Ямар ч байсан Б.Б болон ах нь бид 3 байсан. Б.Б нь эмчилгээний төлбөр 100,000 төгрөг төлсөн. Миний эмчилгээнд гарсан 362,000 төгрөг, мөн цаашид гарах зардлаа нэхэмжилнэ. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36, 33-34х/,

 

- Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...би 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б.Бтэй цуг байсан. Манай Рашаантын гэр болох 5-502 тоотод байсан. Тэнд бид хоёр архи ууж байсан. Тухайн өдөр найз нь гэх Д.А  гэх залуу гаднаас дэлгүүр хаахаас өмнө ирсэн. Би хугацааг нь сайн санахгүй байна. Д.А ыг гаднаас орж ирэхээр нь нэмж 2 шил архи авсан. Тэгээд бид 3 уусан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Тэгээд уугаад нэлээн халаад байж байхад Б.Б Д.А  луу уурлаад чи яахаараа манай найз охиныг уул руу аваачиж машинтай хүчинддэг юм гэсэн тэгээд тэр хоёр маргалдаад зодоон эхэлсэн. Тэгээд хоорондоо маргалдаад зодолдоод байхаар нь салгах гэсэн чинь намайг Б.Б цохисон. Би манараад ухаан балартаад хэсэг унасан байсан. Тэгээд ухаан ортол Д.А ыг Б.Б орон дээр цээжин хэсгээр нь түшүүлчихсэн, хөлөөр нь газар өвдөглүүлчихсэн өмдийг нь тайлчихсан байсан. Тэгээд би хараад босоод ирсэн чинь Б.Б над руу ахаа баларсан гээд гартаа халбага барьсан байсан. Тухайн халбаганы бариул үзүүр нь цус болчихсон байсан. Тэгээд би асуутал “би энэ халбаганы бариул үзүүр хэсгийг Д.А анус руу бөгс рүү хийчихлээ” гэсэн. Тухайн үед Д.А  нэлээн согтсон байсан. Эсэргүүцэх сөхөөгүй байсан. Д.А  Б.Бг чи найзыгаа яаж байгаа юм бэ гээд байсан тэгээд үүр цайтал Д.А  байж байгаад золголттой гэж хэлээд гараад явсан...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 40-41х/,

 

- Гэрч Ө.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн өдөр би найз Д.А тай уулзаад байж байтал тэрээр найз Ариунболд дуудаад байна гэж хэлсэн. Тэгээд Д.А  бид 2 түүний яриад байсан А гэгчтэй уулзахад миний зүс таних Б.Б байсан. Тухайн үед Б.Б нь нэг махлаг, хөгшин эгчтэй цуг хоёулаа согтуу ирсэн юм. Д.А  бид 2 эрүүл байсан. Ингээд бид 4 хороололд байх нэг буудалд /нэрийг нь мэдэхгүй байна гэх/ орж нэг ортой өрөө авсан юм. Тэгээд буудалдаа бид нар архи болон пиво уусан. Тэгээд байж байтал Д.А  нь тус буудлаар үйлчлүүлж байсан нэг намхан биетэй охиныг таниад юм яриад байсан. Тэр охин нь манай өрөөнд орж ирээд 2-3 хундага архи уусан бөгөөд өөрийгөө бид нарын өрөөний хажуу талын өрөөнд байгаа гэж ярьж байсан. Удалгүй тэр охин өрөө рүүгээ орсон юм. Тэгээд байж байгаад би нойл орчихоод буцаад иртэл Б.Б нь буудлын өрөөний толийг хагалаад гар нь цус болчихсон байсан. Ингээд би Д.Ахамт буудлаас гарч түүнийг өвөө, эмээгийнд хүргэж өгсөн. Тэгээд би такси авч гэр рүүгээ явсан юм. Тухайн үед бид нарын дунд ямар нэг хэрүүл маргаан, зодоон болоогүй юм. Би тухайн үед тээврийн хэрэгсэлгүй явсан. Би хэнийг ч хүчиндээгүй бөгөөд Нямка гэх хүнийг танихгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 144 дугаартай “...Д.Абиед тархи доргилт, дух, баруун нүдний зовхи, шанаа, хацар, дэд урууланд зөөлөн эдийн няцрал, нүүр хоёр гарын тохой, баруун шанаа, бүсэлхийн хэсэг, хоёр өгзөг, зүүн гуяны гадна хэсэг, баруун гуяны дотор дээд хэсэг, сарвуунд зулгаралт, баруун чихний дэлбээ, хоёр өвдгөнд цус хуралт, зүүн цавь, зүүн гуяны дотор хэсэг, хошногоны амсрын дээд хэсэгт шарх, хошногоны хуниасанд шарх гэмтэл тогтоогдлоо.

Тархи доргилт, дух, баруун нүдний зовхи, шанаа, хацар, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, нүүр хоёр гарын тохой, баруун шанаа, бүсэлхийн хэсэг, хоёр өгзөг, зүүн гуяны гадна хэсэг, баруун гуяны дотор дээд хэсэг, сарвуунд зулгаралт, баруун чихний дэлбээ, хоёр өвдгөнд цус хуралт, хошногоны хуниасанд шарх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, зүүн цавь, зүүн гуяны дотор хэсэг, хошногоны амсрын дээд хэсэгт үүсэн шарх өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба дээр.х гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна.

Дээрх бүх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-67х/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-14х/,

 

- Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-22х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаартай “...1. Д.Абиед хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Хамрын ясны хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана.

2. Хамрын ясны хугарлыг тухайн үед шинэ гэмтэл буюу хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байжээ.

3. Хамрын ясны хугарал нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэгт /хх-ийн 73-74х/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1304 дугаартай 1. Шинжилгээнд ирүүлсэн Д.А  2022.2.1 гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн Д.А 2022.2.1 гэж хаягласан шээснээс тетрагидроканнабилинол илэрч байна.

3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабилинол нь сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцид багтдаг болно гэсэн дүгнэлт /хх-ийн 101-102х/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1303 дугаартай ... Шинжилгээнд ирүүлсэн сэрээ дугаар 1 дээр цус илэрсэн.

2. Шинжилгээнд ирүүлсэн сэрээ дугаар 2 дээр биологийн ул мөр илрээгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн сэрээ дугаар 1 дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.

4. Шинжилгээнд ирүүлсэн Х.Б гэх, Б.Б гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.

5. Шинжилгээнд ирүүлсэн сэрээ дугаар 1 дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Х.Батдорж гэх, Б.Б гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна гэсэн дүгнэлт /хх-ийн 110-111х/,

 

- Шүүх сэтгэц эмгэг судлалын ... 1. Магадлуулагч Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үед сэтгэцийн хувьд эрүүл, сэтгэцийн эмчийн хяналтад байдаггүй.

2. Магадлуулагч Б.Б нь өөрийн хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадвартай.

3. Магадлуулагч Б.Б нь сэтгэцийн хуьвд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай.

4. Б.Б нь сэтгэцийн хувьд эрүүл учир албадан эмчилгээ шаардлагагүй.

5. Магадлуулагч Б.Б нь болсон явдлыг үнэн зөв тусган, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

6. Магадлуулагч Б.Бд мансууруулах төрлийн эм бодисын хамаарлын асуумж асуухад яг одоо түүнд мансууруулах бодис хамаарлын шинж илрээгүй.

7. Магадлуулагч Б.Бд мансуурлын шинж үзлэгийн явцад илрэхгүй байнагэсэн дүгнэлт /хх-ийн 119-121х/,

 

- Б.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 143, 146, 155х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг гинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Бг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг ********тоотод шүүгдэгч Б.Б, Х.Б, хохирогч Д.А нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх бөгөөд улмаар шүүгдэгч Б.Б нь Д.А зүүн цавь, зүүн гуяны дотор хэсэг, хошногоны амсрын дээд хэсгийг асаагуураар түлж, хошного руу сэрээ чихэж хошногоны хуниасанд шарх бүхий гэмтэл, нүүр болон биед гар болон хөлөөрөө цохиж тархи доргилт, дух, баруун нүдний зовхи, шанаа, хацар, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, нүүр хоёр гарын тохой, баруун шанаа, бүсэлхийн хэсэг, хоёр өгзөг, зүүн гуяны гадна хэсэг, баруун гуяны дотор дээд хэсэг, сарвуунд зулгаралт, баруун чихний дэлбээ, хоёр өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь онц харгис хэрцгийгээр, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Д.А“...Би явлаа гэхэд тэр ах нь гэрийнхээ хаалгыг онгойлгож өгсөн бөгөөд миний бие нил хөндүүр болсон байсан. Би тэд нараас намайг яачихсан юм бэ гэтэл дуугарахгүй байсан. Одоо миний баруун нүд хавдаж, хамар хугарсан, зүүн талын хөмсгийг шатаасан, мөн бөгс маань өвдөж байна. Намайг яг хэн яасныг мэдэхгүй байна, ямар ч байсан гурвуулаа л байсан... 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр уулзсан, түүнтэй уулзахаас өмнө миний биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй... Ямар ч байсан Б.Б болон ах нь бид 3 байсан...” гэсэн, гэрч Х.Б-ийн “...би 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б.Бтэй цуг байсан. Манай Рашаантын гэр болох 5-502 тоотод байсан. Тэнд бид хоёр архи ууж байсан. Тухайн өдөр найз нь гэх Д.А  гэх залуу гаднаас дэлгүүр хаахаас өмнө ирсэн... Д.А ыг гаднаас орж ирэхээр нь нэмж 2 шил архи авсан. Тэгээд бид 3 уусан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй... ухаан ортол Д.А ыг Б.Б орон дээр цээжин хэсгээр нь түшүүлчихсэн, хөлөөр нь газар өвдөглүүлчихсэн өмдийг нь тайлчихсан байсан. Тэгээд би хараад босоод ирсэн чинь Б.Б над руу ахаа баларсан гээд гартаа халбага барьсан байсан. Тухайн халбаганы бариул үзүүр нь цус болчихсон байсан. Тэгээд би асуутал “би энэ халбаганы бариул үзүүр хэсгийг Д.Аанус руу бөгс рүү хийчихлээ” гэсэн. Тухайн үед Д.А  нэлээн согтсон байсан. Эсэргүүцэх сөхөөгүй байсан...” гэсэн мэдүүлгүүд, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 144 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.Б нь түлэх, сэрээгээр хатгах зэргээр хохирогч Д.Абиед олон тооны шарх үүсгэж онц харгис хэрцгий аргаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохиролын талаар:

            Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй ба хохирогч Д.А нь эмчилгээний зардалд 362,000 төгрөг нэхэмжилсэн, уг мөнгийг  шүүгдэгч төлнө гэх тул шүүгдэгчээс 362,000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл болон 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас “... Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногт дүйцүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 23 хоногийн хорих ялд нэмж нэгтгэн нийт 1 жил 11 сар 23 хоногийн хорих ял оногдуулах саналтай...” гэсэн болно.

 

 Шүүх шүүгдэгч Б.Б-гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б нь урьд тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялаа биелүүлээгүй тул 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 24 дугаар шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 9 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 7 сар 9 хоногийн хорих ялаар сольсон байна. Шүүгдэгч Б.Б нь шүүгчийн захирамжийн дагуу хорих ялаа эдэлж байсан бөгөөд түүнд энэ хэрэгт 2022 оны 05 сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

 

Шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ялын дээд хэмжээ 6 сар хүртэлх хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялтай тул шүүх уг шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх боломжгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 23 хоногийн ял, уг тогтоолоор оногдуулсан 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.    

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 38 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн 2 ширхэг сэрээ, 2 ширхэг хатаасан цусыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

     1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Баттулгын Б.Б-г 5 /тав/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 23 хоногийн хорих ял, уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусд нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 38 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б-ийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаа хураагдаж ирсэн 2 ширхэг сэрээ, 2 ширхэг хатаасан цусыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баритмт устгах комисст даалгасугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 362,000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.А-д олгосугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.НАРМАНДАХ