Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0223/Э/ Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн, Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа, Шүүгдэгч Б.Майнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяд Баяндалайн Майнбаярт холбогдох 201609000448 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Манхантолгой 3 дугаар гудамжны 16 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: 1999 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, 2002 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, 2002 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2003 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 13 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан, 2007 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Баяд овгийн Буяндалайн Майнбаяр, /РД:ТЛ84050271/8 Doc/Шийтгэх тогтоол 2016/Б.Майнбаяр-145.2 Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Майнбаяр нь согтуурсан үедээ архины мөнгө олох шунахайн зорилгоор 2016 оны 06 дугаар сард иргэн Г.Энхбаатарын эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг, 7 дугаар байрны 2 дугаар орцны подвалын цонхыг хаасан банзыг эвдлэн нэвтэрч 468,000 төгрөгний үнэ бүхий гагнуурын аппарат, “Кен” маркийн гар дрилль, таслагч, дорцовны ком хулгайлж бага бус хэмжээний хохирол, мөн 2016 оны 7 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 11 дүгээр байрны гадна зогсоол дээр байрлуулсан байсан иргэн С.Батдэлгэрийн эзэмшлийн цагаан өнгийн “Тоёота приус-20” маркийн 48-79 ДАХ улсын дугаартай автомашины 300,000 төгрөгний үнэ бүхий 2 ширхэг толийг хулгайлж бага бус хэмжээний хохирол тус тус учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Б.Майнбаярын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би яг одоо сар өдрийг нь санахгүй байна ямар ч байсан энэ оны 5 сарын сүүл 6 сарын эхэнд байсан санагдаж байна. Би шөнө архи уусан, хонох газар хайгаад төмөр замд явж байгаад 7 дугаар байрны нэг орц руу нь ороход жижүүргүй мөн подваль цоожтой байхаар нь дотор нь орж унтах санаатай панераар тагласан цонхтой байхаар нь банзыг аваад дотор нь ороод доошоо шатаар буусан, тэгтэл төмөр хаалга байхаар нь нүхээр харахад машины эд анги байх шиг байсан, хаалгыг нь түлхээд завсар гаргаад орж гагнуурын аппарат, таслагч, багажны ком байхаар нь авч гарсан юм. Тухайн авч гарсан зүйлээ 10 дугаар байрны хойно нууж үлдээгээд таслагчаа авч яваад вокзал дээр үл таних эмэгтэй хүнд 0,5-ын шил архиар сольсон. Тэгээд тухайн 11-р байрны орцонд унтсан. Маргааш өглөө нь үлдээсэн эд зүйлээ аваад зах дээр очиж барилгын материал зарж байсан хүнд гагнуурын аппарат болон багажаа зарсан юм” гэх мэдүүлэг хавтаст хэргийн /26-29 дүгээр хуудас/ “....би 2016 оны 07 сарын орчим шинэ дарханд очиж архи уусан. Тэгээд 12 цаг болоод дэлгүүр хаагаад тэр залуугаас салаад хуучин Дархан орох замдаа 11 дүгээр байрны гадаа цагаан өнгийн приус машин зогсож байхаар нь ойр хавьд хүн амьтан харагдахгүй байсан болохоор нь 2 талын толийг хугалаад авсан. Тэгээд хуучин Дархан руу явж байх замдаа доторх хоёр хавтсыг нь салгаад гадна гэрийг хаясан. Тэгээд вокзал дээр ирээд шаг зардаг авгайд 2 толио өгөөд 0.5-тай 1 шил архи авсан, би тухайн үед согтуу байсан болохоор тэр эмэгтэйг одоо харвал танихгүй. Би зарахдаа миний толь, миний эд зүйл байгаа юм гэж зардаг юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дугаар хуудас/, “...Архи уухаараа хулгай хийдэг. Архины мөнгө олох зорилгоор хулгай хийсэн. Согтуу байсан болохоор ямар хүнд өгсөн гэдгээ сайн санахгүй байна. Эмэгтэй хүнд л өгсөн. Цаашдаа гэмт хэрэг үйлдэхгүй, хот явж ажил хийдэг байсан, архи ууж байгаад хулгай хийсэн байсан, цаашид ажил хийж амьдарна, хохирол төлбөр төлөөгүй.” гэх мэдүүлэг, Хохирогч Г.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...би өөрийн амьдардаг байрныхаа доод талын подвалыг эзэмшдэг. Тухайн газартаа би ойр зуурын эд зүйлээ хадгалдаг юм. 2016 оны 05 сард санагдаж байна. Би тухайн подвалд гагнуурын аппарат, гар дрилль, таслагч, дорцовны ком зэрэг эд зүйл үлдээсэн байсан. Тэгтэл тухайн сарын дундуур санагдаж байна, Баруунхараа явчихаад сарын дундуур ирэхэд миний подвалын цонх онгорхой байсан, ороод үзэхэд дотор нь байсан эд зүйл байхгүй байсан. Би тухайн үедээ цагдаад мэдэгдээд орхисон. Би подвалынхаа цонхыг банзаар битүүлсэн байсан, банзыг аваад жижиг цонхоор орсон байсан. Гагнуурын аппарат, гар дрилл, таслагч, дорцовны ком зэрэг алдагдсан, нийт 468,000 төгрөгний хохирол учирсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/, Хохирогч С.Батдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 07 дугаар сарын 05-ны орой 23:00 цагийн үед хуучин хорооллын 11-р байрны гадаа 48-79 ДАХ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн автомашинаа байрлуулчихаад гэр рүүгээ орсон. Тэгээд маргааш өглөө 2016 оны 7 дугаар сарын 6-ны өглөө 07:00 цаг өнгөрч байхад орцноосоо гараад хартал миний машины хоёр талын толь байхгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/, Гэрч Ө.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн.. “...Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт газар тариалан, барилга-авто сэлбэгийн зах дээр 96 дугаартай лангууг ажиллуулдаг. Би хугацааг нь сайн санахгүй байна. Тэр нөхөр эхлээд ирээд гагнуурын аппарат зарах гэсэн юм намайг дагаж очоод аваач гэхээр нь би дагаж явж чадахгүй гэсэн чинь өөрөө яваад нэг гагнуурын аппарат болон жижиг нимгэн төмөр хайрцагны хамт авч ирээд надад 40,000 төргөрөөр зарсан. Би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй тэр өөрөө минийх гээд байсан юм. Хямд зарна гэхээр нь авсан юм. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/, Гэрч Ө. Эрдэнэбилэгээс яллагдагч Б.Майнбаяраас худалдаж авсан гэх гагнуурын аппаратыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас/, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн “ ...Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2016 оны 8 дугаар сарын 19-ний байдлаар 468,000 төгрөг байна” дүгнэлт /хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/, 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн “...Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2016 оны 7 дугаар сарын 8-ны байдлаар 300,000 төгрөг байна” дүгнэлт / хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас/, Яллагдагч Б.Майнбаярын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хавтаст хэргийн 91-94 дүгээр хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон урьд ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 71-97 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв. Шүүгдэгч Б.Майнбаяр нь согтуурсан үедээ архины мөнгө олох зорилгоор шунахайн сэдэлтээр 2016 оны 06 дугаар сард иргэн Г.Энхбаатарын эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сум, 4 дүгээр баг, 7 дугаар байрны 2 дугаар орцны подвалын цонхоор нэвтэрч гагнуурын аппарат, “Кен” маркийн гар дрилль, таслагч, дорцовны ком хулгайлж бага бус хэмжээний буюу 468,000 төгрөгний хохирол, мөн 2016 оны 7 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 11 дүгээр байрны гадна зогсоол дээр байрлуулсан байсан иргэн С.Батдэлгэрийн эзэмшлийн цагаан өнгийн “Тоёота приус-20” маркийн 48-79 ДАХ улсын дугаартай автомашины 300,000 төгрөгний үнэ бүхий 2 ширхэг толийг хулгайлж бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, орон байр агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Энхбаатар, С.Батдэлгэр, гэрч Ө.Эрдэнэбилэг, шүүгдэгч Б.Майнбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мөн хэрэгт авагдсан, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Аймгийн прокурорын газраас Б.Майнбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Майнбаярт давтан үйлдлээр орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Отгонбаяр нь хохирогч Г.Энхбаатарт 468,000 төгрөгний хохирол учруулснаас мөрдөн байцаалтын шатанд эд зүйл хүлээлгэн өгөх ажиллагаанд хохирогч Г.Энхбаатар нь “...хулгайн гараар орсон зүйлийг авахгүй, эд зүйлийн үнийг нэхэмжлэхгүй” гэжээ. Хохирогч С.Батдэлгэрт 300,000 төгрөгний хохирол учруулснаас мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Батдэлгэр нь “...Машины 2 ширхэг толины үнийг төлүүлэх хүсэлтэй байна” гэжээ. Шүүгдэгч Б.Майнбаяр нь урьд шүүхээр таван удаа ял шийтгүүлж байсан байх ба хамгийн сүүлд 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялтайд тооцох хугацаа дууссан байна. Шүүгдэгч Б.Майнбаярт ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хохирогч Г.Энхбаатар эд зүйлийн үнийг нэхэмжлэхгүй, хүлээн авахаас татгалзсан талаараа хавтаст хэргийн материалтай танилцах үедээ албан ёсоор хүсэлт гаргасан байх ба эд зүйлийн үнэ, гэм хорын хохирлыг нэхэмжлэх эсэх нь хохирогчид олгогдсон эрх тул гэм хорын хохирол болох 468,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах шаардлагагүй байна гэж үзэв. Харин хохирогч С.Батдэлгэр мөрдөн байцаалтын шатанд гэм хорын хохирол 300,000 төгрөгийг нэхэмжилнэ гэж хэргийн материалтай танилцах үед хүсэлт гаргасан байх ба прокурорын шатанд эд зүйлийн үнийг нэхэмжлэхгүй гэсэн хүсэлт гаргасан боловч уг хүсэлт нь нотариатын баталгаагүй, хүсэлтийг хүлээн авсан дардасгүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлж, хохирогчоос гаргасан албан ёсны хүсэлт гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Майнбаяраас 300,000 төгрөг гаргуулж хохирогч С.Батдэлгэрт олгохоор шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.3 дах хэсэгт ... “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан” мөн хуулийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан” гэдэгт хэрэгт холбогдогч этгээд өөрөө санаачлан хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан байдлыг ойлгох ба шүүгдэгч Б.Майнбаяр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, харин хохирогч “хулгайн гараар орсон эд зүйлийг авахгүй” гэх шалтгаанаар эд зүйлийн үнийг нэхэмжлээгүй байна. Иймд шүүгдэгч Б.Майнбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрт оногдох хөрөнгө байхгүй тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Б.Майнбаярын энэ хэрэгт 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс нийт 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 83 хоног хоногийг ял эдэлсэн хугацаанд тооцож, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Баяд овгийн Баяндалайн Майнбаярыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Баяд Баяндалайн Майнбаярт эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил /10/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Майнбаярт оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Б.Майнбаярын цагдан хоригдсон 83 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай. 5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Б.Майнбаяраас 300,000 төгрөгийг /гурван зуун мянга/ гаргуулж хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, 12-р байр, 18 тоотод оршин суух Шарнууд овгийн Сэнгэдоржийн Батдэлгэр /РД:РН77011216/-т олгож, хохирогч Г.Энхбаатар нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай. 6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Майнбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Майнбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД