Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2018/03396

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Түмэн сүйх” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 1,077,703,549.88 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 254,512,290.62 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Я.Эрдэнэбаяр, Я.Онарт холбогдох батлан даалтын гэрээний үүрэг хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн  175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Түмэн сүйх” ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Г.Охиноогийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006717 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ЭХ-ний авто ММ бааз, 30 айлын орон сууцны 14 тоот, 24м2 талбайтай, 2 өрөө орон сууц, 

“Түмэн сүйх” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031106 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны Х-14 тоот, 16м2 талбайтай, гүний худаг,

“Түмэн сүйх” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031107 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Ханан /18290/ гудамжны Г-17 тоот, 126м2 талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

“Түмэн сүйх” ХХК-ийн эзэмшлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2291019096 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, 347 дугаар гарамын урд, 100,000 м2 талбай бүхий, 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар,

“Түмэн сүйх” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201030231 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант /18290/, Жаргалант тосгон 15 тоот, 136м2 талбайтай албан контор,

“Түмэн сүйх” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201034522 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны гудамж /18290/, 16 тоот, 5044.68 м2 талбайтай хүлэмжний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,819,029.20 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Түмэн сүйх” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 5,616,668 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                      Н.ХАНГАЛ