Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/03710

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Н даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч-  Б С,

нэхэмжлэгч- С С нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч-  Л С холбогдох

гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах, зээлийн 50 хувийг төлүүлэх болон , хүүхдийн асрамж тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр -Хаан банк ХХК-ийг татан оролцуулж, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ө, нэхэмжлэгч С.С өмгөөлөгч Б.М, хариуцагч Л.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.С хариуцагчаас хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулах, зээлийн 50 хувийг төлүүлэх нэхэмжлэлийн хэсгээс татгалзаж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах нэхэмжлэлийн хэсэг, нэхэмжлэгч С.С гэр бүлийн хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулах болон хариуцагч нь Баянгол дүүргийн  хороо,  байрны  тоотод байрлах,  өрөө орон сууцыг хуваарьт хөрөнгөөр тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн талаар зохигч тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул нэхэмжлэгч Б.С дэмжиж байгаа гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох тухай хариуцагч С.С холбогдох шаардлагыг шүүх хэлэлцлээ.

Нэхэмжлэгч Б.С нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Л.С  онд гэр бүл болж,  оны  сарын  өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас  оны  сарын  өдөр хүү С.С,  оны  сарын  өдөр хүү С.Л,  оны  сарын  өдөр охин С.Т нар төрсөн. Би  оноос  он хүртэл ХБНГУ-д хүүхдүүдтэйгээ амьдарсан. Л.С хүний ганц хүү бөгөөд ээж нь нас барсан болохоор би түүнд хэцүү байгаа гэж үзээд, хүүхдүүдээ аваад Германаас  оны сард ирсэн. Намайг ирэхэд Л.С архи уудаг болчихсон, авгай эргүүлдэг, гэр бүлдээ анхаарал тавьдаггүй болсон байсан ба архи уусан үедээ  оноос эхлээд надад гар хүрдэг, цохиж зоддог болсон. Бага охин  сартай байсан тул би гэр бүлээ бүтэн байлгах гэж их хичээж, энэ зүй бус байдлуудыг мэдсэн ч мэдээгүй юм шиг байдаг байсан. Сүүлдээ миний ээж болон хадам аавын дэргэд зодох, биед гэмтэл учруулах болсон.Иймээс Л.С хамт амьдрах боломжгүй болж  онд шүүхэд нэхэмжлэлээ өгсөн. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүү С.Л, охин С.Т нарыг өөрийн асрамжинд авахыг хүсч байна.Хүү С.С 21 настай, түүнийг Л.С аав, ээж өсгөсөн.

Манайх  онд Баянзүрх дүүрэг, дугаар хороо,  дугаар байр,  тоотын төгрөгийн үнэ бүхий орон сууцыг  төгрөгийн урьдчилгаа төлж, Хаан банкнаас авсан орон сууцны 8 хувийн зээлээр үлдсэн төлбөрийг хийж, худалдаж авсан. Л.С хоёр хүүхдэд тэтгэлэг гаргуулах,  өрөө орон сууцны зээлийн үлдсэн хэсгийн 50 хувийг төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлийн хэсгээсээ татгалзаж, Л.С бид хоёрын нэр дээр байгаа Баянзүрх дүүрэг,  дугаар хороо,  дугаар байрны  тоот  өрөө орон сууцыг миний болон хүүхдийн өмчлөлд үлдээхээр, Баянгол дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж,  дүгээр байр,  тоот орон сууц нь Л.С хуваарьт хөрөнгө болохыг зөвшөөрч, түүний эзэмшилд Мерседес бенз маркийн, улсын  дугаартай автомашиныг хамт уг орон сууцыг үлдээхээр бид эвлэрч, би өмчлөлдөө шилжүүлж авч буй байрнаас, Л.С Мерседес машинаас тус тус хүү С.С ногдох хэсгийг С.С маргаангүй өгөхөөр гэрээ байгуулсан тул эд хөрөнгийн талаар маргаангүй болсон гэв.

Нэхэмжлэгч С.С төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Р нэхэмжлэлдээ: С.С эцэг, эх гэрлэлтээ цуцлуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. С.С нь гэр бүлийн гишүүн, насанд хүрсэн том хүүхэд нь. Одоогоор Швейцари улсын Цюрих хотод суралцаж байгаа тул гэр бүлийн хөрөнгөөс Баянзүрх дүүрэг,  дугаар хороо,  дугаар байрны  тоот орон сууц, Мерседес бенз маркийн, улсын дугаартай автомашинаас түүнд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү? гэжээ. 

Хариуцагч Л.С нэхэмжлэлийн тайлбартаа: Бид хоёр 3 хүүхэдтэй бөгөөд түүнээс 2 нь бага насны хүүхдүүд. Надад архи уух явдал байсан. Гэхдээ би амьдралаа самраагүй. Б.С нь гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон. Адилхан л гэр бүлийн талаар тогтворгүй байдал гаргасан. Одоо тэр Г суух юм шиг байна лээ. Том хүүдээ бичсэн мессеж нь байгаа. Хүүхдүүдтэйгээ уулзах асуудалд саад учруулахгүй байхыг түүнд даалгаж өгөөч. Б.С  сараар гадагш явж суралцах, ажиллах юм бол энэ хугацаанд би хүүхдүүдээ авч байхыг хүсч байна. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна.

Бусад талаар бид гэрээ байгуулсан. Өөрийн авсан хөрөнгөөс хүү С.С ногдох хэсгийг түүнд өгнө гэв.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Баянгол дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж,  дүгээр байр,  тоот орон сууц нь анх  онд -р сард шинээр ашиглалтанд ороход аав С.Л МАХН-ын төв хорооноос өгсөн. Аав амьд сэрүүн байхдаа  өдөр уг байрыг ганц хүү надад шилжүүлж үлдээсэн юм.

Иймд Баянгол дүүрэг, -р хороо, -р байрны  тоотод байрлах,  өрөө орон сууцыг миний хуваарьт хөрөнгөөр тогтоож өгнө үү.

Мөн Б.С нь Д.Г гэх хүнтэй гэр бүлийн харилцаатай ХБНГУ-д хамт амьдарч байгаа тул би бага насны охин, хүүгээ хойд эцгийн гар харуулахгүй, хойд эцгийн мэдэлд оруулахгүй байхыг төрсөн эцгийн хувьд чин сэтгэлээсээ хүсч байна. Хүү С.Л сургалтын төлбөрийг би жил бүр төлдөг. Иймд  настай хүү С.Л,  настай охин С.Т нарыг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Л.С гэр бүлийн нандин харилцааг  оноос эхлэн уландаа гишгэж, ХБНГУ-д ирж очин амьдарч байхдаа намайг зодож, доромжилж байснаас хойш  жилийн хугацаа өнгөрчээ. Миний бие Л.С амьдарч байсан  гаруй жилийн хугацаанд  хүүхэд төрүүлж, өсгөж, өдий зэрэгтэй болгосон. Л.С нь өөрийн эрх ашгийн төлөө, үр хүүхдийнхээ ирээдүйг бодохгүй, эх үрийн нандин холбоог таслан,  оны  сараас хойш том хүү С.С төрсөн эхийг нь үзэн ядуулах аргуудыг хэрэглэснээр би өнөөдрийг хүртэл том хүүгээ эрүүл, саруул, эсэн мэнд яваа эсэхийг мэдэхгүй хагас жил өнгөрлөө. Хүүхдийнхээ ирээдүйн хүмүүжлийг бодож аавынх нь муу зүйл, муухай үгсийг хэлэх нь битгий хэл, согтуу үеийг нь харуулахгүйг хичээдэг байсан. Гэр бүлийн маргаан удаан үргэлжилсний улмаас дахин гүтгэж, хоёр нялх үрээс минь холдуулах гэж байна.

Би архины хамааралтай, догшин ширүүн хүний асрамжинд хүүхдүүдээ үлдээх нь хүүхдүүдийн ирээдүйн хүмүүжилд муугаар нөлөөлөхөөс гадна тэдний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэж байна. Л.С нь  оноос хойш Э.Ц гэх эмэгтэйтэй харилцаатай байж, гэр бүлээ хууран мэхэлж байсан нь тодорхой болсон боловч би эвтэй амьдрахыг хичээсэн. Гэтэл архидан согтуурч, танхайрч улмаар миний биед гэмтэл учруулж, би эмнэлэгт хэвтэж байсан.

Би мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор хоёр хүүхдээ түр хугацаагаар өөрийн төрсөн ээжийн асрамжинд үлдээсэн.

Иймд насанд хүрээгүй хоёр хүүхдийг асрамжиндаа авах тухай хариуцагчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

 

Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, оршин суугаа хаягийн тодорхойлолт, фото зургууд, хүүхдүүд эрүүл бойжиж, суралцаж байгаа тухай тодорхойлолт, шүүхийн шийтгэх тогтоол, орон сууцны бичиг баримтууд, Хаан банкны зээлийн болон барьцааны гэрээ, өмчлөгчийн талаарх лавлагаа, өмчлөгч, эзэмшигчийн гэрчилгээнүүд, хөрөнгийн үнэлгээ, фото зургууд, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгууд, хүүхдийн санал асууж авсан тэмдэглэлүүд, суралцах зээл олгох гэрээ, барьцааны гэрээ, байгууллагын тодорхойлолт, хамтын ажиллагааны гэрээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.С дэмжсэн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Шүүх хуралдааны товыг гуравдагч этгээд Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан журмаар шүүх хүргэсэн байх боловч хуралдаанд ирээгүй, ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй байна.

Тэрээр шүүгчийн 2018-06-19 өдрийн 102/ШЗ2018/08890 захирамжаар Хаан банкийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар тогтоож, гуравдагч этгээдэд 2018-07-25 өдөр шүүх нэхэмжлэлийг гардуулсан боловч гуравдагч этгээд нэхэмжлэлийн талаар шүүхэд бичгээр тайлбар ирүүлээгүй байна.

Гуравдагч этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн талаар тайлбар гаргах, шүүх хуралдаанд оролцох эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж шүүх үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг хэлэлцлээ. 

 

Нэхэмжлэгч Б.С болон хариуцагч Л.Снар нь  оны  сарын  өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэгчдийн дундаас оны сарын өдөр хүү С.С, оны сарын өдөр хүү С.Л, оны сарын өдөр охин С.Т нар төрсөн болох нь иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээ болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.С  он хүртэл ХБНГУ-д хүүхдүүдтэйгээ хамт амьдарсан хугацаанд хариуцагч гэр бүлийн талаар тогтворгүй байдал үүсгэсэн, архи хэрэглэх, нэхэмжлэгчид хүч хэрэглэх болсон зэргээс гэрлэгчдийн хооронд таарамжгүй харилцаа үүсч, хариуцагч нэхэмжлэгчийн биед удаа дараа хүч хэрэглэн халдаж, өдөр түүнийг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны сарын өдрийн дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

Хүч хэрэглэсэн хариуцагчийн дээрх үйлдлийн улмаас гэрлэгчид оны дугаар сараас тусдаа амьдарсан хугацаанд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүд болох хүү С.Л, охин С.Т нар эхийнхээ асрамжинд байжээ.

Хариуцагч согтуугаар гэр бүлийн хүрээнд удаа дараа үйлдсэн хүчирхийлэл, дарамтаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан нь тогтоогдсон, цаашид гэрлэгчдийн хүүхдүүдийн хүмүүжилд хохирол учирч болзошгүй байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.  

 

Хариуцагч бага насны хүүхдүүдээ өөрийн асрамжинд авахыг хүсч байгаа байх боловч хүүхдүүдийн амьдарч байгаа тэдний дассан орчин ахуй, асрамж, халамжийг өөрчлөх шаардлага тогтоогдоогүй бөгөөд хүүхдүүд эхтэйгээ, түүний хайр халамжийг хүртэж байгаа жам ёсны эрхийг нь хөндөх шаардлагагүй байна.

Иймд хүү С.Л, охин С.Т нарыг насанд хүртэл нь эхийн асрамжинд үлдээв.  

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах бөгөөд  гэрлэгчид хамт амьдрах хугацаанд Баянгол дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, дүгээр байр, тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, м.кв талбайтай,  өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол //, М Дамдинсүрэнгийн гудамж, дугаар байр, тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, м.кв талбайтай,  өрөө орон сууц,  улсын дугаартай, Бенз /Benz/ маркийн автомашин гэсэн нэрлэх хөрөнгүүд бий болсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүл байх хугацаанд бий болсон дээрх хөрөнгүүдээс Баянгол дүүрэг,  дүгээр хороо, дугаар хороолол дүгээр байр тоот өрөө орон сууцыг хариуцагч эхээсээ өвөөр, эцгээсээ өмчлөх эрхийг шилжүүлж авсан байх бөгөөд нэхэмжлэгч нар болон хариуцагч харилцан тохиролцож, гэрээ байгуулан,   Баянгол дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, дүгээр байр, тоот дахь, төгрөгийн үнэ бүхий  өрөө орон сууцыг,  улсын дугаартай,  төгрөгийн үнэ бүхий, Бенз маркийн автомашины хамт хариуцагч С.С үлдээх, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол /, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, дугаар байр, тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй, м.кв талбайтай,  төгрөгийн үнэ бүхий,  өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.С өмчлөлд үлдээх, уг орон сууцанд ногдсон үүрэг болох оны сарын өдрийн байдлаар орон сууцны үнэ төлсөн зээлээс төлөгдөөгүй үлдэгдэл  төгрөгийн өрийг нэхэмжлэгч хариуцаж төлөхөөр өөртөө шилжүүлж авах, орон сууцны хамтран өмчлөгчөөс хариуцагч Л.С хасагдах, нэхэмжлэгч Б.С нь Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол , дугаар байр, тоот дахь  төгрөгийн үнэ бүхий,  өрөө орон сууцнаас, хариуцагч С.С  улсын дугаартай,  төгрөгийн үнэ бүхий, Бенз маркийн автомашинаас нэхэмжлэгч хүү С.С ногдох хувийг тус тус түүнд өгөх, нэхэмжлэгч Б.С нь насанд хүрээгүй хүүхдүүддээ хариуцагчаас тэтгэлэг нэхэмжлэхээс татгалзсан, хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан тухай эвлэрлийн гэрээг зохигч байгуулсан байна. 

 

Эд хөрөнгийн талаар болон тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн хэсгийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч харилцан зөвшилцөж, гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасны дагуу гэр бүлийн гишүүд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцож хувааж маргаангүй болсон байна.

Зохигчийн байгуулсан гэрээ гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул гэрээг шүүх батлах боломжтой.  

 

 Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг, нэхэмжлэгч С.С нэхэмжлэлд түүний өмнөөс, хариуцагч Л.С өдөр  төгрөг, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахад  төгрөг,  төгрөг, 2018-10-24 өдөр  төгрөгийг тус тус төлсөн байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч С.С нэхэмжлэл гаргахад төлбөл зохих хураамж төгрөг, хариуцагч С.С сөрөг нэхэмжлэл гаргахад төлбөл зохих хураамж  төгрөг байна.

 

Хариуцагч нийт 843 350 төгрөгийг төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 данснаас илүү төлсөн 135 200 төгрөгийг болон нэхэмжлэгч С.Снэхэмжлэл гаргахад илүү төлсөн 634 303 төгрөгийг хариуцагчид тус тус буцаан олгох, нэхэмжлэгчээс 870 840 төгрөгийг улсын орлогод нэмж төлүүлэх, хариуцагчаас 941 040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус төлүүлэх нь хуульд нийцнэ.