Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 26 өдөр

Дугаар 2884

 

 

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2018/02884

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Ж-ын,

Хариуцагч: О.Б-т холбогдох

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Гэрэлт” хотхоны 25 дугаар байрны 52 тоот гурван өрөө 87,08 м.кв талбайтай бүртгэгдээгүй орон сууц, 61 тоот автозогсоолын захиалгын гэрээ, түүний эрхийг худалдсаны үлдэгдэл төлбөрт 130.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Будхүү нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Жшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Жнь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 310 тоот хаягт байрлалтай 830 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг эзэмшдэг. Үүнийгээ худалдан борлуулахаар өөрийн хүү н.Б, бэр болох Н.Бнарт хэлсэн байдаг. Энэ газраа борлуулахаар болоод Н.Бболон Н.Бнар нь тухайн үед өөрийн “Эх орон” телевизэд жолоочоор ажиллаж байсан О.Бгэх хүнд “худалдан борлуулж өгөөч, шагнал урамшууллыг нь өгье” гэсэн байдаг. О.Бнь цаашаа н.Наранмандах, н.Наранбат гэх хоёр хүнд хандан н.Наранбат нь танилын хүрээ ихтэй тул тухайн үед Голомт банкинд захирлаар ажиллаж байсан үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулдаг зуучлалын “Опен Риэлти” ХХКомпанийн захирал н.Наранмандах нар нь харилцан тохиролцоод зуучлалын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр зуучлуулж байгаа тал газрыг 970.000.000 төгрөгөөр худалдаж борлуулж, 970.000.000 төгрөгийн үнийн дүнгээс давсан үнийн дүнгээр худалдан борлуулсан илүү мөнгийг зуучилж байгаа тал зуучлалын хөлсөнд авахаар тохиролцсон. Ингээд Ж.Жгэх хүнийг төлөөлөөд тухайн гэрээнд Н.Бгэх хүн гарын үсэг зурсан. Зуучлагч талаас н.Нармандах гэх хүн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зуучлалын гэрээг байгуулсан. Тухайн гэрээ байгуулсны дараагаар зуучлагч нар нь “Субутын гэгээ” ХХК-д тухайн газрыг 1.120.000.000 төгрөгөөр борлуулахаар болсон. 1.120.000.000 төгрөгөөс 300.000.000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 900.000.000 төгрөгт “Жинхэнэ-Уянга” ХХК-ийн захиалгаар бариулж буй Хан-Уул дүүргийн “Гэрэлт” хотхоны тус бүр 3 өрөө 3 ширхэг орон сууц, 61 тоот автомашины зогсоолын хамт бодож авсан. Талууд зуучлалын гэрээгээ хэрхэн цааш нь явуулах вэ гэдгийг харилцан тохиролцоод зуучлуулагч талаас “тухайн орон сууцыг борлуулаад бэлэн мөнгөөр нь олговол сайн байна” гэсэн. Ингээд 2 орон сууцыг нь борлуулаад өөрсдийн авах 150.000.000 төгрөгийг авч нийт 690.000.000 төгрөгийг бэлнээр, дээрээс нь нэмж маргаан бүхий 52 тоот орон сууц, гражийг Н.Бд 2013 оны 8 дугаар сард өгснөөр зуучлалын гэрээ дуусгавар болсон. Талуудын хооронд байгуулсан зуучлалын гэрээ дуусгавар болсон даруйд нь О.Бын буюу хариуцагчийн зүгээс тухайн Гэрэлт хотхоны 52 тоот орон сууцыг авах санал тавьсан бөгөөд 280.000.000 төгрөгийн үнийн саналын талаар ярилцаад “150.000.000 төгрөгийг бэлнээр өгье, үлдэгдэл 130.000.000 төгрөгийг зээл хэлбэрээр төлж дуусгая гэсэн. Талуудын тохиролцсоноор 6 сарын хугацаанд зээлийн гэрээ үүргээ барагдуулчих юм бол 30.000.000 төгрөгийг тооцоод 90.000.000 төгрөгийг бодитоор өгөөд дуусгая. Өгч чадахгүй бол 40.000.000 төгрөгийг өгье” гэх нөхцөлтэйгээр гэрээ хийсэн байдаг. Энэ гэрээг Г.П ББСБ буюу Н.Бгийн нагац эгч н.Жагиймаа гэх хүний ББСБ-р дамжуулан зээлийн гэрээг байгуулсан. Тухайн 150.000.000 төгрөгийн орон сууцны урьдчилгааг бичгээр хийж өгсөн байдаг. Харамсалтай нь О.Бын зүгээс тухайн гэрээнийхээ дагуу нэг ч удаа эргэн төлөлт хийсэн зүйл байхгүй. Улмаар цааш нь тухайн орон сууцыг тухайн зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш өөр этгээдэд зарж борлуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч О.Баас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 2-25 байрны 52 тоот, 3 өрөө 87.7 м.кв бүхий улсын бүртгэлд бүртгэгдээгүй орон сууц, 61 тоот гражийн захиалгын гэрээ, түүний эрхийг худалдсаны үлдэгдэл төлбөр 130.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Г.П ББСБ ХХК-ийн О.Бт холбогдох зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт “орон сууц захиалгын гэрээний эрхийг эзэмших эрхтэй этгээд нь Ж.Жболон Н.Бнар мөн байна гэж дүгнэсэн байгаа. Ж.Жын газрыг борлуулсны хөлсөнд ирсэн орон сууцыг авч цааш нь худалдан борлуулчихаад Ж.Жтай гэрээ байгуулаагүй, энэ хүн нэхэмжлэгч биш, би хариуцагч биш гэх зэргээр татгалзах нь үндэслэлгүй. Н.БЖ.Жыг төлөөлж тухайн гэрээнд гарын үсэг зурж, зуучлалын гэрээг байгуулж, зуучлалаар ирсэн эд зүйлийг хүлээн авч түүний даалгавараар О.Бгэх хүнд захиалгын гэрээгээр худалдан борлуулсан асуудал юм. Тухайн байрыг аваад зарсан гэдэг дээр маргахгүй байх гэж бодож байна. Үлдэгдэл төлбөрийн асуудлаар ийм байдлаар татгалзахыг зөвшөөрөхгүй. Орон сууц захиалгын гэрээний эзэмшигч байсан гэдгийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр тогтоогдсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар энэ тогтоогдсон буюу нийтэд илэрхий болсон баримтаар Ж.Жболон Н.Бнарын эзэмшлийн буюу тэдний төлбөрт өгсөн эзэмшил болохыг тогтоосон байдаг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч О.Бшүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.Бын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч талын үндэслэж байгаа ганцхан баримт байдаг. Г.П ББСБ ХХК болон О.Бнарын хооронд байгуулсан эрх зүйн үр дагавар үүссэн эсэх нь тодорхойгүй зээлийн гэрээг нэхэмжлэлийнхээ үндэслэл болгодог. Тайлбартаа “н.Жагиймаагийн нэр дээр байдаг Г.П ББСБ ХХК” гэх зэргээр дурдаж байна. Ж.Жгэх хүн О.Бгэх хүнээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 240.000.000 төгрөгийг багасгаад 130.000.000 төгрөг гаргуулна гэж байна. Иргэн Ж.Ж, О.Бнарын эзэмшилд газар байсан эсэхээс үл хамаараад тэдний хооронд иргэний эрх зүйн харилцаа, үүрэг үүсээгүй. Иргэн Ж.Жын нэр дээр маргааны зүйл болох газар нь эзэмшил үүсээгүйгээр байсан байдаг. Эзэмшлийнхээ худалдан борлуулах эрхийг Н.Бд шилжүүлсэн баримт байдаг. Харин итгэмжлэлээр шилжүүлэн өгсөн эрх нь худалдан борлуулсны үр дүнд бий болсон эд хөрөнгө, мөнгийг захиран зарцуулах эрхийг Ж.Жаас Н.Бболон Г.ПББСБ” ХХК нарт олгосон тухай баримт байхгүй. Газар худалдан борлуулах эрхийг олгосон боловч худалдан борлуулснаас бий болсон эд зүйл, эд хөрөнгө, хариу төлбөрт ирсэн эд хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах вэ гэдгийг Н.Бболон Г.ПББСБ” ХХК нарт олгосон талаарх баримт байхгүй. Эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй орон сууц захиалгын гэрээг О.Бын нэр дээр шилжүүлж өгөхийг Н.Бзөвшөөрөөд О.Бт шилжүүлж байна. О.Б150.000.000 төгрөгийг төлчихсөн байгаа. Сүүлд 90.000.000 төгрөгөөр тооцвол урамшууллаа 90.000.000 төгрөгөөр тооцох, хугацаа хэтэрвэл 130.000.000 төгрөгөөр тооцох талаар хэлцэл хийсэн болохыг Н.Бнь хүчээр гарын үсэг зуруулж авсан гэдэг. Гэхдээ Н.Бхүчээр гарын үсэг зуруулсан байна уу, зээлийн гэрээн дээр зуруулсан байна уу гэдгийг тооцохгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа үндэслэл нь Ж.Жын газар эзэмшүүлэх эрхээ худалдан борлуулсны үр дүнд бий болсон хөрөнгийг захиран зарцуулах эрхээ Н.Бд олгосон эсэх нь тодорхойгүй байхад Н.Бтай байгуулагдсан гэрээг үндэслээд О.Бт холбогдуулж Ж.Жнэхэмжлэл гаргах эрхгүй. О.Бт холбогдуулж нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нь Н.Бболох юм. Газар зарсан эсэх, хэдэн төгрөгөөр зарсан эсэх нь маргаанд хамаарахгүй. Газар зарсан этгээд болох Н.Б, зуучилж өгсөн этгээд болох О.Бнарын хооронд үүсчхээд байгаа энэ маргаанд Ж.Ж, О.Бнарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байхад маргалдаад байгааг Улсын дээд шүүх тогтоосон. Иргэн Ж.Жөөрийн эзэмшил газрыг зарах эрхийг Н.Бд олгож заруулаад энэ газар зарсан үр дүнд бий болсон хөрөнгийг хэрхэн захиран зарцуулсан талаар Ж.Ж, Н.Бнарын хооронд байгуулсан ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй. Н.Бтай О.Бын хийсэн хэлцлийн үр дагаврыг Ж.Жнэхэмжлэх эрх нь тодорхойгүй байна. Г.ПББСБ” ХХК, О.Бнарын хооронд байгуулсан зээлийн гэрээг “хүчин төгөлдөр бус хэлцэл байна, энэ хэлцлийн дагуу мөнгө олгогдохгүй” гэж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмнө нь иргэний хэргийн шүүхэд хандсан нэхэмжлэлийн үндсэн шаардлага адилхан мөртлөө нэхэмжлэгч солигдсон байна. Нэхэмжлэгчийн тухайн үед гаргаж байсан байдлууд бүгд хэвээрээ. Одоо Н.Бтай ямар нэгэн хэлцэл байхгүй, дууссан. Энэ гэрээгээр өгөхгүй гэж маргаж байгаа. Үүрэг үүссэн гэдгээ нотлоод өгчихвөл бид төлөх боломжтой гэж үзэж байна. Өмчлөх эрх нь үүсээгүй байгаа газрыг, эзэмших эрхийг бусдад төлбөртэйгээр борлуулсны албан татвар төлсөн эсэх нь тодорхойгүй, өмчлөх эрх нь маргаантай байгаа. Улсаас авсан газраа тэрбум орчим төгрөгөөр зарсан. Өмчлөх эрх үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлснээр баталгаажна. Энэ маргааны хувьд хийсвэр буюу субъектив байдлаар эрх үүссэн, үүсээгүй, эрхээ бусдад шилжүүлсэн, шилжүүлээгүй гэж байгаа. Тэгэхээр бодитойгоор үйл баримтыг тогтоосон баримт байхгүй байгаа. О.Бн.Жаргалсайханаас өгсөн 300.000.000 төгрөгийг авсан гэх баримт байхгүй. Ж.Жын хувьд О.Бэнэ хоёрын хооронд өмчлөх эрхийн талаар маргаан үүсгэх эрх зүйн харилцаа бий болоогүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.          

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Жнь хариуцагч О.Бт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Гэрэлт” хотхоны 25 дугаар байрны 52 тоот гурван өрөө 87,08 м.кв талбайтай бүртгэгдээгүй орон сууц захиалгын гэрээ түүний эрхийг зээлээр худалдсаны үлдэгдэл төлбөр 130.000.000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хугацаа буюу  40 сарын зээлийн хүүнд 104.000.000 төгрөг, нийт 234.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хугацаа буюу  40 сарын зээлийн хүүнд 104.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Гэрэлт” хотхоны 25 дугаар байрны 52 тоот гурван өрөө 87,08 м.кв талбайтай бүртгэгдээгүй орон сууц, 61 тоот автозогсоолын захиалгын гэрээ, түүний эрхийг худалдсаны үлдэгдэл төлбөрт 130.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хэмжээг багасган өөрчилсөн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд иргэн Ж.Жнь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 310 тоот хаягт байршилтай үйлчилгээтэй амины 830 м.кв талбайтай өөрийн өмчлөлийн орон сууц болон нэгж талбарын 168030/0008 дугаар бүхий 1976 м.кв талбайтай эзэмшлийн газрын хамт худалдан борлуулахаар өөрийн бэр болох Н.Бд хэлсний дагуу О.Бгэх хүнд санал тавьсан. О.Бнь н.Наранмандах, н.Наранбат гэх хоёр хүнд хандан, н.Наранбат “Опен Риэлти” ХХК-ийн захирал н.Наранмандахад хандан зуучлагчийг олж өгч, ингээд зуучлагчийг төлөөлөн “Опен Риэлти” ХХК, зуучлуулагч Ж.Жыг төлөөлөгч Н.Бнар харилцан тохиролцоод 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зуучлалын гэрээ байгуулсан, гэрээгээр тус үйлчилгээтэй орон сууцыг газрын хамт 970.000.000 төгрөгөөр худалдаж борлуулж, 970.000.000 төгрөгийн үнийн дүнгээс давсан үнийн дүнгээр зарсан бол илүү мөнгийг зуучилж байгаа тал зуучлалын хөлсөнд авахаар тохиролцсон. Зуучлагч “Опен Риэлти” ХХК нь “Субутын гэгээ” ХХК-д тухайн газрыг 1.120.000.000 төгрөгөөр борлуулахаар болж, зуучлуулагч талд 300.000.000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 900.000.000 төгрөгт “Жинхэнэ-Уянга” ХХК-ийн захиалгаар бариулж буй Хан-Уул дүүргийн “Гэрэлт” хотхоны тус бүр 3 өрөө 3 ширхэг орон сууц, 61 тоот автомашины зогсоолын хамт авсан. Зуучлуулагч тал 2 орон сууцыг нь борлуулаад өөрсдийн авах 150.000.000 төгрөгийг авч, нийт 690.000,000 сая төгрөгийг бэлнээр зуучлуулагч талд өгсөн. Харин 1 орон сууц буюу 52 тоот орон сууц, гражийг Н.Бд 2013 оны 8 дугаар сард өгснөөр зуучлалын гэрээ дуусгавар болсон боловч О.Бын тухайн Гэрэлт хотхоны 52 тоот орон сууцыг авах санал тавьсны дагуу “150.000.000 төгрөгийг бэлнээр өгье, үлдэгдэл 130.000.000 төгрөгийг зээл хэлбэрээр төлж дуусгая гээд 6 сарын хугацаанд зээлийн гэрээ үүргээ барагдуулчих юм бол 30.000.000 төгрөгийг хасан тооцоод 90.000.000 төгрөгийг бодитоор өгөх"-өөр тохиролцсон, энэ хугацаанд төлөхгүй бол нэмж 40.000.000 төгрөгийг өгөх нөхцөлтэйгээр Г.П ББСБ буюу Н.Бгийн нагац эгч н.Жагиймаа гэх хүний ББСБ-аар дамжуулан зээлийн гэрээг байгуулсан. Ингээд 150.000.000 төгрөгийн орон сууцны урьдчилгааг өгсөн боловч үлдэгдлийг төлөөгүй атал тухайн орон сууцыг тухайн зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш зарж борлуулаад мөнгийг авсан тул хариуцагч О.Баас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 2-25 байрны 52 тоот, 3 өрөө 87.7 м.кв бүхий улсын бүртгэлд бүртгэгдээгүй орон сууц, 61 тоот захиалгын гэрээ, түүний эрхийг худалдсаны үлдэгдэл төлбөр 130.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж маргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хариуцагч О.Бнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч талын үндэслэж байгаа Г.П ББСБ ХХК болон О.Бнарын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр эрх зүйн үр дагавар үүссэн эсэх нь тодорхойгүй, Ж.Ж, О.Бнарын эзэмшилд газар байсан эсэхээс үл хамаараад тэдний хооронд иргэний эрх зүйн харилцаа, үүрэг үүсээгүй, итгэмжлэлээр шилжүүлэн өгсөн эрх нь худалдан борлуулсны үр дүнд бий болсон эд хөрөнгө, мөнгийг захиран зарцуулах эрхийг Ж.Жаас Н.Бд олгосон баримт байхгүй, О.Б150.000.000 төгрөгийг төлчихсөн, 10 хувийн зуучлалын хөлсөнд 90.000.000 төгрөгөөр тооцсон боловч Н.Бнь хүчээр зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж авсан, О.Бт холбогдуулж нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нь Н.Бюм, харин энэ маргаанд Ж.Ж, О.Бнарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, Н.Бтай О.Бын хийсэн хэлцлийн үр дагаврыг Ж.Жнэхэмжлэх эрхгүй, тэдний хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа, өмчлөх эрх нь үүсээгүй байгаа газрыг, эзэмших эрхийг бусдад төлбөртэйгээр борлуулсны албан татвар төлсөн эсэх нь тодорхойгүй, улсаас авсан газрыг тэрбум орчим төгрөгөөр үнэлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, н.Жаргалсайханаас өгсөн 300.000.000 төгрөгийг авсан гэх баримт байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргадаг.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбараас үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 Зуучлагч “Опен риэлти” ХХК болон зуучлуулагч Ж.Жыг төлөөлж Н.Бнар 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр харилцан тохиролцон зуучлагч тал нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 310 тоот хаягт байршилтай амины орон сууц, нэгж талбарын 168030/0008 дугаар бүхий 1976 м.кв газрын хамт эрэлт хэрэгцээ бүхий худалдан авагчид санал болгон танилцуулан зуучлан борлуулж, зуучлуулагч тал төлбөр тооцоогоо худалдан авагч талаас бүрэн буюу 970.000.000 төгрөгийг авснаар зуучлан борлуулах ажлыг гүйцэтгэсэн гэж үзэн зуучлалын ажлын хөлсийг 970.000.000 төгрөгөөс илүү гарсан үнийн дүн байхаар 3 сарын хугацаатай “Зуучлалын гэрээ”-г байгуулан хүчин төгөлдөр болгосон байна./ХХ-ийн 5, 10 дугаар хуудас/   

Ингээд зуучлагч тал нь Ж.Жын өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 310 тоот хаягт байршилтай 830 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205054538, гэрчилгээний 000192229 дугаартай, үйлчилгээтэй амины орон сууцыг 1.120.000.000 төгрөгөөр, үл хөдлөх хөрөнгө байрлаж буй 1976 м.кв газрыг үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцон зуучлалын гэрээний дагуу 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг худалдагч Ж.Жыг төлөөлж Д.Н, худалдан авагч “Субутын гэгээ” ХХК-ийг төлөөлж Ц.Мөнхбаяр нар гарын үсэг зурж баталгаажуулжээ./ХХ-ийн 43 дугаар хуудас/

Мөн өдрөө тус гэрээний талууд Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/292 дугаартай шийдвэрээр 5 жилийн хугацаатай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн 0379158 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 168030/0008 дугаар бүхий 1976 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулан “Субутийн гэгээ” ХХК-д шилжүүлэхээр тохиролцжээ./ХХ-ийн 43-46 дугаар хуудас/

Зуучлалын гэрээний явцад талууд нэмэлт өөрчлөлт оруулан Ж.Жын өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 310 тоот үйлчилгээтэй амины орон сууцыг худалдахад бартераар авсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Гэрэлт хотхон” орон сууцны хороололд Туре-4 дүгээр байрны 52, 54, 55б орон сууц болон 61 тоот автозогсоолыг худалдах төлбөрийг иргэн Т.Бгийн Худалдаа хөгжлийн банкны 431001093 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцоод, зуучлагч тал нь 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 85.000.000, мөн оны 06 дугаар сарын 14-ний өдөр 64.000.000 төгрөг, 6 дугаар сарын 25-ны өдөр 40.000.000 төгрөг, 7 дугаар сарын 2-ны өдөр 52.000.000 төгрөг болон 160.000.000  төгрөг, бэлнээр 300.000.000 төгрөг, нийт Гэрэлт хотхоны 2 байр бүрэн зарагдаж төлбөрт 701.000.000 төгрөг төлөгдөж, 87,07 м.кв талбайтай 1 байрыг Б 280.000.000 төгрөгөөр авахаар болж 2015 оны 08 дугаар сарын 05-нд урьдчилгаа болгож 150.000.000 төгрөг төлсөн тооцоо дууссан талаар дүгнэж зуучлалын гэрээг цуцалсан байна./ХХ-ийн 5 дугаар хуудасны ар тал/

Тус нэмэлт гэрээ болон тохиролцооны дагуу О.Б2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Гэрэлт хотхоны байрны урьдчилгаа төлбөр гэх гүйлгээний утгаар 150.000.000 төгрөгийг Г.П ХХК-д төлсөн кассын орлогын баримт хэрэгт авагдсан байдаг./ХХ-ийн 9 дүгээр хуудас/

Хавтаст хэрэгт О.Б87,07 м.кв талбайтай 1 орон сууц болон гражийн үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон гэх 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Зээлийн гэрээ” гэх баримтаар зээлдүүлэгч Г.П ХХК нь зээлдэгч О.Б, хамтран зээлдэгч Ж.Хишигбаяр нарт 90.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн гэх баримт авагдсан байдаг./ХХ-ийн 7-8 дугаар хуудас/

Тус “Зээлийн гэрээ” гэх баримтад үндэслэн Г.П ХХК нь О.Баас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 208.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/01219 дугаартай шийдвэрээр тус зээлийн гэрээний үүргийг Г.П ХХК О.Баас шаардах эрхгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна./ХХ-ийн 11-13 дугаар хуудас/

Зээлийн гэрээ гэх баримтад зааснаар маргаж буй орон сууцны өрөөний тоо болон метр квадратыг дурьдан зээлийн барьцаанд бариулах тухай заагаад “280 сая-аас-150-40” гэх тэмдэглэгээг хийсэн, зээлийн гэрээний үнийн дүнг 90.000.000 төгрөгийг тусгаад 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай сарын 2 хувийн хүү тооцох талаар зааж тусгажээ.

Тус зуучлалын гэрээний үүрэгтэй холбоотойгоор зохигчид марган, маргаан бүхий 52 тоот орон сууцны үлдэгдэл төлбөрийн талаар эрүүгийн журмаар шалгуулж байсан болох нь тогтоогддог.

О.Бмаргаан бүхий орон сууцыг худалдан авахаар 150.000.000 төгрөгийг Г.П ХХК-иас дамжуулан төлсөн талаар зохигчид маргаагүй боловч тус орон сууцыг О.Ббусдад буюу Ж.Жаргалсайханд 300.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан боловч үлдэгдэл төлбөрийг төлөхөөр зээлийн гэрээ хэлбэрээр тохиролцсон атал өнөөг хүртэл төлөгдөөгүй талаар нэхэмжлэгч маргадаг.

Хариуцагч тал нь зуучлалын гэрээг байгуулахад О.Бт 10 хувийн шагнал олгохоор Н.Бамласан, түүнчлэн тохиролцон ёсоор 970.000.000 төгрөгийн 10 хувь болох 90.000.000 төгрөгийг орон сууцанд төлөх төлбөрөөс суутган авахаар тохиролцон одоо үлдэх төлбөргүй талаар маргаж, зээлийн гэрээний үүргийн дагуу үүргийг Цагдаагийн байгууллагын байранд хүчээр гарын үсэг зуруулсан тул хүчин төгөлдөр бус тул зохигчийн хооронд үүрэг үүсээгүй гэж маргасан байна.

Дээрх хэрэгт авагдсан баримт үйл баримтаас үзвэл иргэн Ж.Ж, түүний төлөөлөгч Н.Бнь Ж.Жын өмчлөлийн орон  сууц болон эзэмшлийн газрыг зуучлагчаар зуучлуулан “Субутын гэгээ” ХХК-д шилжүүлж, төлбөрт өгсөн орон сууц захиалгаар бариулах эрх буюу эд хөрөнгийг эзэмшигч болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл худалдах худалдан авах гэрээний зүйлийн өмчлөх эрхийн хариу төлбөр/эд зүйлээр/-т 87,07 м.кв 3 өрөө орон сууц авсан гэж үзэх үндэслэлтэй, тус орон сууцыг эзэмших болон өмчлөх эрх нэхэмжлэгч Ж.Жд шилжсэн байсан гэж үзэх үндэслэл дараах нотлох баримтаар тогтоогдож байна.

1.Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэрч Ц.Мөнхбаярыг байцаасан тэмдэглэлд “... Ү-2205024538 улсын дугаартай үйлчилгээний амины орон сууцыг 1.300.000.000 төгрөгөөр зарах санал болгоод бид нар хоорондоо ярилцан тохиролцоод 1.120.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод энэ танай газар юм уу гэж асуухад манай эгчийн газар байгаа юм надад итгэмжлэл хийж өгсөн гэж байсан, тохиролцооны дагуу 306.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн үнийн зөрүүд 3 ширхэг орон сууц өгөхөөр тохиролцон гэрээг тэгээд Хан-Уул дүүргийн Гэрэлт хотхоны 3 ширхэг орон сууцны захиалгын гэрээг Нармандахын нэр дээр шилжүүлж өгсөн...”, “... 52 тоот орон сууц нь Отгоны Б гэдэг хүний нэр дээр Нармандах шилжүүлж болно гэсний дагуу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 47 хуудас/,

2.Гэрч Н.Жаргалсайханыг байцаасан 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэлд “... 52 тоот орон сууцыг сонирхон дулаан гражийн хамт 300 сая төгрөгөөр худалдах авахаар тохиролцоод”..., “...орон сууцны төлбөр болох 280 сая төгрөг, гражийн үнэнд 20 сая төгрөг нийлээд 300 сая төгрөгийг анх захиалагч нь гэх эрэгтэй, эмэгтэй хүнд бэлнээр тоолоод өгсөн...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 50 дугаар хуудасны ар талд/,

3.Гэрч Ц.Оюунсанг байцаасан 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэлд “... 52 тоот орон сууц нь О.Бгэдэг хүний нэр дээр орон сууц захиалгын гэрээ нь байсан тэр гэрээ Н.Жаргалсайханд хууль ёсны дагуу “Жинхэнэ Уянга” гэдэг компани дээр нь очоод шилжүүлсэн...”, “...албан ёсоор О.Бын нэр дээр байсан болохоор асуудалгүй шилжүүлэг хийгдсэн...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 51 дүгээр хуудасны өвөр, ар талд/,

4.Хохирогч Н.Бдахин байцаасан 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэлд “...52 тоот орон сууцыг яах вэ гэж асуусан чинь наад орон сууцыг чинь О.Бавах гээд байгаа тийм болохоор захиалгын гэрээг өгч болно гэсэн...”, “...би О.Бтай газар заруулахаар ямар нэгэн  тохиролцоо хийгээгүй, одоо би 130 сая төгрөг авахаар нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 52 дугаар хуудасны ар талд/

5.Д.Наас 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр авсан тайлбарт “...Ж гэдэг хүнээс уг объект болон газрыг захиран зарцуулах эрх шилжүүлэх тухай итгэмжлэл хийлгүүлж нотариатаар батлуулан авсан...”, “.. Б байрны урьдчилгаа төлбөр гэж 150.000.000 төгрөгийг             гийн ажлын өрөөнд бэлнээр өгч, үлдсэн 130.000.000 төгрөгийг зээлээр өгөхөөр болж...”, “...би байр зарж байгаа компани дээр очин өөрийн нэрээр хийсэн байр захиалах гэрээг Бын нэр дээр шилжүүлэн өгсөн...”, “... Б энэ байрыг өөрөө ашиглана гэж байсан...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 53 дугаар хуудасны ар талд/

6.Гэрч Ц.Оюунсан шүүхэд мэдүүлэхдээ “... 300.000.000 төгрөгөөр зарсан...”, “...Би н.Жаргалсайханаас аваад О.Бт өгсөн...”, “Компани дээр нь очиж шалгахад хууль зөрчсөн зүйл байхгүй байсан, барилгын захиалгын гэрээ О.Бын нэр дээр байсан, өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан...”, “...мөнгөний хэрэгтэй болчихлоо, зарах хэрэгтэй болчихлоо, зарах хэрэгтэй байна гэж байсан...”, “...Захиалгын гэрээ н.Жаргалсайханы нэр дээр хийсэн...”, “орон сууцнаас гадна гараш хамт багтсан байсан...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 246 дугаар хуудас/

7.Гэрч Д.Наранбат шүүхэд мэдүүлэхдээ “...Гэрэлт хотхоныхонтой О.Бгэрээ байгуулж, захиалгын гэрээ О.Бын нэр дээр хийгдсэн...”, “...О.Бзөрүү мөнгийг нь төлөөд 1 байр худалдаад авчих юмсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг

Дээрх үйл баримтуудаас үзвэл Жинхэнэ-Уянга ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд Гэрэлт хотхоны 25 дугаар байрны 52 тоот байрыг бартерийн журмаар орон сууцны захиалгын гэрээний эрхийг гэрээг шилжүүлэх хүсэлт гаргах эрхий бүхий этгээдүүдийн хүсэлтийн дагуу иргэн Ж.Ж/ЧП-53021525/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Д.Н/ШД-86110310/-д, Д.Н нь энэхүү байрыг өөрийн хамаатан гэх О.Б/НЛ-83050277/-т, О.Бнь Ц.Оюунсан/ЧД74120670/-д, Ц.Оюунсан иргэн Н.Жаргалсайхан/ШВ-68101601/-д дамжуулан тус гэрээг шинэчлэн байгуулж байсан болох нь тогтоогддог./ХХ-ийн 220, 250-258 дугаар хуудас/

Хамгийн сүүлд буюу 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “The Lights Residens” хотхонд байрлах Тype-4 дүгээр байрны Е блок Н1 загварын 52 тоот болох 87,07 м.кв талбайтай 280.000.000 төгрөгийн үнэтэй орон сууцыг Н.Жаргалсайхан “Жинхэнэ-Уянга” ХХК-тай 84 дугаартай “Guest House”-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байна./ХХ-ийн 48 дугаар хуудас/

Тус гэрээнд үндэслэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан 25/5 дугаар байрны 52 тоот аялал жуулчлалын зориулалттай 87,07 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Шарнууд овогт Надпүрэвийн Жаргалсайхан/РД-ШВ68101601/ бүртгэгджээ. /ХХ-ийн 146, 162-164, 183-204 дүгээр хуудас/

Эндээс үзвэл маргаан бүхий орон сууцны эзэмших эрхийг О.Бнь 2013 оны 9 дүгээр сард Н.Жаргалсайханд гараашийн хамт 300.000.000 төгрөгөөр худалдсан болох нь тогтоогдож байна.

Дээрх баримт талуудын тайлбар, эрүүгийн болон иргэний хэрэгт гаргасан гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хариуцагч О.Бнь дээрх з өрөө орон сууцыг худалдан авахаар 280.000.000 төгрөгөөр үнэ тохирч, үлдэгдлийг 3 сард багтаан төлөхөө баталгаажуулсан байх тул нэхэмжлэгчийн тайлбар нотлогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Ж.Жболон түүнийг зуучлалын гэрээнд төлөөлсөн Н.Бнар нь зуучлалын гэрээний тал бус О.Бтай зуулчлалын гэрээний хөлс төлөхөөр болон амлалт өгсөн эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-д зааснаар орон сууц өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх хууль ёсоор Н.Жаргалсайханд шилжсэн үйл баримт тогтоогджээ.

Уг өмчлөх эрх шилжихээс өмнө тус орон сууцыг эзэмших болон өмчлөх эрх орон сууц захиалгын гэрээний үндсэн дээр шилжсээр ирсэн, тус гэрээнд үндэслэн Н.Жаргалсайхан өмчлөгчөөр тогтоогдсон байна.

Иймд зохигчдын хооронд маргаан бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Гэрэлт” хотхоны 25 дугаар байрны 52 тоот гурван өрөө 87,08 м.кв талбайтай бүртгэгдээгүй орон сууц, 61 тоот автозогсоолын захиалгын гэрээ, түүнийг эзэмших болон өмчлөх эрхийг худалдан авсны үүрэг буюу эрх худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд дутуу төлөгдсөн орон сууц, автозогсоолын үнэнд О.Баас 130.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Жд олгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.327.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч О.Баас 807.950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ж.Жд олгон шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол улсын иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-д заасныг баримтлан хариуцагч О.Баас эрх худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 130.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Жд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.327.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч О.Баас 807.950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ж.Жд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           

  

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.БАЯРМАА