Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2511

 

 

 

 

 

       2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2018/02511

                        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 422-р байрны 7 тоотод оршин суух, Хатагин овогт О /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 17-р гудамжны 617а тоотод байрлах, С ХХК / /, 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 15-1 байрны 2 тоотод байрлах, Г ХХК /РД: /,

            Хариуцагч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, ГГ ХХК /РД:/,

 Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, 813/2 тоотод оршин суух, Бэрхчүүд овогт ГГ /РД: /,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, 813/2 тоотод оршин суух, Их монгол овогт Д /РД: / нарт холбогдох,

 

- зээлийн гэрээний үүрэгт 200,000,000 төгрөгийг хариуцагч “С" ХХК, түүний хувьцаа эзэмшигч иргэн Л.ГГ, Ц.Д нараас,

          - иргэн Б.О болон “С” ХХК-ийн хооронд 2015.10.22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, мөн талуудын хооронд байгуулагдсан 2015.11.27-ны өдрийн Үүрэг дуусгавар болгох тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох,

          - худалдан авагч иргэн Б.О, худалдагч тал болох иргэн Л.ГГ болон иргэн Ц.Д нарын хооронд байгуулагдсан 2015.11.27-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдах авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох,

           -иргэн Б.Оюундариас үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах гэрээний төлбөрт зориулан шилжүүлсэн 30,000,000 (гучин сая) төгрөгийг “ГГ” ХХК-иас гаргуулах,

            - барилгын засварын хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 35,650,903 (гучин таван сая зургаан зуун тавин мянга есөн зуун гурван) төгрөгийг хариуцагч “Г” ХХК-иас гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

             - гэрээ цуцалсаны улмаас байрыг хэвийн болгоход шаардагдах зардал 103,341,299 төгрөг гаргуулах тухай ГГ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, хариуцагч С ХХК болон Г ХХК-ийн төлөөлөгч Ц.Д, хариуцагч Л.ГГ, Ц.Д, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Амармэнд, хариуцагч ГГ ХХК-ийн өмгөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О 2018.05.07-ны өдрийн нэхэмжлэлдээ: “Иргэн Б.О миний нэхэмжлэлтэй “С” ХХК, “Г" ХХК, ГГ ХХК нарт холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаатай холбогдуулан дараахь байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг өерчилж байна. Үүнд:

1. Иргэн Б.О болон “С” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч биелүүлээгүй 30 сараар хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээг цуцалж,

- үндсэн зээл болох 50,000,000 (тавин сая) төгрөг,

- нэг сарын хүү 4,000,000 (дөрвөн сая) төгрөгөөр тооцож нийт 30 сарын зээлийн хүү болох 120,000,000 (нэг зуун хорин сая) төгрөг,

- гэрээний дагуу бодогдсон алданги нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 25,000,000 (хорин таван сая) төгрөг,

- гэрээ байгуулахгүйгээр зээлсэн 5,000,000 (таван сая) төгрөг нийт 200,000,000 (хоёр зуун сая) төгрөгийг хариуцагч “С" ХХК, түүний хувьцаа эзэмшигч иргэн Л.ГГ, Ц.Д нараас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн энэхүү шаардлагын хүрээнд “С” ХХК-ийг үндсэн хариуцагчаар, мөн “С” ХХК-ийн нэрийг ашиглан зээлийг хувьдаа авч ашигласан “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн Л.ГГ, Ц.Д нарыг хамтран хариуцагчаар татаж байна.

2. Иргэн Б.О болон “С” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, мөн талуудын хооронд байгуулагдсан 2015.11.27-ны өдрийн Үүрэг дуусгавар болгох тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

3. Худалдан авагч иргэн Б.О, худалдагч тал болох иргэн Л.ГГ болон иргэн Ц.Д нарын хооронд байгуулагдсан 2015.11.27-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдах авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

4. Иргэн Б.Оюундариас үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах гэрээний төлбөрт зориулан шилжүүлсэн 30,000,000 (гучин сая) төгрөгийг “ГГ” ХХК-иас гаргуулж өгнө үү.

5. Барилгын засварын хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 35,650,903 (гучин таван сая зургаан зуун тавин мянга есөн зуун гурван) төгрөгийг хариуцагч “Г” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагын 1, 3 дахь хэсэгт холбогдуулан иргэн Л.ГГ, Ц.Д нарыг нэмж хариуцагчаар татаж өгнө үү.

Хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр тодруулвал: Нэг дэх шаардлагын хүрээнд С” ХХК болон иргэн Л.ГГ, Ц.Д нарыг хамтран хариуцагчаар хоёр дахь шаардлагын хүрээнд “С” ХХК-ийг хариуцагчаар, гуравдахь шаардлагын хүрээнд иргэн Л.ГГ, Ц.Д нарыг хариуцагчаар, дөрөв дэх шаардлагын хүрээнд “ГГ” ХХК-ийг хариуцагчаар, тав дахь шаардлагын хүрээнд 'Түүд скай” ХХК-ийг хариуцагчаар тус тус татаж байна” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Иргэн Б.О нь С ХХК, Г ХХК, ГГ ХХК гэсэн 3 хуулийн этгээд, иргэн Ц.Д, Л.ГГ гэсэн 2 иргэнийг татаж нийтдээ 5 хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. 1-рт зээлийн асуудлын талаар иргэн Б.О нь 2015.10.22-ны өдөр С ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан, зээлдүүлэгч нь 50 сая төгрөгийг 2015.10.22-ны өдрөөс 2016.01.22-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, нэг сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлэхээр бичгээр гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээнд С ХХК-ийг төлөөлж Л.ГГ, хувьцаа эзэмшигч Ц.Д нар гарын үсэг зурсан. Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулаад мөн өдөр барьцааны гэрээ хийж, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 56-В5 тоот хаягт 130 мкв бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 200 сая төгрөгийн үнэлгээгээр тооцож барьцаалуулсан. Тэгэхээр зээлдэгч нь С ХХК, зээлдүүлэгч нь иргэн Б.О нарын хооронд явагдсан зээлийн харилцаа байгаа. Дараа нь 5,000,000 төгрөгийг ямар нэгэн гэрээ хэлцэлгүйгээр нэмж зээлж авсан байдаг.   Ингээд 3 сарын хугацаатай гэрээ байгуулаад эхний нэг сар өнгөрсний дараа С ХХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн Ц.Д, Л.ГГ нар шинээр Г гэдэг компанийг байгуулсан байдаг. Уг нь хуулийн этгээдийн улсын бүртгэл дээр компанийн нэрийг англи, монгол хэлээр аль алинаар нь бүртгэгддэг. Угтаа бол нэг компаний нэг нэр байгаа, Сайхан гэдэг нь Гүүд, скай гэдэг нь тэнгэр гэсэн үг. Компанийн нэрээ орчуулж, 2015.11.20-ны өдөр шинээр компани байгуулаад 7 хоногийн дараа хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр энэ компанийн 50%-ийн хувьцааг нь 5 мянган төгрөгийн дүрмийн сангаар Б.Од худалдсан байдаг. Л.ГГ өөрийнхөө эзэмшлийн 30%-ийн хувьцааг нэгж хувьцаа нь 3 төгрөгийн үнэтэй, нийт 1000 ширхэг хувьцааг 3000 төгрөгөөр, Ц.Д нь өөрийн эзэмшлийн 20%-ийн хувьцааг нэгж хувьцаа нь 2 төгрөгийн үнэтэй, 1000 ширхэг хувьцааг 2000 төгрөгийн үнэтэй, нийт 5000 төгрөгөөр компанийн хувьцааг худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Энэ компани нь өөрийн гэсэн бизнесийн түүх байхгүй, үүсгэн байгуулагдаад 7 хонож байсан, үндсэндээ цаасны компани байсан. Ингээд 5000 төгрөгийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Гэтэл 55,0 сая төгрөгийн зээлийн гэрээний төлбөрийг энэ 5000 төгрөгийн үнэтэй шинэ байгуулагдсан компанийн 50%-ийн хувьцаагаар зээлийг хаасан гэдэг. Энэ бол хуулийн үндэслэл байхгүй. 1-рт компанийн хувьцаа нь Компанийн тухай хуульд зааснаар тухайн компанид хөрөнгө оруулснаар нотлох баримт болдог. Энэ компанийн үнэлгээ үнэхээр 50 сая төгрөг хүрэх юм бол уг компанид хамгийн багадаа 110 сая төгрөгийн бодитой хөрөнгө оруулалттай компани байх байсан. Тэгэхээр 110 сая төгрөгийн үнэлгээтэй компани байвал энэ компанийн 50% нь 55 сая төгрөг байх ёстой. Гэтэл бодит байдал дээр 5000 төгрөгийн хувьцааг шилжүүлсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөнд ижил төрөл тоо, чанар хэмжээний эд хөрөнгийн мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн байгаа. Уг заалт нь иргэд хоорондын зээлийн гэрээнд хамаардаг. Уг гэрээгээр Б.Оюундариас мөнгө зээлсэн бол мөнгөө л төлөх ёстой. Өөрөөр хэлбэл зээлж авсантай ижил төрөл тоо, хэмжээтэй эд хөрөнгийг шилжүүлэх ёстой. Түүнээс биш компанийн хувьцаа шилжүүлж болохгүй. Компанийн хувьцаа шилжүүлбэл тэр худалдах, худалдан авах гэрээ болно. Компанийн 5000 төгрөгийн хувьцаа зарсан хэлцлээрээ дүйцүүлэн халхавчилж 50 сая төгрөгийн зээлийн өрийг үүрэг дуусгавар болгосон тухай хэлцэл хийсэн байна. Б.Оюундарийн итгэлийг нь эвдэх замаар хуурч, төөрөгдүүлээд 7 хоногийн өмнө байгуулсан компаниа зарсан байгаа юм. Энэ хэлцэлд заасанчлан мөнгө бол бодитой төлөгдөөгүй, нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Тийм учраас  бид нар С ХХК-иас 55 сая төгрөгийг зээлийн гэрээнд заасан хүүгийн хамт нэхэмжлэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. 2-рт иргэн Б.О, С ХХК нарын хооронд байгуулагдсан 2015.10.22-ны өдрийн зээлийн гэрээнд үүрэг гүйцэтгэгч нь С ХХК байгаа. Гэтэл саяны хийгдсэн гэрээ нь Г ХХК-ийн хувьцааг иргэн Ц.Д, Л.ГГ нар нь шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч нь С ХХК болохоос биш Г ХХК биш. Ц.Д, Л.ГГ 2 бол бүр биш. Компанийн хувьцаа эзэмшигч нар компанийн өмнөөс хариуцлага хүлээдэггүй. Тэгэхээр С ХХК-ийн гүйцэтгэх ёстой үүргийг өөр этгээд мөнгөөр биш өөр зүйлээр гүйцэтгэж байгаа нь үндэслэлгүй байна. Ийм учраас бид нар 2015.10.27-ны өдрийн үүрэг дуусгавар болгох тухай хэлцлийг бодит байдал дээр биелэгдээгүй, төөрөгдүүлсэн хэлцэл учраас үүнийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Энэ гэрээг дүйцүүлж 50 сая төгрөгийн өрийг хаах үндэслэл байхгүй, үүнээс нэг ноцтой үр дагавар нь зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр С ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилж байгаа боловч үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа нь байхгүй болсон, хуурч төөрөгдүүлээд барьцаагаа чөлөөлүүлсэн. Иймд үүрэг дуусгавар болгох тухай хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл, бодит байдал дээр биелэгдээгүй, төөрөгдүүлж хийсэн хэлцэл учраас үүнийг хүчин төгөлдөр бусд тооцуулна. Үүрэг дуусгавар болгох тухай хэлцэл хүчинтэй үлдэх юм бол бид нар зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэх эрхгүй болж байна. 3-рт иргэн Ц.Д, Л.ГГ нарт холбогдох шаардлага нь Г ХХК-ийн 50%-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ буюу эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэсэн шаардлагыг гаргасан. Учир нь 5000 төгрөгөөр авсан хувьцаандаа тооцоод зээлийн төлбөр хаагдаад байгаа учраас тухайн үед манай үйлчлүүлэгч өндөр үнэтэй компани гэж ойлгоод авсан байдаг. Бид нар зээлийн төлбөрөө буцаан нэхэмжилж байгаа учраас компанийн хувьцааг нь буцааж шилжүүлж өгье. Энэ гэрээг байгуулахдаа манай үйлчлүүлэгч төөрөгдсөн байсан учраас хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Ц.Д, Л.ГГ нарыг иргэний хувиар нь хариуцагчаар татсан гол үндэслэл нь энэ юм. Яагаад гэхээр Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь иргэд байгаа, мөн иргэд хооронд хувьцаа худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн байгаа учраас иргэнийх нь хувиар хариуцагчаар татаж байж гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан байгаа. 4-рт Г ХХК-ийн хувьцаанаас иргэн Б.О нэгэнт татгалзаж байгаа учраас тус компанид оруулсан төлбөрөө нэхэмжилж байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг сүүлд өөрчилсөн. Г ХХК-д нийтдээ барилгын засвар хөрөнгө оруулалтын зориулалтаар 35,650,903 төгрөгийг иргэн Б.О шилжүүлсэн. Хувьцаанаас татгалзаж байгаа учраас Г ХХК-д оруулсан хөрөнгө оруулалтын төлбөрийг Г ХХК-иас, хувьцаа эзэмшигч иргэн Ц.Д, Л.ГГ нараас нэхэмжилж байна. 5-рт ГГ ХХК-ийг хариуцагчаар татсан байгаа. Г ХХК болон ГГ ХХК гэсэн 2 хуулийн этгээдийн хооронд хамтран ажиллах хөрөнгө оруулалттай холбоотой гэрээ байгуулагдсан байдаг. Энэ гэрээ хэрэгжээгүй, гэрээнээс татгалзсан байдаг. Иргэн Б.О нь ГГ ХХК-д шууд иргэнийхээ хувиар 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Хэрэгт авагдсан дансны хуулгуудаар нотлогдоно. ГГ ХХК-руу оруулсан 30 сая төгрөг болон Г ХХК-руу оруулсан 35 сая төгрөг, нийт 65 сая төгрөгийн хөрөнгө оруулсан нь баримтаар нотлогдоно. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч С ХХК, Г ХХК, Ц.Д, Л.ГГ нарын өмгөөлөгч Ц.Амармэнд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Эхний нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээний дагуу 200 сая төгрөг гаргуулах шаардлагын тухайд Б.О, С ХХК нарын хооронд 2015.10.22-ны өдөр 50 сая төгрөгийн зээлийн гэрээ 8%-ийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай байгуулагдсан байдаг. Тухайн үедээ компанийн үйл ажиллагаа тогтвортой байсан. Үүнийг Б.О нь олзуурхаад зээлийн гэрээнд өгсөн мөнгөө авахгүй, харин зээлсэн мөнгөнийхөө оронд Г ХХК-ийн 50 хувийг эзэмших хувьцаа авах санал гаргасан. Тэгээд хамтраад үйл ажиллагаа явуулаад олсон орлогоо 50%, 50%-иар авъя гэсэн санал гаргасны дагуу Л.ГГ нь Г ХХК-ийн 30 хувийн хувьцаагаа шилжүүлсэн. Ц.Д нь 70%-тай тэнцэх хувьцаа эзэмшиж байснаасаа 20%-ийг өгсөн. Нийтдээ 50%-ийн хувьцааг 2015.11.27-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр эрх шилжүүлээд нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. 2015.10.22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт Г ХХК 50%-ийн хувьцааг шилжүүлсэн асуудал нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2, 236.1.3, 236.2 дахь хэсэгт заасантай бүрэн нийцнэ. Мөн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон нь 2015.11.27-ны өдрийн үүрэг дуусгавар болсон тухай гэсэн талуудын хооронд хийгдсэн хэлцэлээр давхар нотлогддог. Компанийн хувьцаа болон хувь нийлүүлсэн хөрөнгийг зохих журмын дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр Б.О шилжүүлж авсан болох нь хууль зөрчөөгүй. Хуурч мэхэлсэн, халхавчилсан, дүр үзүүлсэн, хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Талууд өөрсдийн хүсэл сонирхлоо бүрэн илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл байна. Хуулийн дагуу иргэний эрх зүйн зарчим бол талууд харилцан тохиролцсоноор гэрээний үүрэг агуулгыг чөлөөтэй байгуулах эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл мөнгө зээлсэн бол мөнгөний оронд өөр зүйл буцааж өгөх нь хууль зөрчсөн асуудал биш. Заавал мөнгө буцааж өгнө гэсэн шаардлага байхгүй. Ингээд гэрээ дуусгавар болсон байдаг, гэтэл гэрээний үүрэгт 30 сарын хүү 120 сая төгрөг, алданги 25 сая төгрөгийг Ц.Д, Л.ГГ нараас гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадахгүй байна. Мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудал яригдаж байна. С ХХК-ийн нэрийг нь солиод Г болгож улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хууль бус биш, Улсын бүртгэлийн газрын үйл ажиллагаа доголдсон зүйл байхгүй. Энэ 2 компани бол тус тусдаа хуулийн этгээд байгаа, нэг компанийн нэрийг өөрчлөөд өөр компани үүсгэсэн асуудал байхгүй. Үүнийг нэхэмжлэгч Б.О сайн мэдэж байгаа, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулаад Б.О 50%-ийн хувьцааг нь эзэмшээд үйл ажиллагаанд нь оролцоод явж байгаа. Яагаад цаасны компани гэж хэлж байгааг ойлгохгүй байна. 2 дахь шаардлага нь Б.О болон С ХХК нарын хооронд байгуулагдсан 2015.10.22-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, талуудын хооронд байгуулагдсан 2015.11.27-ны өдрийн үүрэг дуусгавар болгох тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг С ХХК-д холбогдуулан гаргасан байна. Г ХХК-ийн 50%-ийн хувьцааг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн учраас талуудын хооронд эрх үүрэг дуусгавар болсон. гэж талууд нотлоод гарын үсгээ зураад гэрээндээ маш тодорхой заагаад нотариатаар баталгаажуулсан байгаа. Ямар нэгэн байдлаар хуурч мэхэлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн чадамжтай этгээд. Одоо болохоор зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, үүрэг дуусгавар болгох тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох гэсэн ойлгомжгүй харилцан хамааралгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь өөрийнхөө дур зоригийн асуудлаар шүүхэд хандаж байна гэж бид үзэж байгаа тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 3 дахь нэхэмжлэлийн шаардлага нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээ эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох шаардлагыг Ц.Д, Л.ГГ нарт холбогдуулж гаргасан байна. Үүнд мөн л түрүүний асуудал яригдана. 50%-ийн хувьцааг шилжүүлж аваад оронд нь 55 сая төгрөгийн зээлийн гэрээг дуусгавар болгочихсон. Одоо болтол Б.О нь Г ХХК-ийн 50%-ийн хувьцааг эзэмшээд, компанийн үйл ажиллагаанд нь хяналт тавиад, ГГ ХХК-тай байгуулсан гэрээнд оролцоод, орлого зарлага гаргаж байгаад нь өөрөө хянаж байгаа. Улсын бүртгэлд 50%-тай тэнцэх тоо ширхэг хувьцааг Б.Оюундарийн нэр дээр бүртгэгдсэн бүх гэрчилгээ нь байгаа. Барилгын засварт хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 35,650,903 төгрөгийг Г ХХК-иас гаргуулах гэсэн байна. Энэ мөнгийг Б.О нь ГГ ХХК-ийн зээлээр худалдаж авсан объектод оруулсан байдаг. Үүнийг Ц.Д, Л.ГГ нарт бэлнээр өгсөн зүйл байхгүй, ГГ ХХК-ийн байшинд хөрөнгө оруулсан асуудал байгаа учраас Ц.Д, Л.ГГ нараас нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн 30,0 сая төгрөгтэй холбоотой асуудлыг ярьдаг. Үүнийг Ц.Д Г ХХК-иас 20,0 сая төгрөгийг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байгаа, ямар 30,0 сая төгрөгийг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Залилан мэхэлж барьцаанаас хөрөнгө чөлөөлүүлсэн асуудал байхгүй, барьцаанаас тэр байрыг чөлөөлөнгүүтээ ГГ ХХК-ийн 10,0 сая төгрөг болон бусад хөрөнгө оруулалтад Г ХХК-иас оруулсан байдаг. Үндсэндээ Ц.Д нь байрыг зарсан 90 сая төгрөгийг ГГ ХХК-ийн засварын ажилд оруулсан байдаг” гэв.

 

Хариуцагч ГГ ХХК-ийн өмгөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэлийн 4 дэх шаардлагыг ГГ ХХК-тай холбогдуулж гаргасан байна. Миний үйлчлүүлэгч 2018.08.11-ний өдөр шүүхэд бичгээр тайлбараа гаргасан. Нэхэмжлэгч 30 сая төгрөгийг ГГ ХХК-иас нэхэж байгаа нь үндэслэлгүй, ГГ ХХК нь иргэн Б.О гэх хүнтэй эрх зүйн харилцаанд оролцоогүй учраас төлбөр төлөх үүрэг байхгүй. ГГ ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Иймд ГГ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн тухайд татгалзаж байгаа, энэ хэрэг шийдэгдсэний дараа асуудлыг жич ярина” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.03.02-ны өдрийн 591 дугаар магадлалын дагуу нэхэмжлэгч Б.О нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэр бүхий хариуцагч нарт хамаарах шаардлагыг тодорхойлсон 2018.05.07-ны өдрийн нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ. Үүнд:

         -Б.О болон “С” ХХК-ийн хооронд 2015.10.22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл болох 50,000,000 төгрөг, нэг сарын хүү 4,000,000 төгрөгөөр тооцож нийт 30 сарын зээлийн хүү болох 120,000,000 төгрөг, алданги нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 25,000,000 төгрөг, гэрээ байгуулахгүйгээр зээлсэн 5,000,000 төгрөг нийт 200,000,000 төгрөгийг хариуцагч “С" ХХК, түүний хувьцаа эзэмшигч иргэн Л.ГГ, Ц.Д нараас гаргуулахыг,

       -Б.О болон “С” ХХК-ийн хооронд 2015.10.22-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, мөн талуудын хооронд байгуулагдсан 2015.11.27-ны өдрийн Үүрэг дуусгавар болгох тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцохыг,

       -Б.О болон Л.ГГ, Ц.Д нарын хооронд тус тус байгуулагдсан 2015.11.27-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдах авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцохыг,

       -Б.Оюундариас үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах гэрээний төлбөрт зориулан шилжүүлсэн гэх 30,000,000 төгрөгийг “ГГ” ХХК-иас гаргуулахыг,

      -барилгын засварын хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 35,650,903 төгрөгийг хариуцагч “Г” ХХК-иас гаргуулахыг тус тус хүссэн,

      - Г ХХК-ийн захирал Ц.Д, хувьцаа эзэмшигч Б.О нарт холбогдуулан гэрээ цуцалсны улмаас байрыг хэвийн болгоход шаардагдах зардал 103,341,299 төгрөгийг шаардсан сөрөг нэхэмжлэлийг хариуцагч ГГ ХХК гаргажээ.

Шүүх нэр бүхий хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.Оюундарийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч ГГ ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.О, хариуцагч С ХХК-ийн хооронд  2015 оны 10 сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр сарын 8 хувийн хүү тогтоож, 3 сарын хугацаагаар, 50,000,000 төгрөгийг зээлдэгч С ХХК зээлж авсан, зээлийг эргүүлж төлөх хугацааг  хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохирсон байна.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр туул гол гудамж, 56в-5 тоот хаягт байрлах, 130 м/кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан 2015.10.22-ны өдрийн барьцааны гэрээ байгуулсан, зээлийн болон барьцааны гэрээнд зээлдэгчийг төлөөлж С ХХК-ийн захирал Л.ГГ, хувьцаа эзэмшигч Ц.Д нар гарын үсэг зурсан байна.

Мөн нэхэмжлэгч Б.О ямар ч баримтгүйгээр  5,000,000 төгрөгийг нэмж зээлдүүлсэн талаар хариуцагч маргаагүй бөгөөд зарын дагуу нэхэмжлэгчтэй танилцаж, нийтдээ 55,000,000 төгрөгийг зээлж аваад С ХХК болон Г ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан болохыг шүүх хуралдааны явцад Ц.Д тайлбарласан болно.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд 2015 оны 10 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний 1, 3 дахь заалтууд нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “анзын гэрээг бичгээр хийнэ”, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэсэн хуулийн шаардлагад тус тус нийцсэн байна.

Зээлийн гэрээний хугацаа 2016.01.22-ны өдөр дууссан, хариуцагч зээлийн төлбөрийг эргүүлж төлсөн талаар нотолсон баримтгүй тул үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 12,000,000 төгрөг /4,000,000х3 сар/, алданги 31,000,000 төгрөг нийтдээ 93,000,000 төгрөгийг 2015.10.22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу С ХХК төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Иймд баримтгүйгээр зээлсэн 5,000,000 төгрөгийг нэмж нийтдээ 98,000,000 төгрөгийг хариуцагч С ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож, зээлийн төлбөрт шаардсан 200,000,000 төгрөгний үлдэх хэсэг 102,000,000 төгрөгийг болон  хувьцаа эзэмшигч Л.ГГ, Ц.Д нарт холбогдох нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ.

С ХХК-ийн захирал Ц.Д зээлийн гэрээ байгуулсан, 55,000,000 төгрөг зээлж авсан талаар маргаагүй боловч Б.О болон С ХХК-ийн хоорондын 2015.11.27-ны өдрийн үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг үндэслэн зээлж авсан 55,000,000 төгрөгийг төлөгдсөнд тооцсон талаар тайлбарладаг бөгөөд уг хэлцэлд “...барьцаат зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тул” гэж дурдсан хэдий ч зээлийн төлбөр хэрхэн төлөгдсөн нь тодорхойгүй, зээлдэгч С ХХК зээлж авсан мөнгөө буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.ГГ, Ц.Д нар уг компанийг байгуулсанаас хойш 7 хоногийн дараа буюу 2015.11.27-ны өдөр тус тус эрх шилжүүлэх гэрээ 2-ыг,  хувьцаа худалдах, худалдан авах гэрээ 2-ыг Б.Отай, нэхэмжлэгч Б.О болон С ХХК-ийн хооронд үүрэг дуусгавар болсон тухай хэлцэлийг байгуулсан /1 өдөр 5 хэлцэл/ байна.

Эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах,худалдан авах гэрээнүүдийг үзэхэд С ХХК-ийн зээлж авсан 55,000,000 төгрөгийн эргэн төлөлтийн талаар тусгагдаагүй, үүрэг дуусгавар болсон тухай хэлцэлд зээлийн гэрээний үүргийг хэрхэн гүйцэтгэсэн нь тодорхойгүй өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн, дүр үзүүлэн хийгдсэн хэлцлийн нэг төрөл байх тул Б.О болон С ХХК-ийн хоорондын 2015.11.27-ны өдрийн үүрэг дуусгавар болсон тухай хэлцэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус,  тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг байна.

Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг мөн тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлгодог байна.

Компанийн тухай хуулийн 25 дугаар зүйлд компанийн өрийг хувьцаагаар солих талаар зохицуулсан бөгөөд 25.5-д хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг буюу хувьцаанд хөрвөх үнэт цаасыг тэдгээрийн хөрвөх нөхцөлийн дагуу хөрвүүлэхийг компанийн өрийг хувьцаагаар сольсонд тооцохгүй гэжээ.

Хэрэгт авагдсан Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмээс үзэхэд  Б.Отай зээлийн гэрээ байгуулсанаас хойш 27 хоногийн дараа 2015.11.19-ний өдрийн тогтоолоор Г ХХК-ийг байгуулж 2015.11.20-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө болон өөрийн  хөрөнгийн хэмжээ нь 10,000 төгрөг ба нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10 ширхэг энгийн хувьцаа байх бөгөөд энэ үйл баримтын талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Компанийн тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд компанийг хэрхэн үүсгэн байгуулах тухай зохицуулсан бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар компани байгуулах тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор компанийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад өгнө гэжээ.

Харин хариуцагч Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.ГГ компанийн үндсэн хөрөнгө болон хувь нийлүүлсэн хөрөнгөөс өөрийн эзэмшлийн 30 хувь буюу 3000 төгрөгийн хөрөнгийг, мөн хувьцаа эзэмшигч Ц.Д өөрийн эзэмшлийн  20 хувь буюу 2000 төгрөгийн хөрөнгийг шилжүүлсэн гэх 2015.11.27-ны өдрийн  эрх шилжүүлэх гэрээг Б.Отай тус тусдаа байгуулсан, улмаар 2015.11.27-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсанаар нэхэмжлэгч Б.О Г ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болж, улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн дүрэмд өөрчлөлт орсоныг 2015.11.30-нд бүртгүүлсэн  байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.О Г ХХК-ийн 50 хувийн хууль ёсны хувьцаа эзэмшигч болсон, тодорхой үүрэг хариуцлага хүлээж компанийн үйл ажиллагаанд оролцож буйгаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд  хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар ноцтой төөрөгдсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.ГГ, Ц.Д нартай тус тус байгуулсан 2015.11.27-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээ болон  хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч ГГ ХХК болон Г ХХК-ийн хооронд 2015.11.26-ны өдрийн зээлээр ажлын байр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд ГГ ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 79 тоот хаягт байрлах 1209 мкв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилгыг зээлээр худалдан авахаар, барилгын үнийг 1,100,000,000 төгрөгөөр тогтоож талууд санал нийлж, графикийн дагуу хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байна.

Дээрх гэрээний аль тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс   зээлээр ажлын байр худалдах, худалдан авах гэрээ хэрэгжээгүй, гэрээ цуцлагдсан бол үр дагаварыг хэрхэн шийдвэрлэсэн, талууд гэрээг дүгнэсэн эсэх нь тодорхойгүй, мөн Б.О нэхэмжлэх эрхтэй эсэхийг нотолсон баримтгүй  байхад гэрээний төлбөрт төлсөн 30,000,000 төгрөгийг ГГ ХХК-иас, харин барилгын засварын хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн гэх 35,650,903 төгрөгийг Г ХХК-иас тус тус нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул энэ шаардлагуудыг хэрэгсэхгүй болгов.

Нөгөөтэйгүүр Б.О Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч болоогүй байх үед буюу 2015.11.26-ны өдрийн гэрээнд Г ХХК-ийг төлөөлж захирал Ц.Д, хувьцаа эзэмшигч Б.О нар гарын үсэг зурсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд “...хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. ...сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж, хариуцагч ГГ ХХК-ийн 2016.09.21-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан шүүхийн ажиллагаа буруу болсон байна.

Энэ сөрөг нэхэмжлэлийн дагуу хариуцагч Г ХХК-ийн захирал Ц.Д, хувьцаа эзэмшигч  Б.О нарт холбогдуулан ажиллагаа хийгдсэн боловч шүүх хуралдааны явцад сөрөг нэхэмжлэлийг дэмжээгүй, татгалзаж буйгаа хариуцагч ГГ ХХК-ийн өмгөөлөгч илэрхийлсэн тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйл, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар ззүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С ХХК-иас зээлийн төлбөрт 98,000,000 төгрөг гаргуулж Б.Од олгож, зээлийн төлбөр нэхэмжилсэн шаардлагын үлдэх хэсэг 102,000,000 төгрөгийг болон хувьцаа эзэмшигч  Л.ГГ, Ц.Д  нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт зааснаар Б.О, С ХХК-ийн хооронд байгуулсан 2015.11.27-ны өдрийн үүрэг дуусгавар болсон тухай хэлцэлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсүгэй.

 

3. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.ГГ, Ц.Д нарын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус тус  Б.Отай байгуулсан эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /нийт 4 гэрээ/-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн Б.Оюундарийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар ГГ ХХК-иас 30,000,000 төгрөг, Г ХХК-иас 35,650,903 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Хариуцагч Г ХХК-ийн захирал Ц.Д, хувьцаа эзэмшигч Б.О нарт холбогдуулан гэрээ цуцалсны улмаас байрыг хэвийн болгоход шаардагдах зардал 103,341,299 төгрөгийг шаардсан ГГ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Оюундарийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 761,205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ГГ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 674,660 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтэсээс гаргуулж ГГ ХХК-д буцаан олгож, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 647,950 төгрөг гаргуулж Б.Од олгосугай. 

 

          7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ                              Д.ЭНХЦЭЦЭГ