Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2808

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 14 өдөр                  Дугаар 183/ШШ2018/02808                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч  ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:, И ХХК /РД: /-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 232,286,393.58 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгүүд нь үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад хөрөнгөөс гаргуулан Ч инд олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэн, Л.Шагдарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

                                                                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч  ХХК И ХХК-тай 2017.11.20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 180 сая төгрөгийн зээлийг сарын 1,8%-ийн хүүтэй хөрөнгө оруулалтын зориулалтаар 6 сарын хугацаатай олгосон. Зээлдэгчийн хүсэлтийн дагуу 2018.02.22-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт гэрээгээр нэмж 30 сая төгрөг олгосон. Нийтдээ 210 сая төгрөгийн зээлийг хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017.11.30-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, дараах хөрөнгийг барьцаалсан. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, улсын бүртгэлийн 2205048704 дугаартай Богд ар хороолол, 24а байрны 38 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нэг ширхэг, мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 2204052443 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан. Мөн хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний дагуу Гүрж улсаас Монгол улсад импортоор ачигдаж орж ирэх ёстой 15 мянган ширхэг сайн чанарын дарсыг барьцаалсан. Зээлдэгч зээлийн гэрээний хуваарийн дагуу 5,958,811 төгрөгийн хүүг төлсөн. 174,082 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлсөн. Нийтдээ 6,100,000 төгрөгийн төлөлт хийсэн. 2018.08.27-ны өдрийн байдлаар 210,000,000 төгрөгийн үндсэн зээлийн өртэй, 21,544,201 төрөгийн хүүгийн төлбөртэй, 174,082 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөртэй, нийт 232,282,393 төгрөгийн төлбөртэй байгаа. Зээлдэгчтэй тодорхой хэмжээний шүүхийн бус журмаар уулзаж, зээл төлүүлэх арга хэмжээ авсан боловч зээл төлөгдөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч И ХХК-иас 232,286,393 төгрөгийг шүүхэд өгсөн тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах, мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагчийн бусад хөрөнгөөс хангуулахыг шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулах гэсэн тусгайлан 2 шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

         

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч  ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 232,286,393.58 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгүүд нь үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад хөрөнгөөс гаргуулан Ч инд олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэлийг И ХХК-д холбогдуулан гаргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулсан 2017.11.20-ны  өдрийн №ББГ-2017/ЗГ119 тоот зээлийн гэрээгээр И ХХК нь 180,000,000 төгрөгийг 6 сарын хугацаагаар, нэг жилийн 18 хувь, нэг сарын 1,5 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан байх бөгөөд мөн өдрийн №ББГ-2017/БГ/119/01 тоот барьцааны гэрээгээр Ү-2205048704 улсын бүртгэлийн дугаартай, 000250827 тоот гэрчилгэний дугаартай, иргэн М.Золжаргалын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, /16051/, Замчдын гудамж, 24 А дугаар байрны 38 тоот 53.56 м.кв 3 өрөө орон сууц, Ү-2204052143 улсын бүртгэлийн дугаартай, иргэн Б.Нарантуяагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр орд хороолол, /13311/ Хүннү гудамж, 603 дугаар байрны 6 тоот байрлалтай 68.37 м.кв талбай бүхий орон сууцыг, мөн 2017.11.20-ны өдрийн №ББГ-2017/БГ/119/02 тоот гэрээгээр 2017 оны 11 сард Гүрж улсаас Монгол улсруу ачигдах 15,000 шил сайн чанарын дарсыг тус тус барьцаалсан байна.

2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №ББГ-2017/ЗГ/119/01 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд заасан нөхцөл, болзлын дагуу 30,000,000 төгрөгийг зээлдүүлэгчид нэмж зээлдүүлэхийг зөвшөөрч, зээлийн гэрээний ерөнхий хугацааг зээлдэгчийн хүсэлтээр 3 сар сунгаж 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болохоор, зээлийн үнийн дүнгийн хэмжээг 210,000,000 төгрөг болгосон байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн хүү тооцооллын хүснэгт, удаа дараагийн мэдэгдэл зэргээс үзэхэд хариуцагч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу  нийтдээ 210,000,000 төгрөгийг И ХХК-д шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх  үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй гэж үзлээ.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.2, 6-д заасныг үндэслэн  үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож 2018.08.27-ны өдрийн байдлаар нийтдээ 232,286,393.58 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэсэн заалтад нийцсэн байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын талаар зөвшөөрсөн эсхүл татгалзсан эсэх талаар ямар нэгэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулах, 156.2 дахь хэсэгт заасан “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана”, 458 дугаар зүйлийн  458.1 дэх хэсэгт заасан “батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ, 459 дүгээр зүйлийн  459.1 дэх хэсэгт заасан “хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулна” гэсэн заалтуудад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч И ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 232,286,393.58 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Ү-2205048704 улсын бүртгэлийн дугаартай, 000250827 тоот гэрчилгээний дугаартай, иргэн М.Золжаргалын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, /16051/, Замчдын гудамж, 24 А дугаар байрны 38 тоот 53.56 м.кв 3 өрөө орон сууц, Ү-2204052143 улсын бүртгэлийн дугаартай, иргэн Б.Нарантуяагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр орд хороолол, /13311/ Хүннү гудамж, 603 дугаар байрны 6 тоот байрлалтай 68.37 м.кв талбай бүхий орон сууцыг, мөн 2017 оны 11 сард Гүрж улсаас Монгол улсруу ачигдах 15,000 шил сайн чанарын дарсаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  шийдэв.

  Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй гэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн, харин хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч  И ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 232,286,393.58 төгрөгийг гаргуулж Ч  ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлийн 175.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгө болох Ү-2205048704 улсын бүртгэлийн дугаартай, 000250827 тоот гэрчилгэний дугаартай, иргэн М.Золжаргалын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, /16051/, Замчдын гудамж, 24 А дугаар байрны 38 тоот 53.56 м.кв 3 өрөө орон сууц, Ү-2204052143 улсын бүртгэлийн дугаартай, иргэн Б.Нарантуяагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр орд хороолол, /13311/ Хүннү гудамж, 603 дугаар байрны 6 тоот байрлалтай 68.37 м.кв талбай бүхий орон сууцыг, мөн 2017 оны 11 сард Гүрж улсаас Монгол улсруу ачигдах 15,000 шил сайн чанарын дарсаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

           3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,389,585 /1,319,385+70,200/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,389,585 төгрөг гаргуулж Ч  ХХК-д олгосугай.

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ