Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 03549

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 27 өдөр                 Дугаар 102/ШШ2018/03549                               Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: Х.Б-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.М-д холбогдох,

2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Тоёота креста маркийн 82-63 ДГО улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашиныг О.М-н эзэмшлээс чөлөөлүүлэх, Х.Б-с 4,338,000 төгрөг гаргуулах тухай О.М-ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ууганцэцэг, хариуцагч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ууганцуэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Б нь 2016 оны 07 сарын эхээр өөрийн эзэмшлийн 82-63 ДГО улсын дугаартай Тоёота креста маркийн тээврийн хэрэгслийг 3 сая төгрөгөөр зарахаар төлөвлөж байх үед түүнтэй найз нөхрийн холбоотой Осорын Мөнхзул нь Х.Бд хандаж “миний найз машинаа ийм хямдхан зарж яах юм бэ, найз нь Улаанбаатар хотод аваачаад үнэд хүргээд зараад өгье” гэж хэлсэн. Энэхүү саналыг Х.Б хүлээн зөвшөөрсөн. Ийнхүү талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан бөгөөд тухайн үед Х.Б, О.М нар нь тухайн тээврийн хэрэгслийг яг хэдэн төгрөгөөр худалдах, болон худалдан борлуулсаны хөлсөнд О.Мд хэдэн төгрөг өгөх талаар тохиролцоогүй боловч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл тус машиныг 3,000,000 төгрөгнөөс илүү үнэтэйгээр зарна гэдэг нөхцөл дээр тохирч байсан. Энэхүү тохиролцоо хийгдэх үеэр Х.Б нь автомашиныг бусдад худалдаж, өмчлөлийг шилжүүлэхийн тулд Улаанбаатар хот орох шаардлагатай гэж бодсон тул энэ нөхцөл байдлаас зайлсхийх зорилгоор өөрийн автомашинаа О.Мын нэр дээр шилжүүлсэн бөгөөд талууд 2016 оны 07 сарын 08-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулан автомашины өмчлөх эрхийг О.Мд шилжүүлэн өгсөн. Энэхүү гэрээ нь автомашиныг О.Маар бусдад худалдах ажлыг хөнгөвчлөх, X.Батсайхан өөрөө Улаанбаатар хот орохгүй гэсэн зорилготой байсан бөгөөд түүнээс биш О.Мд машины худалдаж буй гэрээ огт биш. Үүнийг О.М ч мэдэж байсан. Ийнхүү О.М нь 2016 оны 07 сарын 09-ний окодөр автомашиныг унаж Улаанбаагар хот руу явсан ба тус автомашинд 36-97 УНТ улсын дугаар авч өөртөө ашигласаар ирсэн. Үүнээс хойш одоог хүртэл автомашиныг зарж, мөнгийг Х.Бд шилжүүлж өгөөгүй, автомашиныг хувьдаа ашигласаар байх тул Х.Б нь О.Мд өгсөн даалгавраа цуцалж, автомашинаа буцаан шаардсан боловч О.М нь энэхүү шаардлагыг биелүүлэхээс эрс татгалзаж, “би чиний машинд засвар үйлчилгээ хийсэн, чи миний засварын мөнгийг өгөөд машинаа ав” гэх мэтээр нэхэмжлэгч Х.Бы хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Мөн уг автомашиныг 2016 онд зарах байсан боловч 2 жил гаруйн хугацаа өнгөрч, машины үнэ цэнэ буурч О.Мын үйлдлээс болж Х.Бд хохиролтой нөхцөл байдал үүсээд байна. Иймд уг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байна. Иймд нэхэмжлэгч Х.Бы хариуцагч О.Мтай байгуулсан 2016 оны 07 сарын 08-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашиныг О.Мын эзэмшлээс албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ууганцэцэг сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Х.Б нь хариуцагч О.Мтай харилцан тохиролцож автомашинаа Улаанбаатар хотод заруулахаар даалгаврын гэрээ байгуулагдах үед тухайн автомашинд ямар нэгэн засвар үйлчилгээ, эд анги солих талаар тохиролцоо хийгээгүй болно. Гэтэл О.М нь анх ийм тохиролцоо байсан мэтээр бодит байдлыг үндэслэлгүйгээр өөртөө ашигтайгаар тайлбарлаж, бусдын өмч хөрөнгийг ямар нэгэн хариу төлбөргүйгээр 2 жил гаруй хугацаанд эдэлж хэрэглэчихээд энэ хэмжээний засварын төлбөр шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн автомашиныг худалдсан үнийг хувааж авна гэх тохиролцоо ч байгаагүй юм. Монгол улсын Иргэний хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1 дэх хэсэгт зааснаар даалгавар өгөгч нь даалгаврыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай зардлыг төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл Х.Бы автомашиныг худалдахад дээрхи засварыг зайлшгүй хийх шаардлага байгаагүй. Ийнхүү засвар хийх талаар Х.Б нь О.Мд даалгавар өгсөн зүйл огт байдаггүй. Иймд О.М даалгавар өгөгчийн зөвшөөрөлгүйгээр, шаардлагагүй засвар үйлчилгээг хийсэн байж болзошгүй байна. Учир нь засварыг хийсэн талаархи нотлох баримт хэргийн материалд авагдаагүй. Мөн түүнчлэн засвар хийсэн байлаа гэж бодоход 2 жил гаруйн хугацаа өнгөрсөн байх тул одоо тус засварууд анхны хийгдсэн чанар, үзүүлэлтээрээ байх боломжгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч О.М шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгч зарим нэг зүйлийг зөрүүтэй ярьж байна. Х.Б хотод ирээд бид 2, 3 хоног машин худалдаж авахаар хайж явсан. Сүүлдээ намайг “чи машинаа зарчих” гээд миний 13,000,000 төгрөгөөр худалдаж авсан машиныг 9,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Үүний өмнө одоогийн байгаа Креста маркын машиныг авсан байсан. Миний машиныг авсны дараа жил гаруй болоход машин нь хөдөлгөөнгүй хашаан дотор нь шороо тоосонд дарагдаад байж байсан. Манай эхнэр 7,000,000 төгрөгийн зээл авч, би 3,000,000 төгрөг гаргаад 10,000,000 төгрөгтэй Замын-Үүдэд очсон. Би 2, 3 хоног машин авах гээд приус маркын автомашин үзэж явсан. Гэтэл Х.Б машинаа “засаж янзлаад худалдмаар байна. Чиний машиныг авснаас хойш би унахаа байгаад хашаандаа тавьсан” гэж хэлсэн. Машин нь асахын хувьд асч байсан. Тэрийг би үгүйсгэхгүй. Мотор нь асахаараа халдаг, аржатар нь бөглөрөөд явахад хэцүү байсан. Тухайн үед Х.Б “тохиролцоод 1,000,000 төгрөгөөр энэ машиныг өгчихье” гэж ярьж байхаар нь би “чи машинаа энд хямд, зарж байхаар би хотод аваачаад янзлаад заръя” гэж хэлсэн. Гэхдээ би “ийм машиныг хотод яагаад ч авахгүй. Заавал засвар үйлчилгээ хийж байж хүн авна, би ажилтай юм чинь бололцоотой үедээ заръя” гэж хэлж байсан. Би хөдөө орон нутагт ажилладаг. Надад зарах гээд явах боломж ч байхгүй. Тухайн үед засвар үйлчилгээ хийж, машиныг нь сайхан болгоод, 2, 3 хоног зав чөлөөгөөрөө зах дээр авч гарсан. Тэгэхэд тухайн үеийн машины зах зээлийн ханш 1,500,000 төгрөг байсан. Энэ талаар Х.Бд хэлж байсан. Би “энэ машины зах зээлийн ханш 1,500,000 төгрөг байна, яах юм бэ” гэхэд Х.Б “тийм байна уу” гэж хэлж байсан. Түүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн. Х.Б өөрөө машинаа авъя гэж хэлсэн. Би тэгэхээр нь “зээлээ дартал түр азнаач” гэж хэлэхэд Х.Б “үгүй би машинаа авна” гэж хэлсэн. Энэ үед бидний дундуур хөндлөнгийн хүн орж ирсэн. Х.Б тэр найзаасаа 69 машин худалдаж аваад, ажлаасаа гарч Эрээн энэ хоёрын хооронд халтуур хийгээд явж байсан юм байна лээ. Тэр найздаа машиныхаа урьдчилгаа мөнгөнд Ө.Мөнхзулаас миний машиныг очоод авчих гээд явуулсан болохоор нөгөө хүн нь ирээд надаас машиныг нь нэхсэн. Би “яахлаараа чи машиныг нь авдаг юм. Х.Б өөрөө ирээд авна биз” гэхэд “Х.Б надаас 69 машин авсан, наад машиныг чинь 3,000,000 төгрөгөөр үнэлээд урьдчилгаанд авах ёстой” гэж хэлэхээр нь өгөөгүй. Сүүлд шүүхээс надад мэдэгдэл ирсэн. Тухайн үед машиныг нь зарах гэтэл зах зээлийн үнэ ханш нь 1,500,000 төгрөг байсан. Х.Б машинаа 3,000,000 төгрөгөөр заръя гэж бодож байсан юм шиг байна. Гэхдээ машинаа надад өгөхдөө тэдээр зарна гэж үнэ тохирч өгөөгүй. Дугүй авч хийсэн. Замын-Үүдэд аржаатарыг нь хүртэл шинээр авч сольж байсан. Акумлятор авч тавьж байсан. Жоохон явж байгаад халаад ус нэмж явсаар байгаад 1 хоног гаран явж хотод ирсэн. Тийм л машин авчирч байсан. Би машиныг нь сэтгэлээрээ янзалсан. Үнэ өртөг нь нэлээд гарсан. Би 4,000,000 гаруй төгрөгөөр машиныг засна гэж бодоогүй. Би Х.Баас бүх гарсан зардлыг бүгдийг нь өгчих гэж нэхээгүй. Х.Бы машиныг хэрэглэсэн нь үнэн. Надад хүний машиныг залилаад авъя гэх сэтгэл байсан бол аль хэдийн зах зээлийн ханшаар нь машиныг зарах бүрэн эрх надад байсан. Нэгэнт энэ машин Х.Бы машин юм чинь би зараад яах юм. Би 1,500,000 төгрөгөөр машиныг нь зарсан тохиолдолд Х.Б шүүхэд хандаад надаас 3,000,000 төгрөг нэхвэл би яах юм. Хэрвээ тэгсэн бол би бас л 3,000,000 төгрөгийг өрөнд орох байсан. Тиймдээ ч би тухайн бүрт цаг минутаар нь чиний машинд ийм засвар орсон гэж хэлж, зургийг нь явуулж байсан. Одоо худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Тоёота креста маркийн 82-63 ДГО  улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашин чөлөөлүүлэх шаардлагыг зөшөөрч байна. Би машиныг нь худалдаж аваагүй, буцааж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.

 

Хариуцагч О.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Засвар хийхэд 4,300,000 гаруй төгрөгийн зардал гарсан. Моторын тос, бензин нацос 30,000 төгрөг, бензин тунгаагуур 20,000 төгрөг, хаалганы дотор талын 4 хавтас 70,000 төгрөг, шил буулгадаг товчлуур 20,000 төгрөг, шил өргөгчийг 35,000 төгрөг, Бензин тунгаагуур, урд гупер 100,000 төгрөг, Ви Ви Ти Ай засварын хөлс 30,000 төгрөг, урд жанаамын ирмээн 24,000 төгрөг, ажлын хөлс 10,000 төгрөг, усны радятор 120,000 төгрөг, кришигний жийрэг 65,000 төгрөг, Силикон 5,500 төгрөг, карбератор цэвэрлэгч 5,000 төгрөг, Моторын тос, мобайль 43,500 төгрөг, тосол 29,000 төгрөг, Хаан суудлын бүрээс 200,000 төгрөг, кузов засварыг 900,000 төгрөг, 1,400,000 төгрөг, дугуй 175,000 төгрөг, рульний ялтас 30,000 төгрөг, сэвчээний ком, утас 52,500 төгрөг, ажлын хөлс  45,000 төгрөг, сэвчээ 108,000 төгрөг, кропны тос 72,000 төгрөг, форсунк цэвэрлэгч 48,000 төгрөг, масло 23,500 төгрөг, борооны хаалт ком 35,000 төгрөг, копудны салхи зүсэгч 30,000 төгрөг, рулийн бүрээс 20,000 төгрөг, доод өндгөн тулгуур 100,000 төгрөг, явах эд ангийн согтуу тульк 40,000 төгрөг, тиаг 35,000 төгрөг, шарнер 35,000 төгрөг, багажийн шалавч 60,000 төгрөг, моторын задаргааны ажлын хөлс 180,000 төгрөг, бензин насос, бензин тунгаагуурыг солиулах ажлын хөлс 35,000 төгрөг, хропны тос, форсунк цэвэрлэгч, тогтоогч /нэмэлт масло/ солиулах ажлын хөлс 135,000 төгрөг, хропны их биений сальк солиулсан 135,000 төгрөг, сальк 15,000 төгрөг, цахилгааны монтаж 40,000 төгрөг, амаржины 4 пүрш 95,000 төгрөг, хойд талын амаржины тульк 50,000 төгрөг, оношлогоо 10,000 төгрөг, ченж угаалга 120,000 төгрөг нийт 4,338,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч О.Мд холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Тоёота креста маркийн 82-63 ДГО улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашиныг О.Мын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 4,338,000 төгрөг гаргуулуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Бы нэхэмжилсэн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Тоёота креста маркийн 82-63 ДГО  улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашиныг О.Мын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөсөн.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Х.Б, хариуцагч О.М нар 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 12/40 дугаартай Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь “Тоёота Криста” маркийн, 8263 ДГО улсын дугаартай автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь худалдан авсан төлбөрт 500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх нөхцөл бүхий гэрээг байгуулж, автомашииныг шилжүүлэн авсны дараа автомашины улсын дугаарыг сольж 8263 ДГО-г  3697 УНТ болгожээ.  

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх гэрээг үндэслэн 3,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд уг маргааныг Баянгол дүүрийн Иргэний хэргийн анхан шаны шүүх 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шийдвэрлэж, 102/ШШ2017/03402 дугаар шийдвэр гарсан байна.

Шүүхийн шийвэрт 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан 12/40 дугаартай худалдах-худалдан авах гэрээний дагуу талуудын хооронд автомашин худалдах-худалдан авах гэрээний харилцаа бус Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, автомашины үнэ 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаарлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу дахин нотлохгүй.

 

Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаанаас үзвэл маргаан бүхий автомашин хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй байх бөгөөд одоо  хариуцагчийн эзэмшилд байгаа нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Шүүх хуралдаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн тул 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Тоёота креста маркийн 82-63 ДГО улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашиныг О.Мын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч Х.Баас 4,338,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч О.Мын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...автомашиныг худалдан борлуулах зорилгоор нэхэмжлэгчтэй тохиролцсоны дагуу өөрийн хөрөнгөөр засч сайжруулсантай холбоотой гарсан зардал 4,338,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэсэн тайлбар татгалзалдаа “...автомашиныг заруулахаар өгсөн боловч засвар хийлгэх талаар тохиролцож, даалгавар өгөөгүй, хийсэн завсарын ажлын зардлын дүнг зөвшөөрөхгүй, тодорхой хэмжээнд завсар хийсэн ч түүнээс хойш хугацаанд элэгдэж муудсан” гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 402 дугаар зүйлийн 402.1-т заасны дагуу даалгаврыг бүрэн гүйцэтгээгүй байхад даалгавар өгөгч нь даалгавраа өөрчилсөн, эсхүл даалгавраа цуцалсан тохиолдолд даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зардал, учирсан хохирлыг даалгавар гүйцэтгэгчид төлөх бөгөөд хөлс төлөхөөр тохиролцсон бол гүйцэтгэсэн даалгаврын хэмжээгээр түүнийг төлөх үүрэгтэй.

 

Хэрэв даалгаврыг бүрэн гүйцэтгээгүй байхад даалгавар өгөгч нь даалгавраа өөрчилсөн, эсхүл даалгавраа цуцалсан тохиолдолд даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зардал, учирсан хохирлыг даалгавар гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч маргаан бүхий автомашиныг хариуцагчид өгч худалдан борлуулах даалгавар өгсөн ч машиныг худалдаагүй тул буцаан авахаар шаардсаныг даалгавараа цуцалсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч маргаан бүхий автомашинд засвар хийх зүйл эвдрэлтэй байсан. Засвар хийгдсэн зүйл байгаа талаар болон үнэ цэнийг нэмэгдүүлж заруулахаар өгсөн тухайд маргаагүй.

 

Даалгавар цуцлагдсан, даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зардал буюу автомашин засч сайжруулахад гарсан зардлыг буцаан төлүүлэхээр шаардсан нь Иргэний хуулийн 402 дугаар зүйлийн 402.1-д заасан зохицуулалтад нийцнэ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ Моторын тос, бензин нацос 30,000 төгрөг, бензин тунгаагуур 20,000 төгрөг, хаалганы дотор талын 4 хавтас 70,000 төгрөг, шил буулгадаг товчлуур 20,000 төгрөг, шил өргөгчийг 35,000 төгрөг, Бензин тунгаагуур, урд гупер 100,000 төгрөг, Ви Ви Ти Ай засварын хөлс 30,000 төгрөг, урд жанаамын ирмээн 24,000 төгрөг, ажлын хөлс 10,000 төгрөг, усны радятор 120,000 төгрөг, кришигний жийрэг 65,000 төгрөг, Силикон 5,500 төгрөг, карбератор цэвэрлэгч 5,000 төгрөг, Моторын тос, мобайль 43,500 төгрөг, тосол 29,000 төгрөг, Хаан суудлын бүрээс 200,000 төгрөг, кузов засварыг 900,000 төгрөг, 1,400,000 төгрөг, дугуй 175,000 төгрөг, рульний ялтас 30,000 төгрөг, сэвчээний ком, утас 52,500 төгрөг, ажлын хөлс  45,000 төгрөг, сэвчээ 108,000 төгрөг, кропны тос 72,000 төгрөг, форсунк цэвэрлэгч 48,000 төгрөг, масло 23,500 төгрөг, борооны хаалт ком 35,000 төгрөг, копудны салхи зүсэгч 30,000 төгрөг, рулийн бүрээс 20,000 төгрөг, доод өндгөн тулгуур 100,000 төгрөг, явах эд ангийн согтуу тульк 40,000 төгрөг, тиаг 35,000 төгрөг, шарнер 35,000 төгрөг, багажийн шалавч 60,000 төгрөг, моторын задаргааны ажлын хөлс 180,000 төгрөг, бензин насос, бензин тунгаагуурыг солиулах ажлын хөлс 35,000 төгрөг, хропны тос, форсунк цэвэрлэгч, тогтоогч /нэмэлт масло/ солиулах ажлын хөлс 135,000 төгрөг, хропны их биений сальк солиулсан 135,000 төгрөг, сальк 15,000 төгрөг, цахилгааны монтаж 40,000 төгрөг, амаржины 4 пүрш 95,000 төгрөг, хойд талын амаржины тульк 50,000 төгрөг, оношлогоо 10,000 төгрөг, ченж угаалга 120,000 төгрөг нийт 4,338,000 төгрөгийн зардал нэхэмжилсэн.

 

Хэрэгт авагдсан “Буянт-Оюу” ХХК-ийн 236,500 төгрөгийн зарлагын баримт, “Чингис групп” ХХК-ийн 108,000 төгрөгийн зарлагын баримт, “Н/машин” 210,000 төгрөгийн зарлагын баримт, “Автовишн сервис” ХХК-ийн 263,000 төгрөг, 40,000 төгрөгийн  зарлагын баримт, борооны хаалт, копуд пябрын төлбөрийн 60,000 төгрөгийн баримтаар автомашиныг засч сайжруулахад хариуцагчаас нийт 917,500 төгрөгийн зардал гарсан болох нь нотлогдож байна. /хх-ийн 32-38 дугаар тал/ Харин сөрөг нэхэмжлэлийн шаарлагаас үлдэх хэсгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, хариуцагч нотолж чадаагүй.

 

Иймд нэхэмжлэгч Х.Баас 917,500 төгрөг гаргуулан хариуцагч О.Мд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,420,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайх хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Х.Бы нэхэмжилсэн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Тоёота креста маркийн 82-63 ДГО  улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашиныг О.Мын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.М нь зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 402 дугаар зүйлийн 402.1-д заасны дагуу нэхэмжлэгч Х.Баас 917,500 төгрөг гаргуулан хариуцагч О.Мд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,420,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Х.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,800 төгрөгөөс 62,950 төгрөгийг, хариуцагч О.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,358 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 85,850 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 62,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 42,158 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.АЗБАЯР