Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 119/2023/0040/З |
Дугаар | 221/МА2024/0338 |
Огноо | 2024-05-24 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2024/0338
Х ХХК-ийн
Нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 119/ШШ2024/0015 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Х ХХК
Хариуцагч Э ТӨҮГ, Э ТӨҮГ-н ЭҮТӨҮГ/20230328 дугаартай Нурууны хамгаалах бүс нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 119/2023/0040/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 119/ШШ2024/0015 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 5.1.9, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.1.2, 27.1.3, 47 дугаар зүйлийн 47.7, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн Э ТӨҮГазар болон Э ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/********** дугаартай Нурууны хамгаалах бүс нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан Э ТӨҮГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай ДҮ-***********, мөн өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай ДҮ-*********** дугаартай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, Сангийн яамны шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлээгүй тендерийн Үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж, тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахыг даалгах, тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04********************** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар Х ХХК-ийн Э ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/********** дугаартай Нурууны хамгаалах бүс нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04********************** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчид буцаан шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 5.1.9, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.1.2, 27.1.3, 47 дугаар зүйлийн 47.7, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Х" ХХК-ийн "Э" ТӨҮГ болон "Э" ТӨҮГ-ын ΘΥΤΘΥΓ/************* дугаартай "Нурууны хамгаалах бүс" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан "Э" ТӨҮГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" ДҮ-***********, мөн өдрийн "Гэрээ байгуулах эрх олгох тухай" ДҮ-*********** дугаартай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, Сангийн яамны шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлээгүй тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж, тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахыг даалгах, тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04/ΘΥΤΘΥΓ/************* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар "Х" ХХК-ийн "Э" ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/********** дугаартай "Нурууны хамгаалах бүс" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан "тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04/ΘΥΤΘΥΓ/************* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
2.1. Учир нь Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрийнхээ шийдвэрлэх нь хэсгийн 2-т "...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар "Х" ХХК-ийн "Э" ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/********** дугаартай "Нурууны хамгаалах бүс" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан "тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04********************** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж нэхэмжлэгчид буцаасугай" гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 1.1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг "... Энэхүү тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04/ΘΥΤΘΥΓ/********** дугаартай тендер сонгон шалгаруулалттай холбоотой захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан "Х" ХХК нь дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргаагүй, шууд шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй байна." гэж тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй юм.
2.2. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд уг шаардлагыг шүүх хүлээн авч, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувь гардуулах, хариу тайлбар гаргах хугацаа олгохоор хойшилж, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдааныг товлож, уг хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн. Хэрэв анхан шатны шүүхийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйл 54.1.3-т зааснаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа гэж үзсэн тохиолдолд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шүүхийн тогтоол гаргах ёстой байсан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, хариуцагч нарт гардуулж, хариу тайлбар гаргах хугацаа олгосон хирнээ шүүх шийдвэрээ гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
2.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 55.2-т "...шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана.". Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль /2023 он/-ийн 59.5-т "...Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин аргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана." гэж заасан байдаг. Энэхүү тендер шалгаруулалттай холбоотой асуудлыг Монгол Улсын Сангийн яамнаас 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03/7346 дугаар "Гомдол хянасан тухай" албан мэдэгдлээр шийдвэрлэсэн бөгөөд энэхүү асуудлаар Сангийн яаманд гомдол гаргах эрх нэхэмжлэгч талд байхгүй байна. Үүнээс гадна хариуцагч нарын зүгээс маргаан бүхий тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04********************** дугаар шийдвэрийг нэхэмжлэгч компанид мэдэгдээгүй болох нь шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлахад тогтоогдсон. Гэтэл шүүхээс урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.
2.4. Түүнчлэн шүүх шийдвэрийнхээ ТОГТООХ нь хэсгийн 1-т "...тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04/ΘΥΤΘΥΓ/************* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай" гэсэн атлаа 2-т "...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар "Х" ХХК-ийн "Э" ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/********** дугаартай "Нурууны хамгаалах бүс" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан "тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04/ΘΥΤΘΥΓ/************* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж нэхэмжлэгчид буцаасугай" гэж шийдвэрлэсэн нь уг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон уу эсхүл нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан гэж үзсэн үү гэдэг нь эргэлзээтэй байна. Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас харахад 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04/ΘΥΤΘΥΓ/************* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон гэж харагдаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.
3. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "... Иймд дээрх үндэслэлүүд болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйл 12.1-д "Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавх болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана", 27 дугаар зүйлийн 27.1-д "Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ", 27.1.1-т "энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага", 27.1.2-т "техникийн тодорхойлолт", 27.1.3-т "тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага", 47 дугаар зүйлийн 47.7-д Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна/ гэж тус тус заасанчлан тендерийн Үнэлгээний хорооны "Х" ХХК-ийн ирүүлсэн тендер харьцуулсан техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй" гэж дүгнэсэн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02/ΘΥΤΘΥΓ/************* тоот шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн "Э" ТӨҮГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" ДҮ-***********, мөн өдрийн "Гэрээ байгуулах эрх олгох тухай" ДҮ-*********** дугаартай албан бичгүүдийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв." гэжээ.
3.1. Гэвч бодит байдал дээр энэхүү тендер шалгаруулалт анхнаасаа хууль бус явагдсан бөгөөд тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангах, шударга өрсөлдөх нөхцөлийг захиалагч тал бүрдүүлээгүй болох нь нотлогддог. Тус тендерийн үнэлгээний хорооны гишүүн Тогтохдалайн Эрдэнэмөнх нь маргаан бүхий "Э ТӨҮГ-ийн ЭҮТӨΥΓ/********* "Нурууны хамгаалах бүс" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж "Х" ХХК-ийн тендерийн баримт бичгийг өөрийн Телеграм программаас "М" ХХК-ийн хамаарал бүхий этгээд Х.О телеграмм программ руу илгээж, "М" ХХК-г тендерт оролцох нөхцөлийг бүрдүүлж, улмаар "М" ХХК-г хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж санал өгч, давуу байдал бий болгосон болох нь тогтоогдож Нийслэлийн прокурорын газраас 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 57 дугаартай яллах дүгнэлт үйлдэж Орхон аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллах дүгнэлт, мөрдөгчийн мэдэгдэл, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж зэргээр бүрэн нотлогддог.
3.2. Гэтэл шүүхээс захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байгааг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. 2.2. Хариуцагч нарын зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд Т.Эөд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүхээс уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Т.Э нь маргаан бүхий тендерийн "Х" ХХК-ийн материалыг "М" ХХК-ийн хамаарал бүхий этгээдэд дамжуулж, уг материалыг ашиглаж "М" ХХК "Нурууны хамгаалах бүс" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцож, "М" ХХК нь хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс "М" ХХК нь хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан "Гэрээ байгуулах эрх олгох тухай" албан бичгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг. Гэтэл шүүх түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэв Орхон аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Эийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан тохиолдолд уг маргаан бүхий тендер шалгаруулах ажиллагаа бүхэлдээ хүчингүй болох эрх зүйн үр дагаврыг үүсгэж болзошгүй юм.
3.3. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нар нь дахин үнэлгээ хийгээгүй эс үйлдэхүйг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Тендерийн үнэлгээний хороо нь хэд хэдэн удаа хуралдаж "С" ХХК-ийн бүсэнд шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн бөгөөд энэ хугацаанд тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан тул бүх тендерээс татгалзсан гэж маргадаг. Нэхэмжлэгчийн зүгээс "С" ХХК-ийн бүсэнд шинжилгээ хийлгэсэн гэх шинжилгээний баримтууд нь хуурамч байж болзошгүй, нэхэмжлэгчийн хийлгэсэн яг ижил лабораторийн шинжилгээний хариунаас зөрүүтэй, логогүй, холбоо барих утасны дугааргүй, тамга өөр, хүлээж авсан хүний нэр дээр хамааралгүй буюу М ХХК- ийн хамаарал бүхий этгээдийн нэр бичигдсэн байна гэж маргадаг. Гэтэл анхан шатны шүүхээс уг баримтын эх хувийг хариуцагчаас гаргуулан шүүх хуралдаанд судалсан хэдий ч шинжилгээ хийлгэсэн лабораториос уг шинжилгээг хийсэн эсэхийг тодруулаагүй, шинжилгээнд дарагдсан тамга тэмдэг нь жинхэнэ эсхүл хуурамч эсэхийг тодруулахаар шинжээч томилоогүй атлаа өөрөө энгийн нүдээр харахад хуурамч гэж үзэх боломжгүй гэж үзэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч нарын зүгээс дахин үнэлгээ хийхээр хуралдаж шинжилгээ хийсэн, бүх тендерээс татгалзсан талаар нэхэмжлэгч талд огт мэдэгдээгүй, www.tender.gov.mn цахим системд байршуулаагүй болох нь уг цахим системд хийсэн үзлэг болон талуудын тайлбараар бүрэн нотлогддог. Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 119/ШШ2024/0015 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн нэг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа хүлээн авахаас татгалзсан алдаа гарсан байх тул засаж, 2 дахь заалтыг хассан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэлийн Э ТӨҮГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ДҮ-***********, мөн өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай ДҮ-*********** дугаартай албан бичгүүдийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
1.2. Тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Э ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/********** дугаартай Нурууны хамгаалах бүс худалдан авах тендер шалгаруулалтад ирүүлсэн тендерүүдээс М ХХК-иас ирүүлсэн тендерийг Үнэлгээний хорооны бүх гишүүдийн саналаар хамгийн сайн тендер гэж үнэлж, Э ТӨҮГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай ДҮ-***********, мөн өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай ДҮ-*********** дугаартай албан бичгүүдээр тус тус мэдэгджээ.
2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03/7346 дугаар албан бичгээр ...Гомдолд дурдсаны дагуу Х ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд санал болгосон бүсний техникийн тодорхойлолтод хэмжээ... 86-148 см, урттай гэсэн нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод хэмжээ: 116-125, Хэмжээ-2, 90-115, Хэмжээ-2: 126-146 гэсэн шаардлагад нийцэхгүй гэж тус компанийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна..., захиалагчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай ДҮ-*********** тоот албан бичгийг хүчингүй болгон шийдвэрлэж байна... гэх хариуг ирүүлсэн Сангийн яамны шийдвэр хүчин төгөлдөр байна.
2.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавх болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана, 27 дугаар зүйлийн 27.1-д Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ, 27.1.1-т энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага, 27.1.2-т техникийн тодорхойлолт, 27.1.3-т тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага, 47 дугаар зүйлийн 47.7-д Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна гэж зааснаар нэхэмжлэгчийн ирүүлсэн тендер нь Тендерийн баримт бичигт техникийн тодорхойлолтод заасан шаардлага буюу /1 хх, 84-р хуудас/ ...Загвар: Монгол ширэн бүс: Хэмжээ. 116-125, Хэмжээ: 90-115, Хэмжээ: 126-45... гэх шаардлагад нийцэхгүй байгаа нь тогтоогдсон тул Үнэлгээний хорооны 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02/ЭҮТӨҮГ/********** тоот шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
3. Нэхэмжлэлийн Сангийн яамны шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлээгүй тендерийн Үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж, тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахыг тендерийн Үнэлгээний хороонд даалгах шаардлагын тухайд:
3.1. Тендерийн Үнэлгээний хороо нь Монгол улсын Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Гомдол хянасан тухай 03/**** дугаартай албан бичигт нэхэмжлэгчийн тендерийг шаардлага хангаагүй гэж үзсэн, харин тендерт шалгарсан М ХХК-ийн тендерийг зарим ирүүлсэн баримт нь тодорхойгүй, зарим шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр түүнтэй гэрээ байгуулах шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээг хууль нийцүүлэн хийхийг мэдэгдсэн байна.
3.2. Үүнээс үзвэл Х ХХК-ийн тендерийг дахин үнэлэх шаардлагагүй бөгөөд Үнэлгээний хороог хууль бус эс үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй, харин Үнэлгээний хороо нь М ХХК-ийн ирүүлсэн бүс нь шинжилгээний сорилтын дүнгээр шаардлага хангахгүй гэж үнэлсэн байх тул Үнэлгээний хороонд дахин үнэлгээ хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
4. Нэхэмжлэлийн тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04********************** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын хувьд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна.
4.1. Учир нь Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04********************** дугаар шийдвэрээр М ХХК-ийн тендер шаардлага хангаагүй, мөн тендерийн хүчинтэй хугацаа дуусан гэх үндэслэлээр бүх тендерээс татгалзаж, тендерийг дахин зарлахаар шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2-д нийцсэн байна.
Нэхэмжлэгчийн тендерийг шаардлага хангахгүй талаар гаргасан Үнэлгээний хороо, захиалагчийн шийдвэрийг Сангийн яам нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар шийдвэрлэсэн, энэ нь үндэслэлтэй талаар дээр дүгнэсэн бөгөөд мөн хуулийн 55.2-т ... Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана гэж заасан байхад анхан шатны шүүх уг асуудлаар урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
5. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 119/ШШ2024/0015 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт 2 дахь заалтыг хүчингүй болгосон өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч Х ХХК-ийн төлөөлөгч Б.Д болон өмгөөлөгч Г.Ггийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ