Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 3122

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2018/03122

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ө.Б/-ын

            Хариуцагч: Т.М/-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 14.076.000 төгрөг гаргуулах, бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсний төлбөр буюу “Амазон Есүч” ХХК-д төлсөн 2.317.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У/ /, хариуцагч Т.У, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ/ШТЭҮ-1049/, гэрч Ө.Батхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Бнь иргэн Т.Утэй 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 20.000.000 төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийг 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрээнд заасны дагуу зээлийн 1 хувийн шимтгэл тооцож, 19.800.000 төгрөгийг зээлдэгчийн 5058063412 тоот хаан банкны дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д зааснаар Зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохирсон. Зээлдэгчийн хувьд зээлийн гэрээний хавсралтаар тохирсон зээл төлөх хуваарийн дагуу зээлийн хүүг төлсөн байдаг боловч үндсэн зээлийг хуваарийн дагуу эргэн төлөөгүй юм. Зээлдэгчээс зээлийн үндсэн төлбөрт 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 15.000.000 төгрөгийн төлбөрт тооцуулан Киа К7 маркийн мөнгөлөг саарал өнгийн 30-76УБУ улсын дугаартай автомашиныг итгэмжлэлээр зээлдүүлэгч миний бие өөртөө шилжүүлж авсан бөгөөд тухайн 15.000.000 төгрөгийн төлбөрөөр үндсэн зээлийн төлбөрөөс 13.756.000 төгрөгийг, анз буюу алдангаас 1.244.000 төгрөгийг хасаж тооцохоор тухайн үед харилцан тохирсон.

Дээрх зээл нь өнөөдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 6.244.000 төгрөг, үндсэн хүүний төлбөр 320.000 төгрөг, анз буюу алданги 3.512.000 төгрөг, нийт 10.076.000  төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд дээрх хэмжээний төлбөрийг зээлдэгч нь зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй, зээлдүүлэгч нь зээлдэгч буюу хариуцагчаас шаардах эрхтэй байна. Иймд хариуцагч Т.Уээс зээлийн гэрээний үүрэгт 10.076.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагч Т. Мөнхцэцэгийн хувьд 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Ө.Баас 3.000.000 төгрөгийг нэмж зээлж авсан байдаг бөгөөд Т.Ут дээрх 3.000.000 төгрөгийг Ө.Биргэн Амартүвшин овогтой Өлзийсайханаар дамжуулан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр өгсөн байдаг. Т.У өөрийн биеэр ирж, А.Өаас 5.000.000 төгрөг аваад маргааш нь 2.000.000 төгрөгийг Ө.Бад буцаан өгсөн. Нэхэмжлэгчийн хувьд иргэн Т.Ут зээлэхийн тулд “Амазон” гэх барьцаалан зээлдүүлэх газраас зээл авч өгсөн байдаг бөгөөд зээл болон зээлийн хүүг Ө.Бтөлж дуусгасан. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаас нэхэмжлэх үнийн дүнг 1.000.000 төгрөгийн алдангийг дутуу тооцож бодсон байх тул нэмэгдүүлэн нийт 4.000.000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа тул дээрх дүнг нэгтгэн 14.076.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Түүнчлэн дахин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэлийн шаардлагаа Т.У нь 2015 оны 10 сарын 16-ны өдөр “Амазон” ломбард/Амазон Есүч ХХК/-иас 5.000.000 төгрөгийг зээлсэн байдаг. Энэхүү зээлийн үлдэгдэл 2.317.000 төгрөгийг Т.У нь төлөөгүй юм. Улмаар энэхүү 2.317.000 төгрөгийг Ө.Баар төлүүлж дуусгасан байдаг. Одоо Т.У нь “Амазон” ломбард/Амазон Есүч ХХК/-ийн өмнө ямар нэг өр төлбөрийн үүрэггүй болсон бөгөөд бүх зээлээ Ө.Баар төлүүлж, өөрөө Ө.Бад тус зээлийг  төлөхөөр тохиролцсон атлаа одоог болтол төлөөгүй. Иймд хариуцагч Т.Уийн “Амазон” ломбард /Амазон Есүч ХХК/-д төлсөн 2.317.000 төгрөгийг Т.Уээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэв.

Хариуцагч Т.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 20.000.000 төгрөгийн зээл авсан. 20.000.000 төгрөгийн зээлийг сар болгоны 6 хувийн хүүг төлсөн. Үндсэн зээлийн төлбөрөөс 5.000.000 төгрөгт тооцон 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Б.Анхтуяагийн эзэмшлийн Хьюндай Соната-6 маркийн 12-94УБЧ улсын дугаартай суудлын автомашиныг “Барс капитал ББСБ” ХХК-ийн барьцаанаас суллуулан Ө.Бын хүсэлтээр шууд А.Баярсайхан/РД-НР80022575/ гэх иргэний эзэмшилд шилжүүлсэн. 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 16.000.000 төгрөгийн төлбөрт тооцуулан Киа-7 маркийн 30-76УБУ улсын дугаартай суудлын автомашиныг нэхэмжлэгчид өгсөн. Ингээд бид ярилцаад 2 сарын хүүнд 2.088.000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэлд 1.400.000, нийт 3.488.000 төгрөгийг төлөхөөр тохирсон. Гэтэл нэхэмжлэгч дээрх Соната-6 маркийн автомашиныг 5.000.000 төгрөгт тооцон төлбөрт авснаа нэхэмжлэлдээ орхигдуулжээ. Нэхэмжлэлийн шаардлагаас 3.488.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.  Би үндсэн зээлийн 20.000.000 төгрөгөөс 16.000.31-000 төгрөг Киа-7 маркийн автомашиныг тооцуулан зээлдүүлэгч Ө.Бад өөрийн хүсэлтийнх нь дагуу шилжүүлэн өгсөн. Мөн зээлийн төлбөртөө Соната-6 маркийн автомашиныг 5.000.000 төгрөгт харилцан тохиролцож тооцоод үндсэн зээлийн төлбөрт 2.600.000 төгрөг тооцуулан машинаа шилжүүлсэн. Харин зээлдүүлэгчээс зээлсэн зээлийн хүү 1 сарын төлбөр 1.200.000 төгрөг, 11 сарын хүү болох 13.044.000 төгрөгийг зээлдэгч Ө.Бын “Ханн банк” ХХК-ийн 5058063412 тоот дансаар 9 сарын хүү болох 10.644.000 төгрөгийг төлсөн. Мөн 2 сарын хүү болох 2.400.000 төгрөгийг Соната-6 маркийн автомашины төлбөрийн үлдэгдэлд оруулан тооцож өгсөн юм. Ингээд 1.400.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2015 оны 12 дугар сарын 10-ны өдөр миний бие А.Өаас 3.000.000 төгрөгийг бэлнээр зээлсэн нь үнэн. Ингээд Өлзийсайханд 7 сарын хүү болох 1.470.000 төгрөгийг төлсөн. Үндсэн зээл болох 3.000.000 төгрөгөнд Ө.Бад нийт 4.600.000 төгрөгийн бараа хүлээлгэн өгснөөс 2.415.000 төгрөгийн барааг зарж, 2.185.000 төгрөгийн барааг буцаан надад өгсөн юм. Зээлийн үлдэгдэл 585.000 төгрөг үлдсэнийг 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 605.000 төгрөгийг төлсөн тул өр төлбөргүй болсон. “Амазон” ХХК-ийн ломбардаас 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлсэн. Ингээд 5.000.000 төгрөгийг өгөхөөр Ө.Бтай би өөрөө Солонгос улсад байхад хүүхдээр дамжуулан төлүүлэхээр уулзуулахад хүний өөрийн баахан хүү дундаас нь тооцон аваад ломбардад зээлийн үндсэн төлбөрт 2.683.000 төгрөг, 162.190 төгрөгийн хүүг бэлнээр төлүүлээд, үлдэгдэл 2.317.000 төгрөгийн үлдэгдэл үлдээснийг би хүлээн зөвшөөрөхгүй, би үлдэгдэл 2.317.000 төгрөгийг миний өмнөөс Ө.Быг төл гэж хүлээн зөвшөөрөөгүй учраас уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                         Ү Н Д Э С Л Э Х  нь:

            Нэхэмжлэгч Ө.Бнь шүүхэд хариуцагч Т.Ут холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.076.000 төгрөг гаргуулахаар анх нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4.000.000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Мөн түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргээс гадна бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсний төлбөр буюу “Амазон Есүч” ХХК-д төлсөн 2.317.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаар тус тус нэмэгдүүлсэн.

Нэхэмжлэгч Ө.Бнь хариуцагчид 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 20.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэн зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар баталгаажуулсан боловч хариуцагч нь зээлийн үндсэн төлбөрт 6.244.000 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 320.000 төгрөг, анз буюу алданги 4.512.000 төгрөг, нийт 11.076.000 төлөөгүй. Мөн түүнчлэн хариуцагч Т.У 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр А.Өаар дамжуулан 3.000.000 төгрөгийг зээлдүүлсэн боловч үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 3.000.000 төгрөгөөр нэмэгдүүлэх эрхтэй гээд зээлийн гэрээний нийт үүрэгт 14.076.000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарладаг ба уг зээлийн гэрээний үүргүүдэд 30-76 УБС улсын дугаартай Киа-7 маркийн машиныг 15.000.000 төгрөгт, бараагаар буюу хувцсаар 2.415.000 төгрөгт тооцон хүлээн авч зээлийн гэрээний үүргийг сольсон, дансаар 11.220.000 төгрөгийг хүлээн авснаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч байна гээд харин зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөгт тооцон 12-94 УБЧ улсын дугаартай Соната-6 маркийн автомашиныг тооцон аваагүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг. Түүнчлэн Т.Уийн “Амазон Есүч” ХХК-д төлөх үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсний төлбөр буюу 2.317.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж маргасан.

Хариуцагч Т.У нь 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 20.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй зээлдэн авсан тус 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт дансаар 11.220.000 төгрөг төлсөн, үндсэн зээлд 16.000.000 төгрөгт Хьюндай Киа маркийн Киа-7 маркийн автомашин тооцож өгсөн, мөн 5.000.000 төгрөгт Соната-6 машиныг тооцон өгснөөс 2.600.000 төгрөгийг үндсэн зээлээс, 2.400.000 төгрөгийг зээлийн үндсэн хүүнд тооцож өгсөн, иймд 1.400.000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдлийг төлөхөд татгалзахгүй, зээлийн хүүг хугацаанд нь төлж байсан тул төлөх үүрэггүй, мөн түүнчлэн 2015 оны 12 сарын 10-ны өдөр н.Өлзийсайханаар дамжуулан Ө.Б3.000.000 төгрөг зээлдүүлсэнд маргахгүй авснаа хүлээн зөвшөөрч байна гээд хариуцагчийн зүгээс 2.415.000 төгрөгийн барааг зарсан мөнгийг суутгах үндэслэлтэй. Зээлийн үлдэгдэл 585.000 төгрөгийг төлсөн, харин “Амазон” ХХК-ийн ломбардаас 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлсэн. Ингээд 5.000.000 төгрөгийг өгөхөөр миний бие Солонгос улсад байсан тул хүүхдээр дамжуулан төлүүлэхээр 5.000.000 төгрөг өгч явуулан Ө.Бтай уулзуулахад хүний өөрийн баахан хүү суутган аваад ломбардад зээлийн үндсэн төлбөрт 2.683.000 төгрөг, 162.190 төгрөгийн хүүг бэлнээр төлүүлээд, үлдэгдэл 2.317.000 төгрөгийн үлдэгдэл үлдээсэн байсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй, би үлдэгдэл 2.317.000 төгрөгийг миний өмнөөс Ө.Быг төл гэж хүлээн зөвшөөрөөгүй учраас уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг  болон хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчдын хооронд 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 20.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай хүчин төгөлдөр бичгийн хэлбэртэй, нотариатаар баталгаажуулсан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна./ХХ-ийн 4-5 дугаар хуудас/.

Зохигчид тус гэрээгээр хүлээсэн үүргээ мөн өдөр “Хаан банк” ХХК-ийн 5058063412 тоот данснаас 5059086199 тоот харилцах данс руу шилжүүлэхээр тохиролцон 19.800.000 төгрөгийг харилцан шилжүүлсэн болох нь тогтоогддог ба зохигчид 20.000.000 төгрөгийг зээлдэж, зээлдүүлсэн үйл баримтын талаар маргаагүй./ХХ-ийн 6, 20 дугаар хуудас/

Тус зээлийн гэрээний үүрэгт Т.У, Ө.Бнарын эзэмшдэг “Хаан банк” ХХК-ийн 5059086199 тоот данснаас хариуцагчийн гэх 5058063412 тоот данс руу 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1.200.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1.200.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 120.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1.200.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1.300.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 160.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1.800.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 450.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 965.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 395.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 490.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 320.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 210.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 930.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 200.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 70.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 210.000 төгрөг, нийт 11.220.000 төгрөг тус тус төлөгдсөн байна. Тус 11.220.000 төгрөг төлөгдсөн талаар зохигчид маргаагүй./ХХ-ийн 20-37 дугаар хуудас/          

Мөн тус зээлийн гэрээний үүрэгт Солонгос улсад үйлдвэрлэсэн Киа 7 маркийн 30-76УБС улсын дугаартай автомашиныг Ө.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч 15.000.000 төгрөгөөр тооцон үүргийг хүлээн авсан гэж хариуцагч 16.000.000 төгрөгөөр тооцон хүлээн авсан гэж маргах боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч Ө.Бтус автомашиныг 16.000.000 төгрөгөөр тооцон зарсан нь үнэн болно гэж гарын үсэг бүхий баримт үйлдсэн болох тогтоогддог. /ХХ-ийн 165 дугаар хуудас/. Талууд уг Киа-7 машин авсан эсэх талаар маргаагүй.

Түүнчлэн тус зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Т.У 2008 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, Хьюндэй маркийн Соната-6 загварын KMHEU41MP8A59105 арлын дугаартай 12-94 УБЧ улсын дугаартай автомашин хүлээлгэн өгч тооцуулсан гэж зохигчид маргадаг ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн аваагүй гэж маргадаг.

Гэвч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар тус автомашиныг 5.000.000 төгрөгийн үүрэгт тооцон хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл маргаж буй 12-94 УБЧ улсын дугаартай автомашиныг 2016 оны 03 дугаар сарын 15-18-ны өдрийг хүртэл өмчлөгч Б.Анхтуяа, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл “Барс капитал ББСБ” ХХК/А.Баярсайхан, РД-ИР80022575/, 2016 оны 06 дугаар сарын 21-22-ны өдрүүдийн хооронд Батсуурийн Батдэлгэр нар тус тус өмчилж байсан болох нь тогтоогддог./ХХ-ийн 49, 50 дугаар хуудасны ар тал, 51, 52 дугаар хуудас/

Т.У болон Т.Анхтуяа нар харилцан тохиролцон Солонгос улсад үйлдвэрлэсэн Соната-7 маркийн 81-17 УНВ улсын дугаартай саарал өнгөтэй автомашиныг Т.У, Т.Анхцэцэгт 9.500.000 төгрөгөөр худалдахаар болж, урьдчилгаа төлбөрт 5.000.000 төгрөгт тооцон Соната-6 маркийн 12-94 УБЧ улсын дугаартай автомашиныг шилжүүлж, үлдэгдэл 4.500.000 төгрөгийг сар бүр 500.000 төгрөг өгөхөөр тохиролцжээ./ХХ-ийн 206 дугаар хуудас/

Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Анхтуяаг гэрчээр оролцуулсан ба гэрч Б.Анхтуяа шүүхэд мэдүүлэхдээ ...Миний машин байсан. 2015 оны намар авч байсан. Мөнхцэцэг эгчээс Соната-7 маркийн 81-17 улсын дугаартай автомашиныг аваад 12-94 УБЧ улсын дугаартай автомашиныг урьдчилгаа болгож машинаа өгсөн. Тэр машиныг унаж байгаад 1 сарын дараа зээл төлж дуусгаад Баярбат гэх хүнд өртэй, тэр хүнд шилжүүлээд өгчих гэсэн. Банкин дээр би өөрийн биеэр шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэж бичиж өгөөд гараад явсан..., ...Миний машин, Дарханд миний машин зээлтэй байсан. 12-94 УБЧ анх авахдаа зээлтэй байсан. 1 сарын дотор төлж өөрийн эзэмшилд байсан ... гэх мэдүүлэг  /ХХ-ийн 104 дүгээр хуудас/

Дээрх нотлох баримтуудаас гадна гэрч Ө.Батхишигийн гар утасны бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, шүүх хуралдаанд түүний өгсөн гэрчийн мэдүүлэг зэргээс үзвэл 12-94УБЧ улсын дугаартай автомашиныг өмчлөлийг Б.Анхтуяа “Барс капитал ББСБ” ХХК-ийн зээлийн барьцаанаас чөлөөлөн Т.Уийн даалгавараар бусдад өмчлөлийг шилжүүлж өгсөн гэх мэдүүлэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./ХХ-ийн 272-281 дүгээр хуудас

Маргаж буй автомашин нь гэрч болон хариуцагчийн тайлбараас үзвэл 5.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт тооцуулсан, түүнчлэн зээлийн гэрээний үүргийн 5.000.000 төгрөгийн үүрэгт тооцон хүлээлгэн өгсөн гэх тайлбар үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ө.БА.Өаар дамжуулан 5.000.000 төгрөг аваад Т.Ут өгсөн боловч Т.У маргааш нь 2.000.000 төгрөгийг буцаан өгсөн тул үлдэгдэл 3.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байдаг.

Хариуцагч уг А.Өаар дамжуулан авсан гэх 3.000.000 төгрөгийг хүлээн авсанаа хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч Ө.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч уг зээлийн гэрээний үүрэгт 2.415.000 төгрөгт үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан бараа буюу хувцас авч зарсан мөнгийг суутган тооцохыг зөвшөөрсөн. Талууд энэ талаар маргаагүй. Зээлийн үлдэгдэл 585.000 төгрөг үлдсэн гэх боловч хариуцагч 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 605.000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэлгүй гэж тайлбарладаг. /208-218 дугаар хуудас/

Тус зээлийн үлдэгдэл 585.000 төгрөг төлөгдсөн боллох нь Т.У, Ө.Бнарын эзэмшдэг “Хаан банк” ХХК-ийн 5059086199 тоот данснаас хариуцагчийн гэх 5058063412 тоот данс руу 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “3 сая” гэх гүйлгээний утгаар 605.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн, 11.220.000 төгрөгийн үүрэгтэй давхцаагүй байна./ХХ-ийн 291 дүгээр хуудасны ар тал/

Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүчин төгөлдөр 20.000.000 төгрөгийн бичгийн болон 3.000.000 төгрөгийн зээлийн гэрээ амаар байгуулагдсан байна гэж үзэхээр байна. Уг зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ижил хэмжээний мөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг хүлээж, нэхэмжлэгч зээлдүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй, хариуцагч буцаан төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

Шүүх 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 27.200.000/20.000.000+6*1.200.000/ төгрөг, 3.000.000 төгрөгийн гэрээний хувьд хүү тохиролцон нь тогтоогдоогүй тул 3.000.000 төгрөгийн үндсэн үүрэг, нийт 30.200.000 төгрөгийг буцаан төлөх үүрэг үүсчээ гэж үзэв.

Үүнээс хариуцагч Т.У дансаар 11.220.000 төгрөг, 16.000.000 төгрөгт Киа-7 автомашин, 5.000.000 төгрөгт Соната-6 маркийн автомашин тооцон үүргийг сольсон байна. Иймээс зээлийн гэрээний үндсэн үүрэгт 32.220.000 төгрөг төлсөн болох нь тогтоогддог.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар зохигчид зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д бичгээр алданги төлөөхөөр харилцан тохиролцсон байх тул 20.000.000 төгрөгийн гэрээний үүрэгт алданги шаардах эрхтэй. Алдангийг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2015 оны 06 дугаар сарын 9-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 102 хоногийн алдангийг нэхэмжлэх үндэслэлтэй гэх тайлбар үндэслэлгүй байна. Алдангийг ямар үнийн дүнгээс хэрхэн тооцсон талаараа тооцооллыг нэхэмжлэгч гарган өгөөгүй, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ч тооцооллоо тодорхой болгоогүй.

Хариуцагч зээлийн гэрээний үндсэн үүргээс хүүг тогтоосон хугацаанд төлж байсан болох нь тогтоогддог ба алдангийг шүүх 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл Киа-7 маркийн автомашин тооцон өгсөн үе хүртэл хугацаагаар тооцоход 213 хоногийн алданги гарч байх ба хамгийн бага үүргийн биелэгдээгүй хэсэг 16.000.000 төгрөгөөс 0,5 хувь тооцоход хоногт 80.000 төгрөг, 213 хоногт 17.040.00 төгрөгийн тооцоолол гарч байна. Нэхэмжлэгч алдангид 4.512.000 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байх тул хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Шүүх зээлийн гэрээний үүрэгт 34.712.000/20.000.000+7.200.000 хүү+4.512.000алданги+3.000.000/ төгрөгийг гаргуулах үндэслэлтэй ч хариуцагч 35.240.000/11.220.000дансаар+16.000.000автомашинаар+5.000.000автомашинаар+2.415.000 хувцсаар+605.000дансаар/ төгрөгийг төлсөн байх тул 14.076.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасанаар зээлийн гэрээний үүрэгт 14.076.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч Ө.Бын хариуцагч Т.Уээс бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсний төлбөр буюу “Амазон Есүч” ХХК-д төлсөн 2.317.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Т.У нь Барьцаат зээлийн үйлчилгээ гэх гэрээгээр 14,7 граммын 585 сорьцтой монетон гинж барьцаалан 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэйгээр “Амазон” ХХК-иас зээлдэн авсан, уг нотлох баримтаар Т.У 2016 оны 1,2, дугаар сарыг хүртэл хүүг төлж сунгаж байсан байх ба 2.317.000 төгрөгийн үндсэн зээлийн хэмжээ ба 162.190 төгрөгийн хүү болон нийт 2.479.190 төгрөгийн үлдэгдлийн талаар бичиглэл хийгджээ/ХХ-ийн 145, 285 дугаар хуудас/

“Амазон Есүч” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А-18/22 тоот албан бичигт 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2.317.000 төгрөгийн үлдэгдлийг уг зээлийг батлан даасан Ч.Хулангийн цалингаас 2016 оны 05 дугаар сарын 06 өдөр 792.757 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 06 өдөр 744.667 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 06 өдөр 498.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 06 өдөр 372.333 төгрөг нийт 2.407.757 төгрөг суутган төлүүлж, 700.000 төгрөгт монетон гинжийг тооцуулан хааж төлбөр тооцоог дуусгасан болно гэж талбар гаргасан байх ба кассын орлогийн баримтад хүлээлгэн өгсөн Хулан гэх гарын үсэг зурагдсан байна./ХХ-ийн 285, 287-290 дүгээр хуудас/

Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1, 491.6-д зааснаар бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй талаар заасан боловч бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд Ч.Хулангийн цалингаас төлүүлсэн талаар баримтууд хэрэгт авагджээ.

Өөрөөр хэлбэл Ө.Ббусдын буюу Т.Мөнцэцэгийн үүргийг гүйцэтгэсэн этгээд болох нь тогтоогдохгүй, харин Ч.Хулан цалингаасаа Т.Мөнцэцэгийн 2.407.757 төгрөгийн үүргийг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд Ө.Бнь Ч.Хулангийн өмнөөс нэхэмжлэх эрх олгосон итгэмжлэл болон зөвшөөрөл олгосон баримт хэрэгт авагдаагүй, түүнийг төлөөлөх эрхтэй болохоо нотлоогүй байх тул Ч.Хуланг төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Дээрх зөрчлийг арилган Ө.Бшүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Хэрэгт цугларсан бичгийн баримтаас хавтаст хэргийн ХХ-ийн 39-40, 148-162, 202, 207 дугаар хуудсуудад авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр хэрэгт авагдсан тул үнээгүй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307.230 төгрөгөөс 255.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, 52.030 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ө.Бад олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Ө.Бын нэхэмжлэлтэй Т.Ут холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14.076.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан Ө.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Т.Ут холбогдох бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсний төлбөр буюу “Амазон Есүч” ХХК-д төлсөн 2.317.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307.230 төгрөгөөс 255.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, 52.030 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Ө.Бад олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б. БАЯРМАА