Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 867

 

 

     Т.М-д холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч Т.М,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/449 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.М-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.М-д холбогдох эрүүгийн 1810 01815 0783 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Т-н М, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр ........... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 510 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД: ЗП93081801/;

Т.М нь 2018 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө ....... дүүргийн 13 дугаар хороо, ..... дугаар гудамжны .... тоотоос иргэн С.А-ын Хаан банкны виза картыг нууцаар хулгайлан авч, түүний дансанд байсан 3.200.000 төгрөгийг тус дүүргийн нисэх буудлын дэргэдэх Хаан банкны АТМ-ээс өөрийн данс руу шилжүүлэн, хууль бусаар хулгайлан авч, бусдад 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 5 дугаар сард урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, ............ дугаар гудамжинд үйл ажиллагаа явуулдаг иргэн П.М-н дэлгүүрээс 233.900 төгрөгийн бараа, бэлнээр 83.000 төгрөг, П.М-н нөхөр Э.А-с 82.600 төгрөгийг тус тус залилан авч, бусдад 399.500 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Дундговь аймгаас хямдхан мах авчирч зарна” гэж хуурсны улмаас иргэн Б.А нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 33-06 тоотод оршин суух гэрээсээ мөнгө шилжүүлж, өөрийн Хаан банкны 5019709985 дугаарын дансаар 50.000 төгрөгийг шилжүүлэн залилан авч, бусдад 50.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Дундговь аймгаас хямдхан мах авчирч зарна гэж хуурсны улмаас О.Э нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, ........... тоотод оршин суух гэрээсээ мөнгө шилжүүлж, өөрийн Хаан банкны 5019709985 дугаарын дансаар 50.000 төгрөгийг шилжүүлэн залилан авч, бусдад 50.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Дундговь аймгаас хямдхан авчирж зарна” гэж хуурсны улмаас Ц.О нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Раrk nine garden villa” ...... тоотод оршин суух гэрээсээ мөнгө шилжүүлж, өөрийн Хаан банкны 5019709985 дугаарын данс руу 280.000 төгрөг шилжүүлж авсан,

Мөн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ........ тоотод байрлах, Мишээл эмнэлэг дээрээс бэлэн 400.000 төгрөгийг залилан авч, бусдад 680.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Т.М нь өөрийгөө Азаа гэж хэлж танилцуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Дундговь аймгаас хямдхан мах авчирч зарна” гэж хуурсны улмаас Г.О нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “1000 нэрийн бараа” гэх нэртэй дэлгүүрт байхдаа мөнгө шилжүүлж өөрийн Хаан банкны 5019709985 дугаарын дансаар 100.000 төгрөг, мөн тэр өдрөө бусдыг хуурамч аргаар төөрөгдөлд оруулах замаар “хүүхдийнхээ үсийг авна дэлгүүрээс хүнсний бараа аваад өгөөч” гэж хэлж 112.000 төгрөгийн хүнсний бараа авахуулсан, мөн 134.250 төгрөгийн барааг тус тус залилан авч, бусдад 346.250 төгрөгийг хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, ......... а тоотын гадна Н.Н-н гар утсыг гадаа таксинд үлдээсэн байна, аваад ирье гэж хэлээд гарч, “Самсунг эс-6” загварын гар утсыг авч явж, улмаар иргэн Н.Д-н 5898072330 дугаарын виза картнаас 550.000 төгрөгийг залилан авч, бусдад 770.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт сарын 50.000 төгрөгөөр хашаа түрээслэнэ” гэж хэлж, хуурч Ш.Ц-с 150.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5019709985 дугаарын дансаар шилжүүлэн залилан авч, бусдад 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгож, элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Кёкүшюүзан цамхагийн 103 дугаар байрны 24 тоот байрыг 54 сая төгрөгөөр зарна, урьдчилгааны мөнгө шилжүүл” гэж иргэн Б.Б-с Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкнаас 1.200.000 төгрөгийг, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүннү молл худалдааны төвөөс 400.000 төгрөгийг шилжүүлж, өөрийн Хаан банкны 5019709985 дугаарын дансаар шилжүүлэн залилан авч, бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр ойлгуулан хуурч, төөрөгдөлд оруулж, иргэн Г.П-с 1.400.000 төгрөгийг иргэн Ш.Н-н Хаан банкны 5005408190 дугаар дансаар, мөн өдөр 2.200.000 төгрөгийг Их дэлгүүрийн орчимд бэлнээр, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 100.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5019709985 дугаарын дансаар шилжүүлэн тус тус залилан авч, бусдад 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгож, элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт М.А-д Засгийн газрын түрээсийн байранд хамруулж өгнө, би Улсын их хурлын гишүүн Долгорын хамаатан гэж хэлж бэлнээр 500.000 төгрөг, өөрийн Хаан банкны 5019709985 дугаарын дансаар 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, мөн 2018 оны 05 дугаар сард "хоёулаа хамтарч гэрийн хошлон, дээс хийж заръя” гэж хуурч 490.000 төгрөг, мөн 2018 оны 5 дугаар сард Дундговь аймгаас хямдхан мах авчирч зарна гэж хуурч 200.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад 2.190.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Дундговь аймгаас хямдхан мах авчирж зарна” гэж хуурсны улмаас иргэн М.У нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 3-122 тоотод оршин суух гэрээсээ мөнгө шилжүүлж, өөрийн Хаан банкны 5019709985 дугаарын дансаар 200.000 төгрөгийг шилжүүлэн залилан авч, бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн хамт хэвтэн эмчлүүлж байхдаа иргэн Ж.Х-ны “Айфон-6” загварын гар утсыг цэнэглээд өгье гэж хэлж, хуурч, залилан авч, бусдад 344.000 төгрөгийн хохирол учруулсан,

“Америк улсын виз гаргаж өгнө” гэж өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр ойлгуулан хуурч, төөрөгдөлд оруулж, иргэн Б.О-с 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 80.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5019709985 дугаарын дансаар шилжүүлэн авсан, мөн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, ТБД андуудын орчим 3.000.000 төгрөгийг бэлнээр авч, мөн “нөүтбүүк байвал хэрэглээд өгье” гэж иргэн Б.О-с “Леново” загварын зөөврийн компьютерийг тус тус залилан авч, 5.430.000 төгрөгийн хохирол, нийт 15.909.750 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Т-н М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Т.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Т.М-н биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.М-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.М-н цагдан хоригдсон 143 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-с нийт 16.161.050 төгрөг гаргуулж, хохирогч П.Маамд 399.500 төгрөг, Ц.Отгонмаад 680.000 төгрөг, Г.Отгонжаргалд 346.250 төгрөг, С.Алтантогост 3.200.000 төгрөг, Н.Даваажаргалд 550.000 төгрөг, Ш.Цэнгэлсүрэнд 150.000 төгрөг, Б.Батболдод 1.600.000 төгрөг, Г.Пүрэвдоржид 3.718.300 төгрөг, М.Алимаад 2.140.000 төгрөг, М.Урантуулд 200.000 төгрөг, Ж.Халиунд 344.000 төгрөг Б.Одбаярт 2.733.000 төгрөг, Б.Аптанзулд 50.000 төгрөг, О.Энх-Эрдэнэд 50.000 төгрөг тус тус олгож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Т.М-н бага насны хүүхэд болох 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн Мягмардоржийн Энэрэлийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Т.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.М миний эрүүл мэндийн байдал маш муу, цөсний хүүдийн хурц үрэвсэл, бөөрний хурц дутмагшил өвчтэй, артерын даралт ихэсдэг нойр булчирхайн хурц үрэвсэлтэй биеийн байдал муу байна. Олон сар чийгтэй хүйтэн газар суугаад өвчин сэдэрч байна. Мөн Т.М миний охин М.Энэрэл нь одоогоор миний ээжийн асаргаанд байгаа. Өөрийн биеэр охиноо асран хамгаалах, өсгөх хүсэлтэй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их харамсаж байна. Нийт 171 хоног хоригдохдоо амьдралын үнэ цэнийг ухаарч байна. Миний бие нь 3 настай охиноосоо хол байх хэцүү байна. Хохирол төлбөрөө ариун цагаан хөдөлмөрөөрөө төлж барагдуулна гэдгээ хуулийн өмнө хариуцлагатай илэрхийлж байна.

Монгол улсын шударга энэрэнгүй хуулийн байгууллага миний охины нөхцөл байдал, миний эрүүл мэндийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч цаашид хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулах нөхцөлийг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Гүнсэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Т.М нь өмнө Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 510 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Дээрх торгох ялыг одоог хүртэл биелүүлээгүй байгаа. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд шүүгдэгч Т.М-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй болжээ.

Прокуророос Т.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан ...” гэж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “... нийт 13 удаагийн үйлдлээр бусдыг залилж, 15.909.750 төгрөгийн хохирол учруулсан...” гэж тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.М-н залилах гэмт үйлдлийн арга, давтамж, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт хэргийн улмаас олсон орлогыг зарцуулсан байдал зэргийг шалгаж, түүний уг үйлдэл нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжид хамаарч байгаа эсэхийг нэг мөр шалгаж тогтоогоогүй байна.

Дээрх нөхцөл байдлыг тогтоосноор эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүний гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэх чухал ач холбогдолтой юм. 

Түүнчлэн, Т.М нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 510 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба тэрээр 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд 13 удаагийн үйлдлээр нийт 15.909.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад Т.М нь дээрх торгох ялыг биелүүлээгүй талаар прокурор тайлбарласан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино”, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” гэсэн хуулийн заалтуудыг хэрэглэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.М-д холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа тул Т.М-н гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.