Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/886

 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2018  оны******* сарын 22 өдөр                       Дугаар*******96                    Улаанбаатар

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Атарболд нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тулгат овогт************** холбогдох эрүүгийн 1805029531045 дугаартай хэргийг 2018 оны******* дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шуугдагчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* оны******* дугаар сарын*******-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж дүүгийн хамт Баянзүрх дүүргийн******* дугаар хороо******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй Тулгат овогт******* /РД:ЕТ95081115/

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 5 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Оптех” нэртэй тоглоомын газрын орчим Х.Алтанбаганаас түр хэрэглүүлээч гэж хэлэн зөөврийн компьютер, “Самсунг Галакси эс 6” маркын гар утсыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан авч 591,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтэд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв бичигдсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Мөрдөн байцаалганд насанд хүрээгүй хохирогч Х.Алтанбагана мэдүүлэхдээ: “...би 10 дугаар хороололд байдаг Оате агепа нэртэй РС тоглоомын газар 2018 оны 3 сард тоглож байгаад танилцсан нь 2018 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн өглөө 09 цагийн үед нь “Рес!гу \Л/Ы1е” гэсэн хаягтай фэйсбүүкээс миний Алтанбагана.Х гэсэн хаягтай фэйсбүүкийн чатруу мессеж бичээд чамтай уулзах хэрэгтэй байна гэхээр нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3 эмнэлгийн зүүн талын Христийн сүмийн хойд талд уулзахаар болсон юм. Ингээд******* цагийн үед бид хоёр уулзахад нь “ахдаа 3 хоног хэрэглүүлчих нөүтбүүк байвал олоод өгөөч, хэрэгтэй болоод байна, мөнгийг нь өгье түр хэрэглэхэд 60,000 төгрөг өгье” гэж хэлэхээр нь ахаасаа асуугаад үзэе гэж хэлсэн. Тухайн үед бас нь “надаас нөүтбүүк авч өөр найздаа өгөөд тэр найз нь төсөл бичих гэж байгаа, түүнийгээ дуусгаад 3 хоногийн нөүтбүүкийг эргүүлж өгөхдөө урамшуулал гэж 60,000 төгрөг өгье” гэж хэлсэн юм. Ингээд ээжийн төрсөн дүү Бөх-Очир /88624999/ ахаас нөүтбүүкээ дүүдээ өгөөч, 3 хоног хэрэглэх хэрэг гарчаад байна гэж хэлэхэд тэг тэг гэж хэлсэн. Тухайн үед ах намайг хэрэглэх гэж байна гэж ойлгосон ба ах Бөх-Очирын гэрээс ганцаараа очиж аваад, эргээд*******ай 3 эмнэлгийн зүүн талын өндөр 16 давхар байрны доод талд байдаг Ор1ех нэртэй РС тоглоомын газарт 15 цагийн үед уулзаад нөүтбүүкийг өгсөн. тэгэхэд нь надад 3 хоногийн дараа эргүүлээд өгье одоо найздаа аваачиж өглөө гэж хэлсэн. Ингээд орой гэртээ байж байтал нь дахин чат бичээд ахдаа түр 100,000 төгрөг зээлээч, РС тоглоомын газар интернэтээр бооцоо тавьж тоглодог тоглоом дээр тоглож гэсэн юм, ахад нь бэлэн мөнгө байхгүй байна, маргааш ээжээсээ аавынхаа хөөргийг авч барьцаанд тавих юм, тэгж байгаад чиний эд зүйлсийг аваад өгье барьцаанд тавьчих гар утас байвал 1 хоногийн хугацаатай өгөөч гэж хэлсэн. Гар утас олж ирээд ломбарданд тавиад мөнгө олоод өгчих юм бол маргааш гар утсыг чинь авч өгөхдөө 40,000 төгрөг нэмж өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь итгээд 2018 оны 5 дугаар сарын 15-ны өглөө ээжийг ажилд явахад нь ээжээ надад утсаа үлдээчээч, жоохон ашиглаж байгаад өгье гэж хэлж аваад******* цагийн үед 3 эмнэлгийн хойд талд Ор1ех нэртэй РС тоглоомын газартаа уулзаж, ээж Энхнасангийн барьдаг Самсунг галакси эс 6 эджи загварын гар утсыг өгсөн. ингээд нь ээжийн гар утсыг 10 дугаар хорооллын туслах замын хажууд байдаг Бан Бан нэртэй ломбардад 140,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд мөнгөө аваад явсан, би гэрлүүгээ харьсан. Тухайн үед өдөр 14 цагийн үед ломбардныхаа гадаа уулзаад гар утас авч өгөхөөр тохиролцсон. Ингээд 14 цагийн үед ирсэн боловч ломбардан дээр ирээгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон. Ингээдаас нь надад худал хэлж нөүтбүүк гар утас авсан байна гэдгийг мэдээд ар гэрийнхэндээ хэлэлгүй 2 хоног явсан юм. Тэгээд сүүлдээ ломбардных нь гадааыг ирэхийг хүлээгээд байж байтал хүрээд ирэхээр нь худал хэлж РС тоглоомын газарт оруулж тоглуулж байгаад ээждээ хэлээд цагдаад бариулсан юм ...” гэжээ. /хх*******-12/

Хохирогч Б.Энхнасан мэдүүлэхдээ: “...2018 оны 5 сарын дундуур байх манай хүүхэд Алтанбагана хүү нь таны гар утсыг 2 хоног барьж байгаад өгье гэж хэлээд гэрт байхад ирээд миний гар утсыг авсан. Би тухайн самсунг эс 6 эйч маркийн гар утастай байсан. тэгээд Алтанбагана хоёр хоног гэртээ ирж хоноогүй. Тэгсэн мөөртлөө Алтанбагана нь интернэтээр өөрийн фэйсбүүк хаяг дээрээ бол байгаад байсан. тэгэхээр нь газаар 10 дугаар хорооллын орчим интернэт тоглоомын газраар хайсан. Тэгсэн боловч Аптанбагана надад олдоогүй байж байгаад 3 дахь өдөр нь өөрөө гэртээ орж ирсэн. Аптанбагана надад хэлэхдээ би нэг ахад залилуулчихлаа гэж хэлсэн. Тэр ах таны гар утсыг ломбардад тавьсан. Мөн ах Бөх-Очирын нөүтбүүкийг төслийн ажил бичих гэж байгаа гээд аваад явсан гэж хэлсэн. Тэгэхэд л би Бөх-Очироос Алтанбагана нөүтбүүк авсан талаар мэдсэн. Тэгээд тэр хүн маань надад олдохгүй би 2 өдөр ломбард интернэт тоглоомын газар хайж байгаад өнөөдөр оллоо. Одоо тэр хүн 10 дугаар хорооллын Эл мартын хажуу талд интернэт тоглоомын газар байгаа гэж хэлсэн. Тэгээд Аптанбагана та очоод уулзаад байгаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би хорооны цагдаад хэлье гэж хэлээд хорооны цагдаа болон Алтанбаганыг дагуулаад тэр интернэт тоглоомын газар очих үед гэх залуу нь ганцаараа тоглоод сууж байсан. тэгээд цагдаа өөрийн хэсэг дээр аваачих үед нь дахин зугтаах оролдлого хийж тэр цагдаа араас нь хөөж байгаад барьж авсан...” /хх 16/

Хохирогч мэдүүлэхдээ: “..манай төрсөн эгч Энхнасангийн хүүхэд Алтанбагана над руу залгаад та надад агаа 3 хоног нөүтбүүкээ хэрэглүүлэгчээ би бие даалтаа хийх гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед тэгээ гэж хэлэхэд Алтанбагана манай гэрээс ирж миний нөүтбүүкийг ирж авсан. Тухайн үед Алтанбагана ганцаараа ирээд явсан. Тэгээд би тухайн 4 дэх өдөр байсан учир чи надад 1 дэх өдөр өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би Аптанбаганаруу бүтэн сайн өдрийн орой залгахад гар утсаа авахгүй байсан. тэгээд би эгч Энхнасан руу залгахад Алтанбагана байхгүй байна ирээгүй байна гэж надад хэлсэн. Тэгээд миний нөүтбүүкийг залилуулсан гэж манай эгч Энхнасан надад хэлсэн. Тэгээд би юу болж байгаа талаар мэдээгүй...” гэжээ. /хх 21/

Гэрч мэдүүлэхдээ: “..манай ломбардад тавьсан

нөүтбүүкний баримт гэрээгээр шалгаж үзэхэд Манлайбаатарын гэх нөүтбүүк тавьсан баримт бол байхгүй байна. Манайд бол 2017 оны 5 дугаар сараас нөүтбүүк бол цөөхөн тавигдсан. Манайхаар эсвэл өөр нэрээр тавьсан нь бол мэдэхгүй байна. Манайх гэхдээ 2018,05 сард нөүтбүүк аваагүй байна...” /хх 31/

Гэрч мэдүүлэхдээ: “...тус Самсунг эс 6 эйдч маркийн гар утас хугацаа дууссан учир зарагдсан...” гэжээ. /хх 32/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 60/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 62/

Хохирогч гомдол саналгүй гэх баримт/хх 66,82/

Хохирогчын гомдол саналгүй гэх баримт /хх 67,83,*******4/ зэрэг нотлох баримтуудыг шинжпэн судлав.

Шуухийн дугнэлт:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 5 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Оптех” нэртэй тоглоомын газрын орчим түр хэрэглүүлээч гэж хэлэн зөөврийн компьютер, “Самсунг Галакси эс 6” маркын гар утсыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан авч 591,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,

Мөрдөн байцаалганд насанд хүрээгүй хохирогч: “...би 10 дугаар хороололд байдаг Сате агепа нэртэй РС тоглоомын газар 2018 оны 3 сард тоглож байгаад танилцсан нь 2018 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн өглөө 09 цагийн үед нь “Рес!гу \Л/Ы1е” гэсэн хаягтай фэйсбүүкээс миний Алтанбагана.Х гэсэн хаягтай фэйсбүүкийн чат руу мессеж бичээд чамтай уулзах хэрэгтэй байна гэхээр нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3 эмнэлгийн зүүн талын Христийн сүмийн хойд талд уулзахаар болсон юм. Ингээд******* цагийн үед бид хоёр уулзахад нь “ахдаа 3 хоног хэрэглүүлчих нөүтбүүк байвал олоод өгөөч, хэрэгтэй болоод байна, мөнгийг нь өгье түр хэрэглэхэд 60,000 төгрөг өгье” гэж хэлэхээр нь ахаасаа асуугаад үзье гэж хэлсэн. Тухайн үед бас нь “надаас нөүтбүүк авч өөр найздаа өгөөд тэр найз нь           бичих гэж байгаа, түүнийгээ дуусгаад 3 хоногийн нөүтбүүкийг эргүүлж өгөхдөө урамшуулал гэж 60,000 төгрөг өгье” гэж хэлсэн юм. Ингээд ээжийн төрсөн дүү Бөх-Очир /88624999/ ахаас нөүтбүүкээ дүүдээ өгөөч, 3 хоног хэрэглэх хэрэг гарчаад  байна гэж хэлэхэд тэг тэг гэж хэлсэн. Тухайн үед ах намайг хэрэглэх гэж ба.'-з гэж ойлгосон ба ах Бөх-Очирын гэрээс ганцаараа очиж аваад, эргээд*******ай 3 эмнэлгийн зүүн талын өндөр 16 давхар байрны доод талд байдаг  Орtех нэртэй РС тоглоомын газарт 15 цагийн үед уулзаад нөүтбүүкийг егсөн. тэгэхэд нь надад 3 хоногийн дараа эргүүлээд өгье одоо найздаа аваачиж өглөө гэж хэлсэн. Ингээд орой гэртээ байж байтал нь дахин чат бичээд ахдаа түр 100,000 төгрөг зээлээч, РС тоглоомын газар интернэтээр бооцоо тавьж тоглодог тоглоом дээр тоглож гэсэн юм, ахад нь бэлэн мөнгө байхгүй байна, маргааш ээжээсээ аавынхаа хөөргийг авч барьцаанд тавих юм, тэгж байгаад чиний эд зүйлсийг аваад өгье барьцаанд тавьчих гар утас байвал 1 хоногийн хугацаатай өгөөч гэж хэлсэн. Гар утас олж ирээд ломбардад тавиад мөнгө олоод өгчих юм бол маргааш гар утсыг чинь авч өгөхдөө 40,000 төгрөг нэмж өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь итгээд 2018 оны 5 дугаар сарын 15-ны өглөө ээжийг ажилд явахад нь ээжээ надад утсаа үлдэлдээч, жоохон ашиглаж байгаад өгье гэж хэлж аваад******* цагийн үед 3 эмнэлгийн хойд талд Орtех нэртэй РС тоглоомын газартаа уулзаж, ээж Энхнасангийн барьдаг Самсунг галакси эс 6 эйч загварын гар утсыг өгсөн. ингээд нь ээжийн гар утсыг 10 дугаар хорооллын туслах замын хажууд байдаг Бан Бан нэртэй ломбардад 140,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд мөнгөө аваад явсан, би гэрүүгээ харьсан. Тухайн үед өдөр 14 цагийн үед ломбардынхаа гадаа уулзаад гар утас авч өгөхөөр тохиролцсон. Ингээд 14 цагийн үед ирсэн боловч ломбардын дээр ирээгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч: “...2018 оны 5 сарын дундуур байх манай хүүхэд Алтанбагана нь таны гар утсыг 2 хоног барьж байгаад өгье гэж хэлээд гэрт байхад ирээд миний ...самсунг эс 6 эйч маркийн гар утастай байсан. Тэгээд Алтанбагана хоёр хоног гэртээ ирж хоноогүй. ...Алтанбагана надад олдоогүй байж байгаад 3 дахь өдөр нь өөрөө гэртээ орж ирсэн. Алтанбагана надад хэлэхдээ би нэг ахад залилуулчихлаа гэж хэлсэн. Тэр ах таны гар утсыг ломбардад тавьсан. Мөн ах Бөх-Очирын нөүтбүүкийг төслийн ажил бичих гэж байгаа гээд аваад явсан гэж хэлсэн. Тэгэхэд л би Бөх-Очироос Алтанбагана нөүтбүүк авсан талаар мэдсэн. Тэгээд тэр хүн маань надад олдохгүй би 2 өдөр ломбард интернэт тоглоомын газар хайж байгаад өнөөдөр оллоо. Одоо тэр хүн 10 дугаар хорооллын Эл мартлын хажуу талд интернэт тоглоомын газар байгаа гэж хэлсэн. Тэгээд Алтанбагана та очоод уулзаад байгаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би хорооны цагдаад хэлье гэж хэлээд хорооны цагдаа болон Алтанбаганыг дагуулаад тэр интернэт тоглоомын газар очих үед гэх залуу нь ганцаараа тоглоод сууж байсан. Тэгээд цагдаа өөрийн хэсэг дээр аваачих үед нь дахин зугтаах оролдлого хийж тэр цагдаа араас нь хөөж байгаад барьж авсан...” гэх мэдүүлэг,

Хохирогчын:        “..манай төрсөн эгч Энхнасангийн хүүхэд

Алтанбагана над руу залгаад та надад 3 хоног нөүтбүүкээ хэрэглүүлэгчээ би бие даалтаа хийх гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед тэгээ гэж хэлэхэд Алтанбагана манай гэрээс ирж миний нөүтбүүкийг ирж авсан. Тухайн үед Алтанбагана ганцаараа ирээд явсан. Тэгээд би тухайн 4 дэх өдөр байсан учир чи надад 1 дэх өдөр өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би Алтанбагана руу бүтэн сайн өдрийн орой залгахад гар утсаа авахгүй байсан. Тэгээд би эгч Энхнасан руу залгахад Алтанбагана байхгүй байна ирээгүй байна гэж надад хэлсэн. Тэгээд миний нөүтбүүкийг залилуулсан гэж манай эгч Энхнасан надад хэлсэн...” гэх мэдүүлэг, Гэрч мэдүүлэхдээ: “...тус Самсунг эс 6 эйдч маркын гар утас хугацаа дууссан учир зарагдсан...” гэх мэдүүлэг,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 60/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 62/, хохирогч гомдол саналгүй гэх баримт /хх 66,*******2/, хохирогчын гомдол саналгүй гэх баримт /хх 67,83/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч, Б.Энхнасан нар нь мөрдөн байцаалтад шүүгдэгч *******тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 66,82,67,83/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн******* дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө бүтүүлзнэчхээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн*******, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Тулгат овогт*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тулгат овогт*******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн*******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ