Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2018/02736

 

 

 

 

 

 

 

 

 

      2018 оны 12 сарын 06 өдөр

               Дугаар 183/ШШ2018/02736

                   Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С Төрийн байгууллага -ийн  нэхэмжлэлтэй,

/ /

 

Хариуцагч: М ХХК ХХК-д холбогдох,

/ /

 

Татварын өр 91.983.350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Марал-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч М, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Марал-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтэст бүртгэлтэй 5310695 тоот регистрийн дугаартай М ХХК нь 2013 онд татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан Нэмэгдсэн өртгийн албан татвараар 14.363.100 төгрөг, алданги 1.099.600 төгрөг, торгууль 4.909.700 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан 67.755.952 төгрөг, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 3.854.998.4 төгрөг, нийт 91.983.350.6 төгрөгийн татварын өртэй байна. Татварын алба татварын хууль тогтоомжийн дагуу 2018 оны 7 дугаар сарын 18-нд 342018517/68 тоот мэдэгдэх хуудас гардуулсан. Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан “Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах“ ажиллагааг хийж гүйцэтгэн 2018 оны 9 дүгээр сарын 06-нд 342018517/27 тоот банкны данс хаах мэдэгдэх хуудсыг Хаан банк, Хас банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитал банк, Капитрон банк, Улаанбаатар банк, Төрийн банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкуудад тус тус өгч дансыг хаасан боловч өр төлбөр  барагдаагүй. М ХХК ХХК-ийн захирал М-руу 99077478 дугаарын утсаар холбогдож татварын өрийг барагдуулах хуулийн хугацаа хэтэрснийг удаа дараа сануулсан боловч өр төлбөр барагдаагүй. М ХХК ХХК-ийн татварын өр 91.983.350 төгрөгийг тус компаниас гаргуулж, төлбөрийг улсын төсвийн орлогод оруулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь 2009 оны 6 сарын 18-ны өдөр байгуулагдсан бөгөөд Барилгын материал худалдаа, Барилгын засвар, засал чимэглэл, гадаад худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. С Төрийн байгууллага нэхэмжлэл нь 2013 оны Татварын хяналт шалгалтаар тус дүүргийн татварын хяналтын байцаагчийн манай компанид ногдуулсан 14.363.100 төгрөгийн өр бөгөөд татварын хэлтэс нь энэ өрөндөө алданги гэж 1.099.600 төгрөг нэмж, торгууль гэж 4.909.700 төгрөг нэмээд нийт 20.372.400 төгрөгний өр үүсгэсэн билээ. Бид санхүүгийн мэдлэг дутмаг, сайн ойлгоогүй, актанд гарын үсэг зурсан учир энэ өр үүссэн билээ. Бид энэхүү өрийн талаар татварын хяналтын байцаагчаас асуухад НӨАТ-ын падаан хуурамч байсан гэдэг үндэслэл хэлсэн. Тухайн үед манай компанийн ажилтан барилгын материал олон газраас худалдаж авсан учир хаанаас тийм падаан ирсэнийг бид мэдэхгүй юм. Татварын хяналтын байцаагч нь бидэнд энэ өрийг тайлбарлахдаа татварын алба захирамж гарган удахгүй устгадаг гэж хуурч бидний санхүүгийн болон хуулийн мэдлэг үгүйг далимдуулж энэ өрөнд гарын үсэг зуруулсан юм. Иймээс бид энэхүү 20.372.400 төгрөгний хяналтын болон алданги, торгууль гэх өрийг төлөх боломжгүй. Харин 67.755.952 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өр, 3.854.998.4 төгрөгийн аж ахуй нэгжийн орлогын албан татварын үлдэгдэл өрийг төлөх боломжтой гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

С Төрийн байгууллага нэхэмжлэлтэй, М ХХК ХХК-д холбогдох, татварын өр 91.983.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, 45 дугаар зүйлийн 45.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Аж ахуй нэгжийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар татвар төлөгч М ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар нэмэгдэгдсэн өртгийн албан татварын өр 67.755.952 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын өр 3.854.998 төгрөгийг тус тус төлөөгүй болох нь хариуцагчийн “...67.755.952 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өр, 3.854.998.4 төгрөгийн аж ахуй нэгжийн орлогын албан татварын үлдэгдэл байгаа бөгөөд төлөх боломжтой” гэсэн хариу тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул хариуцагч М ХХК ХХК-иас нэмэгдэгдсэн өртгийн албан татварын өр 67.755.952 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын өр 3.854.998 төгрөг, нийт 71.610.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С Төрийн байгууллага т олгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

2. Нэхэмжлэгчийн “...2013 онд татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан нөхөн татвар болох нэмэгдсэн өртгийн албан татвар 14.363.100 төгрөг, алданги 1.099.600 төгрөг, торгууль 4.909.700 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...20.372.400 төгрөгийн татварын өрийн хувьд бид санхүүгийн мэдлэг дутмаг, сайн ойлгоогүйн улмаас актанд гарын үсэг зурсан, татварын хяналтын байцаагч нь бидэнд энэ өрийг тайлбарлахдаа татварын алба захирамж гарган удахгүй устгадаг гэж хуурч бидний санхүүгийн болон хуулийн мэдлэг үгүйг далимдуулж энэ өрөнд гарын үсэг зуруулсан” гэх боловч Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д зааснаар М ХХК-иас энэ талаар гомдол гаргаж, шалгуулаагүй болох нь зохигчийн тайлбараар нотлогдсон болохыг дурдав.

 

 С Төрийн байгууллага Татварын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 342948 дугаар актаар “...М ХХК-ийн 2010, 2011, 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, шалгалтаар илэрсэн зөрчилд 16.361.100 төгрөгийн нөхөн нэмэгдсэн өртгийн албан татвар, 4.909.100 төгрөгийн торгууль, 1.099.600 төгрөгийн алданги ногдуулсан” байх тул нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд хариуцагч М ХХК ХХК-иас Татварын улсын байцаагчийн актын дагуу нөхөн татварт 14.363.100 төгрөг, алданги 1.099.600 төгрөг, торгууль 4.909.700 төгрөг, нийт 20.372.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С Төрийн байгууллага т олгох нь Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 74 дүгээр зүйлийн 74.1-д заасантай нийцэхээр байна.

 

Түүнчлэн, С Төрийн байгууллага т нь М ХХК ХХК-ийн татварын өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болохыг дурдав. 

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М ХХК ХХК-иас нэмэгдэгдсэн өртгийн албан татварын өр 67.755.952 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын өр 3.854.998 төгрөг, актын дагуу нөхөн татварт 14.363.100 төгрөг, алданги 1.099.600 төгрөг, торгууль 4.909.700 төгрөг, нийт 91.983.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С Төрийн байгууллага т олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан хариуцагч М ХХК ХХК-иас татварын өр 91.983.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С Төрийн байгууллага т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч С Төрийн байгууллага  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М ХХК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 617.866 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.СЭМЖИД