Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2390

 

 Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 197 дугаар зүйлийн 197.24, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тулхолбогдох үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4/2 тоот тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4/7, 4/8 тоот тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудага худалдаанд оруулах тухай 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 5/5, 5/6 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ньхэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЭрэлХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч ХХК-нд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.