Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Л.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Ө-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамжийн асуудал шийдүүлэн, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагч Х.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн  бичгийн дарга Ш.Ганзориг нар оролцов.

         

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр 14.1, 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан Х.Ө, Л.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2009 оны 10 дугаар сарын 16-нд төрсөн охин Ө.О, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Ө.О нарыг эх Л.О-н асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин Ө.О, Ө.О нарыг тус бүрийг нь сард 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, /11-16 нас/-тай болон суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Ө-р тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 38.6-д заасныг баримтлан тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдах бөгөөд тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.О, хариуцагч Х.Ө нар хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь ногдсон хүлээх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглох болохыг мэдэгдсүгэй. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэгч Л.О-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ө-с улсын тэмдэгтийн хураамж 140400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.О-д, мөн 1 хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр 14.9-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос ажлын гурав хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай. 

  8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН