Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 67

 

1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.4, 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө 1/8 дугаарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Ү.Ж болохыг тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс Ү.Ж-д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч нь С.Л болохыг тогтоосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Лхагважавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.