Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2423

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугара зүйлийн 227.3 дахь хэсэгт хэсэгт заасныг баримтлан хариуцагч Номин реалторХХК-иас 19.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Американ хитинг энд күүлингХХК-д олгон, нэхэмжлэгч Американ хитинг энд күүлингХХК-иас 6.000.000 төгрөг гаргуулж хариуцагч Номин реалторХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 36.239.757 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 252.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354.150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 252.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Американ хитинг энд ХХК-д, нэхэмжлэгч Американ хитинг энд күүлингХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 110.950 төгрөг гаргуулж хариуцагч Н ХХК-нд тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.