Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Янжиндулам |
Хэргийн индекс | 125/2020/0014/З |
Дугаар | 125/ШШ2021/0007 |
Огноо | 2021-05-27 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 125/ШШ2021/0007
НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН
ЭВЛЭРЛИЙГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ
ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Сонинболор би М.Г-ийн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “М.Г-ийн өндөр насны тэтгэврийг тогтоохгүй байгаа Ховд аймгийн Нийгмийн даатгалын байгууллагын эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, М.Г-ийн өндөр насны тэтгэврийг тогтоохыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч М.Г нь Ховд аймгийн Н хэлтэст холбогдуулан М.Г-ийн өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Ховд аймгийн Н хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, М.Г-ийн өндөр насны тэтгэвэр тогтоохыг Ховд аймгийн Н хэлтэст даалгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь дараах нөхцөлтэйгөөр эвлэрч, эвлрийн гэрээ байгуулж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Г нь Ховд аймгийн Н хэлтэст холбогдуулан М.Г-ийн өндөр насны тэтгэврийг тогтоохгүй байгаа Ховд аймгийн Н байгууллагын эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, М.Г-ийн өндөр насны тэтгэврийг тогтоохыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь харилцан тохиролцож нэхэмжлэгч С.Г “...2021 оны 5 дугаар сард багтаан 4 жил 8 сард ноогдох нийгмийн даатгалын шимтгэл 2 354 000 /хоёр сая гурван зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийг Нийгмийн даатгалын санд оруулах, хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь дээрх 2354000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сард нийгмийн даатгалын санд оруулсан нөхцөлд 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн М.Гэндэгийн өндөр насны тэтгэвэрийг тогтоож олгож эхлэхээр, үүнтэй холбоотой бусад асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байхаар зөвшөөрч харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг 2021 оны 5 дугаар сарын 21-ны өдөр бичгээр байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулжээ.
Хариуцагч Ховд аймгийн Н хэлтсийн даргын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 388 дугаар албан бичгээр хариуцагч байгууллагын шүүхэд төлөөлөх эрхийг Б.А-д олгосон ба уг итгэмжлэлд зааснаар нэхэмжлэгчтэй эвлэрэх тусгай эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-д олгосон байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгчтэй эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар М.Г-ийн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан, “М.Г-ийн өндөр насны тэтгэврийг тогтоохгүй байгаа Ховд аймгийн Нийгмийн даатгалын байгууллагын эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, М.Г-ийн өндөр насны тэтгэврийг тогтоохыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, илүү төлсөн 70200 төгрөгнөөс 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 105300 /нэг зуун таван мянга гурван зуу/ төгрөгийг М.Г-д буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ