Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 135/ШШ2018/01136

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, - тоотод оршин суух *******--ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ******* ******* Дархан салбар /Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, өөрийн байранд байрлах, утас: *******, *******/

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар баг, ******* 1 дүгээр хэсэг, ****** тоотод оршин суух ******* овгийн /РД: , Утас:/ нарт холбогдох

 

“******* ******* ******* Дархан салбар болон Б. нарын хооронд байгуулагдсан 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ болон 2012 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, *******-ын гэр бүлийн хэрэгцээний 1105 мкв талбайтай /, / өмчлөлийн газар, 72 мкв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний , /-ыг тус тус барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч ******* ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч , , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б. нь ******* ******* ******* Дархан салбартай 2012 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн №12/292 дугаартай зээлийн гэрээ болон дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулан 40 сая төгрөгийн зээл авсан байна. Ингэхдээ *******-ын гэр бүлийн хэрэгцээний 1105 мкв талбайтай /, / өмчлөлийн газар, 72 мкв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний , / тус тус барьцаанд тавигдсан байна. Би 2017 оны 10 сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас өөрийн өмчлөлийн газрын кадастрын зургийг авч үзээд энэ талаар мэдлээ. Иймд миний өмчлөх эрхэд халдсан ******* ******* ******* Дархан салбар болон Б. нарын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, *******-ын гэр бүлийн хэрэгцээний 1105 мкв талбайтай /, / өмчлөлийн газар, 72 мкв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний , /-ыг тус тус барьцаа хөрөнгөөс чөлөөлж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017.11.30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2012.06.*******-ны өдрийн гэр бүлийн хэрэгцээний 1105 мкв талбай бүхий өмчлөлийн газар, 72 мкв талбайтай хувийн сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан. 40 сая төгрөгийн зээл авсан байдаг. 1*******0 мкв талбайтай барьцаанд тавигдсан байдаг. Энэ талаар шүүхийн оролцуулан үзлэг хийх хүсэлт тавьсан боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шүүх хангаж, шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. *******-ын өмчлөлийн сууц, газар орсон учраас хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагч Б.гийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б. би анх ХХБ-аас 2011 онд 40 сая зээл авсан бөгөөд тэгэхэд эдийн засагч хүүхэд ирээд авсан мөнгөөрөө юу хийх вэ гэхээр нь тэр үед барьж байсан /аав, ээждээ/ хувийн сууцыг үзүүлэн энэ рүү хөрөнгө оруулна гэж хэлсэн бөгөөд тэгэхэд баахан зургийг нь авч байгаад явсан болно. Тэгээд сүүлд нь ШШГЕГ-т очоод үнэлгээ хийлгэх болоход уг байшинг барьцаанд авсан болохыг мэдэж удаа дараа шүүхэд хандаж учрыг гаргаж тайлбарласан боловч тэд нар өөрсдийнхөөрөө зүтгэсээр өнөө хүргэсэн болно. Уг байшин барьцаанд байх ямар ч нөхцөлгүй бөгөөд миний 2825,52 мкв газрын гадна талд хол зайд байгаа бөгөөд өөр хүний нэр дээр гэрчилгээтэй байгаа бөгөөд ******* ажилтны ажлаа мэдэхгүйгээс болж уг байдал үүсэж бид нарыг хохироож байгаа болно. Миний 68 мкв талбайтай дэлгүүр 162 мкв гараашууд 78 мкв хувийн сууц бүгд дундаа нэг газрын гэрчилгээтэй бөгөөд ХХБ нь уг зээлийн гэрээг, барьцааны гэрээг буруу хийж энэ хугацаанд барьцаанд байх хооронд газрын хөдөлгөөн хийж уг байшинг авахын тулд газрыг нь миний нэр дээр шилжүүлсэн бөгөөд тэгж шилжүүлсний улмаас миний дэлгүүр гараашууд газаргүй болсон бөгөөд би гараашуудаа зарж өрөө төлөх гэтэл газаргүй болсон гараашуудыг зарах аргагүй болсон бөгөөд уг банк өөрсдийн буруу ажиллагааны улмаас бид нарыг хохироож одоо бүр газар байшин ч байхгүй болгож байгаа тул уг асуудлыг үнэн мөнөөр нь олж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

Хариуцагч ******* ******* ******* Дархан салбар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Хариуцагч болох Б. нь тус банктай 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тоот “Зээлийн гэрээ”, тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүдийг байгуулж 40,000,000.00 /дөчин сая/ төгрөгийн, 2012 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн №12/292 тоот “Зээлийн гэрээ”, тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүдийг байгуулж 40,000,000.00 /дөчин сая/ төгрөгийн нийт 80,000,000.00 /наян сая/ төгрөгийн зээлийг авсан байдаг.  Б. нь №12/196 тоот тоот “Зээлийн гэрээ”, №12/292 тоот “Зээлийн гэрээ”-нүүдээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож иргэн Б. нь өөрийн өмчлөлийн Ү-2003009244 улсын бүртгэлийн дугаартай, 000104468 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, *******-р баг, ******* 2-4 тоот хаягт орших 78.0 м.кв талбай бүхий хувийн сууц, Ү-2003011023 улсын бүртгэлийн дугаартай, 000104469 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, *******-р баг, ******* 2-4 тоот хаягт орших 68.0 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-2003013866 улсын бүртгэлийн дугаартай, 000104470 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, *******-р баг, ******* 2-4 тоот хаягт орших 162.0 м.кв талбай бүхий 9 машины граж, Г-2003001249 улсын бүртгэлийн дугаартай, 000085880 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, *******-р баг, ******* 2-4 тоот хаягт орших 2825.52 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын хамт холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. Барьцаалах үед дээрх хөрөнгүүд нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №369, 370, 371, 372 тоот албан тоотуудаар үүрэг ноогдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байсан нь баталгаажиж байна. 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 02/2539-н тоот албан тоотоор ******* ******* банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй байх нь нотлогдож байна. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 20-н тоот албан тоотоор Б. //-ийн өмчлөлийн 080122075 тоот нэгж талбарын дугаартай, Г-2003001249 улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, *******-р баг, ******* 2-4 тоот хаягт орших 2825.52 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын талбай нь 2,825 м.кв, нэгж талбарын дугаар 4504502142 болж өөрчлөгдсөн байна. Нэхэмжлэгч *******-ын хэргийн материалд өгсөн нэхэмжлэгчийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, 000166002 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, *******-р баг ******* 1-р хэсэг, 4А тоот хаягт орших 1105.0 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний кадастрын зураг, хариуцагч Б.гийн тус ******* зээлийн барьцаанд байгаа Г-2003001249 улсын бүртгэлийн дугаартай, 000085880 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, *******-р баг, ******* 2-4 тоот хаягт орших 2825.52 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын кадастрын зургуудаас үзэхэд тус газрууд нь нэгж талбарын дугаар өөр, давхцан оршдоггүй нь зургаас нотлогдож байгаа тул нэхэмжлэгч *******-ын өмчлөлийн газрыг барьцаалсан байх үндэслэлгүй юм. Иймээс нэхэмжлэгч *******-ын гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч ******* ******* банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хамгийн сүүлд шүүхээс шинжээч томилж дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтэд *******-ын гаргаж байгаа нэхэмжилж байгаа нь буруу юм гэж дүгнэсэн байгаа. Хариуцагчийн газар, байрыг барьцаалаагүй гэдэг нь тодорхой байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэхгүй, үндэслэлгүй байгаа. Газар, үл хөдлөх хөрөнгө нь манай банкинд барьцаалагдаагүй. Шүүхийн шийдвэр гараад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа. Тухайн үед зээлдэгч нар шүүхээр эвлэрсэн байдаг.. *******- өөрөө энэ байдлыг мэдэж байгаа учраас өнөөдөр ийм нэхэмжлэл гаргаад яваад байгаа. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын зүйл нь манай компанид барьцаалагдаагүй. Энэ бидэнд хамааралгүй. 72 мкв талбайтай хувийн сууцыг бид барьцаалаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж хэлмээр байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******- хариуцагч ******* ******* ******* Дархан салбар, Б. нарт холбогдуулан “******* ******* ******* Дархан салбар болон Б. нарын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, *******-ын гэр бүлийн хэрэгцээний 1105 мкв талбайтай /, / өмчлөлийн газар, 72 мкв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний , /-ыг тус тус барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх  тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг , 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 11/67 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай гэж нэмэгдүүлсэн байна.

Хариуцагч ******* ******* Дархан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ******* ******* ******* Дархан салбар болон Б. нарын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний зүйл нь *******-ын гэр бүлийн хэрэгцээний 1105 мкв талбайтай /, / өмчлөлийн газар, 72 мкв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний , /  2011 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11/67  дугаартай Үл хөдлөх  эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ болон 2012 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 12/292/1 дугаартай Үл хөдлөх  эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний зүйл биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа.

Хариуцагч ******* ******* ******* Дархан салбар зээлдэгч Б., Б.Тогтохсүрэн нарын хооронд 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11/67 тоот зээлийн гэрээ байгуулагдсан, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор   болон мөн 2012 оны 06 дугаар сарын *******-ны өдөр хөрөнгө оруулалтын зориулалтаар 36 сарын хугацаанд нэг сарын 1.70 хувийн хүүтэй 40,000,000 төгрөг зээлдүүлэх тухай 12/292 тоот зээлийн гэрээ байгуулан, 12/292/1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр 4 нэрийн үл хөдлөх эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийн эрх, түүний бүрдэл хэсэг, дагалдах зүйл, үл хөдлөх хөрөнгийг засан сайжруулсан хөрөнгө, нэмэлт хөрөнгө оруулалтыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор  Иргэний хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1-д  хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэснээр барьцааны зүйл болгожээ.

Дээрх 2 зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй гэж зээлдүүлэгч тал шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1369 тоот шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож Б., Б.Тогтохсүрэн нараас 75,820,000.00 /далан таван сая найман зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж ******* ******* банкинд олгохоор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч нар төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тул 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 242-4476 тоот захирамжаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр захирамжилж түүний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг эхлүүлсэн байна.

Хариуцагч ******* ******* ******* Дархан салбар зээлдэгч Б., Б.Тогтохсүрэн нарын хооронд 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 11/67 тоот болон  2012 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 12/292/1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр 4 нэрийн үл хөдлөх эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийн эрх, түүний бүрдэл хэсэг, дагалдах зүйл, үл хөдлөх хөрөнгийг засан сайжруулсан хөрөнгө, нэмэлт хөрөнгө оруулалтыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны зүйл болгох үед дээрх үл хөдлөх хөрөнгөнд үүрэг ноогдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байсан, барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй болох нь  Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №369, 370, 371, 372 тоот  албан бичиг, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02/2539 тоот албан бичгээр нотлогдож байна.

 Мөн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 20 тоот албан бичгээр Б. //-ийн өмчлөлийн 080122075 тоот нэгж талбарын дугаартай, Г-2003001249 улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, *******-р баг, ******* 2-4 тоот хаягт орших 2825.52 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын талбай нь 2,825 мкв, нэгж талбарын дугаар 4504502142 болж өөрчлөгдсөн байна.

2011 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 11/67 тоот болон  2012 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 12/292/1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний зүйл болох  68 м.кв дэлгүүрийн байр / Ү-2003011023 дугаарт бүртгэлтэй / 2825.52 м.кв эдэлбэр газар / Г-2003001249 дугаарт бүртгэлтэй / 78 м.кв хувийн сууц / Ү-2003009244 / 9 машины гарааш болон 54 м.кв талбай бүхий 3 машины гараашийн / Ү-2003013866 дугаарт бүртгэлтэй/ хууль ёсны өмчлөгч нь ******* овгийн болох нь 000104468, 000104469,000104470,000085880 тоот Дархан Уул аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанаас  2010 оны 03 дугаар сарын 23-ны өдөр олгосон гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын кадастрын зураг зэргээр  нотлогдож байна. / хавтаст хэргийн 11-12, *******, 46-49 дүгээр хуудас/

 Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэр бүлийн хэрэгцээний 1105 мкв талбайтай /, / өмчлөлийн газар, 72 мкв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний , / буюу барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх гэж байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Балдан овгийн Энхтогтох болох  2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаа /ХААН ******* барьцааны зүйл болохыг тэмдэглэсэн/, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын кадастрын зураг /талбайн хэмжээг 1105 кв.метр гэж тэмдэглэсэн/ зэргээр нотлогдож байна. /Хавтаст хэргийн 13, 14 дүгээр хуудас/

 

Мөн энэ талаар томилогдсон шинжээчийн  дүгнэлтийн газартай холбоотой мэдээлэл хэсэгт ...Иргэн Д.Балдан 080122076 газрын нэгж дугаартай дугаартай 1105 м.кв газраа иргэн Б.Тогтохсүрэнд шилжүүлж, Б.Тогтохсүрэн иргэн *******-од 2013.03.22-нд бэлэглэж бүхлээр нь шилжүүлсэн нь эх материалаар нотлогдож байна. Д.Балдан анх эзэмшиж байсан газраасаа буюу 8070 мкв-аас өөрөөр 2998.6 м.кв газар өмчилсөн. Үүнээс үлдсэн газраас Б.Тогтохсүрэн Аймгийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр захирамжаар ******* дугаар баг ******* 1 дүгээр хэсэг 4-б тооттой 080122075 нэгж талбарын дугаартай өмчлөх эрхийн Г-2003001249 дугаартай 28.25, 52 м.кв газрыг өмчлүүлсэн Б.Тогтохсүрэн нь 2010.03.23-нд 28.25.52 м.кв  газраа бүхлээр нь Б.д худалдсан байна... гэжээ

Мөн энэ талаар томилогдсон шинжээчийн дүгнэлтийн Үл хөдлөх эд хөрөнгө буюу барилгын талаархи мэдээлэл хэсэгт ...Г-20030011941 дугаартай газарт анх 2001.04.23-ны өдөр 57.5 м.кв Ү-2003001686 дугаартай 1 давхар цагаан тоосгон амины сууц байсан, дээрх барилгыг өргөтгөж 72 м.кв болгон УБГ-000113749 дугаартай 72 м.кв болгон эд хөрөнгийн эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан. 2013.03.06-нд Б.Тогтохсүрэн, Н.Ганчимэг нарт худалдсан. Б.Тогтохсүрэн, Н.Ганчимэг нар нь 2013.03.22-нд иргэн *******-од бэлэглэж УБГ-000187608 дугаартай болгосон нь Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эх хувийн хэрэгт байгаа баримтаар нотлогдож байна. Үүнээс үзэхэд *******-ын өмчлөлийн дугаартай 72 м.кв хувийн сууц нь бодит байдал дээр 2 давхар болгон засвар хйисэн байшин байна.

Иргэн *******-ын газрын 080122075 нэгж талбарын дугаартай эд хөрөнгийн эрхийн дугаартай 1105 м.кв газар хуваагдаж шилжүүлэн авсан газар юм гэжээ.

 Үүнээс үзэхэд ******* ******* ******* Дархан салбар зээлдэгч Б., Б.Тогтохсүрэн нарын хооронд 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 11/67 тоот болон  2012 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 12/292/1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр 4 нэрийн үл хөдлөх эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийн эрх буюу барьцааны зүйл нь нэхэмжлэгч *******-ын гэр бүлийн хэрэгцээний 1105 мкв талбайтай /, / өмчлөлийн газар, 72 мкв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний , /  нь Иргэний хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.3-т зааснаар барьцааны зүйл бусдын өмчлөлийн зүйл байна гэснээр  давхар барьцаалагдаагүй, *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар барьцааны нэг зүйлийг хэд хэдэн этгээдэд барьцаалаагүй, *******4 дүгээр зүйлийн *******4.6-д зааснаар тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдол үүсээгүй, барьцаанаас  чөлөөлүүлэх гэж  буй  үл хөдлөх хөрөнгө өөрийх нь өмчлөлд ирсэн үйл явдал, огноо зөрүүтэй байна.

  Иймд 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11/67  дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ болон 2012 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 12/292/1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, *******-ын гэр бүлийн хэрэгцээний 1105 мкв талбайтай /, / өмчлөлийн газар, 72 мкв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний , /-ыг тус тус барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх  тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д зааснаар ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх бөгөөд мөн хуулийн 183 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв  байна.

Нэхэмжлэгч *******- ү-2003007686 дугаарт бүртгэлтэй 72 м.кв хувийн орон сууцыг барьцааны зүйлээс чөлөөлүүлнэ гэж шаардаж байгаа бөгөөд томилогдсон шинжээчийн дүгнэлтэд Б.гийн /хариуцагч/ Г.2003001249 дугаарт бүртгэлтэй барьцааны зүйл болох 2825.52 м.кв газарт байрлах 2 ширхэг 104 м.кв, 128 м.кв  бүхий хувийн сууц байна. Энэхүү 2 сууц нь Улсын бүртгэлийн эх хувийн хэрэгт хадгалагдаж байгаа материалтай зөрж байна. Учир нь улсын бүртгэлийн Ү-2003009244 дугаарт /ХХБанкны барьцааны зүйлийн дугаар/ хадгалагдаж байгаа эх материалаас үзэхэд иргэн Б.Тогтохсүрэн 2005.04.19-ний өдөр өргөдөл гаргахдаа Ангир ХЭАА-гаас шилжүүлж авсан хэлцлээр ирсэн шалган нэвтрүүлэхийн байрны /цагаан тоосгон 1 давхар/-ын зургийг хавсарган улсын бүртгэлийн Ү-2003009244 дугаартай 60,8 м.кв талбайтай, 0069818 дугаартай гэрчилгээ гаргуулан авсан байна. Мөн улсын бүртгэлийн Ү-2003009244 дугаартай 78 м.кв талбайтай 0024581 дугаартай гэрчилгээтэй хувийн сууцны мэдээлэл байна. Мөн улсын бүртгэлийн Ү-2003009244 дугаартай 78.0 м.кв талбайтай 000104468 дугаартай гэрчилгээ байгаа нь улсын бүртгэлийн дугаар давхардаж хэрхэн 60.8 м.кв талбайтай хувийн сууц 78.0 м.кв болж өөрчлөгдсөн, хэнээс хэнд шилжсэн талаархи мэдээлэл байхгүй байна... гэснээс үзэхэд улсын бүртгэлийн дугаар, орон сууцны байршил, өмчлөгч солигдсон талаарх  мэдээлэл, сууцны хэмжээ давхцахгүй байна.

Иймд 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11/67  дугаартай Үл хөдлөх  эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ болон 2012 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 12/292/1 дугаартай Үл хөдлөх  эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, *******-ын гэр бүлийн хэрэгцээний 1105 мкв талбайтай /, / өмчлөлийн газар, 72 мкв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний , /-ыг тус тус барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх  үндэслэл тогтоогдохгүй байна.

Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар Б.гийн /хариуцагч/ өмчлөх эрхийн Г-2003001249 дугаартай 2825.52 м.кв газар дотор *******- /нэхэмжлэгч/ барилга барин амьдарч, энэ үл хөдлөх хөрөнгийн хувьд өмчлөгчийн эрх зөрчигдөж байгаа бол энэ талаар шаардах эрх нээлттэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, *******6 дугаар зүйлийн *******6.3-т зааснаар нэхэмжлэгч *******-ын гэр бүлийн хэрэгцээний 1105 мкв талбайтай /, / өмчлөлийн газар, 72 мкв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний , / -ыг барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх, ******* ******* ******* Дархан салбар, Б. нарт холбогдох ******* ******* ******* Дархан салбар болон Б. нарын хооронд байгуулагдсан  2011 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11/67  дугаартай Үл хөдлөх  эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ болон 2012 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Капитал банк Төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ