Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2019/00239

 

2019 оны 1 сарын 17 өдөр Дугаар102/ШШ2019/00239 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Голомт банкны төв байр, Сүхбаатар дүүрэг талбай 5, рд:2075377, Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч:Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол ,42 дугаар байр 43 тоот хаягт байрлах, рд:5132029,Бумконстракшн ХХК,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 42 дугаар байр 43 тоот хаягт оршин суух хаягтай, рд:РЮ66052878, Цогт овогт Хайдавын Буман нарт холбогдох

 

үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулж, зээлийн гэрээний үүрэгт нийт 337.192.204,37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ, Ч.Батсайхан нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Уянга хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бумконстракшн ХХК нь 2016 оны 1 сарын 22-ны өдөр ЗГ1105111736 тоот зээлийн гэрээг Голомт банктай байгуулж 430,000,000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2016 оны 1 сарын 22-ны өдөр БГ1105111736 тоот ипотекийн гэрээгээр Хайдав овогт Бумагын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205018267 дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 42 дугаар байрны 23 тоот хаягт байрлах 52 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206042091 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 16 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 165 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2206043114 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 18 дугаар байрны зоорийн давхарын 1 тоот хаягт байршилтай 13 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн Ү-2206043115 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 18 дугаар байрны зоорийн давхарын 2 тоот хаягт байршилтай 13 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус барьцаалсан. Гэрээний хугацаа 2019 оны 2 сарын 28-ны өдөр дуусах боловч хариуцагч гэрээний үүргээ зөрчиж 2018 оны 10 сарын 16-ны өдрийн байдлаар 475 хоног хугацаа хэтэрч үндсэн зээлийн үлдэгдэл 335,457,289.08 төгрөг, зээлийн хүү 1,490,146.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 244,768.99 төгрөг нийт 337,192,204.37 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Бумконстракшн ХХК, Х.Буман нараас ЗГ1105111736 тоот зээлийн гэрээний үүрэгт 337,192,204.37 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагч Бум констракшн ХХК, Х.Буман нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Голомт банк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Аж үйлдвэрийн яам жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хорооны 2015 оны 6 сарын 05-ны өдрийн хуралдаанаар манай компанийн хуванцар хоолойн үйлдвэр байгуулах төсөл хэлэлцэгдэж, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 700.000.000 төгрөгөөр дэмжигдсэн талаар 2015 оны 6 сарын 10-ны өдрийн 509 тоот албан бичиг ирүүлсэн. Уг зээлийг Голомт банкаар дамжуулан олгохоор судлагдаж, барьцаа хөрөнгө бага байна гэх шалтгаанаар 430.000.000 төгрөг олгохоор тогтсон. Манай компани Голомт банк ХХК-тай 2016 оны 1 сарын 2-ны өдөр ЗГ1105111736 тоот зээлийн гэрээ байгуулж, 430.000.000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлж авсан. Манай компанийн Голомт банкин дахь 1105109745 тоот харилцах дансанд 2016 оны 1 сарын 25-ны өдөр 430.000.000 төгрөгийн зээлийг байршуулсан боловч, зарлагын гүйлгээнд барилт хийж захиран зарцууулах боломж өгөхгүй 3 сар хадгалсан атлаа хүүг суутган авсан байсан. Зээлийг 2016 оны 4 сарын 14-ний өдрөөс 2016 оны 4 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр зарлага гаргаж, 427.000.000 төгрөг авсан. Энэ 3 сарын хугацаанд ашиглаагүй зээлийн хүүнд нийт 9.966.575.35 төгрөгийг тооцож авсан байсан. Жижиг дунд үйлдвэрийн зээлийн хүүг жилийн 3 хувиар тооцохоор байхад манай компаниас жилийн 9 хувиар хүү тооцож хүүгийн төлбөрт 99.315.837.68 төгрөгийг авсан нь манайд илт хохиролтой төдийгүй, хууль зөрчсөн гэж үзэж байна. Тус банк нь төсөлийн дагуу зөвшөөрөгдсөн 700.000.000 төгрөгийн зээлийг олгоогүй, олгосон 430.00.000 төгрөгийн зээлийг 3 сар олгоогүй учраас төсөл хэрэгжүүлэх хугацаа хойшлигдож, валютын ханшийн зөрүүнээс санхүүгийн болон эдийн засгийн хохирол гарсан. Төсөл хойшлогдсны улмаас зээл төлөх графикт өөрчлөлт оруулах талаар Голомт банкинд удаа дараа хүсэлт гаргасан боловч, хүлээн аваагүй. Голомт банк зээлийн хүүг 9 хувиар тооцсноор зөвхөн зээлийн хүүгийн зөрүү 60.615.837.69 төгрөг, зээл олгоогүй байхад тооцсон хүү 9.966.575.35 төгрөг нийт 70.582.413.04 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцуулах хүсэлтэй байна гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Бумконстракшн ХХК, Х.Буман нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зээлийн гэрээний үүрэгт нийт 337.192.204,37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хуралдаанаас нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Бумконстракшн ХХК нь 2016 оны 1 сарын 22-ны өдөр ЗГ1105111736 тоот зээлийн гэрээгнэхэмжлэгч Голомт банк ХХК-тай байгуулж, 430,000,000 төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлттэй зээлийн хэлбэрээр жилийн 9 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлжээ.

 

Үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2016 оны 1 сарын 22-ны өдөр БГ1105111736 тоот ипотекийн гэрээгээр Хайдавын Бумангийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205018267 дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 42 дугаар байрны 23 тоот хаягт байрлах 52 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206042091 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 16 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 165 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2206043114 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 18 дугаар байрны зоорийн давхарын 1 тоот хаягт байршилтай 13 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн Ү-2206043115 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 18 дугаар байрны зоорийн давхарын 2 тоот хаягт байршилтай 13 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хэргийн 11-32 дугаар тал/

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэхь хэсэгт заасан банкны зээлийн болон орон сууц барьцаалах барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 430.000.000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

 

Гэрээний дагуу 430.000.000 төгрөгийг нэхэмжлэгч 2016 оны 01 сарын 25-ны өдөр хариуцагчийн эзэмшлийн Голомт банкны 1105109745 дугаарын төгрөгийн данс руу шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн байна. /хэргийн 44 дүгээр тал/

 

Хариуцагч мөнгийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлөөгүйгээс 2018 оны 10 сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 335.457.289,03 төгрөг, зээлийн хүү 1.490.146,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 244.768,99 төгрөг нийт 337.192.204,37 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсан байна. /хэргийн 9 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөн гэж үзэж, хугацаатай гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн болон барьцааны гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан байна.

 

Хариуцагч зээлдэгчийг шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг 3 сар ашиглуулалгүй саатуулсан атлаа энэ хугацааны хүүг тооцсон, жилийн хүүг 3 хувиар тооцох байтал 9 хувиар тооцсон нь үндэслэлгүй тул ашиглаагүй хугацааны хүү 9.966.575,35 төгрөг, илүү бодсон хүү 60.615.837,69 төгрөг нийт 70.582.413,04 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах хүсэлтэй гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэхь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэхь хэсэгт зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжэгээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж тодорхойлжээ.

 

Дээрхи зохицуулалтын агуулгаас үзэхэд зээлийн хүүг талууд гэрээгээр тохирох бөгөөд зээлийн гэрээнд хүүг жилийн 9 хувь гэж тогтоосон нь хуульд нийцэж байна. Иймд хариуцагчийн зээлийн хүүг 3 хувиар тооцох тухай татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч санаачлан зээлийн гэрээний 4.2, 4.2.1т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө 2018 оны 10 сарын 16-ны өдөр цуцалж дуусгавар болгосон байх тул гэрээ цуцлах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасан үндэслэлтэй тул, хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 327.510.314 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг болох мөнгөн хөрөнгийг хариуцагчид 2016 оны 01 сарын 25-ны өдөр хариуцагчийн эзэмшлийн гүйлгээний данс руу шилжүүлсэн боловч 2016 оны 04 сарын 14-ны өдөр хүртэлх хугацаанд саатуулан барьж зээлдэгч буюу хариуцагчид мөнгийг ашиглах боломж олгоогүй атал энэ хугацааны хүү тооцож авсан нь үндэслэлгүй тул зээлийн гэрээний нийт үүрэг болох 337.192.204,37 төгрөгөөс дээрх хугацаанд хариуцагчийн хүүнд төлсөн 9.681.890 төгрөгийг хасаж, хариуцагчийн гүйцэтгэх үүргийг 327.510.314 төгрөгөөр тогтоов.

 

Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэхь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг худалдахыг шаардах эрх үүссэн байна.

 

Иймд хариуцагч мөнгөн төлбөр төлөх дээрхи үүргээ сайн дураар эс биелүүлбэл зээлийн гэрээний үүрэг барьцаалсан Хайдавын Бумангийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205018267 дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 42 дугаар байрны 23 тоот хаягт байрлах 52 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206042091 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 16 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 165 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2206043114 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 18 дугаар байрны зоорийн давхарын 1 тоот хаягт байршилтай 13 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн Ү-2206043115 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 18 дугаар байрны зоорийн давхарын 2 тоот хаягт байршилтай 13 м.кв талбайтай авто зогсоолыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.843.911 төгрөг, 70200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг, 1.795.580 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Хариуцагч Бумконстракшн ХХК-ны захирал Х.Буманд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримт нотлогоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсгийг баримтлан хариуцагч хариуцагч Бумконстракшн ХХК-аас зээлийн гэрээний үүрэг нийт 327.510.314 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.681.890 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь хэсэгт заасны дагуу хариуцагч Хайдавын Бумангийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205018267 дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 42 дугаар байрны 23 тоот хаягт байрлах 52 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206042091 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 16 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 165 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2206043114 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 18 дугаар байрны зоорийн давхарын 1 тоот хаягт байршилтай 13 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн Ү-2206043115 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 18 дугаар байрны зоорийн давхарын 2 тоот хаягт байршилтай 13 м.кв талбайтай авто зогсоолыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.843.911 төгрөг, 70200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг, 1.795.580 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ОЮУНТУУЛ