Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 301

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 22 өдөр

        Дугаар 151/ШШ2018/00301

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай, Голомт банкны төв байр хаягт байрлах “Голомт банк” ХХК /УБД:9016001014, РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Төв аймаг, Цээл сум, 2 дугаар баг, Талын хайрхан хаягт байрлах “Дэлгэрцээл” ХХК /УБД:1411006027, РД:2159643, Гүйцэтгэх захирал У.Батмөнх/

            Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржав гудамж 6а байр, 42 тоотод оршин суух Бээс овгийн Тайлагийн Батаа /РД:УС71012119/

            Хариуцагч: Төв аймаг, Цээл сум, 3 дугаар баг, Майхан паркийн хашаа, 4 гудамж 136 тоотод оршин суух Элжгэн овгийн Ухнаагийн Батмөнх /РД:ОК70010519/

            Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржав гудамж 6а байр, 11 тоотод оршин суух Илжигэн овгийн Доржийн Бадмаанямбуу /РД:ХМ50081586/

            Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржав гудамж 6а байр, 42 тоотод оршин суух Сэрээтэр овгийн Дамдинсүрэнгийн Анхжаргал /РД:ХМ77113089/

            Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, 38 байр, 109 тоотод оршин суух Бээс овгийн Батаагийн Батхүү /РД:УМ04292711/

            Гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 1а байр, 27 тоотод оршин суух Боржгын бор хамар овгийн Хөхнээгийн Идэнбаяр /РД:УХ62042677/ нарт холбогдох

            Зээлийн гэрээний үүрэгт 353 234 094.95 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг, Д.Эрдэнэцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2013 оны 12 дугаар сарын 13-ны

өдөр “Дэлгэрцээл” ХХК нь Голомт банктай зээлийн гэрээ байгуулан 350 000 000 төгрөгийн зээлийг жилийн 7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар авч ашигласан болно. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах баталгаа болгож

-Төв аймаг, Цээл сум, Өндөр зогсоолд байрлах эзэмших эрхийн 000297924 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 18501362066241 дугаартай “Дэлгэрцээл” ХХК-ийн эзэмшлийн 2038163 мкв талбайтай үр тарианы зориулалтын газар,

-Төв аймаг, Цээл сум, 3 дугаар баг, Паркийн 4 дүгээр гудамж, 136 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1422000132 дугаартай У.Батмөнхийн өмчлөлийн хувийн сууц, гаражийн зориулалттай 150 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

 Төв аймаг, Цээл сум, 3 дугаар баг, Паркийн 4 дүгээр гудамж, 136 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1422000060 дугаартай, нэгж талбарын 18523369753420 дугаартай, У.Батмөнхий өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1593 мкв талбайтай газар,

-Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж 38 дугаар байр, 109 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203027156 дугаартай орон сууцны зориулалттай Б.Батхүү, Д.Бадмаанямбуу нарын өмчлөлийн 59,5 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

-Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 1А байр, 27 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205031747 дугаартай орон сууцны зориулалттай Х.Идэнбаярын өмчлөлийн 139.12 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө

-Lexus LX470 маркийн 1199УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан.

“Дэлгэрцээл” ХХК нь ЗГ2205043997 дугаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 697 хоног хугацаа хэтрүүлсэн болно. Нэхэмжлэл гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар хариуцагч нь үндсэн зээл 327 721 786.49 төгрөг, хүү 23 545 353.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 966 955.06 төгрөг нийт 353 234 094.95 төгрөг төлөөгүй өнөөдрийг хүрч байна.

Иймд “Дэлгэрцээл” ХХК-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 353 234 094.95 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ/2205043997-1, ЗБ/2205043997-2, ЗБ/2205043997-3, ЗБ/2205043997-4, БГ2205043997 тоот Ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээс хангуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засгийн газрын жижиг дунд бизнес эрхлэгчидийг дэмжих ажлын хүрээнд “Дэлгэрцээл” компанийн малын тэжээл үйлдвэр барих төсөл дэмжигдэж танай банкыг сонгож байна гэсэн учраас манай банк зээлийг олголсон. Харилцагч өөрөө хүссэн болохоор тус зээлийг олгосон. Зээлийн гэрээндээ зээлдэгчийн зээл төлөх чадвар, мөнгөн урсгал, зээлээ хэзээ төлөх боломжтой зэрэгтэй нь уялдуулаад, эхний 6 сар үндсэн зээлээс нь чөлөөлсөн ба банк харьцангуй уян хатан хандаж, зээлийн гэрээний эрсдэлээ өөрөө үүрээд харилцагч зээлийн гэрээний эргэн төлөлт хангагдах хүртэл буюу 2017 оны 12 дугаар сар хүртэл, цаашлаад дараа он хүртэл хүлээсний эцэст шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй. Гэрээний хугацаа дуусгавар болох цагт гэрээнд заасны дагуу барьцаа хөрөнгөөр өрийн гүйцэтгэлээ хангуулна. Банк ийм л шаардлага тавьж байгаа.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Голомт банк нь: 1.Хөдөлмөрийн сайдын 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн  А/44 дугаар тушаалаар баталсан жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор олгох хөнгөлөлттэй зээлийг манай компанид хугацаа хожимдуулж 2013 оны 8 сард олгосон. 2.Төслийн зөвшөөрөгдсөн 500 сая төгрөгийг манай компанийн болон компанитай холбоотой 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгийг банкинд барьцаалж 350 сая төгрөг олгосон. /Төслийн мөнгөний дүнг барьцаа хөрөнгө их байгаа хэмжээ нь хүрсээр байтал багасгасан/ энэ нь бидний банкны мэдлэгэгүйг ашиглаж маш их хөрөнгийг нь барьцаалж зээлийн хэмжээг багасгасан. 3.Манай компани зээлээр авсан мөнгөнийхөө хэмжээнд тэжээлийн үлйдвэр байгуулж үйлдвэрлэлээ явуулан сайн явуулж, шагнал, өргөмжлөл авч байсан. 4.2014 онд Монгол улс даяар нэмэх градустай өвөл болж, бидний үйлдвэрлэсэн тэжээл борлогдоогүй боловч бид сар бүр зээлийн хүү, үндсэн төлбөрт 2-2,5 сая төгрөг төлсөөр байсан. 5.2015-2016 онд Засгийн газар маш их улаан буудайг импортоор оруулж ирж үйлдвэрлэснээс манай компанийн тэжээлийн үйлдвэрийн борлуулалт зогсоход гол нөлөө үзүүлсэн, мөн Орос улсаас их хэмжээний тэжээл оруулж ирж малчдад хөнгөлөлттэй үнээр тараасан. 2016-2017 он буюу өнгөрсөн жил улс орон даяар тэр дундаа Төв аймгийн нутгаар их ган болж тэжээл үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн болох улаан буудай, тэжээлийн ургамал ургаагүй учир үйлдвэр зогссон. Энэ хугацаанд бид 100 гаруй сая төгрөгийг зээлийн хүү, үндсэн төлбөрт төлж байсан. Тэжээлийн үйлдвэрлэл нь манай компанийн зүгээс биш банк, засгийн газрын зарим буруутай  үйл ажиллагаа, цаг уурын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж зээлийн 353 сая төгрөгийг төлж чадахгүйд хүрээд байна. Дээрх шалтгаануудыг шалган үзэж зээлийн төлөх хэмжээг багасгах, хугацааг нь сунгах /2018 оны ургац хураалт хүртэл/, төлөх хэмжээг тодорхой хувиар хөнгөлөх, хүчингүй болгох араг хэмжээг судлан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 оны 1 дүгээр сард зээл авсан юм. Уг нь 500 000 000 төгрөгийн зээл хүссэн юм. Гэтэл 350 000 000 төгрөгийн зээл өгөхдөө миний тэрбум гаруй төгрөгийн хөрөнгийг барьцаалж, миний банкны мэдлэггүй байдлыг ашиглаж хэтэрхий нэг талыг барьсан зээлийн гэрээг надтай хийсэн байна. Зээлд авсан мөнгөө өөр зүйлд зарцуулалгүй зориулалтын дагуу үйлдвэрээ барьсан байгаа. Энэхүү ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, өөрийн хичээл зүтгэлээ зориулан ажиллаж байсан. Тодорхой хэмжээгээр банкнаас, Хөдөө аж ахуй яамнаас, Авилгатай тэмцэх газраас намайг шалгаж байсан, тухай бүрт нь сайн үнэлгээ авч байсан. Энэхүү үйл ажиллагааг явуулж байхдаа тэжээлийн дээжийг уутанд хийгээд, Хөдөө аж ахуйн яам, Төв аймгийн Хөдөө аж ахуйн газар зэргээр явж үзүүлж байсан. Гэтэл яамнаас энэ асуудлыг чинь судалж үзье гээд дараагаар нь өөр өөр сумдаас тэжээлийн нөөцүүд бүрдүүлсэн байдаг. Миний контейнерт хадгалсан тэжээлийн нөөцүүд бороонд норж Улаанчулуутын хогын цэг дээр хаяхаас өөр аргагүй болсон. Байгал цаг уурын давагдашгүй хүчин зүйл хадлан тэжээл бэлдэхэд их нөлөө үзүүлдэг бөгөөд энэ асуудал зээлийн гэрээний биелэлтэд их нөлөөлсөн. 2015 онд Засгийн газар маш их хэмжээний улаан буудай оруулж ирсэн. Улмаар тариаланчид бид бүхэн бослого тэмцэл гаргаж, энэ байдлаас болж маш их хохирол амсаж байсан. Засгийн газраас ийнхүү жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж өгөөгүй ийм байдлаас болоод энэ зээлээ төлөх ямар нэг боломж байхгүй болсон бөгөөд энэ байдлыг шүүх харгалзан үзээд зээлийн гэрээний хүүг багасгах, хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч “Дэлгэрцээл” ХХК, хариуцагчийн төлөөлөгч Т.Батаа, У.Батмөнх нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 327 721 786.49 төгрөг, хүү 23 545 353.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 966 955.06 төгрөг нийт 353 234 094.95 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.       

2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд зээлдэгч “Дэлгэрцээл” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал У.Батмөнх, Ерөнхий захирал Т.Батаа нар гарын үсэг зуржээ. Нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ “Голомт банк” ХХК нь хариуцагчаар “Дэлгэрцээл” ХХК, У.Батмөнх, Т.Батаа, Д.Анхжаргал, Д.Бадмаанямбуу, Б.Батхүү нарыг, гуравдагч этгээдээр Х.Идэнбаярыг татсан боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3, 242.11-т зааснаар зээлийн гэрээнд “Дэлгэрцээл” ХХК, түүнийг төлөөлж Гүйцэтгэх захирал У.Батмөнх, Ерөнхий захирал Т.Батаа нар гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагч “Дэлгэрцээл” ХХК, Гүйцэтгэх захирал У.Батмөнх, Ерөнхий захирал Т.Батаа нараас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй гэж үзнэ.

Зохигчдын /нэхэмжлэгч, хариуцагч/ хооронд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ2205043997 дугаар Зээлийн гэрээг хамтран ажиллах гэрээний хүрээнд байгуулсан байх бөгөөд /х.х-ийн 9-11 тал/ “Голомт банк” ХХК нь 350 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл /48 сарын/ хугацаатайгаар малын тэжээлийн үйлдвэр барихад зориулж зээлдүүлсэн, “Дэлгэрцээл” ХХК нь зээлийг гэрээгээр тохирсон хугацаанд төлж барагдуулах үүрэг тус тус хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн өргөдөл /х.х-ийн 8 тал/, зээлийн гүйлгээ хийх шийдвэр, дансны хуулга /хх-ийн 38-40 тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх зээлийн гэрээний үүргийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаа хөрөнгө болох Төв аймаг, Цээл сум, Өндөр зогсоолд байрлах эзэмших эрхийн 000297924 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 18501362066241 дугаартай “Дэлгэрцээл” ХХК-ийн эзэмшлийн 2038163 мкв талбайтай үр тарианы зориулалтын газар, Төв аймаг, Цээл сум, 3 дугаар баг, Паркийн 4 дүгээр гудамж, 136 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1422000132 дугаартай У.Батмөнхийн өмчлөлийн хувийн сууц, гаражийн зориулалттай 150 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Төв аймаг, Цээл сум, 3 дугаар баг, Паркийн 4 дүгээр гудамж, 136 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1422000060 дугаартай, нэгж талбарын 18523369753420 дугаартай, У.Батмөнхий өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1593 мкв талбайтай газар, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж 38 дугаар байр, 109 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203027156 дугаартай орон сууцны зориулалттай Б.Батхүү, Д.Бадмаанямбуу нарын өмчлөлийн 59,5 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 1А байр, 27 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205031747 дугаартай орон сууцны зориулалттай Х.Идэнбаярын өмчлөлийн 139.12 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,  Lexus LX470 маркийн 1199УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл /х.х-ийн 13-28 тал/ зэргийг барьцаалжээ.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн болон үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. /х.х-ийн 13-28 тал/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Батмөнх нь “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, ... зээлийн төлөх хэмжээг багасгах, хугацааг нь сунгах /2018 оны ургац хураалт хүртэл/, төлөх хэмжээг тодорхой хувиар хөнгөлөх, хүчингүй болгуулах” гэж тайлбарлаж байгаа боловч зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул зээлдэгч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.    Зохигчид зээлийн гэрээгээр шилжүүлсэн 350 000 000 төгрөгийн тухайд маргаагүй байна.

Хариуцагч “Дэлгэрцээл” ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа удаа зөрчсөн, гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Голомт банк” ХХК гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа нь Зээлийн гэрээний 2.4, 2.5, 3.1.1, 3.1.3, 4.1, 4.2 дахь заалттай нийцжээ. Хариуцагч нь  зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, “Голомт банк” ХХК нь зээлээ төлөхийг удаа дараа сануулж, мэдэгдэж байсан ч үр дүнд хүрээгүй, гэрээний хугацаа дууссан болох зохигчдын тайлбар, хэргийн баримтаар /х.х-ийн 37 тал/ нотлогдож байна. Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусч, шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа зээлийн төлбөрийг мөн өдрийг хүртэл хугацаагаар тооцож гаргасныг хариуцагч баримтаар үгүйсгээгүй болно.  

Иймд хариуцагч “Дэлгэрцээл” ХХК, У.Батмөнх, Т.Батаа нараас үндсэн зээлийн төлбөр 327 721 786.49 төгрөг, зээлийн хүү 23 545 353.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 966 955.06 төгрөг нийт 353 234 094.95 төгрөг /хувь тэнцүүлэн/-ийг гаргуулж, нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Төв аймаг, Цээл сум, Өндөр зогсоолд байрлах эзэмших эрхийн 000297924 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 18501362066241 дугаартай “Дэлгэрцээл” ХХК-ийн эзэмшлийн 2038163 мкв талбайтай үр тарианы зориулалтын газар, Төв аймаг, Цээл сум, 3 дугаар баг, Паркийн 4 дүгээр гудамж, 136 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1422000132 дугаартай У.Батмөнхийн өмчлөлийн хувийн сууц, гаражийн зориулалттай 150 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Төв аймаг, Цээл сум, 3 дугаар баг, Паркийн 4 дүгээр гудамж, 136 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1422000060 дугаартай, нэгж талбарын 18523369753420 дугаартай, У.Батмөнхий өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1593 мкв талбайтай газар, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж 38 дугаар байр, 109 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203027156 дугаартай орон сууцны зориулалттай Б.Батхүү, Д.Бадмаанямбуу нарын өмчлөлийн 59,5 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 1А байр, 27 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205031747 дугаартай орон сууцны зориулалттай Х.Идэнбаярын өмчлөлийн 139.12 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,  Lexus LX470 маркийн 1199УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэрэг үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг  шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэв. 

Шүүх хэрэгт цугларсан итгэмжлэл /х.х-ийн 6 тал/, “Голомт банк” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаал /х.х-ийн 7, 78 тал/, зээл хүсэх тухай хүсэлт /х.х-ийн 8 тал/, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн график /х.х-ийн 9-12 тал/, ЗБ/2205043997-1 дүгээр ипотекийн гэрээ /х.х-ийн 13-15 тал/, ЗБ/2205043997-2 дугаар ипотекийн гэрээ /х.х-ийн 16-21 тал/, ЗБ/2205043997-3 дугаар ипотекийн гэрээ /х.х-ийн 22-24 тал/, ЗБ/2205043997-4 дүгээр ипотекийн гэрээ /х.х-ийн 25-28 тал/, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /х.х-ийн 28-29 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /х.х-ийн 30-31 тал/, газар эзэмших эрхийн гэрчилгээ /х.х-ийн 32 тал/, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /х.х-ийн 33-36 тал/, хүү тооцооллын хүснэгт /х.х-ийн 37 тал/, зээлийн гүйлгээ хийх шийдвэр /х.х-ийн 38-39 тал/, “Дэлгэрцээл” ХХК-ийн дансны хуулга /х.х-ийн 40 тал/, Х.Идэнбаяраас Д.Анхжаргалд олгосон итгэмжлэл /х.х-ийн 43 тал/, гадаад хэлээр бичигдсэн онгоцны цахим тасалбар /х.х-ийн 60-63 тал/, Д.Анхжаргалаас У.Батмөнхөд олгосон итгэмжлэл /х.х-ийн 64 тал/, Д.Бадмаанямбуугаас У.Батмөнхөд олгосон итгэмжлэл /х.х-ийн 65 тал/, Т.Батаагаас У.Батмөнхөд олгосон итгэмжлэл /х.х-ийн 66 тал/, Х.Идэнбаяраас У.Батмөнхөд олгосон итгэмжлэл /х.х-ийн 67 тал/, Б.Батхүүгийн хууль ёсны төлөөлөгч Д.Анхжаргалаас У.Батмөнхөд олгосон итгэмжлэл /х.х-ийн 74 тал/, “Голомт банк” ХХК-ийн итгэмжлэл /х.х-ийн 77 тал/, “Голомт банк” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /х.х-ийн 79 тал/, Цаг уур, орчны шинжилгээий газрын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 6/223 дугаар албан бичиг, түүний хавсралт /х.х-ийн 80-81 тал/ зэргийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

“Голомт банк” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 09/901 дүгээр албан бичиг /х.х-ийн 41 тал/, зээлийн гэрээт төлбөр хугацаа хэтэрснийг анхааруулах захидал /х.х-ийн 42 тал/ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзнэ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн 353 234 094.95 төгрөг гаргуулах нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  1 924 120.47 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 924 120.47 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, мөн хуулийн  58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар илүү төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч “Дэлгэрцээл” ХХК, хариуцагч У.Батмөнх, хариуцагч Т.Батаа нараас зээлийн гэрээний үүрэгт 353 234 094.95 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай.

            2.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь барьцааны зүйл болох Lexus LX470 маркийн 1199УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхтэйг дурдсугай.

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагчид зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох:

-Төв аймаг, Цээл сум, Өндөр зогсоолд байрлах эзэмших эрхийн 000297924 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 18501362066241 дугаартай “Дэлгэрцээл” ХХК-ийн эзэмшлийн 2038163 мкв талбайтай үр тарианы зориулалтын газар,

-Төв аймаг, Цээл сум, 3 дугаар баг, Паркийн 4 дүгээр гудамж, 136 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1422000132 дугаартай У.Батмөнхийн өмчлөлийн хувийн сууц, гаражийн зориулалттай 150 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

 Төв аймаг, Цээл сум, 3 дугаар баг, Паркийн 4 дүгээр гудамж, 136 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1422000060 дугаартай, нэгж талбарын 18523369753420 дугаартай, У.Батмөнхий өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1593 мкв талбайтай газар,

-Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж 38 дугаар байр, 109 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203027156 дугаартай орон сууцны зориулалттай Б.Батхүү, Д.Бадмаанямбуу нарын өмчлөлийн 59,5 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

-Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 1А байр, 27 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205031747 дугаартай орон сууцны зориулалттай Х.Идэнбаярын өмчлөлийн 139.12 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг  шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 924 120.47 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дэлгэрцээл” ХХК, У.Батмөнх, Т.Батаа нараас хувь тэнцүүлэн 1 924 120.47 төгрөгийг, илүү төлсөн 70 200 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 дугаар данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       А.ЭНХТӨР