Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2019/00166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Г-ын нэхэмжлэлтэй,

/        /

 

Хариуцагч: Н.Б-д холбогдох,

/           /

 

Хариуцагч: Ц.Г-д холбогдох,

/                                                /

 

Хариуцагч: Ш.Б-д холбогдох,

/                           /

 

            Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.564.974 төгрөг гаргуулах тухай иргэний  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаа

нд: Нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Ш.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Ц.Г, нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Б, Ш.Б нар 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс миний үйлчилгээний зориулалттай цайны газрыг сарын 1.000.000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулсан. Тэд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаагүй бөгөөд миний бие уужуу, тайван, хүн сэтгэлээр хандаж хоёр жил хүлээж байна. Н.Б, н.Сүмбэрэл нар нь тогооч Ш.Б-дээ хариуцуулан үлдээж, сарын төлбөрийг 650.000 төгрөг болгон буулгуулсан, мөн хэрэгцээгүй, ашиглагдахгүй тоног төхөөрөмжөө үнэлүүлж төлбөрөөс хасуулсан. Ингээд Ш.Бнь нөхөр Ц.Г-ын хамт цайны газрыг ажиллуулсан бөгөөд 2018 оны 2, 3 дугаар сарын түрээсийн төлбөр 1.300.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрийн дутуу 150.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын гэрэл, цахилгаан, эрчим хүчний төлбөр 114.974 төгрөг, нийт 1.564.974 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс Г.Г-ын цайны газрыг 1 жилийн хугацаатай түрээслэсэн нь үнэн. Би 2017 оны 6 дугаар сард хятад улс явах шаардлагатай болсон тул Ш.Б, түүний нөхөр Ц.Г нар ажиллуулсан. Миний бие түрээслүүлэгч Г.Г-той түрээсийн төлбөрийн талаар өглөг, авлага байхгүй. Шүүх хуралдаанд оролцож амжихгүй тул намайг байлцулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

 

Хариуцагч Ш.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Ц.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энэ асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 10 дугаар сарын сарын 17-ны өдөр шийдвэрлэгдэж, эвлэрлийг баталсан. Урьдны мөнгөнүүдийг би бүгдийг төлсөн. Г.Г нь намайг хөөж гаргаад, өөр хүнд түрээслэсэн, тэр хүн нь сүүлийн саруудын төлбөрийг төлөөгүй байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.Гын нэхэмжлэлтэй, Н.Б, Ц.Гнарт холбогдох, түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.564.974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ш.Б-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Г.Г “...2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн түрээсийн гэрээгээр өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Н.Б-д нэг жилийн хугацаатай түрээслэсэн, Н.Б нь хятад улс явах болж Ш.Б, түүний нөхөр Ц.Г нар үргэлжлүүлэн түрээслэсэн тул 2018 оны 02, 3 дугаар сарын түрээсийн төлбөр 1.300.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын түрээсийн үлдэгдэл төлбөр 150.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын гэрэл, цахилгаан, эрчим хүчний төлбөр 114.974 төгрөг, нийт 1.564.974 төгрөгийг Н.Б, Ц.Г, Ш.Бнараас гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргажээ.

 

            Н.Б болон Г.Г, Г.Г нарын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Түрээсийн гэрээ”-ээр түрээслүүлэгч Г.Г нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Оюутны гудамж, 17 дугаар байр, 101 тоотод байрлалтай 40 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 ны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд нэг сарын 1.000.000 төгрөгөөр түрээслэгч Н.Бд түрээслэхээр тохиролцжээ.

 

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 294 дүгээр зүйлийн 294.1.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас дүгнэхэд 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар түрээслэгч Н.Б нь эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласан болох нь нотлогдоогүй тул нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Н.Бгаас 2018 оны 02, 3 дугаар сарын түрээсийн төлбөр 1.300.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын түрээсийн үлдэгдэл төлбөр 150.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын гэрэл, цахилгаан, эрчим хүчний төлбөр 114.974 төгрөг, нийт 1.564.974 төгрөгийг шаардах эрхгүй юм.

 

            Мөн Г.Г нь хариуцагч Ц.Г-той Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээ байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул хариуцагч Ц.Г-оос 2018 оны 02, 3 дугаар сарын түрээсийн төлбөр 1.300.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын түрээсийн үлдэгдэл төлбөр 150.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын гэрэл, цахилгаан, эрчим хүчний төлбөр 114.974 төгрөг, нийт 1.564.974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2018/02540 дүгээр захирамжаар Г.Г-ын нэхэмжлэлтэй, Ш.Б-д холбогдох, 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрт 1.950.000 төгрөг гаргуулах, 2018 оны 3 дугаар сарын цахилгаан, эрчим хүчний төлбөрт 114.974 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хариуцагч Ш.Б-д холбогдох нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байна гэж үзэн мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч Ш.Б-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Түүнчлэн, шүүхээс хариуцагч Н.Б-д шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт ирүүлсэн байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан Г.Г-ын нэхэмжлэлтэй, Н.Б, Ц.Г нарт холбогдох, түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.564.974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримтлан Г.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Б-д холбогдох түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.564.974 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 38.150 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 1.840 төгрөгийг  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД