| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 164/2020/0068/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/214 |
| Огноо | 2022-06-13 |
| Зүйл хэсэг | 22.5.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/214
2022 06 13 2022/ШЦТ/214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б, Ж.Д, Ж.М /цахим/
Шүүгдэгч М.У, Н.С нарыг оролцуулан Говь-Алтай аймгийн Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.У, Н.С нарт холбогдох эрүүгийн 1916001400034 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч М овогт Мын У нь нийтийн албан тушаалтан буюу Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа 2017 оны 05 дугаар сард Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 1 давхарт байх цэргийн штабын өрөөнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат 4-р багийн нутаг дэвсгэр “Хөрс” ШТС-н урд талд байрлах ахуйн зориулалтаар эзэмших 762 м.кв талбай бүхий газрын гэрчилгээг Н.Сын нэр дээр гаргаж өгөхөөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр М.Б дамжуулан Н.Соос 1,500,000 төгрөгийн хээл хахууль авсан,
-О овогт Н С нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат 4-р багийн нутаг дэвсгэрт “Хөрс” ШТС-н урд талд байрлах ахуйн зориулалтаар эзэмших 762м2 талбай бүхий газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авахаар Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга М.Уд 2017 оны 05 дугаар сард Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 1 давхарт байх цэргийн штабын өрөөнд М.Б дамжуулан 1,500,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч М.У мэдүүлсэн: Би Батсууриас мөнгө аваагүй, өрөөнд нь орж гутал авсан. Намайг улс төрийн зорилгоор гүтгэсэн гэх мэдүүлэг,
-шүүгдэгч Н.Сын мэдүүлсэн: Эхлээд Б хурандаагаас “энэ газар дээр барилга барьж болох уу” гэж асуусан, тэгэхэд Уэс асууж өгье” гэж байсан. Тэгээд 2017 оны 4 сард барилгын хундаам цутгасан. Б хурандаад өрөөнд нь оруулж 1,500,000 төгрөг бэлнээр өгсөн гэх мэдүүлэг болон Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21-р тал/
-Н.С нь өөрийгөө илчлэн цагдаагийн байгууллагад ирж үйлдсэн хэргийн талаараа мэдүүлсэн тухай тус аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Эгийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр үйлдсэн илтгэх хуудас /1-р хх-ийн 3-р хуудас/,
-Яллагдагч Н.Сын өөрийн гар утсаар “Вatsuuri Hurnda” гэх дугаарын утас руу чанга яригч дээр нь ярьж байгаа 2 минут 28 секундийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 23-24-р хуудас/,
-Говь-Алтай аймгийн засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 140 дугаар захирамжийн хуулбар /хх-ийн 47-р тал/
-Иргэн хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /хх-ийн 48-49-р тал/
-Ч.Гантулгын эзэмшлийн газрын гэрчилгээний хуулбар /хх-ийн 50-р тал/
-Говь-Алтай аймгийн засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/164 дугаар захирамжийн хуулбар /хх-ийн 51-р тал/
-Даржаа овогтой Гантулгын эзэмшлийн 060700385 дугаар газар эзэмших гэрчилгээний хуулбар, гэрээний хуулбар /хх-ийн 56-58-р тал/
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэрт байх авто засварын газар нь ашиглалтанд орж үйл ажиллагаа явуулж эхэлсэн үеийн гэрэл зураг /1-р хх-ийн 69-71-р тал/
-гэрч Батсуурийн мэдүүлсэн...М.У нь намайг 2013-2017 онд Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Цэргийн хэлтсийн даргаар ажилладаг байхад тус аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, сүүлд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан хүн. Сг Содбаяр гэдэг шиг санагдаж байна. С гэж дууддаггүй байх аа.Хувиараа машин засвар ажиллуулдаг С гэж дууддаг залууг зүс танина...Машинаа янзлуулж дууссанны дараа С надтай уулзаад би зам дагуу машин засвар нээх санаатай байгаа юм. Энд зам дагуу бололцоотйо газар байгаа юм. судлаад үзсэн чинь эзэнгүй юм шиг байна. Эзэн нь гарч ирэхүй байна. Хундаамыг нь цутгасан гэл үү, цутгах гэж байгаа гэлүү “Эзэнгүй учраас өөрийнхөө нэр дээр гэрчилгээг гаргах арга байна уу?, газрын даргыг таних уу? Та хэлээд өгөөч...” гэж ярихаар нь би түүнд “Уэс асууя ” гэж хэлээд өнгөрсөн. Би аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Утэй утсаар холбогдоод “С гэх залуу машин засвар ажиллуулах гэж байгаа юм байна, чамд туслах арга байна уу” гэхэд У “надтай уулзуулчих” гэж хэлсэн. У шийдвэр гаргах тодорхой хариуг хэлээгүй. С надад хэлэхдээ аймгийн төв Улаанбаатар хот руу явах замд Мал эмнэлэгийн албаны арын зам дагуу газар гэж ойлгуулсан. Би газрыг очиж үзээгүй. С “эзэнгүй газар байна” гэж хэлэхээр нь би түүнд тус болъё гэж бодоод газрын асуудлыг мэдэх даргатай нь холбож өгсөн... Энэ яриа болсоны дараа С надтай ганцаараа ирж уулзаад “У миний утсыг авахгүй байна. Та энэ мөнгийг өгчих гээд” 1 сая орчим хуулиастай мөнгийг өгсөн. Би мөнгийг тоолж үзээгүй. Би тэр мөнгийг Уд “газрын төлбөр хураамжны мөнгө юм шиг байна” гэж хэлээд түүнд өөрийн албан өрөөнд дуудаж 2017 оны 09 дүгээр сарын эхээр өгсөн. Намайг Уд өрөөндөө мөнгө өгөхөд өөр хэн нэгэн байгаагүй. Газрын асуудлыг шийдвэрлэсэн, шийдвэрлээгүйг мэдэхгүй. Газрын төлбөр хураамж 1,000,000 төгрөг гэж ойлгосон. Надад төлбөр хураамжны мөнгөн дүнгийн талаар яриагүй Газрын асуудлыг шийдвэрлэж Сгоос мөнгө шан харамж надаас дамжуулж нэхээгүй. С над руу утасдаад хаана байгааг асуухад би өрөөндөө байгаагаа хэлээд манай өрөөнд орж ирээд “Уд өгөөрэй, утсаа авахгүй байна” гэж хэлээд надад өгсөн. Надад өгсний дараа би У рүү залгахад утсаа авч байсан учраас өрөөндөө дуудаад “газрын төлбөрийн мөнгө юм шиг байна” гэж хэлээд түүнд өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-77-р тал/
-гэрч Х.С мэдүүлсэн... ”Пүүжээ тухайн газрыг надад зарахдаа чиний надаас авах гээд байгаа энэ газартай залгаа газрыг миний таньдаг С гээд дүү маань авах гээд Уд мөнгө өгсөн байгаа. Би мөнгө өгснийг нь нүдээрээ харсан тэгэхлээр чи надаас энэ газрыг авчихад алдах юм байхгүй гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Пүүжээгийн ярианд нь хөтлөгдөөд би У танина. Надад ч гэсэн ямарч асуудал байхгүй шууд гэрчилгээг нь гаргуулж чадах байх гээд томроод хэлчихсэн юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-р тал/
-гэрч Д.Эгийн мэдүүлсэн....Би 2019 оны 04 сарын эхээр жижүүрт үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн өдөр ажил дээрээ үүргээ гүйцэтгэж байтал миний зүс таних өөрөөр хэлбэл урьд өмнө машин тэрэгээ очиж засуулж байгаад танилцсан С гэж залуу надтай уулзъя гээд манай өрөөнд орж ирсэн юм. Гэтэл С надтай уулзаад би танай цагдаагийн газарт гэрчийн мэдүүлэг өгчихөөд байж байна. Таныг энд ажилладаг гэдгийг чинь мэдээд ороод ирлээ би таньд нэг мэдээлэл өгмөөр байна. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Уд би газрын асуудал хөөцөлдүүлэх гээд 1,500,000 төгрөг өгсөн юм. Энэ асуудлыг шалгуулмаар байна. Тэгэхгүй бол өөрөө асуудалд орно, асуудал маань хүндэрнэ гэж байна. Би энийг одоо яах ёстой вэ зөвлөгөө өгөөч гэхээр нь “би өөрөө хэргээ илчлээд ирж байгаа чинь сайн байна. 1-рт мөнгө төгрөг өгсөн асуудлыг чинь хэн хэн мэдэх вэ гэж асуухад цэргийн штабын дарга Б хурандаа бас Пүрэвсүх гэж залуу мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за чи явж бай би эргээд чамтай холбогдьё гэж хэлээд Сыг явуулсан. Тэгээд би энэ талаар илтгэх хуудас бичээд тасгын даргаар цохолт хийлгүүлээд гэмт хэргийн бүртгэлд оруулж шалгасан. Тэгээд би уг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг бүртгэлд оруулсны маргааш нь билүү хэд хоногоос Сыг дуудаж мэдүүлэг авсан. Мөн энэ асуудлын талаар мэдэж байгаа гэх Пүрэвсүх гэж залууг дуудан ирүүлж гэрчийн мэдүүлэг авсан. Мөн С нь Б хурандаатай ярьсан бичлэгийг СД дээр хуулбарлаад аваад ирлээ гэхээр нь эд зүйл гомдол мэдээлэл хүлээн авах тэмдэглэл үйлдээд хүлээж авсан байдаг. С өөрөө гаргаж өгсөн байдаг юм. СД-нд үзлэг хийхэд С Б хоёрын хоорондоо ярилцаж байгаа бичлэг байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110-111-р тал/
-гэрч Д.Пийн мэдүүлсэн... 2017 оны 05 сарын үед С намайг ахаа хоёулаа цэргийн штаб руу цуг явчихаад ирье би Б хурандаагаар газрынхаа асуудлыг зохицуулж байгаа гэхээр нь Стой цуг явсан. Тэгээд бид хоёр ЗДТГазар руу орсон бөгөөд С би эхэлж хурандаагийн өрөө рүү орчихоод ирье та үүдэнд байж байх уу гэхээр нь би үүдэнд нь суугаад үлдсэн. С Б хурандаагийн өрөөрүү орсон. Тэгээд удалгүй гарч ирээд бид хоёр тэдний гэр рүү яваад буцаж ирсэн. С гэр рүүгээ ороод мөнгө авчихаад гарч ирсэн. Тэгээд бид хоёр цэргийн штаб руу дахиж очоод С Б хурандаагийн өрөө рүү орохдоо мөнгөө халааснаасаа гаргаад би энийг оруулж өгчихөөд ирье гээд орсон. Төд удалгүй газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга У Б хурандаагийн өрөө рүү ороход С зөрөөд өрөөнөөс нь гарч ирсэн. Тэгээд бид хоёрыг ЗДТГ-ын үүдэнд хүлээгээд сууж байтал У гарч ирсэн бөгөөд гартаа хар өнгийн хагас түрийтэй гутал барьчихсан гарч ирээд бид хоёр руу харчихаад арын хаалгаар гараад явсан. Миний хажууд мөнгөө тоолоогүй надад тухайн үед 2,000,000 төгрөг өгчихлөө гэж хэлсэн. Тэрнээс бол мөнгийг нь тоолж байхыг нь хараагүй болохоор хэд байсныг нь хэлж мэдэхгүй байна.. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113-114-р тал/
-гэрч А.Пийн мэдүүлсэн... Сын засварын газар барьсан тухайн газар нь албан ёсны зөвшөөрөл байхгүй, ямар нэгэн бүртгэлд ороогүй. Газрын тухай хуулиараа тухайн иргэн дээр уг нь газар эзэмших эрх үүсэх ёстой байдаг. Сын завсарын газар барьсан газрын нийт хэмжээ 162.1м2 талбай бөгөөд үүнээс Ч.Гантулгын эзэмшил дээр байсан 21.4 м2 талбай газар нь тухайн засварын газар барьсан газартай давхцаж байгаа юм. 162.1 м2-аас -21.4 м2= 140.7 м2 талбай газар нь урьд өмнө нь ямар нэгэн хувь хүн болон аж ахуй нэгж байгууллагын эзэмшилд байгаагүй газар байгаа. Уг иргэний нэр дээр бүртгэлтэй байсан 21.4 м2 талбай бүхий газрыг 2014 онд аймгийн засаг даргын захирамжаар хүчингүй болгосон байдаг. Есөнбулаг сумын 2010 оны газар зохион байгуулах нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан учраас тухайн иргэний нэр дээр байсан газрыг 2014 оны 04 сарын 23-ны өдрийн А/1645 дугаартай захирамжаар хүчингүй болгосон байдаг. Албан ёсоор өргөдөл хүсэлт ирүүлээгүй. Намайг ажиллаж байх хугацаанд лав С гэж иргэнээс ирүүлсэн өргөдөл хүсэлт цохогдож орж ирээгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123-125-р тал/
-гэрч Д.Б мэдүүлсэн... 2017 оны 05 сарын үед тэр газар дээр С гэж залуу зөвшөөрөлгүй барилга барьж байхад нь “та нар наад ажлаа зогсоо, зөвшөөрөлгүй байж ингэж юм барьж болохгүй гэж шаардлага тавиад тэнд байсан хүмүүст мэдэгдэл өгсөн.Тэгээд дараа нь дахиад 2 дахь удаагаа очиж мэдэгдэл, шаардлага өгөх гээд явж байтал У дарга над руу утсаар яриад “ Батмөнхөө чи хаана явж байгаа юм бэ, ямар ажпаар явж байна гэж асуухаар нь би “Хөрс” ШТС- ын урд талд баригдаж байгаа зөвшөөрөлгүй барилга барьж байгаа газар луу очиж шаардлага өгөх гээд явж байна гэхэд “наад газар луугаа битгий очоо, буцаад ир” гэж хэлсэн. Даргыг тэгж хэлсэн болохоор нь очих ёсгүй газар юм байлгүй гэж бодоод очоогүй юм...Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ яг хэдний өдөр мэдэгдэл өгсөн гэдгээ санахгүй байсан юм. Тэгээд байгууллагын явсан бичгийн бүртгэл дээрээс харахад мэдэгдэл хүлээлгэж өгсөн хүний нэрийг нь бичээгүй иргэн танаа гэж бичээд бүртгэлийн дэвтэр дээр хаалгасан байна. Явуулсан бичгийн бүртгэл дээр 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байна. Тэгэхээр би тэр мэдэгдлийг тэдгээр хүмүүст 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өгсөн байна. гэх мдүүлэг /1-р хх-ийн 127-130-р тал/
-Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 208 дугаар Аргачлал шинэчлэн батлах тухай тушаал /1-р хх-ийн 132-137-р тал/
-гэрч Д.Гын мэдүүлсэн... С гэж залуу тухайн газар дээр зөвшөөрөлгүй юм яриад, хундам цутгаад байхаар нь тэр С гэж залууд наадахаа боль, зогсоо гэж хэлсэн. Гэтэл С хэлэхдээ зөвшөөрөл авчихсан байгаа, заргалдаад яваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би арга ядаад Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Ууган-Эрдэнийн ажил дээр очиж уулзаад “ та нар ажлаа хийгээчээ, манай колонкийн газар дээр хүмүүс зөвшөөрөлгүй юм бариад байна гэж хэлсэн чинь “ танайх татвараа төлдөггүй, газрыг чинь хурааж авна” гээд надтай сонин байдлаар харьцаад байхаар нь өрөөнөөс нь гараад явсан. Гантулгын хувьд сүүлийн ганц, хоёр жилийн татвар төлөөгүй асуудал байсан юм байна лээ.../1-р хх-ийн 143-144-р тал/
-гэрч А.Оийн мэдүүлсэн.... Миний ажлын байрны тодорхойлолтод иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалт явуулах мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт, МХЕГ-аас ирүүлсэн удирдамж, төлөвлөгөөний дагуу аймгийн төв болон сумдуудын нутаг дэвсгэрт газрын асуудалтай холбоотой шалгалтын ажиллагааг явуулдаг. Таны асуултанд дурдсан газар дээр 2017, 2018 иргэд болон аж ахуй нэгж байгууллагаас нэгдүгээрт өргөдөл, гомдол ирүүлээгүй, хоёрт манай мэргэжпийн хяналтын газраас тухайн онд явуулах төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтанд тусгагдаагүй байсан тул дээр дурдсан газар дээр шалгалт явуулаагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-166-р тал/
-Газар орон байранд /Авто завсарын гарарт/үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 171-172-р тал/
-Н.Сын хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 173-176-р тал/
-М.У хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 173-176-р тал/
-М.У Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тухай аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/79 дугаартай захирамж /1-р хх-ийн 241- р хуудас/
-Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажлын байрны тодорхойлолт/1-р хх-ийн 242-с 2-р хх-ийн 02-р хуудас/
-М.У ажилд эгүүлэн томилсон тухай Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/27 дугаар тушууланы хуулбар /2-р хх-ийн 4-р тал/
-Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 19-ний 31 дугаартай шинжээчийн....М овогтой Ууий гарын хээний дардассанд бүртгэлтэй этгээдүүдийн гарын хээний дардас,эзэнгүй хэргийн мөрүүд болон зөрчил гаргаж саатуулагдсан хүмүүсийн гарын дардасуудтай тохирохгүй байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 11-14-р тал/
-Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 14-ний 30 дугаартай...Намсрай овогтой Сын гарын хээний дардассанд бүртгэлтэй этгээдүүдийн гарын хээний дардас,эзэнгүй хэргийн мөрүүд болон зөрчил гаргаж саатуулагдсан хүмүүсийн гарын дардасуудтай тохирохгүй байна шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 66-70-р тал/
-Говь-Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Д.Бийн 2017 онд хариуцаж байсан газар зохион байгуулалтын төлөвлөлт, газар өмчлөл хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, явуулсан баримт бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /2-р хх-ийн 196-230-р тал/
- Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар Б.Бын гэрч М.Бтай утсаар ярьсан “...2017 оны 05 сард болсон цэрэг татлагын дараа буюу аймгийн төвөөс Улаанбаатар хот руу хугацаат цэргийн албан хаагчдыг хүргэж өгөөд буцаад аймагт ирснээс хойш ганц, хоёр хоногийн дараа С манай ажил дээр хүрч ирээд тэр мөнгийг өгсөн. Би Улаанбаатар хот руу томилолтоор явахдаа томилолт бичүүлээд явж байсан” гэх мөрдөгчийн тэмдэглэл /4-р хх-ийн 12-р тал/
-М.Бийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд томилолтоор ажилласан тухай албан томилолтын хуудасны хуулбар /4-р хх-ийн 16-р тал/
-Шүүгдэгч Н.Сын гэрчээр мэдүүлсэн...2017 оны 04 сард Б хурандаагийн машиныг янзалж байхад Б хурандаатай уулзаад “таньд таниж мэдэх мөн зам дагуу байршилтай эвтэйхэн газар байна уу мэдээд өгөөч” гэхэд “асууж сурч өгье” гэсэн бөгөөд 2017 оны 04 сардаа эргээд Б хурандаа руу ярьхад” нэг газар байна” ирээд сонирхоод үзээдэх гэж хэлэхээр нь У Б хурандаа бид 3 уулзаж тухайн газрыг үзэхэд хөрс ШТС-ийн замын урд талд байх Г гэдэг айлын хашааны ар талд хуучин муу банзан хашаатай 20:30 орчим хэмжээтэй газар байсан...Тэгээд У тухайн үед надад хэлэхдээ “болно болно наанаа ажлаа эхэлж байхгүй юу” гэхээр нь би хундаамаа хийгээд өрлөгийн ажлаа эхэлчихсэн байсан. Тэгтэл 7-8 хонож байтал У над руу 99786489 дугаар руу 9909 тэй билүү өөрийнхөө дугаараас залгаж яриад намайг хүрээд ирээч гэхээр нь очтол “Хөрс” ШТС-ын Г гэж хүн хэл ам хийгээд байна наад ажлаа байж бай” гэхээр нь ажлаа зогсоочихоод хэд хоногийн дараа Б хурандаа руу яриад болсон зүйлээ хэлтэл “наадах чинь гар хараад байх шиг байна хөдлөхгүй байна чамд боломж бололцоо юу байна” гэхэд надад олдох нь 1,500,000 төгрөг л байна гэхэд “за чи тэрийгээ бэлдээд ир” гэж хэлсэн. Тэгээд дээрх мөнгө төгрөгийг Б хурандаагаар дамжуулж өгөх асуудал болсон. Тэр мөнгө төгрөг өгснөөс хойш дахиж хориглосон болохгүй гэсэн хэл амтай зүйл гараагүй болохоор нь мөнгө өгөөд бүтчихлээ л гэж ойлгоод яваад байсан....Өмнө замын ард байдаг Хөрс ШТС-ийн эзэмшилд байсан талаар “Хөрс” ШТС-ын Г гэдэг хүн хэлж байсан. Тэгээд манай газар дээр барилга барилаа гээд байсан. Одоо тухай газар нь Ууган-Эрдэнийн хэлснээр бол хэн нэгэн эзэмшигч байхгүй хэн нэгэн дээр бүртгэлгүй газар гэж ойлгосон. Өмнө “Хөрс” ШТС эзэмшиж байгаад татвар тооцоогоо төлөөгүй олон жил болсон тул эрхийг нь цуцалсан зэргээр надад ярьж хэлж байсан. У нь мөн наадах шиг чинь грашийн хэд хэдэн газар аймаг дээр байдаг юм. Бүгдийг нь нэг мөр цэгцэлж эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэсээр өдийг хүрсэн. Миний тухайд тухайн газрыг эзэмшсэн ч юм байхгүй У амаараа болно барилга барьчих гэсэн болохоор нь барилгаа бариад ашиглалтанд оруулчихсан.Газрын асуудал нь өнөөдрийг хүртэл шийдэгдсэн зүйлгүй ийм байдалтай байсаар ирлээ. Газар холбоотой баримт гэхээр зүйл байхгүй. Миний санаж байгаагаар 2017 оны 05 дугаар сарын дундуур санагдаж байна. Өмнөх мэдүүлэгт би 2017 оны 06 дугаар сард гэж андуурч ярьсан байх. Одоо эргээд сайн санахад 5-р сарын дундуур байсан байна. Мөнгө арван мянгат, хорин мянгатын дэвсгэртээр бэлнээр байсан. Мөнгийг 1,000,000 төгрөг болгож нэг хуваагаад 500,000 төгрөгөөр нэг хуваасан нийт 2 хэсэг бэлэн мөнгө Б хурандаад шууд бэлнээр өгсөн. Б хурандаагийн өрөөнд би орж тухайн мөнгийг бэлнээр өгсөн бөгөөд У Б нь өрөөндөө дуудсан. Тухайн мөнгийг Б нь надаас бэлнээр аваад ширээн дээр тавьсан байсан санагдаж байна. Тэгээд удаагүй У нь ороод ирэх үед намайг гадаа гарч бай гэж хэлсэн. Би өрөөнөөс гарсан. Батсуурийн өрөөнд У Б нар хоёулаа үлдсэн. Би тухайн үед танил Пүрэвсүхийн хамт очсон байсан бөгөөд Пүрэвсүхийн хамт гадаа сандал дээр хүлээж байтал У өрөөнд нь 7-8 орчим минут болоод гарч ирсэн. Гарч иэхдээ хар өнгийн хагас түрийтэй цэргийнхний өмсдөг шинэ гутал бариад гараад ирсэн. Хооронд нь үдээсээр нь холбосон байсан санагдаж байна. У шууд өрөөнөөс нь гараад явсан. Б хурандаагийн өрөөнд би зөрөөд ортол би мөнгийг чинь өгчихлөө одоо ажлыг чинь бүтээгээд өгөх байлгүй дээ гэж хэлсэн. Одоо өөрөө зохицуулна чамруу ярина гэсэн гэж хэлэхээр нь би гараад явсан. Тэрнээс хойш 3-4 хоноод Б хурандаа руу би яриад нөгөөдөх юу болсон юм бол гээд асуухад за би У рүү яриадахья гэж хэлээд чи очоод уулзаадах гэсэн. Би тамгын газар дээр очоод Утэй уулзахад барилгын ажлаа явуулж бай “Хөрс” ШТС-ын Г ирж уулзаад газрынхаа татвар энэ тэрийг төлөх гээд явж байхаар нь би түтгэлзүүлээд явуулчихлаа гэж хэлж байсан. Тэрнээс хойш би бүтчихсэн юм байна гэж ойлгоод би газар дээрээ барлгын ажлаа явуулаад 2018 оны 06 дугаар сар дуусах гэж байтал аймгийн газрын албанаас хүмүүс ирээд одоо барилгын бичиг баримтаа хөөцөлдөөд газрын асуудлаа шийдвэрлүүл гэж хэлсэн юм. Тэгэхээр нь за ашгүй дээ ажилчиддаа хэлээд явуулж байгаа юм байна гэж ойлгоод У дээр би баримтаа бүрдүүлээд очиход чи хөөцөлдөж хэрэггүй наадах шиг чинь хэдэн газрууд байгаа нийлүүлж байж шийднэ гэдэг зүйл хэлсэн. Тэгээд энэ хавар над руу 4 сарын дундуур цагдаагаас Энх-Амгалан гэдэг байцаагч яриад ийм асуудал байна гэхээр би үнэн зөвөө ярьсан юм. У миний Бт өгсөн мөнгийг Б цааш нь дамжуулж Уд өгсөн эсэхийг хараагүй учраас мэдэхгүй байна. Харин газар дээр барилга барьж эхэлж байхад байж бай газар дээр нь хэлам гараад байна гэж ярьж байсан хүн тухайн өдрөөс хойш уулзахад барилгын ажлаа эвтэйхэн явуулж бай гэж хэлж ярьж нааштай хандлагатай болсон байсан учраас би тэр мөнгөнөөс авсан байна л гэж бодсон... дахин мэдүүлсэн ...Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ 2017 оны 05 сард гэж хэлсэн байгаа байх. Тухайн үед цэрэг татлага явагдаад дуусаж байсан гэхээр тэр хавьцаа л байсан байх гэж санаад байна. Надад тухайн үед бэлэн байсан мөнгө.Хүнээс зээлж аваагүй.10,000 болон 20,000-тын дэвсгэртүүд холилдсон мөнгө байсан. Яг хэдэн ширхэг аравт, хэдэн ширхэг хорьтын дэвсгэртүүд байсныг мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-65-р, 93-р тал /
-Шүүгдэгч Н.Сын яллагдагчаар мэдүүлсэн:...Б хурандаа над дээр хүрч ирээд машин сэлбэг асуугаад явах үед нь би түүнд “Хөрс” ШТС-ын тэнд хоосон газар байна, таньд газрын албанд таниж мэддэг хүн байна уу тэр хоосон газарт авто засвар барьчихмаар байна” гээд хэлсэн чинь “ах нь юу ч гэсэн асуугаад өгье” гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш нилээд хэд хоногийн дараа Би Б хурандаа руу залгаад “та нөгөө газраа асуусан уу” гэсэн чинь чи тэр газар дээрээ яваад очоо, би У дагуулаад яваад очьё” гэх хэлсэн. Тэгэхээр нь би “Хөрс” ШТС-ын замын урд байдаг нөгөө хоосон газар дээрээ явж очсон. Удалгүй газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга У, Б хурандаа тэр хоёр хүрч ирсэн. У хүрч ирэхээр нь гол зорилгоо хэлсэн чинь болноо, болно асуудалгүй гэхээр нь би тэгвэл засварын газар барих хундамаа цутгаж байх уу, юмаа эхлүүлж байх уу гэсэн чинь тэгээ тэг ажлаа эхлүүлж бай гэсэн. Яг тэр үед урд хашааны эзэн Г хүртэл мэдэж байгаа. Тэгээд би тухайн үед У даргыг болно асуудалгүй, барих юмаа эхлүүлж бай гэхээр нь итгээд маргаашнаас нь билүү, хэд хоногоос газраа ухаад хундамаа цутгасан. Тэгсэн чинь Хөрс ШТС-ын дарга байсан Г гэж хүн хүрч ирээд наад газар чинь манай газар байгаа юмаа, чи энийгээ боль, зогсоо гэж хэлсэн. Тэгээд урд хашааны Г ахыг Хөрс ШТС-ын дарга Г дуудаж гаргаж ирээд хэрүүл хийгээд байсан. Урд хашааны Г ах “ газрын албаны дарга нь энэ газрыг болно бүтнэ гэж байхад би яаж мэддэг юм, энэ газар үйл ажиллагаа явуүлахад яадаг юм, чи юу мэддэг юм гээд тэр хоорондоо хэрэлдсэн. Маргааш нь би У дарга луу утсаар яриад Хөрсийн Г гэж хүн хэл ам хийгээд яваад байнаа гээд утсаар ярьж хэлсэн чинь харин тиймээ наадах чинь манай ажлаар хүрч ирээд хэрүүл хийгээд яваад байна, чи наад ажлаа барихаа түр зогсоочих, уг нь наад газрыг түдгэлзчихсэн, наад Г чинь газрынхаа татварыг төлөхгүй явж байснаа одоо нөхөж төлөх гээд байна, чи түр хугацаанд байж байя гэж хэлсэн. У даргатай ярьсаны дараа би Б хурандаа луу утсаар яриад Хөрс ШТС-ын Г гэж хүн хэл ам хийгээд яваад байдаг, би нөгөө газар дээрээ хундамаа цутгачихсан чинь балраад байнаа, одоо яах уу гэхэд Б хурандаа намайг ажил дээр хүрээд ир гэсэн. Тэгээд тухайн үед хундам цутгаж байсан Пүрэвсүх гэж залуутай хамт Б хурандаатай очиж уулзсан ба өрөөнд нь би ганцаараа явж ороод уулзсан юм. Тэгээд Б хурандаад үнэн учраа хэлээд ийм асуудал болоод байнаа гэсэн чинь Б хурандаа “би уг нь Уд хэлсэн юмаа, цаадах чинь гар хараад байгаа юм байлгүй” гэхээр нь мөнгө төгрөг өгч байж тухайн газрын асуудлаа шийдүүлэхгүй бол бүтэхгүй юм байна гэж ойлгосон. Тэгэхээр нь би Б хурандаад: дүүд нь боломж алга байнаа, би мөнгө өгвөл 1 сая 500 мянган төгрөг л өгөх боломж байна гэсэн чинь “ чи тэгвэл мөнгөндөө явчихаад ир, би энэ хооронд Уд хэлчихье гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б хурандаагийн өрөөнөөс гараад Пүүжээтэй хамт тухайн үед бэлэн байсан 1.500.000 төгрөгийг гэрээсээ очиж аваад Б хурандаа дээр дахиж очсон. Дахиж очихдоо би Пүүжээтэй хамт очсон ба Пүүжээ коридорт суугаад үлдсэн. Тэгээд би Б хурандаагийн өрөөнд ороод 1 сая 500 мянган төгрөгийг өгсөн чинь би юу ч гэсэн Утэй яриад У ороод ир гээд дуудаж байсан. Удалгүй У орж ирсэн ба У намайг “ за за чи гарч байгаач гэхээр нь би Б худандаагийн өрөөнөөс зөрөөд гарсан. Тэгээд Пүүжээ бид хоёр гадаа коридорт хүлээгээд байж байтал У нь Б хурандаагийн өрөөнөөс нь гарахдаа хар өнгийн хагас түрүүтэй гутал аваад гарсан. Тэгэхээр нь би зөрөөд Б хурандаагийн өрөө лүу ороход “ за за болчихлоо, чи засварын газраа цааш нь барь, барь болчихсон асуудалгүй шүү гэж хэлсэн. Б хурандааг тэгж хэлэхээр нь болчихсон юм байна гэж ойлгоод за за баярлалаа гэж хэлээд өрөөнөөс нь гараад явсан.Тэгээд би 2017 оны 11 сард засварын газраа барьж байгуулаад дээврээ дутуу хагас бариад орхисон. Дараа жилийнх нь хавар нь буюу 2018 оны хавар 4, 5 сарын үед газрын албанаас 2 хүн манай засварын газар хүрч ирээд “ Соо чи энэ газраа хөөцөлдөж гэрчилгээ юмыг нь гаргуулж аваачээ, материалаа, өргөдөл энэ тэрээ бүрдүүлж өгөөч гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би У даргыг хэлчихсэн юм байна, овоодоо гэж бодож байсан.Тэгээд би газрынхаа өргөдөл бас бус материалаа бүрдүүлээд Газрын харилцаа хот байгуулалтын газар дээр явж очоод У даргын өрөөнд ороод “ би газрынхаа материалыг бүрдүүлээд аваад ирлээ” гэсэн чинь юун материал юм бэ, наад материалуудаа өөртөө хадгалж бай, би газрыг чинь зохицуулж өгнө гэж хэлээ биз дээ гэж хэлэхээр нь хүн тэгж хэлээд байхад чинь одоо өгмөөр байна гээд зөрүүдлээд яахав гэж бодоод за за гэж хэлчихээд өрөөнөөс нь гараад явсан. Тэрнээс хойш 2018 оны 08 сар хүртэл У таг чиг алга болсон, болгож бүтээж өгөх л байх гэж бодоод яваад байсан. 6 сарын үед Ууган-Эрдэнийн хадам ээжийнх нь машиныг янзлаад байж байтал У өөрөө манай ажил дээр хүрч ирээд наад машиныг чинь би худалдаж авч магадгүй, чи сайн засаад өгөөрэй, би чиний газрын асуудлыг удахгүй зохицуулна, газрын чинь гэрчилгээ юмыг гаргаж өгнөө гэж хэлж байсан. Тэрнээс хойш У худлаа яриад алга болчихсон. Мэдүүлэг өгсөний дараа би Энх-Амгалан мөрдөгчид газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга надад газар олгож шийдэж өгнө гэж мөнгө авсан юм. Тэгээд шийдэж өгсөн ч юм байхгүй таг чиг алга болчихлоо энэ асуудлыг хаана яаж хандах вэ гэсэн чинь эргээд холбогдоё гэсэн. Тэгээд намайг маргааш нь Энх-Амгалан мөрдөгч дахин дуудаж уулзаад надаас мэдүүлэг авахаар болсон. Асуудлын талаар бүгдийг нь нууж хаалгүйгээр үнэнээр нь хэлж мэдүүлсэн юм.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 188-192-р тал/
-Шүүгдэгч М.У гэрчээр мэдүүлсэн... Уг газар нь албан ёсоор олгогдож гэрчилгээ гарсан зүйл байхгүй. Уг газар нь нийтийн эзэмшлийн талбай байсан ба 2017 онд газар олголтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан. Тухайн үед Н.С төлөвлөгөөнд тусгуулж эзэмших тухай хүсэлт өгч байсан боловч аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар орж дэмжигдээгүй болохоор Н.Сд уг газар олгогдоогүй юм. Би Батсуурийн өрөөнд нь байнга л орж гардаг байсан. Тухайн цаг хугацаанд цэргийн хагас түрийтэй гутал яг хэдэн төгрөг гэдгээ санахгүй байна,100,000 гаран мянган төгрөгөөр л авч байсан юм. Б хурандаа надад Сын газрыг бүтээгээд өгөөрэй гэж бэлнээр надад мөнгө өгсөн зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-р тал
-шүүгдэгч М.У яллагдагчаар мэдүүлсэн ... Б над руу утсаар залгаад Уэ чиний захисан гутал чинь ирчихлээ одоо ирээд ав гэхээр нь би тэр үед ойрхон явж байсан болохоор ажлынх нь өрөөнд очоод гутлаа авсан. Харин Батсууриас мөнгө төгрөг аваагүй гэх мэдүүлэг /4-р хх-ийн 8-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдож байна.
Үйл баримт:
Шүүгдэгч Намсрайн С нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат 4-р багийн нутаг дэвсгэрт “Хөрс” ШТС-ын урд талд байрлалтай 762м2 талбай бүхий газрыг зохих хууль журмын дагуу бусаар өөрийн эзэмшилд авах зорилгоор М.Бт санал хэлж, улмаар “цаадхи чинь гар хараад байгаа юм байлгүй” гэж М.Б хэлсний дагуу 2017 оны 05 дугаар сард Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан М.Уд дамжуулан өгүүлэхээр Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 1-р давхарт байрлах Цэргийн штабын даргын өрөөнд штабын дарга М.Бт 1,500,000 төгрөг бэлнээр оруулж өгсөн,
-Шүүгдэгч М.У нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат 4-р багийн нутаг дэвсгэр “Хөрс” ШТС-ын урд талд байрлалтай 762 м.кв талбай бүхий газрыг Н.С эзэмших хүсэлтай байгааг М.Б дамжуулан мэдэж М.Батсуурийн хүсэлтээр уг газар дээр очиж үзэж “болно асуудалгүй...ажлаа эхлүүлж байж болно” гэсэн утгатай зүйл хэлсэн ба 2017 оны 05 дугаар сард Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 1-р давхарт байрлах Цэргийн штабын даргын өрөөнд М.Батсуурийн дуудснаар орж түүнээс цэргийн зориулалттай гутал авсан үйл баримтууд тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи гэрчүүдийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн,хэрэгт хамааралтай, бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн болно.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдаж яллах дүгнэлтийн хавсралтад заасан дээрхи нотлох баримтуудаар, шүүгдэгч М.У нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа 2017 оны 05 дугаар сард Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 1 давхарт байрлах Цэргийн штабын өрөөнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат 4-р багийн нутаг дэвсгэр “Хөрс” ШТС-ын урд талд байрлах 762 м.кв талбай бүхий газрын гэрчилгээг Н.Сын нэр дээр гаргаж өгөхөөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр М.Б дамжуулан Н.Соос 1,500,000 төгрөгийн хээл хахууль авсан,
- Н. С нь М.Уд 2017 оны 05 дугаар сард Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 1 давхарт байх Цэргийн штабын өрөөнд М.Б дамжуулан 1,500,000 төгрөгийн хахууль өгсөн үйлдлүүд хангалттай бүрэн нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл, Н.С нь өөрийгөө илчлэн цагдаагийн байгууллагад ирж үйлдсэн хэргийн талаараа мэдүүлсэн тухай тус аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Эгийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр үйлдсэн илтгэх хуудас, яллагдагч Н.Сын өөрийн гар утсаар “Вatsuuri Hurnda” гэх дугаарын утас руу чанга яригч дээр нь ярьж байгаа 2 минут 28 секундийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч М.Батсуурийн ...С надтай ганцаараа ирж уулзаад “У миний утсыг авахгүй байна. Та энэ мөнгийг өгчих гээд” 1 сая орчим хуулиастай мөнгийг өгсөн. Би мөнгийг тоолж үзээгүй. Би тэр мөнгийг Уд “газрын төлбөр хураамжны мөнгө юм шиг байна” гэж хэлээд түүнд өөрийн албан өрөөнд дуудаж 2017 оны 09 дүгээр сарын эхээр өгсөн...”гэх мэдүүлэг,гэрч Х.Содбаяры ... Пүүжээ тухайн газрыг надад зарахдаа чиний надаас авах гээд байгаа энэ газартай залгаа газрыг миний таньдаг С гээд дүү маань авах гээд Уд мөнгө өгсөн байгаа. Би мөнгө өгснийг нь нүдээрээ харсан гэсэн...гэх мэдүүлэг, гэрч Д.Пийн мэдүүлсэн... 2017 оны 05 сарын үед ...Стой цуг явсан... С гэр рүүгээ ороод мөнгө авчихаад гарч ирсэн. Тэгээд бид хоёр цэргийн штаб руу дахиж очоод С Б хурандаагийн өрөө рүү орохдоо мөнгөө халааснаасаа гаргаад би энийг оруулж өгчихөөд ирье гээд орсон. Төд удалгүй газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга У Б хурандаагийн өрөө рүү ороход С зөрөөд өрөөнөөс нь гарч ирсэн... Миний хажууд мөнгөө тоолоогүй надад тухайн үед 2,000,000 төгрөг өгчихлөө гэж хэлсэн. Тэрнээс бол мөнгийг нь тоолж байхыг нь хараагүй болохоор хэд байсныг нь хэлж мэдэхгүй...”гэх мэдүүлэг, гэрч Д.Батмөнхийн мэдүүлсэн... 2017 оны 05 сарын үед ...мэдэгдэл өгсөн.Тэгээд дараа нь дахиад 2 дахь удаагаа очиж мэдэгдэл, шаардлага өгөх гээд явж байтал У дарга над руу утсаар яриад “ Батмөнхөө чи хаана явж байгаа юм бэ, ямар ажпаар явж байна гэж асуухаар нь би “Хөрс” ШТС- ын урд талд баригдаж байгаа зөвшөөрөлгүй барилга барьж байгаа газар луу очиж шаардлага өгөх гээд явж байна гэхэд “наад газар луугаа битгий очоо, буцаад ир” гэж хэлсэн. Даргыг тэгж хэлсэн болохоор нь очих ёсгүй газар юм байлгүй гэж бодоод очоогүй юм...гэх мэдүүлэг,шүүгдэгч Н.Сын гэрчээр мэдүүлсэн... Мөнгө арван мянгат, хорин мянгатын дэвсгэртээр бэлнээр байсан. Мөнгийг 1,000,000 төгрөг болгож нэг хуваагаад 500,000 төгрөгөөр нэг хуваасан нийт 2 хэсэг бэлэн мөнгө Б хурандаад шууд бэлнээр өгсөн. Б хурандаагийн өрөөнд би орж тухайн мөнгийг бэлнээр өгсөн бөгөөд У Б нь өрөөндөө дуудсан.Тухайн мөнгийг Б нь надаас бэлнээр аваад ширээн дээр тавьсан байсан санагдаж байна. Тэгээд удаагүй У нь ороод ирэх үед намайг гадаа гарч бай гэж хэлсэн. Би өрөөнөөс гарсан. Батсуурийн өрөөнд У Б нар хоёулаа үлдсэн. Би тухайн үед танил Пүрэвсүхийн хамт очсон байсан бөгөөд Пүрэвсүхийн хамт гадаа сандал дээр хүлээж байтал У өрөөнд нь 7-8 орчим минут болоод гарч ирсэн. Гарч иэхдээ хар өнгийн хагас түрийтэй цэргийнхний өмсдөг шинэ гутал бариад гараад ирсэн. Хооронд нь үдээсээр нь холбосон байсан санагдаж байна. У шууд өрөөнөөс нь гараад явсан. Б хурандаагийн өрөөнд би зөрөөд ортол би мөнгийг чинь өгчихлөө одоо ажлыг чинь бүтээгээд өгөх байлгүй дээ гэж хэлсэн...гэх мэдүүлэг, Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар Б.Баянжаргалын гэрч М.Бтай утсаар ярьсан “...2017 оны 05 сард болсон цэрэг татлагын дараа буюу аймгийн төвөөс Улаанбаатар хот руу хугацаат цэргийн албан хаагчдыг хүргэж өгөөд буцаад аймагт ирснээс хойш ганц, хоёр хоногийн дараа С манай ажил дээр хүрч ирээд тэр мөнгийг өгсөн. Би Улаанбаатар хот руу томилолтоор явахдаа томилолт бичүүлээд явж байсан” гэх мөрдөгчийн тэмдэглэл, М.Батсуурийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд томилолтоор ажилласан тухай албан томилолтын хуудасны хуулбар зэрэг нотлох баримтууд нь “Н.С нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат 4-р багийн нутаг дэвсгэрт “Хөрс” ШТС-ын урд талд байрлалтай 762м2 талбай бүхий газрыг зохих хууль журмын дагуу бусаар өөрийн эзэмшилд авах зорилгоор М.Бт санал хэлж, улмаар “цаадхи чинь гар хараад байгаа юм байлгүй” гэж М.Б хэлсний дагуу 2017 оны 05 дугаар сард Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан М.Уд дамжуулан өгүүлэхээр Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 1-р давхарт байрлах Цэргийн штабын даргын өрөөнд штабын дарга М.Бт 1,500,000 төгрөг бэлнээр оруулж өгсөн” үйл баримтыг нотолж байх боловч, “М.У нь М.Б дамжуулан Н.Соос 1,500,000 төгрөгийн хээл хахууль авсан” гэх үйл баримтыг нотолж чадсангүй буюу М.Б нь Н.Сын өгсөн 1,500,00 төгрөгийг М.Уд дамжуулан өгсөн эсэх нь тогтоогдоогүй,эргэлзээтэй байна.
Түүнчлэн, яллах дүгнэлтийн хавсралтад заасан Говь-Алтай аймгийн засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 140 дугаар захирамжийн хуулбар /хх-ийн 47-р тал/,Иргэн хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /хх-ийн 48-49-р тал/,Ч.Гантулгын эзэмшлийн газрын гэрчилгээний хуулбар /хх-ийн 50-р тал/,Говь-Алтай аймгийн засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/164 дугаар захирамжийн хуулбар /хх-ийн 51-р тал/,Даржаа овогтой Гантулгын эзэмшлийн 060700385 дугаар газар эзэмших гэрчилгээний хуулбар, гэрээний хуулбар /хх-ийн 56-58-р тал/ Газар орон байранд /Авто завсарын газарт/үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 171-172-р тал/,Н.Сын хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 173-176-р тал/,М.У хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 173-176-р тал/ Говь-Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Д.Батмөнхийн 2017 онд хариуцаж байсан газар зохион байгуулалтын төлөвлөлт, газар өмчлөл хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, явуулсан баримт бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /2-р хх-ийн 196-230-р тал/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэрт байх авто засварын газар нь ашиглалтанд орж үйл ажиллагаа явуулж эхэлсэн үеийн гэрэл зураг /1-р хх-ийн 69-71-р тал /зэрэг бичмэл баримтууд болон бусад гэрчүүдийн мэдүүлэг нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг нотлоход чухал шаардлагатай биш баримтууд байхын зэрэгцээ,
Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 19-ний 31 дугаартай шинжээчийн....Мэндбаяр овогтой Ууган-Эрдэний гарын хээний дардассанд бүртгэлтэй этгээдүүдийн гарын хээний дардас,эзэнгүй хэргийн мөрүүд болон зөрчил гаргаж саатуулагдсан хүмүүсийн гарын дардасуудтай тохирохгүй байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 11-14-р тал/ Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 14-ний 30 дугаартай...Намсрай овогтой Сын гарын хээний дардассанд бүртгэлтэй этгээдүүдийн гарын хээний дардас,эзэнгүй хэргийн мөрүүд болон зөрчил гаргаж саатуулагдсан хүмүүсийн гарын дардасуудтай тохирохгүй байна гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 66-70-р тал/зэрэг баримтууд нь хэрэгт хамааралгүй байна.
Дүгнэвэл, “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат 4-р багийн нутаг дэвсгэрт “Хөрс” ШТС-ын урд талд байрлалтай 762м2 талбай бүхий газрыг зохих хууль журмын дагуу бусаар өөрийн эзэмшилд авах зорилгоор М.Бт санал хэлж, улмаар “цаадхи чинь гар хараад байгаа юм байлгүй” гэж М.Б хэлсний дагуу 2017 оны 05 дугаар сард Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан М.Уд дамжуулан өгүүлэхээр Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 1-р давхарт байрлах Цэргийн штабын даргын өрөөнд штабын дарга М.Бт 1,500,000 төгрөг бэлнээр оруулж өгсөн” Н.Сын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангахгүй буюу “М.У нь бусдаар дамжуулан хахууль авсан” гэх хэргийн объектив талын шинжийг нотолж чадахгүй байх тул “М.Уд хахууль өгсөн”гэх бодит байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх хангалттай үндэслэлгүй байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанд Улсын яллагч Ц.Лхамсүрэн: Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг гэрч С.Пүрэвсүхийн “...2017 оны 05 дугаар сард Н.Сын хамт цэргийн штаб дээр очсон...” гэсэн мэдүүлэг, М.Б нь гэрчээр болон яллагдагчаар өгсөн “...2017 оны 05 дугаар сарын сүүлээр байх гэж санаж байна...” гэсэн мэдүүлэг, Н.Сын дахин мэдүүлсэн “...2017 оны 05 дугаар сарын дундуур очсон..” гэсэн мэдүүлэг, мөн Говь- Аптай аймгийн Цэргийн штабаас ирүүлсэн “2017 оны цэрэг татлага 05 дугаар сарын 02-ноос 05-ны өдрүүдэд явагдсан" гэх алба бичиг, М.Батсуурийн 2017-05- 05-наас 15-ны хооронд томилолтоор ажилласан томилолтын хуудас, Н.Сын ХААН банкны данснаас 2017-05-18-ны өдөр 18 цаг 15 минутад 1.500.000 төгрөгийн зарлага гарсан дансны хуулга, мөрдөгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар гэмт хэрэг 2017 оны 05 дугаар сард үйлдэгдсэн болох нь тогтоогдсон.Мөн гэрч Д.Батмөнх нь “зөвшөөрөлгүй барилга барьж байгаа газар луу шаардлага өгөхөөр явж байхад дарга М.У утасдаад болиулсан” гэж мэдүүлсэн. Н.С, М.У нарын хооронд мөнгө, төгрөгний асуудал үүсээгүй байсан бол хууль бусаар баригдаж байгаа барилгын ажпыг даруй зогсоох үүргээ М У биелүүлж ажиллах байсан Энэ үүргээ У нь хэрэгжүүлж ажиллаагүй нь түүний хахууль авсан болохыг нотолж байна. Н.С, М.Б нар нь удаа дараа яллагдагчаар мэдүүлэг өгсөн ба яллагдагч нь хэргийн байдлыг нотлох үүрэггүй гэж хуульчилсан ч эдгээр яллагдагч нарын мэдүүлэг нь бусад баримтуудаар давхар батлагдаж байгаа тул Н.С, М.Б нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үнэлэх боломжтой. Мөнгө өгөхийг шууд харсан гэрч байхгүй ч дамжмал байдлыг гэрчилсэн гэрчүүдийн мэдүүлгээр “мөнгө өгчлөө, барилгаа барихад асуудалгүй болсон” гэх нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах саналтай байна гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш: Шүүгдэгч М.У нь 1,500,000 төгрөгийн хахууль авсан гэдэг нь нотлогдоогүй. Мөнгө авсныг шууд нотлох баримтууд байхгүй. Гэрч Батмөнх, Пүрэвсүх нар нь 1.500.000 төгрөгийг Уд өгснийг хараагүй гэрчүүд юм. Газрын албанд ажиллаж байсан мэргэжилтэн Д.Батмөнх нь Н.Сын барилга барьж байгаа газарт мэдэгдэл, шаардлага өгсөн гэх боловч энэ талаар шалгахад мэдэгдэл өгсөн гэх бүртгэл, дэвтэр байгаагүй. М.У албан үүрэгт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох эрх байхгүй тул газрын гэрчилгээ авч өгнө гэж хахуул авах үндэсгүй юм. Мөрдөн байцаалтаар гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тогтоож чадаагүй,зөрүүтэй. М.У нь 1,500,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгоно уу гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм: Н.С нь газар эзэмших эрхийн гэрчилгээ авахын тулд 1,500,000 төгрөгийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан М.Уд М.Б дамжуулан өгсөн болох нь, мөн М.У нь 1.500.000 төгрөгийн хахууль авсан гэх нөхцөл байдал энэ шүүх хуралдаанаар тогтоогдохгүй эргэлзээтэй байна гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан: Яллах дүгнэлтийг таамаглалаар үйлдсэн.У 1,500,000 төгрөг авсан болох нь нотлогдоогүй гэж тус тус дүгнэлт гаргаж мэтгэлцжээ.
Улсын яллагч “...Мөнгө өгөхийг шууд харсан гэрч байхгүй ч дамжмал байдлыг гэрчилсэн гэрчүүдийн мэдүүлгээр “мөнгө өгчлөө, барилгаа барихад асуудалгүй болсон” гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу “хэргийн бодит байдлыг нотлохын тулд...эргэлзээгүй тогтооно” гэж заасан тул шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэх ёсгүй юм.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд....эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч,шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Н.С, М.У нарын үйлдэл нотлогдоогүй, эргэлзээтэй гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг дуу бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагаатгагдсан этгээд нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1,5,8 дахь хэсэг,36.2, 36.6,36.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг,36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.С, М.У нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Н.С, М.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дуу бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д .АРИУНЦЭЦЭГ