Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/343

 

 

2022          10             18                                 2022/ШЦТ/343

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б

Улсын яллагч Н.Д

Хохирогч Т.Х

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Э

Иргэний хариуцагч Ц.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.О

Шүүгдэгч Д.Э, Я.О, Д.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э, Я.О, Д.О нарт холбогдох эрүүгийн 2125000000025 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Монгол Улсын иргэн, 

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Э нь “Мон-Илч” ХХК-ний хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ДЦС-ийн 5 дугаар зуухны хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14:30 цагийн орчим тээрмийн үндсэн холхивчны тагийг өргөгч талины дэгээнээс ган троссоор өргөх явцад гогцоо үзүүр түгжээнээс мултран, холхивчны таг доош унах үедээ засварчин Т.Хын хөлийг дарж хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан,

Шүүгдэгч Д.О нь “Мон-Илч” ХХК-ний засварын мастераар ажиллаж байхдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ДЦС-ийн 5 дугаар зуухны хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14:30 цагийн орчим тээрмийн үндсэн холхивчны тагийг өргөгч талины дэгээнээс ган троссоор өргөх явцад гогцоо үзүүр түгжээнээс мултран, холхивчны таг доош унах үедээ засварчин Т.Хын хөлийг дарж хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан,

 Шүүгдэгч Я.О нь “Мон-Илч” ХХК-ний дулааны инженерээр ажиллаж байхдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ДЦС-ийн 5 дугаар зуухны хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14:30 цагийн орчим тээрмийн үндсэн холхивчны тагийг өргөгч талины дэгээнээс ган троссоор өргөх явцад гогцоо үзүүр түгжээнээс мултран, холхивчны таг доош унах үедээ засварчин Т.Хын хөлийг дарж хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

             1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт

шүүгдэгч Д.Эы мэдүүлсэн: Миний буруу, харамсаж байна. Тэр өглөө хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгсөн боловч дутуу өгсөн гэх мэдүүлэг,

шүүгдэгч Я.Огийн мэдүүлсэн: Миний хувьд компаний 40-60 хүний аюулгүй ажиллагааны байдалд хяналт тогтоож ажилладаг. Тухайн тохиолдолд миний буруу байгаа. Процессыг бүхэлд нь харж чадаагүй. Гогцоо ордог түгжээ хангалтгүй байсан байна лээ гэх мэдүүлэг,

шүүгдэгч Д.Оын мэдүүлсэн: Зуухны эргэх механизмын засварын мастер байсан. 5-6 хүн хариуцаж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажилладаг. Эрсдлийг урьдчилан харж тооцох ёстой. Тэгж чадаагүй буруутай гэх мэдүүлэг,

-Хохирогч Т.Х мэдүүлсэн: Тэр өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч 3 код дээр гарын үсэг зурсан. Өргөж байх үед тросс дэгээнээс мултарсан. Би сард 1,300,000-1,500,000 төгрөгийн эмчилгээ хийлгэж байна. Идээ бээр татрахгүй байнга хордлого тайлах эмчилгээтэй байгаа. Одоогийн байдлаар хувийн зүгээс 52 сая төгрөгийн зардал гараад байна. Би осол болохоос өмнө 1,500,000 төгрөгний цалинтай байсан. Одоо 850,000 төгрөгний үндсэн цалингаа авч байгаа. Сая Мөнгөнгүүр эмнэлэгт яс хусаж яс суулгах 2 дахь хагалгаанд орсон. Идээт үрэвсэл болсон, эдгэхгүй байна. Нийт 150,000,000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 52 сая төгрөгний эмчилгээ хийлгэсэн зардал, бусад нь цаашид гарах зардал гэх мэдүүлэг,

-Иргэний хариуцагч Ц.Бын мэдүүлсэн: Манай компани ГОК-ын дулаан станцид гэрээгээр 5 дахь жилдээ ажиллаж байна. Бүх ажил кодтой, бүх техник хэрэгсэл ажилд бэлтгэгдсэн байдаг. Өргөх механизм ажиллаж байхад биеэрээ ойртох түлхэхийг хориглодог. Х биеэрээ татсан. Хохирогчид Эрдэнэтийн эмнэлэгт байхад нь эмчилгээ, хагалгааны зардал болон зүүх аппаратны үнийг төлсөн. Хөдөлмөрийн гэрээний дагуу үндсэн цалин 850,000 төгрөг өгч, НДШ-ийг төлж байгаа. Нийт 29,2 сая төгрөг өгөөд байна. Х нь 12 сард тэтгэвэрт гарах тул тохиролцсноор цалин НДШ-ийг төлж өгч байх болно гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан:   

 -Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 9-16-р тал/

- Хохирогч Т.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн... Тухайн өдөр манай ажилчид өдрийн цайндаа орж дуусаад ажилдаа 14:00 цаг болж байх үед ажилдаа гарсан юм. Тэр үед надтай хамт манай ажилтан ээлжийн мастер Д.О, туслах засварчин Б.Баттогтох бид гурав станцын 5-р зуухны үндсэн холхивчны тагийг авч уг үндсэн холхивчыг гаргаж ирэх ажлыг хийх ёстой байсан юм. Тэгээд уг үндсэн холхивчны төмөр тагийг эхлээд дээш өргөхийн тулд засварчин Б.Баттогтох цаана байх давцан дээр гарч гар таль /гар өргөгч/-ийг ажилуулж уг тагийг дээш өргөж үндсэн холхивчноос хөндийрүүлсэн, энэ үед Д.О бид хоёр уг тагийг цахилгаан таль /цахилгаан кран/-аар ертөнцийн зүгээр зүүн хойд зүг рүү нааш татах ажлыг хийж байсан тэгээд доош буулгах явцад уг төмөр таг нь тээрмийн орох замд тээглэж байсан учир би уг төмөр тагийг тээглэж байгаа зүгээс холдуулах зорилгоор өөр рүүгээ нааш татаж доош буулган газрын түвшингөөс дээш 60 см орчимд уг төмөр таг ирэх үед гэнэт өргөгч дэгээнээс ган тросс мултарч нөгөө өргөж буй төмөр таг миний зүүн талын хөлний шилбэ хэсгийг дарж газарт унасан юм. Энэ үйл явдал бол маш хурдан хугацаанд болж өнгөрсөн. Тэгээд миний зүүн хөлний шилбэ хугарсан, дараа нь эмнэлгийн түргэн тусламж руу манай ажилчид намайг авч явсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/

-Гэрч Б.Бын ... Тэр өдөр өглөө 08:00 цагт манай компаний ажилчид станцын ажлын байранд цуглаж зааварчилгаа өгөх нарьяад дээр гарын үсэг зурж ажилд гарсан юм. Тэр үед манай хөдөлмөр хамгааллын инженер Д.Э үйл ажиллагааны зааварчилгааг яг нэр бүрчлэн ажилтан бүрээр танилцуулж журмыг уншиж өгөөгүй, зөвхөн журам код бичсэн тоо үсэгтэй, ажилчдын нэрийг жагсааж бичсэн хүснэгтэнд гарын үсэг зуруулж хийх ёстой гэх ажлыг нь ажилчдад хуваан өгч шууд ажилд гаргасан юм. Тэгээд тэр өдөр эхлээд 5-р зуухны үндсэн холхивчийг тайлах задаргаа хийх ажилд надаас гадна. Манай ажлын засварчин Ариунболд, Орхонбаяр, Т.Х, Д.О мастер, гагнуурчин Энхбаатар гэсэн 6 хүнийг баг хамт ажиллаж байгаад өдөр 12:00 цагт ажилчид цайндаа орсон юм. Тэгээд өдөр 13:30 цагийн орчимд манай ээжлийн мастер Д.О, Т.Х бид гурав хамтдаа хийх ёстой байсан ажил дээрээ очиж эхлээд үндсэн холхивчны тагийг эх биенээс нь салгаж авсан. Тэгээд би тухайн газарт 5 тонныг өргөх зориулалттай өргөгч гар аргаар хийдэг тайлийг ажиллуулж тухайн үндсэн холхивчны тагийг хөндийрүүлж доош газарт буулгах үед мастер Д.О, Т.Х хоёр тэр буулгаж байсан төмөр тагийг цахилгаан кранаар ургаш татах буюу тухайн газрын ертөнцийн зүгээр хойд зүг рүү цахилгаан краны троссоор татаж байх үед бэхэлгээ тороосны тээглүүр нь гэнэт мултарсан юм уу шууд доош буулгаж байхад тороос бэхэлгээнээс мултарч засварчин Т.Хүхэлбаатарын зүүн талын хөлийг нь дарж гэмтээсэн осол гарсан юм. ..гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/

-Орхон аймаг дах Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 857 дугаартай… Т.Хын биед зүүн хөлийн шилбэний шаант болон тахилзуур ясны бяцарсан, олон сэлтэрхийт хоёрлосон ил хугарал, хоёр талын хавчаар ясны хугарал, зүүн шилбэ, гуяны зөөлөн эдэд цус хуралт, зүүн шилбэнд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 33-34-р тал/

-Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт №1 /1-р хх-ийн 40-45-р тал/

-Цахилгаан станц, дулааны шугам сүлжээний дулаан механикийн тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм /1-р хх-ийн 46-60-р тал/

- Мон-Илч ХХК-ний ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №Б/76-2020 дугаартай Тогооч овогтой Хыг ажилд томилсон тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 61-68-р тал /

-Мон-Илч ХХК-ний ерөнхий захирлын Д.Оыг Зуухны эргэх механизмын засварын мастерээр ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 69-72-р тал/

-Мон-Илч ХХК-ний ерөнхий захирлын Я.Ог Дулааны инженерээр ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 73-76-р тал/

-Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай “Мон Илч” ХХК-ны байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх-ийн 82-94-р тал/

-“Мон Илч” ХХК-ны 2020 оны 08 дугаар сарын 03, 05-ны өдрийн 05, 09 дугаартай Ган татлаганд  туршилт хийсэн тухай акт /1-р хх-ийн 95-99-р тал/

-“Мон-Илч” ХХК-ний ерөнхий захирлын Д.Эг хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт /2-р хх-ийн 14-16-р тал/

-Орхон аймгийн Мэргэжпийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэбаярын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай “...Мон Илч ХХК-ний ерөнхий захирлын /Ц.Б/ 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №Б/76-2020 дугаар тушаалаар Тогооч овогтой Хыг инженер техникийн албанд эргэх механизмын засварчнаар томилсон байна. Мон Илч ХХК-ний ерөнхий захирлын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А-01 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Т.Хтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, мөн тушаалын 3 дугаар хавсралтаар ажлын байрны тодорхойлолтыг баталж, эргэх механизмын засварчны хийх ажил үүргийг зааж өгсөн байна. 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр анхан шатны зааварчилгааг өгсөн. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажлын байрны өдөр тутмын зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан байгаа боловч хийгдэх ажил, зааварчилгааны утга, агуулга тодорхойгүй байна. Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм ММЗ 4969:2000 стандартын 4 дүгээр зүйлийг зөрчиж байна. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа нь стандарт шаардлагын дагуу зааварчилгааны журналын бүртгэлийн маягтыг дагуу хийгдээгүй байна

.-Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Д.Э хариуцан өгдөг байна.-2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажилчдад ажлын хувцас, каскийг олгосон байна.

-Ажил олгогч нь Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д /машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг, /ажпын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл/ нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх,

-10 дугаар зүйлийн 10.1-д /өргөх зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна/

-10.2-д /өргөх, зөөх тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна.

-15 дугаар зүйлийн 15.1-д ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгсэлээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй.

-27 дугаар зүйлийн 27.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна,

-28 дугаар зүйлийн 28.1.4-т ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх тогтоох, бууруулах арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх,

-28.1.7-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх,

-18 дугаар зүйлийн 18.2.6-д ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх,

-18.2.7-д өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх, түлш эрчим хүчний сайдын 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “цахилгаан станц, дулааны шугам сүлжээний дулаан механикийн тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм-ийн 2.4.23-д /ачаа зөөх зам нь цэвэр байх ба элдэв зүйлээр дарагдсан байж болохгүй, 2.4.24-нд бүх төрлийн өргөх зөөх хэрэгсэл /өнхрүүлэг, дам гишгүүр, түрдэг тэрэг, татлага бусад-үүд, мөн царил, хүрз мэтийн бусад багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ажил эхлэхийн өмнө заавал шалгах шаардлагатай, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ХАБЭА-н дотоод нийтлэг дүрмийн 11.4.2-д багаж хэрэгслийг “Ашиглалтаас гарсан” гэсэн пайз зүүж, засварын газарт яаралтай хүргэнэ, 11.4.4-д Багажийн цахилгаан кабель татлага зэрэгт бүдрэхээс сэргийлэн дараах арга хэмжээг авна. Үүнд явган хүний зам, шат зэргээс хол байрлуулах зэрэг заалтуудыг тус тус зөрчсөн байна.

-Ашиглаж байгаа техник тоног төхөөрөмж нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9,10 дугаар зүйлийг хангаагүй байна.

-Ажил олгогч нь ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, шаардлага стандартын хэрэгжилтийг хангуулаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын дотоод хяналт хангалтгүй, холхивчны дээд тагийг өргөж байсан гар тайлны бүрэн бүтэн байдал болон дэгээний түгжээг шалгаагүй, ажлын байрны гэрэлтүүлэг хангалтгүй байсан ба нэмэлт гэрэлтүүлэг тавихдаа газраар кабелийн утсыг тавьж ажлын байр эмх замбараагүй орхисноос осол гарах нөхцөл бүрдсэн байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 107-109-р тал/

-“Мон Илч” ХХК-ны хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн ажилтан Д.Эаас гаргаж өгсөн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд ажиллах ажилчдын /наряд/ зааварчилгаа өгч ажиллахыг зөвшөөрсөн бүртгэл, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Зочид гадны гэрээт байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангах тухай журам зэрэг баримтуудын хуулбарууд /1-р хх-ийн 114-134-р тал/

-2014.08.08-ны өдрийн А/587 дугаартай “Хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүуп ахуйн дотоод нийтлэг дүрэм”- 25 хуудас хуулбар, 2 2016.01.29-ний өдрийн №19 дугаартай “ Хийн ба цахилгаан нуман гагнуур болон хийн зүсэлт хийх ажлын аюулгүй ажиллагааны заавар”, 2013.11.29-ний өдрийн №35Ш дугаартай “Ачаа өргөх машинаар ажил гүйцэтгэх үеийн оосорлогчийн аюулгүй ажиллагааны заавар”, 2017.08.22-ны өдрийн №43 дугаартай “Ачих буулгах ажлыг хийж гүйцэтгэх үед мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар”, 2015.01.20-ны өдрийн №40 дугаартай “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн цех хэсгүүдэд өндөрт ажиллах үед мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар, 2014.03.31-ний өдрийн №78 дугаартай “Хүчилтөрөгчийн ба ацетилены баллоны ашиглалт, хадгалалт ба тээвэрлэлтийн үед хөдөлмөрийн аюулгүй байдлы заавар”, 2009.10.01-ний өдрийн №98-А дугаартай “Гар цахилгаан багаж хэрэгсэлт 'Цахилгаан өрөм, цахилгаан хайч, цахилгаан өнгөлөгч машин цахилгаан халаагч, цахилгаан хайлуур, зөөврийн гэрэлтүүлэг, ажиллах компан; ажилтны аюулгүй ажиллагааны заавар”- 9 хуудас хуулбар Е 2012.10.31-ний өдрийн №102 дугаартай “Дулааны хүчний тоноглолын засварчны хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар” /1-р хх-ийн 135-250-р тал/

-Хохирогч Т.Хын хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /2-р хх-ийн 46-61-р тал/

-Шүүгдэгч Я.Огийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би ажил олгогч хүний хувьд тухайн ажлын байранд ажил хийлгүүлэхээсээ өмнө ажлын байрны багаж хэрэгсэл тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгаж үзсэний дараа ажлын хэсгийг оруулж ажиллуулах ёстой гэсэн журам, заавар, дүрмийг зөрчсөн гэж өөрийгөө бодож байна. Яах аргагүй миний ажлын сул талаас болж ийм осол аваар гарсан байна.Цаашдаа алдаа дутагдал гаргахгүй сайн ажиллах болно...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 77, 3-р хх-ийн 66тал/

-Шүүгдэгч Д.Оын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн... Тийм ээ би өөрөөсөө гадна хоёр засварчин Т.Х, Б.Баттогтох хоёртой хамт тээрмийн үндсэн холхивчны тагийг өргөх, буулгах, засварлах ажлыг хийх ёстой байсан юм. Тэгээд тэр үндсэн холхивчыг дээш өргөж байх явцад гогцоо үзүүр түгжээнээс мултарч, холхивчны таг доош унаж улмаар засварчин Т.Хыг гэмтээсэн осол гарсан юм. Тэр үед нэмэлт гэрэлтүүлэг асаахаар кабел утсыг шалаар тавьсан байсан ба уг утас нь эмх цэгцгүй байдлаас болоод засварчин Т.Х маань арагшаагаа ухрах үедээ тээглэн бүдэрч унасан мөн тагийг хэт ойроос ойртож гараараа барж нааш татсан үйлдэл гаргаж байх явцад гогцоо үзүүр түгжээнээс мултран, холхивчны таг хөлийг нь дарж гэмтээсэн харамсалтай осол гарсан юм. Маш их харамсаж байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 82, 3-р хх-ийн 68тал/

-Шүүгдэгч Д.Эы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:.. дээрх хуульд заасан сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Яах аргагүй акт дүгнэлтээр манай компанийн инженер Я.О, мастер Д.О мөн миний бие болон бид хэдийн ажилдаа хайнга хандаж байсны нэг илрэл бол энэ осол аваар юм... Гэтэл ямар нэгэн хэрэгсэлийг шалгалгүйгээр ажлаа явуулж улмаар эвдрэлтэй дэгээний түгжээнээс ган тросс мултарч улмаар засварчин Т.Хын зүүн хөлийг гэмтээсэн осол гаргасан нь бид нарын алдаа дутагдал юм. Цаашид онцгой анхаар ажилдаа хариуцлагатай ажиллах болно. Миний зүгээс бол би ажилчиддаа өдөр дутамд мөрдөгвөл зохих заавар дүрэм журамыг тухайн бүрд нь тогтмол зөв оновчтой тайлбарлаж зааж хүн нэг бүрээр үүрэг чиглэл өгч ажилд гаргаагүй, зүгээр код журам бичсэн хүснэгтэнд гарын үсэг зуруулж ажилд гаргасан нь алдаа дутагдал болж байна. Ер нь заавар журмыг ил тодорхой бичиж заавал уншуулж танилцуулж гарын үсэг зуруулж ажилд гаргахыг би ойлгосон юм.... гэх мэдүүлэг  /2-р хх-ийн 89, 3-р хх-ийн 70-р тал/

-Хохирогч Т.Хын гаргасан хохирлын баримтууд /2-р хх-ийн 102-129, 196-219, 3-р хх-ийн 1-30-р тал/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 99 дугаартай:...Т.Хт зүүн шаант болон тахилзуур ясны доод хэсгийн бяцарсан, олон сэлтэрхийт ил хугарал, зүүн шилбэ, гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл буюу хүнд зүйлээр дарагдах шахагдах үед үйлдэлээр үүсгэгдэнэ. Зүүн шаант ясны ил хугаралд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3,1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтооно. Т.Хын нүүр гэмтээгүй учир гоо сайханд нөлөөлөхгүй, зүүн шаант, тахилзуурын ил, бяцарсан хугарал нь идээлж үрэвсэн бороололт нь удааширсан байна. Шинжээчийн дүгнэлт №857 үндэслэлтэй байна. Зүүн шаант, тахилзуурын ил, бяцарсан хугарал нь идээлж үрэвсэн бороололт нь удааширсан нь гэмтлийн хүнд зэргийг өөрчлөхгүй..... гэх дүгнэлт /3-р хх-ийн 74-76-р тал/

-“Мон Илч” ХХК-наас хохирогч Т.Хын хохиролд  олгосон мөнгөний тооцоо, баримт /3-р хх-ийн 86-91-р тал/

-Шинжээч Ц.Ганболдын мэдүүлсэн....Х гэж хүний биед үүссэн гэмтэл нь амь насанд аюултай гэдгээрээ хүнд зэрэгт хамаарч байна. Тухайн үүссэн гэмтэл нь үзүүлэх үед хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй байсан. Цаашид бороолж эдгэрэхгүй, идээт үрэвсэлээр хүндэрч тайрагдах бол хөдөлмөрийн чадвар алдалтаар гэмтлийн зэрэг тогтоож болно. Дүгнэлт гарах үед амь насанд аюултай байдлаар нь хүнд зэрэгт хамаарсан. Эмчилгээнээс эдгэрэлт хамаарна.... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 157-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Д.Э нь “Мон-Илч” ХХК-ний хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар, шүүгдэгч Д.О нь “Мон-Илч” ХХК-ний засварын мастераар, шүүгдэгч Я.О нь “Мон-Илч” ХХК-ний дулааны инженерээр тус тус ажиллаж байхдаа,

- Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д /машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг, /ажпын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл/ нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх,

-10 дугаар зүйлийн 10.1-д /өргөх зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна/

-10.2-д /өргөх, зөөх тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна.

-15 дугаар зүйлийн 15.1-д ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгсэлээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй.

-27 дугаар зүйлийн 27.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна,

-28 дугаар зүйлийн 28.1.4-т ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх тогтоох, бууруулах арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх,

-28.1.7-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх,

-18 дугаар зүйлийн 18.2.6-д ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх,

-18.2.7-д өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх,

-Түлш эрчим хүчний сайдын 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “цахилгаан станц, дулааны шугам сүлжээний дулаан механикийн тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм-ийн 2.4.23-д /ачаа зөөх зам нь цэвэр байх ба элдэв зүйлээр дарагдсан байж болохгүй, 2.4.24-нд бүх төрлийн өргөх зөөх хэрэгсэл /өнхрүүлэг, дам гишгүүр, түрдэг тэрэг, татлага бусад-үүд, мөн царил, хүрз мэтийн бусад багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ажил эхлэхийн өмнө заавал шалгах шаардлагатай,

 -Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ХАБЭА-н дотоод нийтлэг дүрмийн 11.4.2-д “багаж хэрэгслийг “Ашиглалтаас гарсан” гэсэн пайз зүүж, засварын газарт яаралтай хүргэнэ, 11.4.4-д Багажийн цахилгаан кабель татлага зэрэгт бүдрэхээс сэргийлэн дараах арга хэмжээг авна. Үүнд явган хүний зам, шат зэргээс хол байрлуулах зэрэг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ДЦС-ийн 5 дугаар зуухны хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14:30 цагийн орчим тээрмийн үндсэн холхивчны тагийг өргөгч талины дэгээнээс ган троссоор өргөх явцад гогцоо үзүүр түгжээнээс мултран, холхивчны таг доош унах үедээ засварчин Т.Хын хөлийг дарж хүнд гэмтэл учруулжээ.

Ашиглаж байгаа техник тоног төхөөрөмж нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9,10 дугаар зүйлийг хангаагүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл,гэрэл зураг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, ажлын наряд олгож аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн бүртгэл, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, “Мон-Илч” ХХК-ний ерөнхий захирлын ажилд томилсон тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтууд, Орхон аймгийн Мэргэжпийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 01 дугаартай дүгнэлт,шинжээчийн дүгнэлтүүд,хохирогчийн эмнэлгийн үйлчилгээний баримтууд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Д.Э, Я.О, Д.О нар нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хайхрамжгүй хандсан эс үйлдэхүйн улмаас хохирогч Т.Хын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Т.Хын мэдүүлсэн.... тэгээд доош буулгах явцад уг төмөр таг нь тээрмийн орох замд тээглэж байсан учир би уг төмөр тагийг тээглэж байгаа зүгээс холдуулах зорилгоор өөр рүүгээ нааш татаж доош буулган газрын түвшингөөс дээш 60 см орчимд уг төмөр таг ирэх үед гэнэт өргөгч дэгээнээс ган тросс мултарч нөгөө өргөж буй төмөр таг миний зүүн талын хөлний шилбэ хэсгийг дарж газарт унасан юм... гэх мэдүүлэг, гэрч Б.Баттогтохын мэдүүлсэн... үндсэн холхивчны тагийг хөндийрүүлж доош газарт буулгах үед мастер Д.О, Т.Х хоёр тэр буулгаж байсан төмөр тагийг цахилгаан кранаар ургаш татах буюу тухайн газрын ертөнцийн зүгээр хойд зүг рүү цахилгаан краны троссоор татаж байх үед бэхэлгээ троссны тээглүүр нь гэнэт мултарсан юм уу шууд доош буулгаж байхад тросс бэхэлгээнээс мултарч засварчин Т.Хүхэлбаатарын зүүн талын хөлийг нь дарж гэмтээсэн осол гарсан юм.... гэх мэдүүлэг,Орхон аймгийн Мэргэжпийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэбаярын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаар дүгнэлт, Орхон аймаг дах Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 857 дугаартай …Т.Хын биед зүүн хөлийн шилбэний шаант болон тахилзуур ясны бяцарсан, олон сэлтэрхийт хоёрлосон ил хугарал, хоёр талын хавчаар ясны хугарал, зүүн шилбэ, гуяны зөөлөн эдэд цус хуралт, зүүн шилбэнд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 99 дугаартай: Т.Хт зүүн шаант болон тахилзуур ясны доод хэсгийн бяцарсан, олон сэлтэрхийт ил хугарал, зүүн шилбэ, гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл буюу хүнд зүйлээр дарагдах шахагдах үед үйлдэлээр үүсгэгдэнэ. Зүүн шаант ясны ил хугаралд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3,1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтооно.... гэх дүгнэлт,Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, “Мон-Илч” ХХК-ний ерөнхий захирлын ажилд томилсон тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтууд зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй бүрэн тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.О, Д.Э, Я.О нар нь эрхэлж буй ажил албан тушаалын хувьд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах талаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хохирогч Т.Хын биед гэмтэл учруулсан эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрсдийн эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан хайхрамжгүй хандсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай гэж дүгнэх үндэслэл болох бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. Хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч нар маргаагүй, гэм буруугаа хүлээсэн байна. 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Дүүрэнжаргал дүгнэлтдээ: шүүгдэгч  Д.О, Д.Э Я.О нар нь “Мон-Илч” ХХК-нд ажиллаж байхдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ДЦС-ийн 5 дугаар зуухны хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14:30 цагийн орчим тээрмийн үндсэн холхивчны тагийг өргөгч талины дэгээнээс ган троссоор өргөх явцад гогцоо үзүүр түгжээнээс мултран, холхивчны таг доош унах үедээ засварчин Т.Хын хөлийг дарж хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай. Ажил олгогч тодорхой хэмжээний хохирол төлбөр төлсөн бөгөөд шүүх хуралдаанд хохирогчийн гаргасан нэхэмжлэлийн баримтууд ойлгомжгүй, хангалтгүй байна. Иймд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж,

-Хохирогчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр: Ажил олгогч өнөөдрийн байдлаар 17,760,000 төгрөгийн цалин, 1,117,200 төгрөгийн НДШ,  9,862,700 төгрөгийн хагалгаа эмчилгээний зардал төлөөд байгаа боловч цалин, НДШ нь хохирол төлсөн гэж үзэхгүй. Бид шүүхэд 11,013,257 төгрөгийн эмчилгээний баримт, 5,000,000 төгрөгийн өмгөөлөгчийн хөлсний баримт, авах байсан цалингийн зөрүү 7,562,174 төгрөгийн баримт гаргаж нийт 23,575,431 төгрөг нэхэмжилж байна. Харин цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг зааж үлдээнэ үү гэж,

-Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг: Шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Ажил олгогчийн зүгээс хохирогчид учирсан хохирлын зайлшгүй зардлыг төлсөн. Хохирогч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, баримтууд нь ойлгомжгүй, тодорхойгүй байна гэж тус тус дүгнэлт гаргажээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Гэвч шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь  2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд дараахь байдлаар хамаарч байна.

 Үүнд: Шүүгдэгч нарын эс үйлдэхүй нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.2-д “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж заасанд,

Өршөөл үзүүлэх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1,6.2,6.3,7.1,7.2,7.3,9.1,9.2-д зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасанд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нар гэм буруугаа хүлээж, ажил олгогч-иргэний хариуцагч нь хохирогчид учирсан хохирол тодорхой хэмжээнд төлсөн байна. Иймд Д.О, Д.Э, Я.О нарт холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүх хуралдаанд хохирогч “150 сая төгрөг нэхэмжилнэ гэж, хохирогчийн өмгөөлөгч “Бид шүүхэд 11,013,257 төгрөгийн эмчилгээний баримт, 5,000,000 төгрөгийн өмгөөлөгчийн хөлсний баримт, авах байсан цалингийн зөрүү 7,562,174 төгрөгийн баримт гаргаж нийт 23,575,431 төгрөг нэхэмжилж байна, цаашид гарах зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээнэ үү” гэж тус тус нэхэмжилсэн.

Хохирогч талын гаргасан төлбөрийн E баримтуудыг хянаж үзвэл, Мөнгөн гүүр эмнэлгийн үйлчилгээний 1,577,000 төгрөгийн баримт байгааг хангах үндэслэлтэй гэж үзсэн ба харин, бусад шатахууны, эмийн болон бусад худалдан авалтын баримтууд нь эх сурвалж нь тодорхойгүй, хохирогчид учирсан гэмтлийг эмчлэхэд шууд хамааралтай гэж үзэх тулгуур баримтгүй байх тул, түүнчлэн хохирогч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоогдсон эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримтгүй байх тул авах байсан цалингийн зөрүү нэхэмжилснийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэлэлцэхгүй орхиж, өмгөөлөгчийн хөлс 5,000,000 төгрөг нь шүүхийн зардалд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болголоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдаж заалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Дгийн Э, Д овогт Дгийн О, Ж овогт Яийн О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Д.Э, Я.О нарт холбогдох Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Мон-Илч ХХК-наас 1,577,000 төгрөг гаргуулан хохирогч Т.Хт олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс143,423,000 төгрөгийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,иргэний хариуцагч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ