Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/338

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0255/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч Н.Г, Б.Н, Б.Б нарын өмгөөлөгч Т.Отгонсүрэн /цахимаар/,

Шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч Д.Амаржаргал /цахимаар/,

Шүүгдэгч Н.Г, Б.Н, Б.Б, Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ц овогт Н-н Г, Б овогт Б-н Н, Т овогт Д-н Г, Т овогт Б-н Б нарт холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, Т овогт Д-н Г /РД: ............/, .... оны .... дугаар сарын ...-ний өдөр .... аймгийн .... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, .... мэргэжилтэй, .... ХХК-нд жолооч ажилтай, ам бүл ..., ..., ..., ... -ийн хамт, .... аймаг, .... сум ... дугаар баг ..... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

 

2. Монгол Улсын иргэн, Т овогт Б-н Б /РД: ..../, .... оны .... дүгээр сарын ....-ний өдөр .... аймгийн .... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ..... мэргэжилтэй, .... ХХК-д түгээлтийн жолооч ажилтай, ам бүл ...., ..., ..., -ийн хамт, ..... хот, ..... дүүрэг .... дүгээр хороо .... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй

 

3. Монгол Улсын иргэн, Б овогт Б-н Н /РД: ...../, .... оны ..... дугаар сарын ....-ны өдөр .... ..... төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ..... хөгжил ХХК-нд ..... ажилтай, ам бүл ...., ...., -ны хамт, ..... аймаг, .... сум .... дугаар баг .... дугаар хороолол, ..... тоотод оршин суух, түр оршин суух хаяг ..... хот ..... дүүрэг,.... дугаар хороо ..... тоот, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

 

4. Монгол Улсын иргэн, Ц овогт Н-н Г /РД: ...../, ..... оны ..... дугаар сарын ....-ны өдөр .... аймгийн .... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ......, ...... ХХК-д ...... ажилтай, ам бүл ....., ...., ...., .... -ийн хамт, ..... хот, ..... дүүрэг .... дүгээр хороо ..... ..... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

 

Төв аймгийн прокурорын газраас

1. Шүүгдэгч Д.Г, Б.Н, Н.Г нар нь бүлэглэн 20... оны ... сарын ...-нөөс ...-нд шилжих шөнө ... аймаг, ... сумын ... дугаар багийн ... дүгээр байрны гадна зогсоол дээрээс иргэн Д.М-н ...-... .... улсын дугаартай ..... маркийн тээврийн хэрэгслийн яндан хулгайлж, хохирогч Д.М-д 822.300 төгрөгийн хохирол,

2. Б.Н, Б.Б, Д.Г нар нь бүлэглэн 20... оны ... сарын ....-наас ...-нд шилжих шөнө .... аймаг, .... сумын ... дугаар баг ... тоотод оршин суух, иргэн Б.Э-н байрны гадаа зогсоол дээр байсан Тоёота Приус 20 маркийн .... УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлж, хохирогч Б.Э-д 700.000 төгрөгийн хохирол,

3. Б.Н, Б.Б, Д.Г нар нь бүлэглэн 20... оны ... сарын ...-наас ...-нд шилжих шөнө .... аймаг, .... сумын .... дугаар баг .... тоотод оршин суух, иргэн Ш.М-н байрны гадаа зогсоол дээр байсан Тоёота Приус маркийн .... УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлж, хохирогч Ш.М-д 700.000 төгрөгийн хохирол,

4. Б.Н, Б.Б, Д.Г нар нь бүлэглэн 20... оны ... сарын ...-наас ...-нд шилжих шөнө .... аймаг, .... сумын .... дүгээр баг, .... дүгээр байрны гадна ил зогсоол дээр байсан иргэн С.Т-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн ... УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданг хулгайлж, хохирогч С.Т-т 700.000 төгрөгийн хохирол,

5. Б.Н, Б.Б, Д.Г нар нь бүлэглэн 20... оны ... сарын ...-наас ...-нд шилжих шөнө ... аймаг, .... сумын .... дугаар баг, ... дугаар байрны гадна талаас иргэн Г.Г-н эзэмшлийн .... УНО улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж, хохирогч Г.Г-д 700.000 төгрөгийн хохирол,

6. Б.Н, Б.Б, Д.Г нар нь бүлэглэн 20... оны ... сарын ...-наас ....-нд шилжих шөнө .... аймаг, .... сумын .... дугаар баг, ... дүгээр байрны гадна ил зогсоол дээр байсан иргэн С.С-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн ... ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданг хулгайлж, хохирогч С.С-д 700.000 төгрөгийн хохирол,

7. Б.Н, Б.Б, Д.Г, Н.Г нар нь бүлэглэн 20... оны ... сарын ...-нөөс ...-нд шилжих шөнө ... аймаг, ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр, ... хотхоны ... дугаар байрны гаднах зогсоол дээр байсан иргэн Б.Б-н эзэмшлийн ... УББ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины 1 ширхэг дугуй, янданг хулгайлж, хохирогч Б.Б-д 980,000 төгрөгийн хохирол,

8. Б.Н, Б.Б, Д.Г, Н.Г нар нь бүлэглэн 20... оны ... сарын ...-нөөс ...-нд шилжих шөнө ... аймаг, ... сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр, ... дүгээр байрны гаднах зогсоол дээр байсан иргэн П.Ш-н эзэмшлийн ... УБГ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж, хохирогч П.Ш-д 850.000 төгрөгийн хохирол,

9. Б.Н, Б.Б, Д.Г, Н.Г нар нь бүлэглэн 20... оны ... сарын ...-нээс ...-нд шилжих шөнө ... аймаг, ... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэр, ... дүгээр байрны гаднах зогсоол дээр байсан иргэн О.О-н эзэмшлийн ... ГСА улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж, хохирогч О.О-т 800.000 төгрөгийн хохирол,

10. Б.Н, Б.Б, Д.Г, Н.Г нар нь бүлэглэн 20... оны ... сарын ...-нөөс ...-нд шилжих шөнө ... аймаг, ... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэр, ...... ... дугаар байрны гаднах зогсоол дээр байсан иргэн Б.Б-н эзэмшлийн ... УАЕ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж, хохирогч Б.Б-т 900.000 төгрөгийн хохирол,

11. Б.Б, Д.Г нар нь бүлэглэн 20... оны ... сарын ...- наас ...-нд шилжих шөнө ..... аймаг, ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр ... дүгээр байрны дунд байрлах зогсоол дээр байсан иргэн М.Г-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн ... СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн шүүртэй янданг хулгайлж, хохирогч М.Г-д 800.000 төгрөгийн хохирол,

12. Б.Б, Д.Г нар нь бүлэглэн 20... оны ... сарын ...- наас ...-нд шилжих шөнө .... аймаг, ....сумын .... дугаар багийн нутаг дэвсгэр .... дүгээр байрны дунд байрлах зогсоол дээр байсан иргэн А.Ж-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн ... СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн шүүртэй янданг хулгайлж, хохирогч А.Ж-т 950.000 төгрөгийн хохирол,

13. Б.Б, Д.Г нар нь бүлэглэн 20... оны ... сарын ....-нд шилжих шөнө ... аймаг, ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр ... дүгээр байрны дунд байрлах зогсоол дээр байсан иргэн Г Б-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн ... СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн шүүртэй янданг хулгайлж, хохирогч Г.Б-д 800.000 төгрөгийн хохирол,

14. Б.Б, Д.Г нар нь бүлэглэн 20... оны ... сарын ...- -аас ...-нд шилжих шөнө ... аймаг, .... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр ... дүгээр байрны дунд байрлах зогсоол дээр байсан иргэн Л.А-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн ... СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн шүүртэй янданг хулгайлж, хохирогч Д.А-д 450.000 төгрөгийн хохирол,

15. Б.Н, Б.Б, Д.Г нар нь бүлэглэн 20... оны ... сарын ...-наас ...-нд шилжих шөнө ... аймаг, ... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэр ... дүгээр байрны урд байрлах зогсоол дээр байсан иргэн С.Б-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн ... УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн шүүртэй янданг хулгайлж, хохирогч С.Б-д 800.000 төгрөгийн хохирол,

16. Д.Г, Б.Н, Б.Б нар нь бүлэглэн 20... оны ... сарын ...-наас ...-нд шилжих шөнө ... аймаг, .... сумын ... дугаар оагийн нутаг дэвсгэрээс иргэн Т.М-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн .... ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданг хулгайлж, хохирогч Т.М-д 1.000.000 төгрөгийн хохирол,

17. Д.Г, Б.Н, Б.Б нар нь бүлэглэн 20... оны ... сарын ...-наас ...-нд шилжих шөнө ... аймаг, ... сумын ... дугаар загийн нутаг дэвсгэрээс иргэн Б.О-н эзэмшлийн Тоёота Приус20 маркийн ... ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданг хулгайлж, хохирогч О-д 1.000.000 төгрөгийн хохирол,

18. Д.Г, Б.Н, Б.Б нар нь бүлэглэн 20... оны ... сарын ...-наас ...-нд шилжих шөнө ... аймаг, ....сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Т.Д-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн ... УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданг хулгайлж, хохирогч Т.Д-д 1.000.000 төгрөгийн хохирол,

19. Д.Г, Б.Н, Б.Б нар нь бүлэглэн 20... оны ... сарын ...-наас ...-нд шилжих шөнө ... аймаг, ... сумын ... дугаар оагийн нутаг дэвсгэрээс иргэн И.З-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн ... ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданг хулгайлж, хохирогч И.З-д 1.000.000 төгрөгийн хохирол,

20. Д.Г, Б.Н, Б.Б нар нь бүлэглэн 20... оны ... сарын ...-наас ...-нд шилжих шөнө ... аймаг, .... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрээс ... аймгийн .... газрын эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн ... ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданг хулгайлж, ... .. Б.Л-д 750.000 төгрөгийн хохирол,

21. Д.Г, Б.Н, Б.Б нар нь бүлэглэн 20... оны ... сарын ...-наас ...-нд шилжих шөнө ... аймаг, ... сумын ... ... дүгээр багийн ... дугаар байрны гадаа зогсоолд байрлуулсан иргэн Н.О-н эзэмшлийн Тоёота Приус маркийн ... УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданг хулгайлж, хохирогч Н.О-т 756.000 төгрөгийн хохирол,

22. Д.Г, Б.Н, Б.Б нар нь бүлэглэн 20... оны ... сарын ...-наас ....-нд шилжих шөнө ... аймаг, ... сумын ...... дүгээр багийн ... дугаар байрны гадаа зогсоолд байрлуулсан иргэн Б.Ц-н эзэмшлийн Тоёота Приус маркийн ... ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданг хулгайлж, хохирогч Б.Ц-д 822.300 төгрөгийн хохирол,

23. Д.Г нь 20... оны ... сарын ...-ны өдөр ... аймаг, ... сумын ... дүгээр баг, ... дугаар байрны гадна түүний эзэмшлийн ... ДАУ улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгсэлд сууж үйлчлүүлсэн П.С-г согтууруулах ундааны зүйл хэрэглэн биеэ хянах чадваргүй болсныг далимдуулан гадуур хувцасны халааснаас нь Самсунг А-72 маркийн гар утас, зүүн гарын дунд хуруунаас нь алтан бүрмэл бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.100.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

1.1 Шүүгдэгч Д.Г, Б.Б, Б.Н нар нь бүлэглэн, Б.Б-н эзэмшлийн Тоёота карина маркийн .. УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 20... оны ... сарын ...-наас ...-нд шилжих шөнө ... аймаг, ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Т.М-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн ... ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн яндан, иргэн Б.О-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн ... ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн яндан, иргэн Т.Д-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн ... УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн яндан, иргэн И.З-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн ... ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн яндан, ... аймгийн ... газрын эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн ... ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 750,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн янданг авсан гэх үйл баримт нь:

Хавтаст хэрэгт авагдсан

20... оны ... сарын ...-нд хэргийн газрын үзлэг хийсэн: ...Тоёота приус 20 маркийн ... ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ... дугаар байрны урд талд ертөнцийн зүгээр хойд зүгт харуулж зогсоосон байдалтай, Тоёота приус 20 маркийн ... ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ... дугаар байрны урд талд ертөнцийн зүгээр хойд зүгт харуулж зогсоосон байдалтай, Тоёота приус 20 маркийн ... ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Тоёота приус 20 маркийн ... УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь ... дүгээр байрны урд талд ертөнцийн зүгээр урд зүгт харуулж зогсоосон байдалтай, Тоёота приус 20 маркийн ... ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ... дугаар байрны баруун талд байх авто зогсоол дээр ертөнцийн зүгээр зүүн зүгт харуулж зогсоосон байдалтай тус тус байх ба тээврийн хэрэгслийн доод талд пүрштэй боолт болон яндан дарж хамгаалах зориулалттай хөндлөн төмөрыг тайлж газар хаясан, нүүрсэн янданг авч явсан байдалтай байв... гэх тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 240-өөс 5-р хх-ийн 02/,

Хохирогч Т.М-н: ... Би ... сумын ...-р баг ...-р байранд амьдардаг. Би өөрийн Тоёота приус 20 маркийн ... ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслээ 20... оны ... сарын ...-нд байрныхаа урд талын зогсоол дээр тавиад унаагүй байж байгаад 20... оны ... сарын ...-ны өглөө ... цагийн үед машинаа асаатал муухай дуу гараад байхаар нь үзтэл нүүрсэн яндан нь алга болчихсон байсан... гэх мэдүүлэг, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ /5-р хх-ийн 4-5/,

Хохирогч Т.О-н: ...20... оны ... сарын ...-ны орой ажлаа тараад ... цагийн үед гэртээ ирсэн. Өөрийн Тоёота приус 20 маркийн ... ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ... сумын ...-р баг ...-р байрны урд талын зогсоолд тавьсан. Маргааш өглөө 9 цагийн үед машинаа асаатал яндан нь алга болчихсон байсан. Уг машин нь миний эзэмшлийн машин байгаа юм. Манай ээж Н.А-н нэр дээр байдаг юм... гэх мэдүүлэг, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ /5-р хх-ийн 7-10/,

Гэрч Н.А-н: ...Би Тоёота приус 20 маркийн ... ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авч ашиглаж байгаад 2016 онд төрсөн хүү Б.О-д бэлэглэсэн юм. Энэ машины албан ёсны эзэмшигч нь миний хүү Б.О-д юм... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 37/,

Хохирогч Т.Д-н: ...20... оны ... сарын ...-ны орой ... цаг өнгөрч байхад .... сумын ...-р баг ... байрны урд зогсоол дээр өөрийн Тоёота приус 20 маркийн ... УБЯ улсын дугаартай машинаа урагш харуулан тавиад гэртээ орсон. Маргааш өглөө нь 9 цагийн үед гарч машинаа асаатал миний машины яндагийн гол хэсэг нүүрсэн янданг хулгайлан авч явсан байсан. Миний машин ... капитал ББСБ-ийн барьцаанд байдаг юм... гэх мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, авто машины зээлийн гэрээ /5-р хх-ийн 12-16/,

Хохирогч И.З-н: ...20... оны ... сарын ...-нд шөнө ... цагийн үед гэртээ ирээд өөрийн Тоёота приус 20 маркийн ... ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслээ байрныхаа ертөнцийн зүгээр баруун талд зүүн тийшээгээ харуулж байрлуулаад гэртээ орж амарсан. Өглөө 11 цагийн үед гэрээсээ гараад машинаа асаатал муухай дуугараад байсан. Доогуур нь шагайж хартал машины янданг боолтоор нь тайлаад аваад явчихсан байсан. Миний машин ... ББСБ-ийн барьцаанд байдаг юм... гэх мэдүүлэг, тээврийн хэрэгслийн лавлагаа, зээлийн гэрээ /5-р хх-ийн 18-23/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-н: Би ... аймгийн .... .... жолоочоор ажилладаг ба албаны Тоёота приус 20 маркийн ... ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооддог юм. 20... оны .... сарын ...-ны орой ... цагийн орчим ... сумын ...-р баг ... дугаар байрны гадна урд талын зогсоол дээр машинаа тавьсан. Маргааш нь буюу 20... оны ... сарын ...-ны өглөө ажилдаа явах гээд машинаа асаатал яндан нь цоорсон юм шиг паржигнасан дуу гарсан. Буугаад хартал янданг доод хэсгээр нь тайлаад аваад явсан байсан... гэх мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 5-р хх-26-30/,

.... аймгийн .... сумын үнэлгээний комиссийн 20... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн: ... ДУА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн шүүртэй яндан 1,000,000 төгрөг, ... ДАУ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн шүүртэй яндан 1,000,000 төгрөг, ... УБЯ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн шүүртэй яндан 1,000,000 төгрөг, .... ДУА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн шүүртэй яндан 1,000,000 төгрөг, ... ДУА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн шүүртэй яндан 750,000 төгрөгийн үнэтэй... гэх шинжээчийн дүгнэлт /5-р хх-ийн 34/ шүүгдэгч нарын хэрэг бүртгэлтэнд гэрчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар,

1.2 Шүүгдэгч Д.Г, Б.Б, Б.Н нар нь бүлэглэн, Б.Б-н эзэмшлийн Тоёота ... маркийн ... УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 20... оны ... сарын ...-наас ...-нд шилжих шөнө ... аймгийн ... сумын ... ... дүгээр багийн ... дугаар байрны гадаа зогсоолд байсан иргэн Н.О-н эзэмшлийн Тоёота Приус маркийн ... УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 756.000 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн яндан, иргэн Б.Ц-н эзэмшлийн Тоёота Приус маркийн ... ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 822,300 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн янданг авсан гэх үйл баримт нь:

Хавтаст хэрэгт авагдсан

Хохирогч Н.О-н: ...Би 20... оны ... дугаар сарын ...-ны орой ... цагийн орчим өөрийн эзэмшлийн ... УБЧ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн машинаа ...сумын ...-р багийн ...-р байрны урд зогсоол дээр байрлуулсан. 20... оны ... сарын ...-нд машинаа асаатал муухай дуугарсан. Гайхаад машин доогуураа хартал нүүрсэн яндан алга болсон байсан... гэх мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /5-р хх-ийн 144-145, 153/,

... ХХК-ийн 20... оны ... дугаар сарын ...-ны өдрийн: Иргэн Н.О-н өмчлөлийн Тоёота приус-20 маркийн авто машины яндангийн үнэ 756,000 төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт  /5-р ХХ-ин 147-152/,

Хохирогч Б.Ц-н: ...20... оны ... сарын ...-ны орой ... цаг 30 минутын орчим өөрийн эзэмшлийн ... ТӨА улсын дугаартай приус 20 маркийн машинаа байрны үүдний зогсоол дээр байрлуулсан. Өнөөдөр машинаа асаахад чанга дуугараад байхаар нь машин доогуураа харсан чинь машины зөөлөн яндан алга болсон байсан... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 161, 226-227/,

... ХХК-ийн 20... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн: Б.Ц-н өмчлөлийн Тоёота приус-20 маркийн авто машины яндангийн үнэ 822,300 төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт /5-р хх-ийн 163-168/, шүүгдэгч нарын хэрэг бүртгэлтэнд гэрчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар,

1.3 Шүүгдэгч Д.Г, Б.Б, Б.Н, Н.Г нар нь бүлэглэн, Б.Б-н эзэмшлийн Тоёота ... маркийн ... УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 20... оны ... сарын ...-нөөс ...-нд шилжих шөнө .... аймгийн ... сумын ...-р баг ... хотхоны ... дугаар байрны гадна зогсоол дээр байсан иргэн Б.Б-н эзэмшлийн ... УББ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 900,000 төгрөгийн үнэ бүхий  нүүрсэн яндан, 80,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг обудтай дугуй, ... сумын ... дүгээр баг ... .. ... дугаар байрны гаднах зогсоол дээр байсан иргэн Б.Б-н эзэмшлийн ... УАЕ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 900,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн яндан, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1-р баг 154 дүгээр байрны гаднах зогсоол дээр байсан иргэн П.Ш-н эзэмшлийн ... УБГ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 850,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн янданг авсан гэх үйл баримт нь:

Хавтаст хэрэгт авагдсан

20... оны ...дугаар сарын ...-нд хэргийн газарт үзлэг хийсэн: ...Хэрэг болсон гэх газар нь .... аймгийн ... сумын ...-р баг ... хотхон ...-р байрны урд талын авто зогсоол байв. Зогсоол дээр ... УББ улсын дугаартай Т/приус-20 маркийн бор шаргал өнгөтэй тээврийн хэрэгсэл байв. Тээврийн хэрэгслийн баруун талын урд дугуй нь шаргал өнгийн обудтай аваарын дугуй хийсэн, машины доод хэсэгт боолт, гайх, жийрэг мэт төмөр зүйлс байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Доод эд ангийг шалгаж үзэхэд яндан байхгүй байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 190-194/,

Хохирогч Б.Б-н: ...20... оны ... сарын ...-нд ... цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн ... УББ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслээ ...-р байрны урд талын зогсоолын буланд шороон дээр машинаа байруулсан. Маргааш өглөө нь 11 цагийн үед төрсөн ах А миний машиныг асаах гээд очиход миний машины жолооч талын урд дугуйг аваад оронд нь хагархай аваарын дугуй тавьчихсан, машины доогуур баахан боолт тараагаад хаясан байна гэж ах надад хэлсэн. Нүүрсэн яндан болон 1 ширхэг обудтай дугуй алдсан... гэх мэдүүлэг, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /2-р хх-ийн 197-200/,

Гэрч Б.А-н: ...Дүүгийн машиныг асаах гээд очтол дугуйг нь солиод хагархай аваарын дугуй тавиад, машинд байсан дугуйг нь аваад явсан байсан. Доогуур нь шагайгаад хартал нүүрсэн яндан нь байхгүй байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 202/,

20... оны ... сарын ...-нд Б.Б-н эзэмшлийн саарал өнгийн ... УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: ...Уг тээврийн хэрэгслийн хойд суудал дээр улаан өнгийн төмөр домкрат, иш, цагаан цайвар өнгийн торцовны иш зэрэг байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Тээшний хэсгийг онгойлгоход шаргал өнгийн хайрцагтай тасдагчны ир, ногоон өнгийн гар дрил байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 6-9/,

20... оны ... сарын ...-ны өдөр гэрч Н.Г-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан: ...Гэрч Н.Г-р яндан хаясан гэх газрыг заалгахад ... сумын ... дугаар багийн нутаг ...аас ... чиглэлийн авто замын 445/228-р км-ийн шонгоос баруун хойд зүгт 654 метр зайд байв. Уг газар очиход үзүүр хэсэгтээ чих хэлбэрийн 2 боолтоор боогддог дундаа нүхтэй яндан хэлбэрийн төмөр байх бөгөөд уг төмөр нь 14,5 см-ийн урттай байв. Уг төмөрөөс ертөнцийн зүгээр хойд зүгт 4,83 метрийн зайд үзүүр хэсгээрээ өргөссөн, нарийн талын үзүүр хэсгээс 10 см зайд цахилгааны утас бүхий мэдрэгтэй 42 см урттай яндангийн төмөр байв. Уг яндангаас зүүн зүгт 85 см зайд нарийн хэсэгтээ 2 чих бүхий боолтны суурьтай тахир хэлбэрийн 90 см урттай дунд хэсэгтээ 48 см-ийн урттай бүдүүн, 2 талдаа боолтны чихтэй дунд хэсэгтээ 15 см-ийн урттай нарийн үзүүр хэсэгтэй, 20 см урттай бүдүүн яндан байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 11-14/,

... аймгийн ... сумын үнэлгээний комиссын: 20.. онд үйлдвэрлэгдсэн 20... онд орж ирсэн приус-20 маркийн тээврийн хэрэгслийн ашиглаж байсан обудтай дугуй 1 ширхэг 80,000 төгрөг, нүүрсэн яндан 900,000 төгрөгийн үнэтэй байна гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 16/,

20... оны ... сарын ....-нд хэргийн газарт үзлэг хийсэн: ...Хэрэг болсон гэх газар нь ... аймгийн ... сумын ...-р баг ...-н 5 давхар байрны авто зогсоол байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 181-184/,

Хохирогч Б.Б-н: Би хувьдаа ... УАЕ улсын дугаартай Приус-20 маркийн машинтай. Манай дүү Б 20.. оны ... сарын ...-нд ... хотоос миний машиныг унаж ирээд ...н 5 давхарын урд зогсоол дээр байрлуулж хоносон. Маргааш өглөө нь над руу залгаад машины янданг тайлаад авчихсан байна гэж хэлсэн. Би очоод үзтэл яндан нь байхгүй байсан. Манай дүү Б .... хот руу яаралтай ажилтай байсан тул буцаад явчихсан болохоор тухайн үед цагдаагийн байгуулллагад гомдол гаргаагүй. Тэгээд Ч-т маргааш нь буюу 20... оны ... сарын ...-нд буцаж ирэхдээ шинэ яндан авч ирээд янзлуулсан. Миний машиныг дүү .... хот руу унаж яваад өнөөдөр ирсэн тул би цагдаагийн байгуулагад гомдол гаргасан юм. 900,000 төгрөг нэхэмжлж байна гэх мэдүүлэг /3-р хх-ийн 187-188/,

Гэрч Б.Б: 20... оны ... сарын ...-нд ... хотоос ах Б-н эзэмшлийн ... УАЕ улсын дугаартай Приус маркийн машиныг унаж ирсэн. Маргааш өглөө нь машинаа асаатал тачигнаад дуугаараад байсан. Буугаад харсан чинь янданг нь тайлаад авчихсан байсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 190-191/,

... аймгийн ... сумын үнэлгээний комиссын: 20... онд үйлдвэрлэгдсэн 20.. онд орж ирсэн приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан 900,000 төгрөгийн үнэтэй байна гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 198/,

Хохирогч П.Ш-н: ...20... оны ... сарын ...-нд орой ... цагийн орчим Б сумын ...-р баг ...-р байрны гадна зогсоол дээр өөрийн ... УБГ улсын дугаартай Т/приус-20 маркийн тээврийн хэрэгслийг байруулсан. 20... оны ... сарын ...-ны өглөө машины асаахдаа миний машин сүрхий дуутай болчихсон байхаар нь яндангаа чулуунд цохиод цоолчихсон юм болов уу гээд нээх юм бодоогүй. Гэтэл 20... оны ... сарын ...-нд сумын хэсгийн төлөөлөгч над руу залгаад “таны машины нүүрсэн яндан алга болсон байна уу шалгаадах” гэхээр нь машин доогуураа шалгаад үзтэл яндан нь тэр чигтээ байхгүй болсон байсан... гэх мэдүүлэг /3-р хх-84-86/,

... аймгийн ... сумын үнэлгээний комиссын: приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан 850,000 төгрөгийн үнэтэй байна гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 98/,

20... оны ... сарын ...-нд гэрч Б.Н-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан: ......сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэр ...-р байрны урд талын зогсоолоос ертөнцийн зүгээр баруун зүг рүү гарч сайжруулсан шороон замаар хойд зүг рүү яваад ...-р байрны хойд талаар баруун гар тийш эргэн зүүн зүг рүү шороон замаар 400 м яваад замаас хойд зүг рүү 70 метр газар явахад тээврийн хэрэгслийн яндан байх бөгөөд уг янданг Б.Н хаясан гэж хэлсэн тул гэрэл зургаар бэхжүүлэв... гэх тэмдэглэл /3-р хх-ийн 100-101/, шүүгдэгч нарын хэрэг бүртгэлтэнд гэрчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар,

1.4 Шүүгдэгч Д.Г, Б.Б, Б.Н нар нь бүлэглэн Б.Б-н эзэмшлийн Тоёота карина маркийн ... УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 20... оны ... сарын ...-наас ...-нд шилжих шөнө ... аймаг, ... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэр ... дүгээр байрны урд байрлах зогсоол дээр байсан иргэн С.Б-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн ... УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 800,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн янданг авсан гэх үйл баримт нь:

Хавтаст хэрэгт авагдсан

20... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн “...... УБЭ улсын дугаартай цэнхэр өнгийн тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл байв. Авто машины доод хэсэгт үзлэг хийхэд яндангийн нүүрс шүүгчтэй хэсгийн боолтыг тайлж авсан байв” гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 118-120/,

Хохирогч С.Б-н: 20... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... УБЭ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслээ ... аймгийн ... сумын ... дүгээр баг ....-р байрны ...-р орцны урд талын бетонон зогсоол дээр тавьсан. 20... оны ... дүгээр сарын ...-ны өглөө машинаа асаахад яндан цоорсон юм шиг дуугарахаар нь машиныхаа доогуур харсан чинь нүүрсэн янданг нь аваад явчихсан байсан гэх мэдүүлэг /4-р хх-ийн 128-129/

... ХК-ний 20... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... УБЭ улсын дугаартай Т/приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн шүүртэй яндан 800,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /4-р хх-122-123/, шүүгдэгч нарын хэрэг бүртгэлтэнд гэрчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар,

1.5 Шүүгдэгч Д.Г, Б.Б нар нь бүлэглэн Б.Б-н эзэмшлийн Тоёота карина маркийн ... УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 20... оны ... сарын ...-наас ...-нд шилжих шөнө ... аймаг, ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр ... дүгээр байрны дунд байрлах зогсоол дээр байсан иргэн М.Г-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн ... СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 800,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн яндан, иргэн А.Ж-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн ... СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 150,000 төгрөгийн үнэ бүхий хайлшин обудтай дугуй, 800,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн яндан, иргэн Г.Б-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн ... СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 800,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн яндан, иргэн Л.А-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн ... СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 450,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн янданг авсан гэх үйл баримт нь:

Хавтаст хэрэгт авагдсан

20... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн: ...... аймгийн ... сумын ..-р баг ..-р байрны гадна ... СЭА улсын дугаартай Т/приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан байхгүй байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд зогсоолын хойд хэсэгт ... СБА улсын дугаартай Т/приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан байхгүй байв. ...-р байрны зогсоолд байрласан ... СЭА улсын дугаартай Т/приус-20 маркийн тээврийн хэрэгсэл, ... СЭА улсын дугаартай Т/приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан тус тус байхгүй байв” гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-239-246/,

Хохирогч М.Г-н: 20... оны .. сарын ...-нд ... цагийн орчим ...-р байрны урд талын зогсоол дээр өөрийн эзэмшлийн ... СЭА улсын дугаартай Т/приус-20 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулсан. Өглөө нь машинаа асаатал хөдөлгүүрийн дуу хэвийн бус дуугараад байхаар нь үзтэл яндан нь байхгүй байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг /4-р хх-ийн 15-16, 36/,

... ХК-ний 20... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн: .... СЭА улсын дугаартай Т/приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн шүүртэй яндан 800,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 6/,

Хохирогч А.Ж-н өгсөн: 20... оны ... дүгээр сарын ....-ны орой .... цаг 00 минутанд ... дугаар байрны урд талын зогсоол дээр приус 20 маркийн ... СБА улсын дугаартай миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг зогсоолд тавьж 20... оны ... дүгээр сарын ...-ны өглөө ажилдаа явах гээд асаахад жолооч талын урд дугуй байхгүй, оронд нь өөр халзан дугуй углаад орхисон байсан. Мөн зөөлөн яндан нь байхгүй байсан гэх мэдүүлэг /4-р хх-ийн 21-22, 37/,

... ХК-ний 20... оны ... дүгээр сарыг ...-ны өдрийн: ... СБА улсын дугаартай Т/приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн шүүртэй яндан 800,000 төгрөг, хайлшин обудтай дугуй 150,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 10/,

Хохирогч Г.Б-н өгсөн: 20... оны ... дүгээр сарын ...-ны орой ... цагийн орчим ...-р байрны урд талын зогсоол дээр өөрийн эзэмшлийн приус 20 маркийн 12-45 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоолд тавьсан. Өглөө ... цаг ... минутын үед ажилдаа явах гээд асаахад хөдөлгүүрийн дуу хэвийн бус байсан. Ингээд машины доогуур ороод харахад зөөлөн яндан байхгүй байсан гэх мэдүүлэг /4-р хх-ийн 33, 38/,

.... ХК-ний 20... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... СЭА улсын дугаартай Т/приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн шүүртэй яндан 800,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 248/,

Хохирогч Д.А-н өгсөн: 20... оны ... дүгээр сарын .....-нд шилжих шөнө 19 дүгээр байрны ...-р орцны урд талын зогсоол дээр .... СЭА улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайд алдсан гэх мэдүүлэг /4-р хх-ийн 40/,

Гэрч Г.Т-н: ...... СЭА улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн миний нэр дээр байдаг. 20... оны ... сарын ...-наас ...-нд шилжих шөнө машинаа ... дүгээр байрны урд талын зогсоол дээр тавьсан. Маргааш өглөө нь ажилдаа явах гээд гарч ирээд машины яндан байхгүй болсныг мэдсэн... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 35/,

.... ХК-ний 20... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн .... СЭА улсын дугаартай Т/приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн шүүртэй яндан 450,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 2/,

Гэрч Г.Х-н өгсөн: 2018 оны 12 дугаар сарын дундуураас 20... оны ... дүгээр сарын 10 хүртэл 20 гаран яндан Н ахаас авч Г гэх ахад зардаг байсан. Надад Н.... ах хэлэхдээ найз нь приус засварт ажилдаг бас хүнээс хямдхан авдаг гэж хэлсэн гэх мэдүүлэг /4-р хх-ийн 57-59/

Шүүгдэгч , Б.Б..... нарын хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, уг мэдүүлгүүдийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 60-67/, тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд зэрэг нотлох баримтуудаар,

1.6 Шүүгдэгч Б, Б.Ннар нь бүлэглэн Б.Б-н эзэмшлийн Тоёота карина маркийн ... УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 20... оны ... сарын ...-наас ...-нд шилжих шөнө .... аймаг, .... сумын .. дугаар баг ....р байрны гаднаас иргэн Б.Э-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн .... УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 700,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн яндан, иргэн Ш.М-н эзэмшлийн Тоёота Приус маркийн .... УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 700,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн яндан, 41 дүгээр байрны гаднаас иргэн С.Т-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн .... УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 700,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн яндан, 48 дугаар байрны гаднаас иргэн Г.Г-н эзэмшлийн .... УНО улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 700,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн яндан, 51 дүгээр байрны гаднаас иргэн С.С Тоёота Приус 20 маркийн ... ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 700,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн янданг авсан гэх үйл баримт нь:

Хавтаст хэрэгт авагдсан

20... оны ... сарын ...-ны өдрийн “Хэрэг гарсан гэх газар нь ... аймгийн .... сумын ....-р баг 48-р байрны зүүн талд байрлах авто зогсоол байв. Уг зогсоолд Т/приус-20 маркийн .... УНВ улсын дугаартай, сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байв. Тээврийн хэрэгслийн доод хэсэгт байрлах зөөлөн яндан буюу катализатор байхгүй байв” гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 122-124/,

Хохирогч Б.Э-н: 20 оны ... сарын ...-ний 00 цаг 20 минутын орчим ажлаасаа машинаа унаж ирээд ... аймгийн .... сумын ...-р баг ...-р байрны зүүн талын зогсоол дээр машинаа тавьсан. Өглөө 8 цаг 20 минутын үед машинаа асаагаад ажилдаа явтал машинаас маш их дуу чимээ гараад байхаар нь машиныхаа доогуур хартал зөөлөн яндан нь байхгүй байсан. Тэгээд анх машинаа байрлуулсан газраа иртэл зөөлөн яндангийн боолтууд газар байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128-131/,

20... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн .... ХХК-ийн: приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан катализаторын зах зээлийн үнэ 700,000 төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 140/,

20... оны ... сарын ...-ны өдрийн “... аймгийн .... сумын ....-р баг 48-р байрны гадна байрлах авто зогсоол дээр ... УБР улсын дугаартай Т/приус-20 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл байв. Тээврийн хэрэгслийн доод хэсэгт 4 ширхэг пүрштэй боолт, 2 ширхэг төмөр боолт байв” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 177-180/,

Хохирогч Ш.М Би 20... оны ... сард ... УБР улсын дугаартай Т/приус-20 маркийн машинаа худалдаж авсан. Хотод ... нэртэй ББСБ-ийн нэр дээр байдаг. 20.. оны .. сарын ...-нд машинаа унаж яваад ... аймгийн ... сумын 2-р баг ...-р байрны зүүн талын зогсоол дээр машинаа тавьсан. Тэрнээс хойш огт асааж хөдөлгөөгүй байсан. 20... оны ... сарын ...-ний өглөө танихгүй эмэгтэй хүн над руу залгаад таны машины чинь янданг хулгайлсан юм шиг байна гэсэн. Би гараад харахад машины доор яндан боосон боолтууд нь байсан ба зөөлөн яндан нь байхгүй байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 183-186/,

20... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ... ХХК-ийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан катализаторын зах зээлийн үнэ 700,000 төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 195/,

20... оны  ... дүгээр сарын ...-ны өдрийн “....аймгийн ... сумын ...-р баг ...-р байрны баруун талд байрлах авто зогсоол байв. Зогсоол дээр ... УНХ улсын дугаартай Т/приус-20 маркийн тээврийн хэрэгслийн байв. Тээврийн хэрэгслийн доод хэсэгт 4 ширхэг пүрштэй боолт, 2 ширхэг төмөр боолт байв. Тээврийн хэрэгслийн доод хэсэгт байрлах зөөлөн яндан байхгүй байв гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 236-238/,

Хохирогч С.Т-ын: 20... оны ... сарын ...-наас ...-нд шилжих шөнө ... аймгийн ...... сумын ...-р баг ...-р байрны гаднах зогсоол дээрээс ... УНХ улсын дугаартай Т/приус-20 маркийн тээврийн хэрэгслийнхээ зөөлөн яндангаа алдсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 241-243/,

20... оны ... дүгээр сарын ....-ний өдрийн ... ХХК-ийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан катализаторын зах зээлийн үнэ 700,000 төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 2/,

20... оны  ... дүгээр сарын ...-ны өдрийн “Хэрэг болсон гэх газар нь ...аймгийн ........ ...-р баг ...-р байрны гадна талд байрлах автомашины ил зогсоол байв. Зогсоол дээр ... УНО улсын дугаартай Т/приус-20 маркийн усан цэнхэр өнгөтэй тээврийн хэрэгслийн байв. Тээврийн хэрэгслийн доод хэсэгт 4 ширхэг пүрштэй боолт, 2 ширхэг төмөр боолт байв” гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 47-50/,

Хохирогч Г.Г-н: 20... оны ... сарын ...-нд ... цагийн үед ... аймгийн .... сумын ...-р баг ...-р байрны ертөнцийн зүгээр баруун талын зогсоол дээр ... УНО улсын дугаартай Т/приус-20 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулсан. 20... оны ... сарын ..-нд машинаа хөдөлгөөгүй. 20.... оны ... сарын ....-ний өглөө ажилдаа явах гэж гараад машиныхаа зөөлөн янданг алдсанаа мэдсэн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 51-55/,

20... оны ... дүгээр сарын ....-ний өдрийн .... ХХК-ийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан катализаторын зах зээлийн үнэ 700,000 төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 64/,

20... оны ... дүгээр сарын ....-ний өдрийн “Хэрэг болсон гэх газар нь ... аймгийн .... сумын ...-р .... ....-р байрны гадна талд байрлах автомашины ил зогсоол байв. Зогсоол дээр .... ХЭҮ улсын дугаартай Т/приус-20 маркийн саарал өнгөтэй тээврийн хэрэгслийн байв. Тээврийн хэрэгслийн доод хэсэгт 2 ширхэг пүрштэй боолт байв” гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 109-113/,

Хохирогч С.С-н: 20.... оны .... сарын ...-нд манай эхнэр Амгалантуяа нь гадуур машинтайгаа явж байгаад 23 цагийн үед ... аймгийн .... сумын ...-р баг ...-р байрны урд машинаа байрлуулсан. 20... оны ... сарын ...-ний өглөө 07 цаг 10 минутын үед би ажилдаа явах гээд машинаа асаатал маш их дуутай байхаар нь буугаад доод хэсгийг нь хартал зөөлөн яндан нь алдагдсан байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 115-116, 119-120/,

Гэрч Б.А-н мэдүүлэг: Би 20... оны ... сарын ...-нд гадуур машинтайгаа явж байгаад 23 цагийн үед ... аймгийн .... сумын ...-р баг ...-р байрны урд машинаа байрлуулсан. 20... оны ... сарын ....-ний өглөө 07 цаг 10 минутын үед манай нөхөр С ажилдаа явах гэж гараад машиныхаа зөөлөн янданг алдагдсан байна гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 118/,

20... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ... ХХК-ийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан катализаторын зах зээлийн үнэ 700,000 төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 129/, шүүгдэгч нарын хэрэг бүртгэлтэнд гэрчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар,

1.7 Шүүгдэгч Д.Г, Б.Н, Н.Г нар нь бүлэглэн Б.Б эзэмшлийн Тоёота ... маркийн ...-... УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 20... оны .. сарын ..-нөөс ...-нд шилжих шөнө ... аймийн ... сумын ... ... дугаар багийн ... дүгээр байрны гадна зогсоол дээрээс иргэн Д.М-н эзэмшлийн Тоёота Приус маркийн ... УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 822,300 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн янданг авсан гэх үйл баримт нь:

Хавтаст хэрэгт авагдсан

20... оны ...сарын ...-ны өдрийн “Хэрэг учрал болсон гэх газар нь ... аймгийн ... сумын ... ... дугаар баг ...-р байрны баруун талын авто зогсоол дээр Т/приус-20 маркийн ... УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байх ба тээврийн хэрэгслийн доогуур орж харахад зөөлөн яндан байхгүй байв гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-4/,

Хохирогч Д.М-н: 20... оны ... сарын ...-нд 19 цаг 40 минутын орчим ... аймгийн ... сумын ... ... дугаар баг ...-р байрны гадна зогсоол дээр өөрийнхөө ... УАА улсын дугаартай Т/приус-20 маркийн тээврийн хэрэгслээ тавьчихаад гэртээ орсон. Маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байхад гараад машинаа халаах гээд асаасан чинь паржигнаж дуугараад байсан. Машиныхаа доогуур харсан чинь яндан нь байхгүй байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 8/,

Гэрч Г.Х-н: Н нь манай эхнэрийн төрсөн ах, миний хадам ах байгаа юм. 20... оны 11 сард Н, Г хоёр яндан авдаг хүн байна уу? гээд надаас асуугаад ирэхэд Хариар маркийн машинтай ах яндан авдаг гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш 3 хоногийн дараа Н Г 2 манай ажил дээр ирээд 3 янданг найзаасаа авсан гээд авчирч өгсөн. Би тэр яндангуудыг Г гээд ахад нэгийг нь 450,000 төгрөгөөр бодоод 1,350,000 төгрөгөөр өгсөн. Н, Г нарт нэг янданг нь 350,000 төгрөгөөр зарсан гээд 1,050,000 шилжүүлсэн. Н надад приус засварын газар ажилладаг найз байгаа. Тэр цаанаасаа хямдхан яндан аваад явуулж байгаа гэж хэлсэн. Би 20 гаран удаа .... дайвараар явуулсан яндангуудыг тосч аваад Г... гэдэг залууд нэгийг нь 450,000 төгрөгөөр зараад 350,000 төгрөгийг нь Н ахын данс руу хийдэг байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-16/,

20... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... ХХК-ийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийн яндангийн зах зээлийн үнэ 822,300 төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-25/, шүүгдэгч нарын хэрэг бүртгэлтэнд гэрчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар,

1.8 Шүүгдэгч Д.Г, Б.Б, Б.Н, Н.Г нар нь бүлэглэн, Б.Б-н эзэмшлийн Тоёота ... маркийн ... УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 20... оны ... сарын ...-нээс 12-нд шилжих шөнө ... аймаг, ... сумын .. дүгээр баг, ... дүгээр байрны гаднах зогсоол дээр байсан иргэн О.О-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн ... ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 800,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн янданг авсан гэх үйл баримт нь:

Хавтаст хэрэгт авагдсан

20.. оны ... сарын ...-нд хэргийн газрын үзлэг хийсэн: ...Хэрэг болсон гэх газар нь ... аймгийн ...сумын ...-р баг .....дб байрны зүүн талд байрлах авто зогсоол байв. Зогсоол дээр ... ГСА улсын дугаартай Т/приус-20 маркийн цайвар ногоон өнгөтэй тээврийн хэрэгслийн байв. Тээврийн хэрэгслийн яндан алдагдсан гэснийг гэрэл зургаар бэхжүүлж авав... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 130-131/,

Хохирогч О.О-н: ...20... оны ... сарын ...-нд ... цагийн орчим гэрийнхээ гадна зогсоол дээр дээр өөрийн .... ГСА улсын дугаартай Т/приус-20 маркийн тээврийн хэрэгслийг байруулсан. 20... оны .... сарын ... цагийн орчим машины асаахдаа зөөлөн яндангаа алдсанаа мэдсэн. Алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авч буцааж янзлуулсан болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 134-135/,

Гэрч О.У-н: ...20... оны ... сарын ...-нээс ...-нд шилжих .... аймгийн .... сумын 1-р баг ...-р байранд гэртээ унтаж байгаад шөнө 01 цаг 30 орчим нойр хүрэхгүй сэрчихсэн юм. Тэгээд 03 цаг 30 минутын үед ...-р байр луу харсан цонхоо онгойлгох үед ...-р байрны доогуур урт хамартай саарал машин явж байсан. Халуудаад байхаар нь нөгөө өрөөний цонхыг онгойлгох үед нөгөө машин хүүхдийн тоглоомын баруун урд үзүүрт байгаа Портер машины хажууд зогсоод нэг хар хувцастай хүн бууж хажууханд нь байсан Приус машины доогуур тонгойгоод байгаа харагдсан. Тэгээд удалгүй машиндаа суугаад хөдөлж ...-р байрны ...-р орцны урдах зогсоол дээр ирээд зогссон. Би хулгай хийж байгаа хүмүүс байна гэж ойлгоод хөрш айлынхаа хүмүүст хэлж цагдаа руу хэлүүлсэн... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 87/,

Гэрч Г.Э-н: ...20.... оны .... сарын ....-нээс ...-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал хаалга нүдээд байхаар нь хаалгаа тайлж өгтөл хажуу айлын У эгч байсан ба гадаа саарал машинтай хүмүүс хулгай хийгээд байх шиг байна гэж хэлсэн. Цонхоор хартал багаж нь нээлттэй саарал өнгийн машин байсан. Хажууд нь бараан хувцастай 2 хүн зогсож байснаа машиндаа суугаад хөдлөөд явчихсан. Би сумын цагдаа Золбоо руу залгаж хэлсэн... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 88/,

20... оны .... сарын ....-нд гэрч Б.Б-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан: ...Шороон замаар хойд зүгт явсаар .... аймгийн .... сумын ....-р багийн нутаг Хорих 425-р ангийн баруун талд 300 орчим метр зайд овоолсон шорооны хойд талд ирэв. Уг газарт ирэхэд тээврийн хэрэгслийн яндан мэт урт төмөр газар харагдаж байх бөгөөд гэрч дээрх эд зүйлийг миний мэдүүлэгт дурдагдсан цайвар ногоон өнгийн Приус-20 машины яндан мөн. Бид нар энд ирээд хаячихсан юм гэж хэлснийг тэмдэглэлд тусгав. Уг эд зүйлийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгөхөөр тогтов... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 142-143/,

20.... оны .... сарын ....-ний өдрийн ...Б.Б-н мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад хураан авсан тээврийн хэрэгслийн янданг хохирогч О.О-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р хх-ийн 144/,

.... аймгийн .... сумын үнэлгээний комиссын: приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан 800,000 төгрөгийн үнэтэй байна гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 146/, шүүгдэгч нарын хэрэг бүртгэлтэнд гэрчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар,

1.9 Шүүгдэгч Д.Г нь 20... оны .... сарын ....-ны өдөр .... аймаг, ... сумын .... дүгээр баг, .... дугаар байрны гадна түүний эзэмшлийн .... ДАУ улсын дугаартай Соната 7 маркийн тээврийн хэрэгсэлд сууж үйлчлүүлсэн П.С-н халааснаас нь 600.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-72 маркийн гар утас, зүүн гарын дунд хуруунаас нь 500,000 төгрөгийн үнэ бүхий алтан бүрмэл бөгж зэрэг эд зүйлсийг нь авсан гэх үйл баримт нь:

Хохирогч П.С-н: 20... оны .... дүгээр сарын ....-ны өдрийн орой 22 цагийн үед таксинд сууж Древэн хүргүүлэхээр явсан. Очих айлынхаа хаягийг мэдэхгүй байсан учир найзыгаа таксины жолоочтой утсаар яриулсан. Тэгтэл таксины жолооч 2-уулаа хамт архи уух уу гэж хэлэхээр нь би тэгье гэсэн. Древэнд байдаг стадионы хажууд зогсоод таксины жолооч бид 2 миний авч явсан архийг уусан. Гэнэт сэрсэн чинь Төмөр замын 7 дугаар байранд байх манай гэрийн орцны үүдэнд ирчихсэн байсан. Таксинаас буугаад утсаа хайхад байхгүй байсан. Таксиний араас дуудахад нөгөө такси шууд хөдлөөд явчихсан. Тэгээд би өөрийнхөө зүүн гарын дунд хуруунд байсан бөгжөө харсан чинь миний бөгж алга болчихсон байсан. Надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /7-р хх-ийн 135-137/,

Гэрч Д.О-н: 20.... оны .... дүгээр сарын ....-ны өдөр .... аймгийн .... суманд байдаг .... ХХК-наас бууж ирэхэд манай нөхөр Д.Г таксинд явж байхад согтуу хүн гар утсаа үлдээсэн байна. Миний хань уг гар утсыг барих уу гэж асуухаар нь тэгье гээд гар утсыг байрьж байсан юм гэх мэдүүлэг /7-р хх-ийн 139/

Гэрч Г.Г-н: 25 орчим насны залуу ирээд энэ алтан бөгж мөн үү? алт мөн бол зарах гэсэн юм гэж асуухаар нь би шалгаж үзтэл гадуур нь нимгэн алтаар бүрчихсэн байсан. Алтыг нь хуулж аваад жинлэхэд 2 гр алт болсон. Би тэр алтыг нь 100,000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг /7-р хх-ийн 143/,

20... оны ... сарын ...-нд Д.Г-с Самсунг А-72 маркийн гар утас хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /7-р хх-ийн 130-131/,

20... оны .... сарын ....-нд Д.Г-с хураан авсан Самсунг А-72 маркийн гар утсыг хохирогч П.С-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /7-р хх-ийн 132/,

20... оны .... дугаар сарын ....-ны өдрийн ... ХК-ний Самсунг А/72 маркийн 128 GB багтаамжтай гар утас 600,000 төгрөг, эмэгтэй хүний алтан бүрмэл бөгж 500,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /7-р хх-ийн 147/, шүүгдэгч Д.Г-н хэрэг бүртгэлтэнд гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Н, Н.Г, Д.Г, Б.Б нар нь бүлэглэн 20.. оны ... дугаар сарын ...-ны өдрөөс 20... оны .... дүгээр сарын ....-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 23 хохирогчийн тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан, болон бусад эд зүйлсийг хулгайлан авч бусдад 19,080,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйлдсэн болох нь  хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Шүүгдэгч Б.Н, Н.Г, Д.Г, Б.Б нарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна гэв.

Шүүгдэгч Д.Г, Б.Б, Б.Н, Н.Г болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт энэ хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тус тус хуульчилсан байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтууд болох шүүгдэгч Д.Г, Б.Б, Б.Н, Н. нарын 20... оны .... дугаар сарын ...-наас 20... оны ... сарын ....-нийг хүртэл хугацаанд тээврийн хэрэгсэл ашиглан .... аймгийн ...., ... аймгийн ..., .... аймгийн ...., ...., .... аймгийн ..., ... аймгийн .... зэрэг сумдын нутаг дэвсгэрээс нэр бүхий 21 иргэн, 1 байгуулллагын эзэмшлийн тээврийн хэрэгслийн эд ангиудыг авсан үйлдлүүд нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахайн сэдэлтээр, эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, өөрсдийн үйлдлийг хялбарчлах, түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл ашигласан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Харин шүүгдэгч Д.Г-н 20... оны .... сарын ....-ны өдөр .... аймаг, ... сумын нутагт түүний жолоодож явсан .... ДАУ улсын дугаартай Соната 7 маркийн тээврийн хэрэгсэлд сууж үйлчлүүлсэн П.С-н халааснаас 1,100,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг нь авсан үйлдэл нь амар хялбар аргаа мөнгө олох зорилготой, шунахайн сэдэлтээр, хохирогч согтууруулах ундаа хэрэглэн биеэ хянах чадваргүй болсныг нь далимдуулан нууцаар, хууль бусаар эд хөрөнгийг нь авч бага хэмжээнээс дээш хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Д.Г-н үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж, 2.4 дэх хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тус тус агуулж байгаа боловч прокурор шүүгдэгч Д.Г-н үйлдлийг аль хүндээр нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд Төв аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч   Д.Г, Б.Б, Б.Н, Н.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

2.1 Шүүгдэгч Д.Г, Б.Б, Б.Н нарын гэм буруутай үйлдлийн улмаас Т.М-д 1,000,000 төгрөгийн, Б.От-д 1,000,000 төгрөгийн, Т.Д-д 1,000,000 төгрөгийн, И.З-д 1,000,000 төгрөгийн, ..... газарт 750,000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч Д.Г, Б.Б, Б.Н нар нь хохирлыг ижил тэнцүү хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэй байна.

Шүүгдэгч Б.Н нь Т.М-д 334,000 төгрөг, Б.О-д 334,000 төгрөг, Т.Д-д 334,000 төгрөг, И.З-д 334,000 төгрөг, ..... газарт 250,000 төгрөг тус тус төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Г-с 1,582,000 төгрөг гаргуулж Т.М-д 333,000 төгрөг, Б.О-д 333,000 төгрөг, Т.Д-д 333,000 төгрөг, И.З-д 333,000 төгрөг, .............. газарт 250,000 төгрөг, шүүгдэгч Б.Б-с 1,582,000 төгрөг гаргуулж Т.М-д 333,000 төгрөг, Б.О-д 333,000 төгрөг, Т.Д-д 333,000 төгрөг, И.З-д 333,000 төгрөг, ...... газарт 250,000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

 

2.2 Шүүгдэгч Д.Г, Б.Б, Б.Н нарын гэм буруутай үйлдлийн улмаас Н.О-т 756.000 төгрөгийн, Б.Ц-д 822,300 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч Д.Г, Б.Б, Б.Н нар нь хохирлыг ижил тэнцүү хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэй байна.

Шүүгдэгч Д.Г нь Б.Ц-д 150,000 төгрөг, шүүгдэгч Б.Н нь Б.Ц-д 450,000 төгрөг тус тус төлсөн болох нь хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5-р хх-ийн 234/-ээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Г-с 288,150 төгрөг гаргуулж Б.Ц-д 36,150 төгрөг, Н.О-т 252,000 төгрөг, шүүгдэгч Б.Б-с 438,150 төгрөг гаргуулж Б.Ц-д 186,150 төгрөг, Н.О-т 252,000 төгрөг, Б.Н-с 252,000 төгрөг Г.О-т тус тус олгох зүйтэй.

 

2.3 Шүүгдэгч Д.Г, Б.Б, Б.Н, Н.Г нарын гэм буруутай үйлдлийн улмаас Б.Б-д 980,000 төгрөгийн, Б.Б-т 900,000 төгрөгийн, П.Ш-д 850,000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч Д.Г, Б.Б, Б.Н, Н.Г нар нь хохирлыг ижил тэнцүү хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэй байна.

Шүүгдэгч Б.Н нь Б.Б-д 245,000 төгрөг, Б.Б-т 225,000 төгрөг, П.Ш-д 212,500 төгрөг, шүүгдэгч Н.Г нь Б.Б-д 245,000 төгрөг, Б.Б-т 225,000 төгрөг, П.Ш-д 212,500 төгрөг тус тус төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Г-с 682,500 төгрөг гаргуулж Б.Б-д 245,000 төгрөг, Б.Б-т 225,000 төгрөг, П.Ш-д 212,500 төгрөг, шүүгдэгч Б.Б-с 682,500 төгрөг гагуулж Б.Б-д 245,000 төгрөг, Б.Б-т 225,000 төгрөг, П.Ш-д 212,500 төгрөг тус тус болгох нь зүйтэй.

 

2.4 Шүүгдэгч Д.Г, Б.Б, Б.Н нарын гэм буруутай үйлдлийн улмаас иргэн С.Б-д 800,000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч Д.Г, Б.Б, Б.Н нар нь хохирлыг ижил тэнцүү хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэй тул шүүгдэгч Д.Г, Б.Б, Б.Н нараас тус бүр 266,667 төгрөг гаргуулан хохирогч С.Б-д олгох нь зүйтэй.

 

2.5 Шүүгдэгч Д.Г, Б.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас М.Г-д 800,000 төгрөгийн, А.Ж-д 950,000 төгрөгийн, Г.Б-д 800,000 төгрөгийн, Л.А-д 450,000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч Д.Г, Б.Б нар нь хохирлыг ижил тэнцүү хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэй тул  Д.Г-с 1,500,000 төгрөг гаргуулж  М.Г-д 400,000 төгрөг, А.Ж-д 475,000 төгрөг, Г.Б-д 400,000 төгрөг, Л.А-д 225,000 төгрөг, Б.Б-с 1,500,000 төгрөг гаргуулж  М.Г-д 400,000 төгрөг, А.Ж-д 475,000 төгрөг, Г.Б-д 400,000 төгрөг, Л.А-д 225,000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

 

2.6 Шүүгдэгч Д.Г, Б.Б, Б.Н нарын гэм буруутай үйлдлийн улмаас Б.Э-д 700,000 төгрөгийн, Ш.М-д 700,000 төгрөгийн, С.Т-т 700,000 төгрөгийн, Г.Г-д 700,000 төгрөгийн, С.С-д 700,000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч Д.Г, Б.Б, Б.Н нар нь хохирлыг ижил тэнцүү хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэй байна.

Шүүгдэгч Б.Н нь Б.Э-д 234,000 төгрөг, Ш.М-д 234,000 төгрөг, С.С-д 234,000 төгрөг тус тус төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.

Мөн хохирогч С.Т нь хохирол 700,000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь “хохирол 700,000 төгрөг авсан” гэх утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдож байна.

Иймд Д.Г-с 932,334 төгрөг гаргуулан Б.Э-д 233,000 төгрөг, Ш.М-д 233,000 төгрөг, Г.Г-д 233,334 төгрөг, С.С-д 233,000 төгрөг, Б.Б-с 932,334 төгрөг гаргуулан Б.Э-д 233,000 төгрөг, Ш.М-д 233,000 төгрөг, Г.Г-д 233,334 төгрөг, С.С-д 233,000 төгрөг, Б.Н-с 233,334 төгрөг гаргуулан Г.Г-д 233,334 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

 

2.7 Шүүгдэгч Д.Г, Б.Н, Н.Г нарын гэм буруутай үйлдлийн улмаас Д.М-д 822,300 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Д.Г, Б.Н, Н.Г нар нь хохирлыг ижил тэнцүү хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэй байна.

Шүүгдэгч Б.Н нь Д.М-д 274,100 төгрөг, шүүгдэгч Н.Г нь Д.М-д 274,100 төгрөг тус тус төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Д.Г-с 274,100 төгрөг гаргуулан хохирогч Д.М-д олгох нь зүйтэй.

 

2.8 Шүүгдэгч Д.Г, Б.Б, Б.Н, Н.Г нарын гэм буруутай үйлдлийн улмаас О.О-д 800,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч О.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч О.О-н “Алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авч буцааж янзлуулсан болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 134-135/, 20... оны ... сарын ....-ний өдрийн “Б.Б-н мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад хураан авсан тээврийн хэрэгслийн янданг хохирогч О.О-д хүлээлгэн өгсөн” тэмдэглэл /3-р хх-ийн 144/ зэргээр тогтоогдож байна.

Гэвч шүүгдэгч Б.Н, Н.Г нар нь хохирогч О.О-д тус бүр 200,000 төгрөг, нийт 400,000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байгаа ба шүүгдэгч нар нь хохирогч О.О-д төлсөн мөнгөө буцаан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

2.9 Шүүгдэгч Д.Г-н гэм буруутай үйлдлийн улмаас П.С-д 1,100,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч П.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч П.С-н “надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 135-137/, 2022 оны 02 сарын 28-нд Д.Г-с хураан авсан Самсунг А-72 маркийн гар утсыг хохирогч П.С-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /7-р хх-ийн 132/ зэргээр тогтоогдож байна.

Дээрхи нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Г-с 5,525,751 төгрөг гаргуулж хохирогч Т.М-д 333,000 төгрөг, Б.От-д 333,000 төгрөг, Т.Д-д 333,000 төгрөг, И.З-д 333,000 төгрөг, ..... газарт 250,000 төгрөг, Б.Ц-д 36,150 төгрөг, Н.О-т 252,000 төгрөг, Б.Б-д 245,000 төгрөг, Б.Ба-т 225,000 төгрөг, П.Ш-д 212,500 төгрөг, С.Б-д 266,667 төгрөг, М.Г-д 400,000 төгрөг, А.Ж-д 475,000 төгрөг, Г.Б-д 400,000 төгрөг, Л.А-д 225,000 төгрөг, Б.Э-д 233,000 төгрөг, Ш.М-д 233,000 төгрөг, Г.Г-д 233,334 төгрөг, С.С-д 233,000 төгрөг, Д.М-д 274,100 төгрөг тус тус олгох,

Шүүгдэгч Б.Б-с 5,401651 төгрөг гаргуулж хохирогч Т.М-д 333,000 төгрөг, Б.О-д 333,000 төгрөг, Т.Д-д 333,000 төгрөг, И.З-д 333,000 төгрөг, ... газарт 250,000 төгрөг, Б.Ц-д 186,150 төгрөг, Н.О-т 252,000 төгрөг, Б.Б-д 245,000 төгрөг, Б.Б-т 225,000 төгрөг, П.Ш-д 212,500 төгрөг С.Б-д 266,667 төгрөг, М.Г-д 400,000 төгрөг, А.Ж-д 475,000 төгрөг, Г.Б-д 400,000 төгрөг, Л.А-д 225,000 төгрөг, Б.Э-д 233,000 төгрөг, Ш.М-д 233,000 төгрөг, Г.Г-д 233,334 төгрөг, С.С-д 233,000 төгрөг тус тус олгох,  

Шүүгдэгч Б.Н-с 752,001 төгрөг гаргуулж хохирогч Г.О-т 252,000 төгрөг, Г.Г-д 233,334 төгрөг, С.Б-д 266,667 төгрөг олгох тус тус олгож, шүүгдэгч Н.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч С.Т О.О, П.С нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.Н, Н.Г нар нь О.Од төлсөн мөнгөө буцаан нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Б.Н, Н.Г, Д.Г, Б.Б нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 61-63, 4-р хх-ийн 218/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Д.Г нарт тус бүр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Н-д 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Г-д 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгч Н.Г, Б.Н, Б.Б нарын өмгөөлөгч Т.От: Шүүгдэгч Н.Г-н гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хулуийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, Шүүгдэгч Н.Н, Б.Б нарт 5 жилийн хугацаагаар хорих ялаас бага ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч Д.А: Шүүгдэгч Д.Г-т 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэв.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлнө гэж мэдүүлж байгаа боловч амар хялбар аргаар мөнгө олох зорилготой шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн, шүүгдэгч Д.Г нь ганцаараа болон бусадтай бүлэглэж 9 удаагийн үйлдлээр 23 иргэний өмчлөх эрхэд халдсан, шүүгдэгч Б.Б нь бусадтай бүлэглэж 7 удаагийн үйлдлээр 21 иргэний өмчлөх эрхэд халдсан, шүүгдэгч Б.Н нь бусадтай бүлэглэж 7 удаагийн үйлдлээр 18 иргэний өмчлөх эрхэд халдсан, шүүгдэгч Н.Г нь 3 удаагийн үйлдлээр 5 иргэний өмчлөх эрхэд халдсан гэх нөхцөл байдал, тэдний гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Н, Б.Б нарт тус бүр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Г-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ Б.Б-н эзэмшлийн Тоёота ... маркийн .... УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд тогтоогдсон ба Б.Б нь уг тээврийн хэрэгслийг 20.. оны ... сарын ....-нд бусдад худалдсан болох нь гэрч Д.Г-н мэдүүлгээр /7-р хх-ийн 101/ тогтоогдож байна.

Иймд тухайн тээврийн хэрэгслийн шинжээчийн дүгнэлт /6-р хх-ийн 40-41/-ээр тогтоогдсон үнэ болох 1,095,500 төгрөгийг шүүгдэгч Д.Г, Б.Б, Б.Н, Н.Г нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Д.Г-т оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Н.Н, Б.Б нарт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Н.Г-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн солих нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа газар болох Дархан-Уул аймаг, Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар, шүүгдэгч Б.Б, Б.Н, Н.Г нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тус тус тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоногггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Н-н Г, Б овогт Б-н Н, Т овогт Д-н Г, Т овогт Б-н Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-г 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Н, Б.Б нарыг тус бүр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Г-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Н.Н, Б.Б, Н.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Б.Б, Н.Н, Н.Г нараас тус бүр 273,875 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Г-с 5,525,751 төгрөг гаргуулж хохирогч Т.М-д 333,000 төгрөг, Б.О-д 333,000 төгрөг, Т.Д-д 333,000 төгрөг, И.З-д 333,000 төгрөг, ..... газарт 250,000 төгрөг, Б.Ц-д 36,150 төгрөг, Н.О-т 252,000 төгрөг, Б.Б-д 245,000 төгрөг, Б.Б-т 225,000 төгрөг, П.Ш-д 212,500 төгрөг, С.Б-д 266,667 төгрөг, М.Г-д 400,000 төгрөг, А.Ж-д 475,000 төгрөг, Г.Б-д 400,000 төгрөг, Л.А-д 225,000 төгрөг, Б.Э-д 233,000 төгрөг, Ш.М-д 233,000 төгрөг, Г.Г-д 233,334 төгрөг, С.С-д 233,000 төгрөг, Д.М-д 274,100 төгрөг, 

Шүүгдэгч Б.Б-с 5,401651 төгрөг гаргуулж хохирогч Т.М-д 333,000 төгрөг, Б.От-д 333,000 төгрөг, Т.Д-д 333,000 төгрөг, И.З-д 333,000 төгрөг, ..... 250,000 төгрөг, Б.Ц-д 186,150 төгрөг, Н.О-т 252,000 төгрөг, Б.Б-д 245,000 төгрөг, Б.Б-т 225,000 төгрөг, П.Ш-д 212,500 төгрөг С.Б-д 266,667 төгрөг, М.Г-д 400,000 төгрөг, А.Ж-д 475,000 төгрөг, Г.Б-д 400,000 төгрөг, Л.А-д 225,000 төгрөг, Б.Э-д 233,000 төгрөг, Ш.М-д 233,000 төгрөг, Г.Г-д 233,334 төгрөг, С.С-д 233,000 төгрөг,

Шүүгдэгч Б.Н-с 752,001 төгрөг гаргуулж хохирогч Г.От-т 252,000 төгрөг, Г.Г-д 233,334 төгрөг, С.Б-д 266,667 төгрөг олгох тус тус олгож, шүүгдэгч Н.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Хохирогч С.Т О.О, П.С нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.Н, Н.Г нар нь О.О-д төлсөн мөнгөө буцаан нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Д.Г-т оногдуулсан хорих ялыг 04 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Н.Н-д оногдуулсан хорих ялыг 03 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Б-т оногдуулсан хорих ялыг 03 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Н.Г-д оногдуулсан хорих ялыг 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа газар болох .... аймаг, .... сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар, шүүгдэгч Б.Б, Б.Н, Н.Г нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тус тус тогтоосугай.

10. Шүүгдэгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд тус тус заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай. 

11. Шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г, Б.Б, Н.Н, Н.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

14. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ИХТАМИР