| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2018/01239/И |
| Дугаар | 135/ШШ2019/00086 |
| Огноо | 2019-01-17 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 135/ШШ2019/00086
| 2019 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 135/ШШ2019/00086 | Дархан-Уул аймаг |
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс: 135/2019/01308/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот, регистрийн дугаар ******* , ******* -ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум,******* тоотод оршин суух, регистрийн дугаар ******* , *******
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух регистрийн дугаар ******* ,******* нартолбогдох
14,078,365 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* -ын гүйцэтгэх захирал ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ББСБ нь иргэн ******* болон түүний нөхөр болох хамтран зээлдэгч ******* нартай 1002-16/20 тоот зээлийн гэрээ хийж нотариатаар гэрчлүүлэн 30 хоногийн 3,5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр газар тариаланд уринш буюу техник засвар үйлчилгээний зориулалттай 15,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ хугацаанд зээлийн хүү болон зээлийг төлж байсан бөгөөд гэрээний сүүлийн хугацаа дуусахад нөхцөл байдлыг харгалзан 3 сараар сунгах хүсэлт тавьсан учраас гэрээг дахин 3 сараар сунгаж, 2018 оны 6 дугаар сарын 06-д төлж, дуусгавар болохоор гэрээний сунгалт хийсэн. 2018 оны 8 дугаар сараас эхлэн утсаар ярихад дуудлага хүлээж авахгүй, утсаа таслах болон зээл төлөх боломжтой үедээ төлөхөөс зайлсхийх болсон. ******* зээлдэгч голлож зээлийг зарцуулж, мөн зээл төлөхөөс зугтаж байгаа учир хариуцагч ******* болон ******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 10,561,150 төгрөг, хүү 3,078,575 төгрөг, алданги 438,640 төгрөг, нийт 14,078,365 төгрөгийг манай ******* тоот дансанд шилжүүлж өгөх талаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ : ...******* зээлүүлсэн 15,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 10,561,150 төгрөг түүний хүү 3,078,575 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 438,640 төгрөг гаргуулахтай холбоотойгоор ******* , ******* нарын зээл төлөх нөхцөл нь 2019 оны 3 дугаар сарын 20 хүртэл бүрэн барагдуулж дуусгах. Нийт 14,078,360 төгрөг. Манай ББСБ нь ******* болон түүний нөхөр ******* нартай №1002-16/20 тоот зээлийн гэрээ хийж, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл өгсний дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор хариуцагч ******* , ******* нар нь дурдсан 2019 оны 3 дугаар сарын 20-ны хүртэлх хугацаанд зээлийн өрийг барагдуулахгүй бол хуулийн дагуу зохих арга хэмжээнүүд авагдах талаар харилцан тохиолцов гэсэн эвлэрлийн гэрээ байгуулан ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* , ******* нарт холбогдуулан 14,078,365 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Талууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж ирсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* -ын нэхэмжлэлтэй хариуцагч ******* , ******* нарт холбогдох 14,078,365 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт ..******* зээлүүлсэн 15,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 10,561,150 төгрөг түүний хүү 3,078,575 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 438,640 төгрөг гаргуулахтай холбоотойгоор ******* , ******* нарын зээл төлөх нөхцөл нь 2019 оны 3 дугаар сарын 20 хүртэл бүрэн барагдуулж дуусгах. Нийт 14,078,360 төгрөг. Манай ББСБ нь ******* э болон түүний нөхөр ******* нартай №1002-16/20 тоот зээлийн гэрээ хийж, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл өгсний дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор хариуцагч ******* , ******* нар нь дурдсан 2019 оны 3 дугаар сарын 20-ны хүртэлх хугацаанд зээлийн өрийг барагдуулахгүй бол хуулийн дагуу зохих арга хэмжээнүүд авагдах талаар харилцан тохиолцов гэж эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, эвлэрсэн дүн 14,078,365 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 114,170 төгрөгийг Төрийн сангийн данснаас, тал хувь болох 114,170 төгрөгийг хариуцагч ******* , ******* нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА