Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/01239/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ....-р баг, ....-р хороолол, ....-р байр, .... тоотод оршин суух, Б- Д- овогт В.Б-,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ...-р баг, ...-р хороолол, ....-р байр, .... тоотод оршин суух, Б овогт Т.М нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В.Б, хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, нарийн бичгийн дарга Н.Зориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гомдол гаргагч В.Б, Т.М нар шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Дархан Уул аймаг Дархан сум .... дугаар баг, ... дугаар байрны .... тоот ... өрөө байранд харилцан тохирсон үнэлгээнд хүрээгүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас “КЗ” ХХК-аар үнэлгээ гаргуулсан, үнэлгээг гаргахдаа хэдэн зураг дараад явсан байдаг. Уг байрны дотоод засвар үйлчилгээ болон орчны тохижилт, зах зээлийн үнэтэй уялдуулан бодитой үнэлгээ гаргаагүй үнэлгээг хүчингүйд тооцуулж, зах зээлийн бодит үнэ ханшаар дахин үнэлүүлэх хүсэлтэй байгаа гэв.

 

            Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2014 оноос хойш 5 жил болсон байдаг. Энэ шийдвэрийг гүйцэтгэх явцад нэг барьцааг 2 газар барьцаалсан “К” банктай холбоотой асуудал өнөөдрийг хүртэл манайх дээр маргаантай  явагдаж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах явцад 2016 оны 8 дугаар 20-ны өдөр “К” банк хүсэлтээ давхар гаргасан. Энэ 3 өрөө орон сууцыг анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж өгнө үү гээд улмаар “К” банк болон “Н” косметиктэй холбоотой байрны маргаан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Улсын дээд шүүх хүртэл маргалдаад энэ тогтоолоо барьцааны гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгоод “К” банкны нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, “Н” косметик манай байгууллагад удаа дараа өргөдөл гомдол гаргаж дахиж үнэлгээ хийлгэх хүсэлтийн дагуу Ү-...... улсын бүртгэлтэй дугаарт бүртгэгдсэн Дархан сум ... дугаар баг .... дүгээр хорооллын .... дугаар байрны .... тоот ... өрөө орон сууцыг төлбөр авагч, төлбөр төлөгч нар үнийн санал авахад талууд тохиролцоогүй тул  2018 оны 09 дүгээр сард шинжээч томилон 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг төлбөр авагч, төлбөр төлөгч нар биечлэн танилцуулсан тайлбарыг шийдвэр гүйцэтгэхийн тэмдгээр баталгаажуулж авахад гомдол гаргаагүй байдаг. Харин дуудлага худалдааг явуулахад гомдол гаргаж байгаа энэ үйлдэл нь хуулийн хугацаанд үнэлгээтэй холбоотой гомдол гаргаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг өгч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Гомдол гаргагч В.Б, Т.М нар нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих анги нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Сум дундын 7 дугаар шүүхийн ..... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар НК- ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.М-д холбогдох 42 406 984 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч Т.М- нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч НК ХХК-ийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхийг хүссэн хүсэлтийг хангаж, Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн .... оны ..... дүгээр сарын ....-ны өдрийн ..... дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу .... оны .... дугаар сарын .....-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, .... оны .... дугаар сарын ....-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Дархан сумын ...-р баг, .... дугаар байрны ...... тоот ..... өрөө орон сууцыг битүүмжилж, .... оны .... дүгээр сарын ....-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хурааж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэн, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргээс шинжлэн судалсан

- .... оны .... дугаар сарын ...-ны өдрийн ............ дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, - Сум дундын 7 дугаар шүүхийн .... оны .... дүгээр сарын ....-ны өдрийн ..... дугаартай гүйцэтгэх хуудас, - Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн ..... оны .... дүгээр сарын .....-ны өдрийн .... дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, - Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн ..... оны .... дугаар сарын ....-ны өдрийн ...... дугаартай хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, - Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын .... оны .... дугаар сарын ....-ний өдрийн ... тоот эд хөрөнгийн битүүмжлэх тухай тогтоол, - Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... тоот эд хөрөнгийн хураасан тогтоол, - Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ... оны ..... дүгээр сарын ....-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,  - КЗ ХХК-ийн .... оны .... дугаар сарын ....-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн үнэлгээний тайлан, - КЗ ХХК-ийн ..... оны .... дугаар

сарын ....-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн товч тайлан, эд хөрөнгийн үнэлнээний жагсаалт, - Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаан оруулах тухай .... оны .... дугаар сарын ....-ны өдрийн тогтоол, - Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл, - Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн .... оны .... дүгээр сарын ...-ний өдрийн шийдвэр, - Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн даргын өргөдөл шийдвэрлүүлэх  тухай албан тоот, - Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, - НК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, - Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн санал, - шинжээч томилох тухай тогтоол, - В.Б-ийн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч С.О-т гаргасан тайлбар, - Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Төлбөр авагч НК ХХК-ийн үнийн саналыг үндэслэн .... оны .... дугаар сарын ....-ны өдрийн .... дугаартай Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээчин томилох тухай тогтоолоор КЗ ХХК-ийг шинжээчээр томилсон байх бөгөөд КЗ ХХК-ийн .... оны .... дугаар сарын ....-ны өдрийн үнэлгээний тайлангаар Дархан сумын ....-р баг, .... дугаар байрны .... тоот  .... өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 82 000 000 төгрөг гэж ирүүлснийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулж, ... оны ... дугаар сарын ....-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолоор үнийн дүнгийн 70 хувиар буюу 57 400 000 төгрөгөөр албадан дуудлага худалдаан оруулахаар шийдвэрлэжээ.

 

Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад К- банк нь хариуцагч Т.М, В.Б нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 51 888 096 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны ..... оны .... дугаар сарын ....-ны өдрийн .... дугаартай тогтоолоор Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... оны .... дугаар сарын ....-ний өдрийн .... дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн .... оны .... дугаар сарын ....-ний өдрийн .... дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул НК ХХК, М нарт холбогдох барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох К банк ХХК-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Төлбөр авагч НК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-ны .... оны ... дугаар сарын ....-ны өдөр гаргасан дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг хүлээн авч ахлах шийдвэр гүйцэтгэгчийн .... оны .... дугаар сарын ... ны өдрийн ..... дугаартай тогтоолоор шинжээчээр КЗ ХХК-ийг томилсон байх бөгөөд .... оны .... дүгээр сарын ....-ний өдрийн үнэлгээний тайлангаар Дархан сумын ....-р баг, .... дугаар байрны .... тоот ... өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 63 000 000 төгрөг гэж ирүүлснийг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт .... оны .... дүгээр сарын ....-ны өдөр танилцуулсан байх бөгөөд мөн өдрөө шүүхэд гомдол гаргасныг тус шүүхийн шүүгчийн ..... оны .... дугаар сарын ....-ны өдрийн .... дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг нь хүлээн авч, тэмдэглэл хөтөлнө, 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 55.3-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч В.Б, Т.М нар нь шүүх хуралдаанд нотлох баримтаар өөрсдийн өмчлөлийн ... өрөө орон сууцыг хэт доогуур үнэлсэн энэ нь ижил түвшиний засвар муутай .... өрөө орон сууцыг иргэд зах зээл дээр 67 000 000 төгрөгөөр худалдан борлуулж байна гэж .... оны .... дугаар сарын ....-ний өдрийн

 

худалдах, худалдан авах гэрээ, харьцуулсан гэрэл зургийг ирүүлжээ.

 

Нэхэмжлэгч нарын ирүүлсэн гэрэл зургаас орон сууц засвартай, үнэлгээ өндөр байх боломжтой гэдгийг хараад мэдэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь .... онд 82 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ бодитой байсан одоо энэ үнээр үнэлүүлэх саналтай байна, 15 000 000 төгрөгөөр засвар хийлгэсэн гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримт ирүүлээгүй байна.

 

Хариуцагч нь төлбөр авагч НК ХХК-ийн үнийн саналыг үндэслэн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээчин томилох тухай тогтоолоор КЗ ХХК-ийг шинжээчээр томилсон байх бөгөөд КЗ ХХК-ийн .... оны .... дугаар сарын ....-ны өдрийн үнэлгээний тайлангаар Дархан сумын ...-р баг, .... дугаар байрны ... тоот ... өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 82 000 000 төгрөг гэж ирүүлсэн боловч төлбөр авагчийн хүсэлтээр дахин шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос .. сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь төрийн байгууллага удаа дараа нэг компанийг шинжээчээр томилж үнэлгээ гаргаж байгаа нь нэг компанид давуу байдал үүсгэсэн, зах зээлийн бодит ханштай нийцэхгүй дүгнэлт гаргаж байна гэж маргаж байгаа боловч шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд дүгнэлт гаргахаас татгалзах эрхгүй, шинжилгээний байгууллага нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үүргийнхээ хүрээнд дүгнэлтээ гаргаж ирүүлснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд гомдол гаргагч В.Б, Т.М нарын Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулан гаргасан КЗ ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхийг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Гомдол гаргагч Т.М нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул талуудын хүсэлтээр түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар 122.4-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч В.Б, Т.М нарын Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдуулан гаргасан КЗ ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхийг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУЯА