Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 135/ШШ2019/00092

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 135/ШШ2019/00092

Дархан-Уул аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/01266/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын******* байр, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь ******* д холбогдох

 

Хууль зөрчиж шүүгчийн захирамжинд зааснаас өөр ажиллагаа явуулж байгааг зогсоолгохыг хүссэн гомдлын шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* ХХК-ийн захирал ******* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , ******* , нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гомдол гаргагч ******* ХХК-ийн захирал ******* шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дах Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид: Дархан-Уул аймаг Дархан сум ******* дугаар байрыг бусдад түрээслэх, хөлслөх, ямар нэгэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахгүй байх, ******* ХХК-ийн эд хөрөнгө, эрх ашигт халдсан үйл ажиллагаа явуулахгүй байх, гүйцэтгэхгүй байхыг ******* ХХК-д даалгасан ийм шүүхийн шийдвэр ирсэн, энэ захирамж гарснаас хойш бид үйл ажиллагаа явуулаагүй, ******* ХХК нь уг байранд үйл ажиллагаа явуулахаа аль эрт 2018 оны 01 дүгээр сард гарсан байсан. Бид байрыг хүлээлцэх 2 удаа акт үйлдээд Оросууд өөрсдөө ирээд акт үйлдсэн. Хамгийн гол нь эд хөрөнгөө аваагүй шүүх дээр маргалдаж байгаа учраас бид эд хөрөнгөө авахгүй гэсэн тайлбар өгсөн. Ингээд бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариу тайлбар өгөөд байсан. 10 дугаар сарын 01-ний өдрөөс айл өрх оруулах үед Зочид буудал, орон сууцны хэсгийг ашиглах 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 3963 тоот шүүгчийн захирамжаар уг байрыг орон сууц, зочид буудлын үйл ажиллагааг хэвээр явуулах боломжоор хангах бусад хэсгийг хэвээр үлдээсэн болохыг мэдэгдье гэсэн шийдвэр гарсан үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр 01/222231 тоот мэдэгдэл дээр заасан, үүний дагуу бид гэрээ хийж айлуудыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс оруулсан 70 гаруй айл оруулсны дараа шүүхийн гомдол гарч ахин айл оруулахаа зогсоосон, 2018 оны 10 дугаар сарын 10-ний өдөр гарсан. 2018 оны 10 дугаар сарын 24-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үйл ажиллагаагаа зогсоохыг мэдэгдсэн мэдэгдэл ирсэн. Энэ үед бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичиг өгсөн хүйтний улирал эхэлсэн байгаа учраас энэ айлуудыг үлдээж өгөөч гэсэн. Үүний дараа 2 ч удаа албан бичиг ирж байсан. Энэ хугацаанд ******* ХХК-ийг нэг байранд нь оруул гэсэн бид үүнийг хүлээж аваагүй, бид үйл ажиллагаа явуулж байсан өрөөнүүдийг Оросын холбооны улсаас хүмүүс ирээд лацдаад явсан, хэрвээ энэ байранд эргээд орно гэвэл Оросын холбооны улсаас комисс дуудаж байгаад хүлээлцэхэд бэлэн байгаа. Айлууд 4 дүгээр сард халаалт дуустал байх нь ойлгомжтой, Дэлбагийн үйл ажиллагааг зогсоо гэсэн үүнийг зогсоосон. ******* ХХК-ийг 2 өрөөнд оруул гэснийг хүлээж авахгүй байгаа, яагаад гэвэл үйл ажиллагаагаа аль эрт зогсоогоод гараад явсан учраас, шүүгчийн захирамжид ******* ХХК-ийг ахин тэр байранд оруулах ямар ч шийдвэр гараагүй гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ******* йн дарга, дэд хурандаа Ц.Сандагдорж, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , ******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Дархан-Уул аймаг дах Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1850 захирамжаар Дархан-Уул аймаг Дархан сум ******* дугаар байрыг бусдад түрээслэх, хөлслөх, ямар нэгэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахгүй байх, ******* ХХК-ийн эд хөрөнгө, эрх ашигт халдсан үйл ажиллагаа явуулахгүй байх, гүйцэтгэхгүй байхыг ******* ХХК-д даалгаж захирамжилсан байдаг дээрх захирамжийг биелүүлэхийг хариуцагч ******* ХХК 2018 оны 06 дугаар сарын 18-ний 01/1394 дугаар захирамж байсан. Дархан-Уул аймаг дах Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн 3962 захирамжаар 2018 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн 1850 захирамжид өөрчлөлт оруулсан. Өөрчлөлтөөр хариуцагч ******* ХХК-ийн Дархан-Уул аймаг Дархан сум ******* дугаар байрны нийтийн зориулалттай хэсэг болон зочид буудлын хэсгийн үйл ажиллагааг хэвийн явуулах, бусад шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагч ******* ХХК дээрх захирамжийн дагуу тус газарт түрээсийн гэрээ байгуулан 80 өрх, нэг аж ахуй нэгжийг оруулсан. Тэгээд нэхэмжлэгч ******* ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн 3962 тоот захирамжид гомдол гаргаж Дархан-Уул аймаг дах Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн 3962 тоот захирамжид гомдол гаргаж Дархан-Уул аймаг дах Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн 3962 тоот захирамжийг 2018 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 46 тоот захирамжаар хүчингүй болгож шийдвэрлээд 2018 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 1880 тоот захирамжийг хүчин төгөлдөр хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамж биелүүлэхийг ******* д удаа дараа тавьсан. Захирамжийн мэдэгдлийн гол зүйл нь Дархан-Уул аймаг Дархан сум ******* дугаар байрыг бусдад түрээслэх, хөлслөх, аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх, ******* ХХК-ийн эд хөрөнгө, эрх ашигт халдсан үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан. Харин нэхэмжлэгч талын ярьсан шиг 2 өрөөг чөлөөл гэсэн зүйл байхгүй, одоо бол ******* ХХК нь шүүгчийн захирамжийг огт биелүүлэхгүй байгаа ******* ХХК нь ******* ХХК-ийн бичиг баримт болон эд хөрөнгийг нэг өрөөнд хийж лацадсан байгаа, манай байгууллагын зүгээс албан бичиг явуулж шаардаж байгаагаас биш очиж лацдаж түгжсэн зүйл байхгүй байгаа, ер шүүхийн шийдвэрийг игэн аж ахуй нэгж биелүүлэх үүрэгтэй байдаг. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа, ******* ХХК одоог хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа. Удаа дараа албан бичиг өгсөн хамгийн сүүлд 2018 оны 11 дугаар сарын 01-ний өдөр, захирамжид өөрчлөлт орсон өдрөөс хойш 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/2529, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2609 гэсэн мэдэгдлүүдээр шаардсан байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Гомдол гаргагч ******* ХХК нь Дархан-Уул аймаг дахь ******* д холбогдуулан хууль зөрчиж шүүгчийн захирамжинд зааснаас өөр ажиллагаа явуулж байгааг зогсоолгохыг хүссэн гомдлын шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

******* ХХК-ны нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох 8 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулахыг хүссэн хүсэлтийг шүүх хүлээн авч тус шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1850 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг, 22 дугаар хороололын 6-р байрыг бусдад түрээслэх, хөлслөх хэлбэрээр шилжүүлэхгүй байх, аливаа үйл ажиллагаа явуулах, ******* ХХК-ны эрх, эд хөрөнгө, үйл ажиллагаанд халдсан үйл ажиллагааг явуулахгүй байхыг хариуцагч ******* ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д шүүгчийн захирамж биелүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан арга хэмжээнээс хариуцагчид учирсан хохирлыг нэхэмжлэгчид нөхөн төлүүлэхийг нэхэмжлэгчид тайлбарлахаар, энэхүү арга хэмжээ нь тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж, захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Шүүгчийн захирамжийн дагуу Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хариуцагч ******* ХХК-д 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 01/1394 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага оногдуулахыг анхааруулж, ******* ХХК-ны байр хариуцсан менежер ажилтай******* шүүгчийн захирамж танилцуулсан тэмдэглэл үйлдэж 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн захирамжийн биелүүлсэн талаар албан бичиг хүргүүлсэн байна.

 

******* ХХК-ны нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох 8 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 3963 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар ******* ХХКны Дархан-Уул аймгийн Засаг захиргааны хүсэлтийн дагуу БНСУ-ын Тэгү хотын МэдиСити эрүүл мэндийн төвтэй хамтран оношилгоо, эмчилгээний төв байгуулахаар ажиллаж байгаа ба орон сууцны зориулалттай хэсэгт түрээсийн гэрээ байгуулсан болон хүсэлт гаргасан 88 айлын 300 гаруй ард иргэд байгаа учир уг байрыг гэрээний дагуу ашиглах боломжоор хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1850 дугаартай шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулан, хариуцагч ******* ХХК-ийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг, 22 дугаар хороололын 6-р байрны нийтийн зориулалттай хэсэг, зочид буудлын үйлчилгээг хэвийн явуулах боломжоор ханган бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамж биелүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгаж, шүүгчийн захирамжинд гомдол гаргахгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 01/2238 дугаартай албан бичгээр ******* ХХК-д шүүгчийн захирамжинд өөрчлөлт орсон талаар мэдэгдэл хүргүүлж, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ******* ХХК-ийн захирал ******* тай уулзсан тэмдэглэл үйлдсэн байна.

 

Дээрх шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулсан тухай захирамжинд нэхэмжлэгч ******* ХХК нь гомдол гаргасныг тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 46 дугаартай тогтоолоор 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 3962 дугаартай Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 3963 дугаартай Хүсэлтийг шийдвэрлэх тухай захирамжийг тус тус хүчингүй болгож, энэхүү тогтоол нь эцсийн шийдвэр болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 03/2501 дугаартай албан бичгээр ******* ХХК-д 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 3962 дугаартай Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 3963 дугаартай Хүсэлтийг шийдвэрлэх тухай захирамжийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн тул 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1850 дугаартай захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын******* байрыг бусдад түрээслэх, хөлслөх хэлбэрээр шилжүүлэхгүй байх, аливаа үйл ажиллагаа явуулах, ******* ХХК-ны эрх, эд хөрөнгө, үйл ажиллагаанд халдсан үйл ажиллагааг явуулахгүй мэдэгдье. Мэдэгдлээр даалгасан шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д дахь хэсэгт заасны дагуу арга хэмжээ авахыг урьдчилан анхааруулж байна гэсэн мэдэгдэл хүргүүлж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн, мөн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 01/2529 дугаартай албан бичгээр шүүгчийн захирамжийг биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 03/2609 дугаартай мэдэгдэл, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 03/2648 дугаартай мэдэгдэл, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 03/3039 дугаартай мэдэгдлүүдийг тус тус хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 01/2930 дугаартай албан бичгээр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шүүгчийн захирамж биелүүлээгүй үндэслэлээр ******* ХХК-д эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хүсэлт хүргүүлсэн байх бөгөөд Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 289 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр татгалзсан байна.

 

Гомдол гаргагч ******* ХХК-ны захирал ******* нь ******* ХХК-ны эд хөрөнгө 6-р байрны 2 өрөөнд лацтай байгаа, түлхүүр нь өөрсдөд нь байгаа тул эд хөрөнгөө авах боломжтой харин бид тэр өрөөнд оруулж үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй, маргаан бүхий байр нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь Өмчийг удирдах үйлдвэрийн газрын өмч, энэ байрыг ******* ХХК нь хүлээлгэн өгөх акт үйлдэн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өмчлөгчид нь хүлээлгэн өгсөн энэ нь Москва хотын арбитрын шүүхийн шийдвэрт тусгагдсан тул энэ шийдвэрээр тогтоогдож байгаа, ******* ХХК нь энэ байранд үйл ажиллагаа явуулах эрх дуусгавар болсон, 1850 дугаартай шүүгчийн захирамжид ******* ХХК-ыг оруулж үйл ажиллагаа явуул гэж тусгаагүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үйл ажиллагаа явуул гэж шаардаж байгаа шүүгчийн захирамжинд зааснаас өөр үйл ажиллагаа явуулахыг шаардаж байгаа нь хууль зөрчиж байна гэж гомдлын шаардлагын үндэслэлийг тодорхойлсон болно.

Гомдол гаргагч ******* ХХК-ны захирал ******* нь шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулсаныг Шүүхийн шийдвэр биелүүлэх газраас мэдэгдэл хүргүүлсний дараа байранд 80 айл оруулсан, хэрвээ мэдэгдээгүй бол оруулахгүй байсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд хэдийгээр өөрчлөлт оруулсан захирамжийг шүүхийн тогтоолоор хүчингүй болгосон боловч шүүгчийн захирамж гарсан үеэс биелэгдэх учиртай тул гомдол гаргагчийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 1850 захирамжаар Дархан-Уул аймаг Дархан сум ******* дугаар байрыг бусдад түрээслэх, хөлслөх, ямар нэгэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахгүй байх, ******* ХХК-ийн эд хөрөнгө, эрх ашигт халдсан үйл ажиллагаа явуулахгүй байх, гүйцэтгэхгүй байхыг

******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн буюу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан болохоос ******* , ******* ХХК-ны эзэмшлийн асуудал болон ******* ХХК- нь актаар өмчийг өмчлөгчид буцаан өгсөн гэх асуудал хамааралгүй байна.

 

Мөн шүүгчийн захирамжийг биелүүлсэн буюу энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлын талаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хариуцагч нэхэмжлэл гаргах эрхийг захирамжид дурдаж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгчийн захирамж гарсан үеэс биелэгдэх учиртай тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл захирамж биелүүлснээс учирсан хохирлыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа хариуцагч нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болно.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна, 14.2Энэ хуулийн 14.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдэд даалгах, цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө, 14.5.Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ гэж хуулинд заасан ажиллагааг гүйцэтгэж хариуцагч ******* ХХК-д удаа дараа шүүгчийн захирамж биелүүлэх мэдэгдлийг өгч байсан болох нь тогтоогдож, хариуцагч нь дээрх хуулийн шаардлагыг зөрчөөгүй, хуульд зааснаас өөр ажиллагаа явуулж байгаа байдал тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хэрэгт нотлох баримтаар Москва хотын арбитрын шүүхийн шийдвэр, гүйцэтгэлийн хуудсыг орчуулж ирүүлсэн боловч энэ тухайн хэрэгт хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иймд гомдол гаргагч ******* ХХК-ны Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан хууль зөрчиж шүүгчийн захирамжид зааснаас өөр ажиллагаа явуулж байгааг зогсоолгохыг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан гомдол гаргагч ******* ХХК-ны Дархан-Уул аймаг дахь ******* д холбогдуулан гаргасан хууль зөрчиж шүүгчийн захирамжинд зааснаас өөр ажиллагаа явуулж байгааг зогсоолгохыг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА