Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/01266/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ....-р баг, ...-р байр, .... төвд байрлах ФПГ ХХК-ийн нэхэмжлэлтэй 

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

 

Хууль зөрчиж шүүгчийн захирамжинд зааснаас өөр ажиллагаа явуулж байгааг зогсоолгохыг хүссэн гомдлын шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч ФПГ ХХК-ийн захирал Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Э, нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гомдол гаргагч ФПГ ХХК-ийн захирал Г.Г шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дах Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид: Дархан-Уул аймаг Дархан сум ... дүгээр баг .... дугаар хороолол .... дугаар байрыг бусдад түрээслэх, хөлслөх, ямар нэгэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахгүй байх, ГБ- ХХК-ийн эд хөрөнгө, эрх ашигт халдсан үйл ажиллагаа явуулахгүй байх, гүйцэтгэхгүй байхыг Фпг ХХК-д даалгасан ийм  шүүхийн шийдвэр ирсэн, энэ захирамж гарснаас хойш бид үйл ажиллагаа явуулаагүй, ГБ- ХХК нь уг байранд үйл ажиллагаа явуулахаа аль эрт 2018 оны 01 дүгээр сард гарсан байсан. Бид байрыг хүлээлцэх 2 удаа акт үйлдээд Оросууд өөрсдөө ирээд акт үйлдсэн. Хамгийн гол нь эд хөрөнгөө аваагүй шүүх дээр маргалдаж байгаа учраас бид эд хөрөнгөө авахгүй гэсэн тайлбар өгсөн. Ингээд бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариу тайлбар өгөөд байсан. 10 дугаар сарын 01-ний өдрөөс айл өрх оруулах үед Зочид буудал, орон сууцны хэсгийг ашиглах ... оны .... дүгээр сарын ....-ний өдрийн .... тоот шүүгчийн захирамжаар уг байрыг орон сууц, зочид буудлын үйл ажиллагааг хэвээр явуулах боломжоор хангах бусад хэсгийг хэвээр үлдээсэн болохыг мэдэгдье гэсэн шийдвэр гарсан үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын .... оны ... дүгээр сарын ....-ний өдөр ..... тоот мэдэгдэл дээр заасан, үүний дагуу бид гэрээ хийж айлуудыг .... оны .... дугаар сарын ....-ний өдрөөс оруулсан .... гаруй айл оруулсны дараа шүүхийн гомдол гарч ахин айл оруулахаа зогсоосон, .... оны ..... дугаар сарын ....-ний өдөр гарсан. ..... оны ..... дугаар сарын ....-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үйл ажиллагаагаа зогсоохыг мэдэгдсэн мэдэгдэл ирсэн. Энэ үед бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичиг өгсөн хүйтний улирал эхэлсэн байгаа учраас энэ айлуудыг үлдээж өгөөч гэсэн. Үүний дараа 2 ч удаа албан бичиг ирж байсан. Энэ хугацаанд ГБ ХХК-ийг нэг байранд нь оруул гэсэн бид үүнийг хүлээж аваагүй, бид үйл ажиллагаа явуулж байсан өрөөнүүдийг Оросын холбооны улсаас хүмүүс ирээд лацдаад явсан, хэрвээ энэ байранд эргээд орно гэвэл Оросын холбооны улсаас комисс дуудаж байгаад хүлээлцэхэд бэлэн байгаа. Айлууд 4 дүгээр сард халаалт дуустал байх нь ойлгомжтой, Дэлбагийн үйл ажиллагааг зогсоо гэсэн үүнийг зогсоосон. ГБ ХХК-ийг 2 өрөөнд оруул гэснийг хүлээж авахгүй байгаа, яагаад гэвэл үйл ажиллагаагаа аль эрт зогсоогоод гараад явсан учраас, шүүгчийн захирамжид ГБ ХХК-ийг ахин тэр байранд оруулах ямар ч шийдвэр гараагүй гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангийн дарга, дэд хурандаа Ц.С, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Дархан-Уул аймаг дах Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн .... оны ....дүгээр сарын ....-ны өдрийн ..... захирамжаар Дархан-Уул аймаг Дархан сум .... дүгээр баг ......дугаар хороолол ..... дугаар байрыг бусдад түрээслэх, хөлслөх, ямар нэгэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахгүй байх, ГБ ХХК-ийн эд хөрөнгө, эрх ашигт халдсан үйл ажиллагаа явуулахгүй байх, гүйцэтгэхгүй байхыг Фпг ХХК-д даалгаж захирамжилсан байдаг дээрх захирамжийг  биелүүлэхийг хариуцагч Фг ХХК .... оны .... дугаар сарын ....-ний ..... дугаар захирамж байсан. Дархан-Уул аймаг дах Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн .... оны .... дүгээр сарын ....-ний өдрийн .... захирамжаар .... оны .... дүгээр сарын ....-ний өдрийн .... захирамжид өөрчлөлт оруулсан. Өөрчлөлтөөр хариуцагч ФПГ- ХХК-ийн  Дархан-Уул аймаг Дархан сум .... дүгээр баг .....дугаар хороолол .... дугаар байрны нийтийн зориулалттай хэсэг болон зочид буудлын хэсгийн үйл ажиллагааг хэвийн явуулах, бусад шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагч Фпг ХХК дээрх захирамжийн дагуу тус газарт түрээсийн гэрээ байгуулан 80 өрх, нэг аж ахуй нэгжийг оруулсан. Тэгээд нэхэмжлэгч ГБ ХХК нь .... оны ... дүгээр сарын ....-ний өдрийн .... тоот захирамжид гомдол гаргаж Дархан-Уул аймаг дах Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгчийн ..... оны ..... дүгээр сарын .....-ний өдрийн ..... тоот захирамжид гомдол гаргаж Дархан-Уул аймаг дах Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн .... оны .... дүгээр сарын ....-ний өдрийн .......... тоот захирамжийг .... оны .... дугаар сарын ....-ний өдрийн ..... тоот захирамжаар хүчингүй болгож шийдвэрлээд .... оны .... дүгээр сарын ...-ний өдрийн .... тоот захирамжийг хүчин төгөлдөр хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамж биелүүлэхийг Фпг-д удаа дараа тавьсан. Захирамжийн мэдэгдлийн гол зүйл нь Дархан-Уул аймаг Дархан сум ... дүгээр баг .. дугаар хороолол ... дугаар байрыг бусдад түрээслэх, хөлслөх, аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх, ГБ ХХК-ийн эд хөрөнгө, эрх ашигт халдсан үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан. Харин нэхэмжлэгч талын ярьсан шиг 2 өрөөг чөлөөл гэсэн зүйл байхгүй, одоо бол ФПГ ХХК нь шүүгчийн захирамжийг огт биелүүлэхгүй байгаа ФПГ ХХК нь ГБ ХХК-ийн бичиг баримт болон эд хөрөнгийг нэг өрөөнд хийж лацадсан байгаа, манай байгууллагын зүгээс албан бичиг явуулж шаардаж байгаагаас биш очиж лацдаж түгжсэн зүйл байхгүй байгаа, ер шүүхийн шийдвэрийг игэн аж ахуй нэгж биелүүлэх үүрэгтэй байдаг. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа, Фпг ХХК одоог хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа. Удаа дараа албан бичиг өгсөн хамгийн сүүлд ....  оны .... дугаар сарын ....ний өдөр, захирамжид өөрчлөлт орсон өдрөөс хойш .... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ...., .... оны .... дүгээр сарын ....-ний өдрийн .... гэсэн мэдэгдлүүдээр шаардсан байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Гомдол гаргагч ФПГ ХХК нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан хууль зөрчиж шүүгчийн захирамжинд зааснаас өөр ажиллагаа явуулж байгааг зогсоолгохыг хүссэн гомдлын шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих анги нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

ГБ ХХК-ны нэхэмжлэлтэй ФПГ ХХК-д холбогдох байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох 8 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ГБ ХХК-ийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулахыг хүссэн хүсэлтийг шүүх хүлээн авч тус шүүхийн .... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн .... дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар Дархан-Уул аймгийн Дархан сумын ...-р баг, ....дугаар хороололын ...-р байрыг бусдад түрээслэх, хөлслөх хэлбэрээр шилжүүлэхгүй байх, аливаа үйл ажиллагаа явуулах, ГБ ХХК-ны эрх, эд хөрөнгө, үйл ажиллагаанд халдсан үйл ажиллагааг явуулахгүй байхыг  хариуцагч ФПГ ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д шүүгчийн захирамж биелүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан арга хэмжээнээс хариуцагчид учирсан хохирлыг нэхэмжлэгчид  нөхөн төлүүлэхийг нэхэмжлэгчид тайлбарлахаар, энэхүү арга хэмжээ нь тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж, захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Шүүгчийн захирамжийн дагуу Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хариуцагч ФПГ ХХК-д ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага оногдуулахыг анхааруулж, ФПГ ХХК-ны байр хариуцсан менежер ажилтай Л.Б-д шүүгчийн захирамж танилцуулсан тэмдэглэл үйлдэж ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн захирамжийн биелүүлсэн талаар албан бичиг хүргүүлсэн байна.

 

ГБ ХХК-ны нэхэмжлэлтэй ФПГ ХХК-д холбогдох байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох 8 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар ФПГ ХХК–ны Дархан-Уул аймгийн Засаг захиргааны хүсэлтийн дагуу БНСУ-ын Т хотын МС эрүүл мэндийн төвтэй хамтран оношилгоо, эмчилгээний төв байгуулахаар ажиллаж байгаа ба орон сууцны зориулалттай хэсэгт түрээсийн гэрээ байгуулсан болон хүсэлт гаргасан ... айлын ... гаруй ард иргэд байгаа учир уг байрыг гэрээний дагуу ашиглах боломжоор хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж, ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулан, хариуцагч ФПГ ХХК-ийг Дархан-Уул аймгийн Дархан сумын ...-р баг, ... дугаар хороололын ...-р байрны нийтийн зориулалттай хэсэг, зочид буудлын үйлчилгээг хэвийн явуулах боломжоор ханган бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамж биелүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгаж, шүүгчийн захирамжинд гомдол гаргахгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай албан бичгээр ФПГ ХХК-д шүүгчийн захирамжинд өөрчлөлт орсон талаар мэдэгдэл хүргүүлж, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ФПГ ХХК-ийн захирал Г.Г-тай уулзсан тэмдэглэл үйлдсэн байна.

 

Дээрх шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулсан тухай захирамжинд нэхэмжлэгч ГБ ХХК нь гомдол гаргасныг тус шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай тогтоолоор ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай, ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай Хүсэлтийг шийдвэрлэх тухай захирамжийг тус тус хүчингүй болгож, энэхүү тогтоол нь эцсийн шийдвэр болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай албан бичгээр ФПГ ХХК-д ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай, ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай Хүсэлтийг шийдвэрлэх тухай захирамжийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн тул ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын ...-р баг, ... дугаар хороололын ...-р байрыг бусдад түрээслэх, хөлслөх хэлбэрээр шилжүүлэхгүй байх, аливаа үйл ажиллагаа явуулах, ГБ ХХК-ны эрх, эд хөрөнгө, үйл ажиллагаанд халдсан үйл ажиллагааг явуулахгүй мэдэгдье. Мэдэгдлээр даалгасан шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д дахь хэсэгт заасны дагуу арга хэмжээ авахыг урьдчилан анхааруулж байна гэсэн мэдэгдэл хүргүүлж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн, мөн ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... дугаартай албан бичгээр шүүгчийн захирамжийг биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ... дугаартай мэдэгдэл, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... дугаартай мэдэгдэл, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... дугаартай мэдэгдлүүдийг тус тус хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... дугаартай албан бичгээр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шүүгчийн захирамж биелүүлээгүй үндэслэлээр ФПГ ХХК-д эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хүсэлт хүргүүлсэн байх бөгөөд Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр татгалзсан байна.

 

Гомдол гаргагч ФПГ ХХК-ны захирал Г.Г нь ГБ ХХК-ны эд хөрөнгө ..-р байрны ... өрөөнд лацтай байгаа, түлхүүр нь өөрсдөд нь байгаа тул эд хөрөнгөө авах боломжтой харин бид тэр өрөөнд оруулж үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй, маргаан бүхий байр нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь Өмчийг удирдах үйлдвэрийн газрын өмч, энэ байрыг Гобитекс ХХК нь хүлээлгэн өгөх акт үйлдэн ... оны ... дугаар сарын ...-ны өдөр өмчлөгчид нь хүлээлгэн өгсөн энэ нь Москва хотын арбитрын шүүхийн шийдвэрт тусгагдсан тул энэ шийдвэрээр тогтоогдож байгаа, ГБ ХХК нь энэ байранд үйл ажиллагаа явуулах эрх дуусгавар болсон, ... дугаартай шүүгчийн захирамжид ГБ ХХК-ыг оруулж үйл ажиллагаа явуул гэж тусгаагүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үйл ажиллагаа явуул гэж шаардаж байгаа шүүгчийн захирамжинд зааснаас өөр үйл ажиллагаа явуулахыг шаардаж байгаа нь хууль зөрчиж байна гэж гомдлын шаардлагын үндэслэлийг тодорхойлсон болно.

Гомдол гаргагч ФПГ ХХК-ны захирал Г.Г нь шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулсаныг Шүүхийн шийдвэр биелүүлэх газраас мэдэгдэл хүргүүлсний дараа байранд ... айл оруулсан, хэрвээ мэдэгдээгүй бол оруулахгүй байсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд хэдийгээр өөрчлөлт оруулсан захирамжийг шүүхийн тогтоолоор хүчингүй болгосон боловч шүүгчийн захирамж гарсан үеэс биелэгдэх учиртай тул гомдол гаргагчийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Тус шүүхийн шүүгчийн ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ... захирамжаар Дархан-Уул аймаг Дархан сум ... дүгээр баг ... дугаар хороолол ... дугаар байрыг бусдад түрээслэх, хөлслөх, ямар нэгэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахгүй байх, ГБ ХХК-ийн эд хөрөнгө, эрх ашигт халдсан үйл ажиллагаа явуулахгүй байх, гүйцэтгэхгүй байхыг

ФПГ ХХК-д даалгаж шийдвэрлэсэн буюу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан болохоос ГБ, ФПГ ХХК-ны эзэмшлийн асуудал болон ГБ ХХК- нь актаар өмчийг өмчлөгчид буцаан өгсөн гэх асуудал хамааралгүй байна.

 

Мөн шүүгчийн захирамжийг биелүүлсэн буюу энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлын талаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хариуцагч нэхэмжлэл гаргах эрхийг захирамжид дурдаж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгчийн захирамж гарсан үеэс биелэгдэх учиртай тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл захирамж биелүүлснээс учирсан хохирлыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа хариуцагч нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болно.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна, 14.2-т Энэ хуулийн 14.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдэд даалгах, цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө, 14.5.Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ гэж хуулинд заасан ажиллагааг гүйцэтгэж хариуцагч ФПГ ХХК-д удаа дараа шүүгчийн захирамж биелүүлэх мэдэгдлийг өгч байсан болох нь тогтоогдож, хариуцагч нь дээрх хуулийн шаардлагыг зөрчөөгүй, хуульд зааснаас өөр ажиллагаа явуулж байгаа байдал тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хэрэгт нотлох баримтаар Москва хотын арбитрын шүүхийн шийдвэр, гүйцэтгэлийн хуудсыг орчуулж ирүүлсэн боловч энэ тухайн хэрэгт хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иймд гомдол гаргагч ФПГ ХХК-ны Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан хууль зөрчиж шүүгчийн захирамжид зааснаас өөр ажиллагаа явуулж байгааг зогсоолгохыг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан гомдол гаргагч ФПГ ХХК-ны Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан хууль зөрчиж шүүгчийн захирамжинд зааснаас өөр ажиллагаа явуулж байгааг зогсоолгохыг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУЯА