Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 02

 

 

Г.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2017/00545 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* ******* *******, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант суманд байрлах, холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдаваа түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, нарийн бичгийн даргаар Ж.Батцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн захиргааны бичиг, хэрэг, няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан  хугацааны цалин 4,664,620 төгрөг, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл 466,460 төгрөг, хүн амын орлогын албан татвар 349,810 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай.

 

            Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дугаар тушаалаар тус байгууллагын дотоод ажил хэрэг, үйлчлэгчийн ажилд томилогдсон. иуцагч захиргааны дарга нь намайг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар ажлаас халсан нь үндэслэлгүй болох нь Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2016/00520 дугаартай шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 115 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2017/00314 дугаартай тогтоол зэргээр нотлогдож байна. Мөн захиргааны даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай тушаалаар түр гэрээт ажилтнаар 1 сарын хугацаатай томилох тухай тушаал гаргасан нь хуулийг үл хүндэтгэсэн гэж үзэж байна. Мөн надад захиргааны даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг гардуулаагүй. Энэ тушаалыг манай дүүд өгсөн байсан. Надруу утсаар ярихдаа шүүхэд өгсөн нэхэмжлэлээ татаж аваад ажилдаа ор гэж хэлсэн. Би зөвшөөрөөгүй.

Би шүүхэд захиргааны даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай “Түр гэрээт ажилтнаар томилох тухай” тушаал, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/12 дугаартай хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, ажлаас халах тухай тушаалуудыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн захиргааны бичиг, хэрэг, няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан  хугацааны цалин 4,664,620 төгрөг, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл 466,460 төгрөг, хүн амын орлогын албан татвар 349,810 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасан бөгөөд захиргааны даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай “Түр гэрээт ажилтнаар томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, хүн амын орлогын албан татвар 349,810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

            Намайг ажилд томилсон тушаалыг надад гардуулаагүй, надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, намайг ажилд орохдоо шүүхэд өгсөн нэхэмжлэлээ татаж ав гэсэн зүй бус шаардлага тавьсан тул би ажилд очоогүй. Иймд захиргааны даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/12 дугаартай хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн захиргааны бичиг, хэрэг, няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4,664,620 төгрөг, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл 466,460 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгахыг хүссэн нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

            иуцагчийн хариу тайлбар: Г.*******ыг Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2016/00520 дугаартай шийдвэр, Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 115 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2017/00314 дугаартай тогтоол зэргээр ажилд эгүүлэн томилсон. Гэвч Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/83 тоот тушаалаар баталсан тус бүтэц орон тоо буюу бүтэцэд Г.*******ын ажлын байр байхгүй тул нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин нийт 4,664,620 төгрөг, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл 466,460 төгрөг, ХАОАТ 349,810 төгрөг зэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2017/00545 дугаар шийдвэрээр

                1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Ховд аймгийн захиргааны 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/12 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлаж, ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.*******ыг Ховд аймгийн захиргааны дотоод ажил, бичиг хэрэг, нярвын ажилд эгүүлэн тогтоосугай.

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн захиргаанаас Г.*******ын ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 9 сар 21 өдөрт ногдох олговорт 4,653,753 төгрөг /дөрвөн сая зургаан зуун тавин гурван мянга долоон зуун тавин гурван төгрөг/ гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,867 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 466,460 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан ажилтан Г.*******ын ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн захиргааны газарт үүрэг болгосугай.

            4.Нэхэмжлэгч нь хүн амын орлогын албан татвар 349,810 төгрөг гаргуулах, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай “Түр гэрээт ажилтнаар томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид 89,584 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн газраас улсын тэмдэгтийн хураамж 159,610 төгрөг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулсугай.

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

иуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг нь иш татсан гипотезтэй хэм хэмжээ юм. Дээрхи заалтын хэрэгжих нөхцөл нь мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 бөгөөд шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох ойлголт нь тухайн ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гарах хугацааны буюу 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 520 дугаар шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалин хөлс байхаар тайлбарлагдана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэр нь хяналтын журмаар гомдол гаргасан бол хяналтын журмаар гомдол гаргасан бол хяналтын шатны шүүх гомдлыг хянаад тогтоол гарснаар хүчин төгөлдөр болохоор хуульчилсан. Гэтэл ажилгүй байсан хугацааны цалинг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөр эхлэн тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох журам, шүүхийн өмнө эрх тэгш байх мэтгэлцэх, шүүхэд мэдүүлэх эрхийн зарчмуудыг зөрчиж байна гэжээ.

 

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

                Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Г.******* нь   холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай “Түр гэрээт ажилтнаар томилох тухай” тушаал, 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/12 дугаартай хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас халах тухай тушаалуудыг хүчингүй болгуулах, захиргааны бичиг хэрэг, нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4,664,620 төгрөг, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал шимтгэл 466,460 төгрөг хүн амын орлогын албан татвар 349,810 төгрөг гаргуулах эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай “Түр гэрээт ажилтнаар томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, хүн амын орлогын албан татвар 349,810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

 

            иуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “3 шатны шүүхээс Г.*******ыг ажилд нь эргүүлэн томилсон боловч шинэ бүтцээр Г.*******ыг ажлын байр байхгүй тул нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны мөнгийг зөвшөөрөх боломжгүй, Г.*******ын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар дотоод ажил, бичиг хэрэг, нярвын ажилд томилсон боловч 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 6 хоног ажил тасалсан тул түүний нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

 

            Анхан шатны шүүх захиргааны 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.*******ыг Ховд аймгийн захиргааны дотоод ажил, бичиг хэрэг, нярвын ажилд эгүүлэн тогтоож, Г.*******ын ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 9 сар 21 өдөрт ногдох олговорт 4,653,753 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            иуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудын хууль зүйн бодит үндэслэлийг дүгнэвэл.

            Нэг. Урьд нь Г.*******ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд ногдох олговор нэхэмжилсэн хэргийг анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шийдвэрлэхдээ түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 2 сард ногдох ажилгүй байсан хугацааны олговорт 932,924 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн байна.

 

              Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 115 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний шинжтэй өөрчлөлт оруулж, бусад заалт хэсгийг хэвээр үлдээснийг мөн хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу Хяналтын шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэж 314 дугаартай тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн байна.

 

            иуцагч нь энэхүү 3 шатны шүүхийн шийдвэрийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр биелүүлж, нэхэмжлэгч Г.*******ыг захиргааны дотоод ажил, бичиг хэрэг, нярвын ажилд эгүүлэн томилсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 9 сарын 28 хоногийн дараа шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна.

            Иймд Г.*******ын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 9 сар 21 өдрөөр тооцож 4,653,753 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байна.

Хуульд “ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор” гэж заасан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг шүүх тооцохдоо урьд нь анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны нөхөн олговор тооцож олгосон огнооноос буюу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь томилсон өдөр буюу 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцсон нь хуульд нийцсэн байна.

 

            ин ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг тооцохдоо “хяналтын шатны шүүхийн тогтоол гарснаас хойш ажилд томилсон өдөр хүртэлх хугацаагаар тооцох ёстой байсан” гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

иуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар, давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар тус тус гомдол гаргах эрхээ эдэлж, шүүхийн шийдвэр, магадлалыг хянуулсан байх бөгөөд энэ хугацааг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор тооцохдоо хасаж, тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

            Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэтгэлцэх, шүүхэд мэдүүлэх эрхийн зарчим, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хуульд заасан журмыг зөрчсөн гэх гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Хоёр. иуцагч нь нэхэмжлэгч Г.*******ыг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дугаар тушаалаар  захиргааны дотоод ажил, бичиг хэрэг, нярвын ажилд эгүүлэн томилсон боловч 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/12 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9.1(г) дэх заалтыг тус тус үндэслэн түүнийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 6 хоног ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж ажлаас халсан байна. Ийнхүү ажлаас халсан үндэслэлээ нотлохоор цагийн бүртгэлийн хуудас, хөдөлмөрийн дотоод журмыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгчээ.

 

            иуцагч нь “нэхэмжлэгч Г.*******ыг ажилд томилсон 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тушаалыг өөрт нь гардуулсан боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан” гэх үйл баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.  Учир нь:

            2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тушаалыг Г.*******ын дүү Энхцэцэгт  мөн өдрийн 14 цаг 51 минутад хүлээлгэн өгсөн гэх боловч Энхцэцэгт уг тушаалын хүлээлгэн өгсөн /гардуулан өгсөн/ гарын үсэг, бүртгэл байхгүй байна. Өөрөөр хэлбэл түүнийг ажилд томилсон тушаалыг нэхэмжлэгч Г.******* болон түүний дүү Энхцэцэг нарын хэн алинд нь хэзээ гардуулсан талаарх гарын үсэг, тушаалын бүртгэл хэрэгт авагдаагүй байна.

 

            Хавтаст хэргийн 31 дүгээр хуудаст авагдсан нэг хуудас цагийн бүртгэл нь хуулбар хувь дээр тамга дарсан байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэх хуулийн шаардлага хангаагүй байх бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар уг нотлох баримтыг “үнэн зөв, эргэлзээгүй” талаас нь үнэлэх боломжгүй байна.

 

             Мөн хариуцагч нь Г.*******ыг захиргааны хөдөлмөрийн дотоод журмын 9.1(г) дэх хэсэгт заасан “2 ба түүнээс дээш хоногоор хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан тохиолдолд ажлаас халах” гэсэн заалтыг зөрчсөн тул ажлаас халсан гээд 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/01 дугаартай тушаалаар баталсан хөдөлмөрийн дотоод журмын хэрэгт өгсөн байна.

 

            Гэвч энэхүү хөдөлмөрийн дотоод журмыг зөвшөөрч баталсан ажилчдын нэр, гарын үсэгт нэхэмжлэгч Г.*******ын нэр, гарын үсэг байхгүй байх бөгөөд энэхүү дотоод журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа баримтлан ажиллах, дагаж мөрдөх талаар Г.*******тай тохиролцсон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.

 

            Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2017/00545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД                                                       Д.ЖАМБАЛСҮРЭН

                                  

 

М.НЯМБАЯР