| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 153/2017/00252/И |
| Дугаар | 04 |
| Огноо | 2018-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 04
Ю.гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2017/00570 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн т ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******, овогт гийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн т ******* ******* ******* *******, овогт , Завхан аймгийн ******* ******* овогт нарт холбогдогдох иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 01 сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр т шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч Б. түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч Г., нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 5.688.095 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: Б. нь нөхөр бид хоёртой уулзаж амьдралынхаа хүнд байдлуудыг яриад Завхан аймгийн суманд нөхөн сэргээлт хийх гэж байгаа хөрөнгө оруулалт хийчихээд эргүүлээд мөнгийг чинь гаргаад өгнө гэж хэлсэн. Бид нар өмнө нь Б.тэй арьс түүхий эд авч, зах дээр хамт ажиллаж байсан. Тухайн үед Б. эгч ажлаа сайн хийдэг байсан бөгөөд итгэл даахаар хүн байсан учраас 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 30,000,000 төгрөгийг бэлнээр Хаан банкны орчим Төв захын дээд талын дугуй засварын хажууд манай машин дотор өгсөн. Тухайн мөнгийг тоолж өгч байхад Г. хамт байсан. Сүүлд 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай эксковатор хөлслөж чиний 30,000,000 төгрөгийг гаргаж өгөх учраас 10,000,000 төгрөг шилжүүл гэж хэлээд би өөрийнхөө данснаас Б.гийн данс руу шилжүүлсэн. Мөнгө зээлэхээс өмнө Б., Г. , нөхөр , бид 5 Минж ресторанд уулзаж байсан ба нийт 0,000,000 төгрөгийг зээлсэн. Нөхөр бид хоёр ХААН банкнаас 100,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд банкнаас зээлээ төлөхийг шаардаад хэцүү байдалд байна. Бид нар Б. эгчтэй алт болон газар шорооны ажлаар хамтарсан зүйл байхгүй. Иймд Б.д зээлдүүлсэн 0,000,000 төгрөг, хүү алданги нийт 5,688,095 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Б.д мөнгөө өгснийхөө дараа өгөхгүй удаа дараа худлаа хэлээд байхаар нь цагдаад өгч шалгуулж байсан. Мөн Төв зах дотор зогсдог Юра эмчийн эхнэр гэх эмэгтэйд Б.гийн хүнсний 1 сая төгрөгний өрийг төлөөд 9,000,000 төгрөгийн алтыг би аваад явсан учир 0 000 000 төгрөгнөөс 9 000 000 төгрөгийг хасч тооцно. Сүүлд хамтран хариуцагчаар Г.ыг татсан байгаа. Одоо би нэхэмжлэлийн шаардлагаа *******асган 31,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Б.гийн хариу тайлбар: Энэ асуудал нь 2016 оны 6 сарааас эхэлсэн асуудал юм. Би Завхан аймагт нөхөн сэргээлтийн ажлаар явж байсан. Г. , Ю., түүний нөхөр, бид хэд Минж ресторанд уулзаж Мандалын алттай чулуу авахаар ярилцсан. Өмнө нь Ховдод алттай чулуунаас 90 сая төгрөг гарсан талаар бүгд сонссон байсан . Г. нь Ховд аймагт 2016 оны 5, 6 сард ирээд Минж ресторанд Ю.,, , бид нарт чулуу яаж авах талаар болон хамтран ажиллахаар ярилцсан. Би Ю.гийнд гэр бүлийн талаар ярилцаж зовлон жаргалаа ярьж байсан удаа бий. Ю.гийн нөхөр бид 2 нэг нутгийн Ховдын Булганы хүмүүс. Бид өмнө нь Минж ресторанд уулзсан. Би газар шороо ухдаг хүн биш зөвхөн алт авдаг байсан. Г.од итгээд Дэлгэрмөрөнг / Дэлгэрням/ танихгүй ч гэсэн Завхан аймгийн Мандал суманд байгаа Мандалын чулуу эксковатороор ухаад алт гардаг гэж бид хэд энэ ажлыг тал талаасаа хөрөнгө оруулаад хийсэн. Ю. , нөхөр нар надтай өмнө хамт түүхий эдийн ченж хийж байсан ба надад итгээд 20 000 000 төгрөгийг Г. бид нарт өгсөн. Би бас өөрийн мөнгөнөөс хөрөнгө оруулсан одоо адилхан хохирч шатаад байж байна. Ю.гаас Г.той харьцаж байсан талаар гар утасны мессежүүд байгаа. Би өөрөө маш их хохирсон бөгөөд Завхан аймгийн суманд нөхөн сэргээлтийн ажил авч Г.той гэрээ хийснээ шүүхэд өгсөн байгаа. Бид энэ ажлыг хийж ашиг олох байсан, би Улаанбаатар явж эксковатор олж авчирч, буцаагаад аваад явсан эксковаторыг дахин авчрах гээд бүх ажлыг би хийж байсан. Бид Мандалын чулуу авах гэж энэ ажилд хамт тал талаас мөнгө оруулсан бүгд мэдэж байгаа шүү дээ. Ю., бүгд л мэдэж байгаа шүү дээ. Эхлээд 20 сая төгрөг аваад, дараа нь 10 сая төгрөг авсан. Би , бүгд энэ ажлыг хийх гэж мөнгө оруулсан. Энэ хэргийн ард маш их залилангийн асуудал байгаа. Г. нь миний гараар буруу зүйлээ хийлгэчихээд өөрөө мэдэхгүй гэж хэлээд сууж байна. Надруу бүх бурууг чихсэн нийлж хуйвалдаад байна. Би 1 000 000 төгрөгний хүнс зээлдээд хүнсний зүйлийн *******д алтаа байрьцаанд орхисон байсныг Ю. аваад явсан байсан. 9 000 000 төгрөгнөөс илүү үнэтэй алт байсан. Би ч гэсэн өөрөө Мандлын чулуунд мөнгөө алдчихаад хохироод сууж байна. Мөнгө авах бүх зүйлд Г. хамт байсан. Ю., түүний нөхөр, Г. , бид хэд уулзаж ярилцаад дараа нь Төв зах Хаан банкны дугуй засварын тэнд машин дотор 20,000,000 төгрөгийг Г. бид хоёр тоолж авсан. Дараа нь 10 000 000 төгрөгийг экскаватор авахаар над руу Ю. шилжүүлсэн. Би нэг нутгийн хүмүүсээ хулхидахгүй. Нийт Ю.гаас 30 сая төгрөг авсан. Г.ын таньдаг Дэлгэрмөрөн /Дэлгэрням/ гэх хүн нь худлаа хэлж мөнгө авчихаад эксковаторт 1,500,000 төгрөг өгөхөөр явуулсан боловч өгөөгүй байсан. Завхан аймгийн сум дээр бид нарын ажил явагдаад байсан. Би Ховд аймагт Хүнсний захаас Юра эмчийн эхнэр гээс 1 сая төгрөгийн хүнс зээлж авчихаад 10 000 000 төгрөгний алт орхиод ирж байсан. Би Ю., нар дээр ирээд хэлж байсан. Өнөөдөр Г. нь шал өөр юм яриад зогсож байна. Дэлгэрмөрөн Г. нар нь зохион байгуулалтайгаар ийм ажил хийж байна, би адилхан хөрөнгө оруулаад хохирсон, нэг машин алттай шороог би аваад явах гэхэд Ю., , нар Дэлгэрнямд өгөөд явуул гэж Г. нар хо*******доо утсаар ярьсан . Г. энэ шороог эд нартай утсаар яриулж , Дэлгэрнямд өгөөгүй бол, машинтай шороо байсан бол бид шатахгүй мөнгөө олох байсан. Би хамгийн түрүүн нутгийнхаа хүмүүсийн мөнгийг гаргаж өгөх л байсан. Г. намайг ийм болтол зодсон би одоо шалгуулна гэв.Энэ хэргийн ард том з алилангийн хэрэг байгаа гэжээ.
Хариуцагч Г.ын хариу тайлбар: Би Завхан аймгийн суманд Төрийн б байгууллагатай, сангийн тэргүүн бөгөөд Монголын бичил уурхайчдын 2012 онд нэгдсэн удирдах зөвлөлийн дарга байсан. Завхан аймгийн суманд 2012 оны 7 дугаар сард Б.тэй танилцсан. Б. надтай уулзаад алт авмаар байна гэсэн . Б. бид нар хамтран амьдарч байсан. Би Б.г өр зээлтэй өр зээлээ төлөг гэж нэг ч төгрөгийн ашиг авч байгаагүй. Манай олборлосон алтаас грамм тутамд 2000 төгрөгний ашиг авахаар 5 жил хамтарч ажилласан. Нөхөн сэргээлтийн талаар Б. яриад байна. Б.д нөхөн сэргээлт болон миний ажил хамаагүй. Б. бид хоёрт хамт амьдарч байсан үе бий. Ховд аймагт Венерс нэртэй буудлын ресторанд Б.,, Ю., бид хэд 2016 оны 06 дугаар сарын сүүлээр уулзсан. Миний хийж байсан ажил Б.д хамааралгүй. Б. нь өөрийнхөө өр зээлийн талаар яриад 2016 оны 10 дугаар сард нөхөн сэргээлт хийхээр ярьж байсан. Би 30 хувийг 70 хувийг Б. авахаар гэрээ байгуулсан. Би гэрээг ******* нутагтай хийдэг Б. тийм ажлыг хийж чадахгүй шүү дээ. Б.тэй 2012 оноос хойш хамт амьдарч байсан .Надад Ховд аймагт таних хүн байхгүй. Ю. нараас Б. мөнгө авсан байсан. Тухайн хүмүүс надад мөнгө зээлээд өг гэж байна гэхээр нь би авсан, өгсөн асуудлын талаар бичиг хийж авахыг зөвлөж байсан. Мөнгө авсныхаа дараа Дөргөн сум руу яваад Ю.гаас 30 сая төгрөг авсан гэдгийг хэлж байсан. Тухайн мөнгийг /30 000 000 / авч байх үед би машины гадна талд байсан. Мөнгө буруу замаар орсон талаар би Ю., нарт хэлээд мөнгөө авахыг зөвлөж байсан. Мөнгөний асуудлыг мэдэхгүй , ганцаараа эксковатор авахаар явсан энэ талаар надад мэдэх зүйл байхгүй. Мөн сүүлийн Ю.гаас авсан 10 сая төгрөгийн асуудлыг мэдэхгүй. Б. Ю.гаас 30 сая төгрөг авч байсан талаар хэлж байсан. Засмал зам буюу хажууд нь уулзаад мөнгө авч асуудлыг мэдэж байна., Ю., нар надаас ямар ажил хийдэг талаар венерс ресторанд асууж байсан. Би нөхөн сэргээлтийн ажлаа хэлж байсан. Би Завханд хүүхдэдээ 3 сая төгрөг хэрэгтэй болохоор нь Ю.д хэлээд машинаа зарж байсан. Мөн хүүхдээ сургуульд оруулахаар гаас 100 мянган төгрөг зээлээд явж байсан. Би жил нөхөн сэргээлтийн ажил хийхэд Б. надтай нөхөн сэргээлтээс олсон алтанд 2000 төгрөгийг 1 грамм алтанд өгөхөөр хамтарч ажиллахаар ярьж байсан . Миний нэр дээр нөхөн сэргээлтийн ажил жил явагддаг байсан. Би хамтран амьдарч байсны хувьд Б.г өр зээлнээсээ сал гэж хэлж байсан. Ю.гийн нэхэмжлээд байгаа асуудал надад хамааралгүй асуудал гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2017/00570 дугаар шийдвэрээр 1.Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.гээс 11,000,000 / арван нэгэн сая/ төгрөг, хамтран хариуцагч Г.оос 20,000,000 / хорин сая/ төгрөгийг т т гаргуулан нэхэмжлэгч Ю.д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ю.гийн урьдчилан төлсөн 386,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 500 төгрөг, хариуцагч Б.гээс 190,000 төгрөг, хамтран хариуцагч Г.оос 257950 төгрөг т т гаргуулан нэхэмжлэгч Ю.д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.
Хариуцагч Г.ын давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч Ю., зээлдэгч Б., Г. нарын хо*******д зээлийн харилцаа үүссэн байна гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Г. миний өмчлөлд нэхэмжлэгч Ю. нь нэг ч төгрөг шилжүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, дансны хуулга зэргээр нотлогдож байна. Нэхэмжлэгч Ю. нь Г. надад мөнгө өгсөн гэх үйл баримт хэрэгт авагдаагүй байхад намайг зээлдэгч хэмээн дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн тухайд Г.ыг зээлдэгч гэж дүгнэхдээ зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 зүйлд зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж журмыг зөрчсөн.
Мөн хариуцагч Г. нь татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэжээ. Хариуцагч Г. миний тухайд мөнгө зээлж авахаар Ю.тай харилцан тохиролцоогүй, өөрийн өмчлөлд эзэмшилд түүний мөнгийг шилжүүлэн аваагүй, захиран зарцуулаагүй эс үйлдэхүй байгаа бөгөөд хийгээгүй үйлдлийг ямар нэгэн баримтаар нотлох боломжгүй юм. Харин нэхэмжлэгч Ю. нь Г. надтай зээлийн гэрээ байгуулахаар харилцан тохиролцож миний өмчлөлд мөнгө шилжүүлсэн гэдэг үйл баримтыг нотлох баримт хэрэгт байхгүй, нотлоогүй болно.
Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч Ю. нь нэхэмжлэлийн шаардлага анх гаргахдаа Б.г хариуцагчаар татсан бөгөөд ажиллагааны явцад Г. намайг хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасан. Шүүх хариуцагчаар Г. намайг оролцуулахдаа хариуцвал зохих этгээд мөн гэж үзсэн үндэслэлээ тодорхой дурдаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаас Б.гээс 11 сая төгрөг, Г. надаас 20 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ мөнгийг хэрхэн хувь ногдуулан хуваасан нь тодорхойгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.гийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд хариуцагч Б. миний бие нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар үнэлүүлэхээр гэрчээр Сантеек ХХК-ны захирал Баясгалан гэдэг хүнийг асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буюу шүүх хуралдааны өмнөх өдөр гэрчийг онлайнаар шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээ шүүхэд илэрхийлсэн. Гэтэл шүүх хуралдаан болдог өдөр шүүхийн кабель эвдэрсэн гээд гэрчийг асуугаагүй. Энэ талаар гэрчээр Баясгаланг асуух хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрт тгаагүй байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дэлгэрням гэх хүнтэй холбогдож байсан утсанд байгаа месежэнд үзлэг хийлгэх хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл энэ ажиллагааг хийлгэлгүгээр шүүх хуралдааныг хийсэн.
Миний бие өмгөөлөгч Н.Оюунчимэгтэй хууль зүйн тлалцаа үзүүлэх гэрээ байгуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн тлалцаа авч оролцуулж байсан.
Би өмгөөлөгчөөсөө татгалзах хүсэл сонирхлыг амаар болон бичгээр илэрхийлээгүй болно. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны товыг өмгөөлөгчид мэдэгдээгүй, хэргийн материал танилцуулаагүй байсан. Б. миний Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан өмгөөлөгч авах, хууль зүйн тлалцаа авах эрхийг хөндсөн.
Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Хариуцагч Б. миний бие нь нэхэмжлэгч Ю.тай хөрөнгө оруулалтаа адилхан хийж хамтран ажиллаж байсан тухайгаа илэрхийлсэн, энэ талаарх үйл баримтыг зарим гэрчүүдээр нотлуулахаар асуулгасан байхад шүүх шийдвэрээ гаргахдаа хариуцагчийн татгалзлыг хангаж шийдвэрлэх боломжгүй тухай хууль зүйн үндэслэлүүдээ дурдаж өгөөгүй. Зөвхөн нэхэмжлэгч талын нотлох баримтуудыг үнэлсэн, үндэслэсэн тухайгаа л шийдвэрт тгаж өгсөн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Хамгийн гол нь анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ шүүгчийн захирамжинд дурдсан хийх байсан зарим ажиллагааг дутуу хийж, мөн зарим нотлох баримтыг огт үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан байх тул талуудын гаргаж өгсөн нотлох баримтыг дахин үнэлүүлж хэргийг шийдвэрлэх хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь хууль ёсны байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан зарчимд нийцээгүй байна. Үүнд:
Нэхэмжлэгч Ю. нь хариуцагч Б.д холбогдуулан 5.688.095 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүх 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ю. нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Г.ыг хамтран хариуцагчаар татуулж байна, 5.688.095 төгрөгийг Г., Б. нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан[1] бөгөөд мөн өдрөө “Г.ыг хамтран хариуцагчаар татуулах” хүсэлт гаргажээ[2].
Гэтэл шүүх уг хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан байх бөгөөд Ю.гийн нэхэмжлэлтэй Б.д холбогдох иргэний хэрэгт Г.ыг “хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай” захирамж гаргахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж Г.оос 20.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчим алдагдсан байна.
Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийн Г.ыг хамтран хариуцагчаар татуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .3-ыг зөрчсөн байх бөгөөд шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан зарчим алдагдсан байна.
Шүүх талуудын хо*******д Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн атлаа хамтран хариуцагч Г. нь ямар үндэслэлээр хамтран зээлдэгч, эсхүл үндсэн зээлдэгчийн үүрэг хүлээсэн талаар хууль хэрэглэсэн тайлбаргүйгээр “2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 30.000.000 төгрөг Б.д өгөхөд хамт байсан, хамт мөнгө авсан” гэх үндэслэлээр түүнээс 20.000.000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь “Үндэслэх хэсэгт ...хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.-т заасныг зөрчсөн байна.
Хариуцагч Б. нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “ Сантеек ХХК-ийн захирал Баясгалан, иргэн Бишгарав нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах, иргэн Дэлгэрмөрөнг хамтран хариуцагчаар татуулах тухай хүсэлт гаргажээ[3].
Гэтэл шүүх “хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамжийг уншиж танилцуулаад шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэв[]” гэсэн атлаа шүүгчийн захирамжийг бичгээр гаргаж хэрэгт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан “шүүх хуралдааныг хойшлуулах ... болон шүүх хуралдааны үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна.
Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн Б.гийн 190950 төгрөг, Г.ын 258000 төгрөгийг төрийн сангийн зохих данснаас шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2017/00570 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.ын 258000 төгрөг, хариуцагч Б.гийн 190950 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн зохих данснаас гаргаж, хариуцагч нарт буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.5, 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН
М.НЯМБАЯР
[1] Хавтаст хэргийн 108-109 хуудас
[2] Хавтаст хэргийн 107 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 169 хуудас
[] Хавтаст хэргийн 170 дугаар хуудас шүүх хуралдааны тэмдэглэл