Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
Хэргийн индекс | 153/2017/00544/И |
Дугаар | 05 |
Огноо | 2018-01-23 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 05
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2017/00624 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн *******т сумын ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* од оршин суух, овогт ийн Алдармаагийн нэхэмжлэлтэй, Ховд аймаг дахь ид холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 20******* оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Ховд аймаг дахь ид хичээлийн 2-р байрны жижүүрээр ажилладаг байсан. Гэтэл Ховд аймаг дахь ийн захирал 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 дугаартай тушаал гаргаад намайг хичээлийн 2-р байрны жижүүрээр томилсон 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128 дугаартай тушаалыг хүчингүй болгосон. Тэгээд сургуулийн захирал намайг ажлаас халсан тушаал гаргасан атал хуучин ажиллаж байсан, одоо ******* тоо нь байхгүй тогоочийн ажлаа хийж бай гэж хэлсэн. Гэтэл сургуулийн нягтлан бодогч ******* тоо байхгүй ажлын байранд цалин гарахгүй шүү гэж хэлсэн. Иймд би тушаалаа аваад ажиллаагүй, шүүхэд хандсан.
Манай сургуульд одоо тогоочийн ******* тоо байхгүй, оюутнууд өөрсдөө хоол хийх материалаа авч ирээд хоол хийдэг. Иймд Ховд аймаг дахь ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан хичээлийн 2-р байрны жижүүрийн ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацааны цалин нөхөн гаргуулж, энэ хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 08 дугаар сарын *******-ны өдрийн Б/79 дугаартай тушаалаар г 2017 оны 08 дугаар сарын *******-ны өдрөөр тасалбар болгон Ховд аймаг дахь ийн захирлын ажлаас халсан.
Улмаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/******* дугаартай тушаалаар Т.Дэлгэрсайхан намайг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тус ийн захирлын ажилд томилсон.
Захирал гийн Ховд аймаг дахь ийн захирлын эрх, үүрэг нь 2017 оны 08 дугаар сарын *******-ны өдрөөс эхлэн дуусгавар болсон байх үедээ *******г тогоочийн ажлаас чөлөөлж, хичээлийн 2-р байрны жижүүрийн ажилд томилсон. Энэ нь Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 401 дугаартай тушаалаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм”-ийн 3.15-д “Сургуулийн захирал өөрийн эрх хүрээний асуудлаар тушаал гаргана” гэснийг зөрчсөн тул эрх хэмжээгүй этгээдийн гаргасан тушаалыг хүчингүй болгож, хууль бус тушаалын үндсэн дээр үүссэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс албан шаардлага, архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчаас дүгнэлт ирүүлсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д “хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан” нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл байхаар заасан тул дээрх эрх бүхий этгээдээс ирүүлсэн шаардлагыг хэрэгжүүлэх үүднээс Ховд аймаг дахь ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 дугаартай тушаалыг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байна.
Дээрх тушаалыг хүчингүй болгосноор ******* нь урьд эрхэлж байсан тогоочийн ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах эрх нээгдсэн, харин ч *******д ашигтай байдал үүссэн болно. Учир нь Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дугаартай тогтоолын 7-р хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэл”-ээр жижүүр нь ТҮ-1 ангилал зэрэглэлээр, тогооч нь ТҮ-2 ангилал зэрэглэлээр цалинждагаар батлагдаж байна.
Хууль бус тушаал гаргасан захирал нь хичээлийн 2-р байрны жижүүрийн ажлын байранд *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт батлаагүй, жижүүрийн ажлын цалин хөлс олгоогүйгээс үзэхэд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэстэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2017/00624 дугаар шийдвэрээр 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Ховд аймаг дахь ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 дугаартай тушаалын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******г Ховд аймаг дахь ийн хичээлийн 2-р байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймаг дахь ээс *******гийн ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацааны буюу 2 сар 13 өдөрт ногдох олговорт 2,099,265 төгрөг /хоёр сая ерөн есөн мянга хоёр зуун жаран таван төгрөг/ гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ховд аймаг дахь ид үүрэг болгосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ховд аймаг дахь ээс улсын тэмдэгтийн хураамжид 1*******,738 төгрөг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүйд гомдолтой байна. Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/******* дугаартай тушаалаар Т.Дэлгэрсайханыг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тус ийн захирлын ажилд томилсон.
Захирлын гийн Ховд аймаг дахь ийн захирлын эрх, үүрэг нь 2017 оны 08 дугаар сарын *******-ны өдрөөс эхлэн дуусгавар болох үедээ нэхэмжлэгч *******г 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128 дугаартай тушаалаар тогоочийн ажлаас чөлөөлж, хичээлийн 2 дугаар байрны жижүүрийн ажилд томилсон. Энэ нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдрйн 401 дугаартай тушаалаар баталсан дээд боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийн 3.15-д сургуулийн захирал өөрийн эрх хүрээний асуудлаар тушаал гаргана гэснийг зөрчсөн тул эрх хэмжээ олгогдоогүй этгээдийн гаргасан тушаалыг хүчингүй болгож, хууль бус тушаалын үндсэн дээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Ховд аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлөөс албан шаардлага, архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчаас дүгнэлт ирүүлсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл байхаар заасан тул дээрх эрх бүхий этгээдээс ирүллсэн шаардлагыг хэрэгжүүлэх үүднээс захирлын тушаалыг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байна.
Дээрх тушаалыг хүчингүй болгосноор ******* нь эрхэлж байсан тогоочийн ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах эрх нээгдсэн, харин ч *******д ашигтай байдал үүссэн байхад нэхэмжлэгч ******* нь өөрөө ажиллахгүй гээд уг саналыг хүлээж аваагүй. Хууль бус тушаал гаргасан захирал нь хичээлийн 2 дугаар байрны жижүүрийн ажлын байранд *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтод батлаагүй, жижүүрийн ажлын цалин хөлс олгохгүйгээр үзэхэд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэтэл шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг баримтлан шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ховд аймгийн ид холбогдуулан Ховд аймаг дахь ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан хичээлийн 2-р байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “гийн Ховд аймаг дахь ийн захирлын эрх үүрэг нь 2017 оны 8 дугаар сарын *******-ны өдрөөс дуусгавар болсон. Тэрээр ажлаас халагдсаныхаа дараа гарын үсэг зурж, тамга дарж тушаал гаргасан тул уг тушаалыг хүчингүй болгосон” гэж тайлбарлажээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 8 дугаар сарын *******-ны өдрийн Б/79 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалаар г Ховд аймаг дахь ийн захирлын үүрэгт ажлаас халж, улмаар мөн сайдын 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар Т.Дэлгэрсайханыг Ховд аймаг дахь ийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Нэхэмжлэгч ******* нь 2008 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс тус ид дотуур байрны жижүүр, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс сургуулийн цайны газарт тогоочоор, тус тус тасралтгүй ажиллаж байгаад Ховд аймаг дахь ийн захирал гийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 128 дугаартай тушаалаар хичээлийн 2 дугаар байрны жижүүрийн ажилд томилогдсон байна.
Гэтэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Б/******* дугаар тушаалаар Ховд аймаг дахь ийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Т.Дэлгэрсайхан нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 дугаартай тушаал гаргаж тушаалын 1 дэх заалтаар хавсралтад дурдсан тушаалуудыг /2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 128 дугаартай тушаалыг/ хүчингүй болгож, 2 дахь заалтаар нэр бүхий ажилтнуудыг /*******г/ 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн харилцааг нь дуусгавар болгосон байна.
Ховд аймаг дахь ийн захирал Т.Дэлгэрсайхан нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 дугаартай тушаалын үндэслэлээ “захирлын эрх үүрэг нь дуусгавар болсон тушаал гаргаж, тамга дарж, гарын үсэг зурсан тушаал нь хууль бус юм. Иймд хууль бус тушаалын үндсэн дээр үүссэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс албан шаардлага, Архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчаас дүгнэлт ирүүлсэн” гэж тайлбарласан бөгөөд Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс ирсэн албан шаардлага, Архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчаас дүгнэлтийг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргаж өгчээ.
Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтуудын хууль зүйн бодит үндэслэлийг дүгнэвэл.
Нэг. г 2017 оны 8 дугаар сарын *******-ны өдөр ажлаас чөлөөлсөн бөгөөд уг тушаалын 3 дахь заалтаар “гийн ажлыг зохих журмын дагуу 2017 оны 8 дугаар сарын 25-ны дотор хүлээлцүүлэх” талаар заасан, Т.Дэлгэрсайханыг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажилд томилсон тушаал хавтаст хэрэгт авагдсан бөгөөд гийн ажлыг хэзээ хүлээлцсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд гийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 128 дугаартай тушаалыг эрх үүрэг нь дуусгавар болсон үед гаргасан тушаал гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж заасан бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн албан шаардлага, Архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт хэрэгт авагдсан боловч тэдгээр нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор ажил олгогчоос шаардах эрхтэй гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Гурав. 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 дугаартай тушаалаар нэр бүхий ажилтнуудын хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2017/00624 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН
М.НЯМБАЯР