Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 358

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

насанд хүрээгүй хохирогч Б.Жүрмэдсүрэн,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунчимэг,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Сувдмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр,

шүүгдэгч Д.Сэрээтэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Илжигэн овогт Дашпүрэвийн Сэрээтэрт холбогдох 201619000555 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 05 сарын 28-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо малчин 1-33 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал үгүй, Сонгино хайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн, Илжигэн овогт Дашпүрэвийн Сэрээтэр /РД:ОЕ87052814/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч Дашпүрэвийн Сэрээтэр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Жирмийн цагаан нуур” гэх газар 13 настай Б.Жүрмэдсүрэнг ямар ч шалтгаангүйгээр зодож баруун 3,4,5 дугаар хавирганы хугарал, тархи доргилт, зүүн чамархай, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөрөнд зулгаралт, уруул, гуянд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Сэрээтэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ийм зүйл хийсэндээ харамсаж, гэмшиж байна гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Жүрмэдсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Аргалант сумын наадамд Баасансүрэн ахыг дагаад явсан. Тэгсэн Баасансүрэн ах намайг Сэрээтэр ахын машин суулгаад ахын дүү эртхэн харьж бай гэсэн. Тэгсэн энэ ах замдаа архи уугаад бүр орой болсон чинь дүү нь уурлаад ажилтай гээд алхаад явсан. Тэгээд Сэрээтэр ах намайг машинаасаа хөөж буулгаад зодсон. Одоо миний бие муу байгаа, миний толгой байнга өвдөөд удаан зогсохоор нуруу өвдөөд байдаг болсон. Хамарнаас цус байнга гардаг. Би хичээлдээ 70 хувиар С дүнтэй гарсан байгаа. Би өмнө нь тэгж  С дүнтэй гарч байгаагүй, хичээлдээ сайн байсан. Одоо эмчилгээ хийлгэх гэхээр мөнгөний боломж байхгүй эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай хүүхэд эрүүл саруул байсан. Мөн миний хүү тэргүүний сурагч байсан боловч энэ хэрэг байдлаас болоод бие нь өвдөөд хичээлээ сайн хийж чадахгүй, сурлага нь муудаад байнга уйлаад байдаг болсон. Хохирол их гарсан боловч би баримт цуглуулдагийг мэдэхгүй байсан. Харин байцаагч хэлснээс хойш баримт цуглуулсан байгаа, цаашдаа хүүхдээ эрүүл болгож авмаар байна гэв.

 

МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД:

          Гэрч Д.Эрдэнэбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 22-ны өглөө Сэрээтэр ахын хамтаар Аргалант сум руу наадам үзэхээр Сэрээтэр ахын “Списо” маркийн машинтай явсан тэгээд наадам үзчихээд буцахдаа хамаатны банди Сугар нэг жаахан банди хамт суусан нэг залуу тэр хүүхдийг хүргээд өгчих гээд Сэрээтэр ахад дайлгаад явуулсан. Аргалант сумаас Сэрээтэр ахын машинтай хөдлөөд замаараа 3-4 том пиво аваад хөдөлсөн замдаа Сэрээтэр ах найзынхаа гэрт ирсэн. Сэрээтэр ах найзтайгаа гэрт нь нөгөө пивонуудаа уугаад байсан тэгэхээр нь би Сэрээтэрийг ахыг явъя гээд яаруулахад байж бай гээд явахгүй байхаар нь би түрүүлээд явган гэрээс нь гараад зам руу алхчихсан юм тэгтэл хойноос Сэрээтэр ах болон Сугар нөгөө банди нар машинтайгаа гүйцэж ирээд намайг машинд суу гэсэн тэгэхээр нь би суухгүй гээд уурласан учир нь манай хүүхэд халуураад би яарч байсан юм тэгээд би машинд суухгүй байвал араас ирээд мөнгө ав гээд 5000 төгрөг өгсөн тэгээд намайг машиндаа суулгах гээд надтай барьцалдаад зууралдаад байсан миний уур хүрсэн байсан учраас би машинд нь суухгүй байсан тэгээд ноцолдож байгаад Сэрээтэр ахыг түлхэж унагаад би цааш явган яваад замын машинд суугаад гэртээ харьсан. Сэрээтэр ах нилээд согтуу байсан ойролцоогоор найзынхаа гэрт 3 цаг гаран болсон байх. Намайг цохиж барьсан асуудал байхгүй. Намайг салаад явсаны дараа юу болсоныг би мэдэхгүй. Сүүлд 2 хоногийн дараа Сэрээтэр ахыг хүүхэд зодож хэрэгт холбогдсон талаар сонссон гэжээ. /хх-26-27 тал/,

            Гэрч Г.Гантуул мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манай нөхөр Д.Сэрээтэр 2016 оны 07 дугаар сарын 22-23-нд шилжих шөнийн 03-04 цагийн орчим нилээд согтчихсон байдалтай Сугар, Жүрмэдсүрэн нарын хамт гэрт орж ирсэн. Жүрмэдсүрэнгийн зүүн талынх нь нүд хөхөрчихсөн, хөл нь доголсон байдалтай байсан. Жүрмэдсүрэн, Сугар хоёр газраар ор засаад хэвтсэн, тэгтэл манай нөхөр хулгайчууд гээд Жүрмэдсүрэн рүү дайраад байсан. Би Сэрээтэрийг хориод байсан тэгээд унтаж амарцгаасан гэжээ /хх-28-р тал/,

            Гэрч Я.Аня мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 13 настай Жүрмэдсүрэн гэх хүүхдийн биед үзлэг хийсэн тухайн үед Жүрмэдсүрэнгийн биеийн байдал маш хүнд зовиур ихтэй тасралтгүй ёолсон, огиж бөөлжсөн байдалтай, толгой нь маш хүчтэй өвдөж байсан, хоёр хөл, гуя хэсгээр нь хөхрөлттэй байсан ёолсон амьсгалтай цээжин хэсэгтээ гар хүргэхгүй өвчин зовиур ихтэй байсан бэртэл юунаас болж авсан талаар асуухад хүнд зодуулсан өөрөөсөө том хүнд зодуулсан гэж байсан. Тэгээд өвчин намдаах эмчилгээ хийгээд Улаанбаатар хотруу нарийн мэргэжлийн эмч рүү онош тодруулахаар явуулсан гэжээ. /хх-29-30 тал/,

            Гэрч Т.Сугар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 сарын 22-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын наадам тараад Сэрээтэр ах, Эрдэнэбат ах, Жүрмэдсүрэн бид дөрөв Аргалант сумын “Хүй долоон худаг”-руу гэрлүүгээ явахаар болсон Жүрмэдсүрэнг Баасандорж гэх ах Сэрээтэр ахын машинд дайлгаж суулгасан юм. Тэгээд Аргалант сумаас хөдлөхдөө дэлгүүр лүү ороод 4 том пиво худалдаж аваад Аргалант сумын төвөөс хөдөлсөн тэгээд Жирмийн цагаан нуурын ойролцоо найзындаа очно гээд Доржпалам гэх айлынд очсон тэгээд Сэрээтэр ах Доржпаламтай пиво хувааж уугаад суугаад байсан тэгтэл Эрдэнэбат ах явмаар байна гээд яараад байна гэхэд Сэрээтэр ах хүлээж бай гээд байхаар нь Эрдэнэбат ах уурлаад явган ганцаараа засмал замруу алхаад явчихсан, тэгээд төд удалгүй Сэрээтэр ах Жүрмэдсүрэн бид гурав Сэрээтэр ахын машинтай Эрдэнэбат ахын араас очсон тэгээд Эрдэнэбат ахыг машинд суу гэхэд Эрдэнэбат ах үгүй суухгүй гээд машинд нь суухгүй байсан тэгээд Сэрээтэр ах Эрдэнэбат ах хоёр хоорондоо маргалдаж муудалцсан тэгээд Эрдэнэбат ах замын машинд суугаад явчихсан. Сэрээтэр ах машин дээрээ ирээд Эрдэнэбатад 5000 төгрөг өгөөд машинд суулгаад явуулчихлаа гэсэн тэгээд би Сэрээтэр ахын малгай байхгүй байхаар нь би малгайг нь олж өгөхөөр тэр хоёрын маргалдаад байж байсан газар очиж үзэхэд малгай нь байхгүй байсан тэгээд эргэж хартал Жүрмэдсүрэн Сэрээтэр ах хоёр гадаа зогсож байсан. Сэрээтэр ах Жүрмэдсүрэнгийн өөдөөс гараа далайгаад зогсож байсан, тэгээд би яваад очиход Жүрмэдсүрэн уйлчихсан зогсож байсан тэгээд тэр хоёрыг машинд суулгаад би машиныг нь жолоодоод явж байтал Сэрээтэр ах гар утасны таг алга болчихлоо гээд Жүрмэдсүрэнг ол гээд загнаад байсан мөн Завханы зэвүүн пизданууд шүү гутал тайл боов хөх гээд цээжин тус газар нь гараараа 1 удаа цохисон, мөн үснээс нь зулгаагаад байсан тэгэхээр нь би Сэрээтэр ахыг болиоч гээд Жүрмэдсүрэн машинаас буугаад уйлаад явган явахад нь би араас нь буугаад Жүрмэдсүрэнг ахын дүү битгий, машинд суу гээд машинд суулгасан тэгээд цааш Сэрээтэр ахын гэрт нь шөнө 03 цагийн үед очсон тэгээд Жүрмэдсүрэн бид хоёр нэг хөнжилд газраар унтсан. Сэрээтэр ах гэртээ ирээд Жүрмэдсүрэнг орондоо орсон байхад нь хөнжилийнхөн гаднаас хөлөөрөө 2 удаа дэвссэн тэгээд унтаж амарцгаасан. Маргааш өглөө нь Жүрмэдсүрэнгийн зүүн билүү баруун нүд нь хөхөрсөн байсан би тэгээд өглөө эрт гэр лүүгээ яваад өгсөн. Жүрмэдсүрэн Сэрээтэр ахын гэрт нь унтаад улдсэн. Миний харсанаар цээжин тус газар нь нэг удаа гараараа цохисон үснээс нь зулгаасан үсдэж доош нь дараад байсан. Би машин бариад явж байсан болохоор өөр хаана хаана цохисоныг нь би хараагүй машинд явж байхдаа Жүрмэдсүрэнгийн хамраас нь цус гарсан байсан тэгэхээр хамар луу  нь бас цохиосон байх. Сэрээтэр ах бага зэрэг согтуу байсан. Сэрээтэр ах Эрдэнэбат ахтай маргалдаад тэр уурандаа л Жүрмэдсүрэнг зодсон байх ямар учраас зодсоныг нь би мэдэхгүй /хх-32 тал , .. тухайн үед Сэрээтэр ах Жүрмэдсүрэнг тийшээ гүйгээд яв гэхэд Жүрмэдсүрэн зүүн зүг рүү гүйсэн тэгтэл араас нь Сэрээтэр ах машинтайгаа араас нь сигналдаад хөөгөөд байсан ойролцоогоор 200-300 метр газар хөөсөн би Сэрээтэр ахыг болиоч хүний хүүхдийг битгий машинаар хөөгөөд байгаач гэхэд Сэрээтэр ах машинаа зогсоогоод би машинаас буугаад Жүрмэдсүрэнг машинд суулгасан тэгтэл Сэрээтэр ах намайг машин барь гээд надад жолоогоо шилжүүлсэн би цааш машиныг нь барьж явсан. Ямар нэгэн үг хэлэлгүй сигналдаад хөөгөөд байсан. Эрдэнэбат ах тухайн үед байгаагүй машинд суугаад яваад өгсөн байсан гэжээ /хх-35 тал/,

            Гэрч Г.Тогтохсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сэрээтэр манайд халамцуу ирээд манай нөхөр Доржпаламтай 4 пиво хувааж уусан 3 хүнтэй хамт орж ирсэн. Тэр гурав нь дүү нь гэж байсан. Тэгээд ойролцоогоор 2 цаг гаран болсон тэгтэл хамт ирсэн нэг дүү нь явлаа гэхэд Сэрээтэр байж бай гээд уурласан тэгтэл нөгөө дүү нь явган гараад явчихсан тэгээд араас нь 5-10 минутын дараа Сэрээтэр нөгөө хоёр дүүгээ аваад машинтайгаа араас нь явсан. Манайд ирэхдээ согтуу байсан. Манайхаас нилээд согтуу гарсан. Манайд байх хугацаанд ямар нэгэн зодоон цохион хэрүүл болоогүй манайхаас гараад явсаны дараа би юу болсныг мэдээгүй сүүлд сонсоход Сэрээтэрийг хүүхэд зодсон гэж сонссон гэжээ /хх-34 тал/,

            Гэрч Б.Баасандорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Жүрмэдсүрэн бол манай аавийн төрсөн дүүгийн хүүхэд Сэрээтэр бол манайхтай ойр сахалт айл болоод 2 жил болсон юм тэр утгаараа таньдаг. 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын наадам болж байсан юм. Жүрмэдсүрэн бол манай хурдны морийг тавиач хүүхэд.  Хүүхэд морь тавиулаад дууссан юм. Тэгээд Сэрээтэрт гэрт нь хүргээд өг гээд гээд дайлгаж явуулсан юм. Унаанд нь учир нь Сэрээтэр болон Жүрмэдсүрэнгийн гэр хоорондоо их ойрхон нутаглаж байсан юм. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 07 сарын 23-ны өдөр Жүрмэдсүрэнг Сэрээтэр зодсон талаар сонссон. Тухайн үед Сэрээтэрт Жүрмэдсүрэнг өгч явуулахад Сэрээтэр эрүүл байсан. Сэрээтэрийн хамт Сугар гэх залуу хамт байсан. Би Сэрээтэрийг Жүрмэдсүрэнг зодно гэж огт бодоогүй. Миний мэдэхийн ямар нэгэн асуудал байхгүй л байх шиг байдаг. Тухайн хувь хүн цаана ямарыг сайн мэдэхгүй юм. Жүрмэдсүрэнгийнд очиход Жүрмэдсүрэнгийн зүүн бил үү баруун нүд нь хавдсан хөхөрсөн байсан гэжээ /хх-37-38 тал/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,

-мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-08 тал/,

- эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-09 тал/,

- эд зүйлийн үнэлгээ /хх-10 тал/,

- битүүмжлэгдсэн эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-11 тал/,

- насанд хүрээгүй хохирогч Б.Жүрмэдсүрэнгийн төрсөний гэрчилгээний хуулбар /хх-12 тал/,

-насанд хүрээгүй хохирогч Б.Жүрмэдсүрэнгийн нас тоолсон тэмдэглэл /хх-13 тал/,

-насанд хүрээгүй хохирогч Б.Жүрмэдсүрэнгийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-16 тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №10296 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1.Жүрмэдсүрэнгийн биед баруун 3, 4, 5-р хавирганы хугарал, тархи доргилт, зүүн чамархай, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөрөнд зулгаралт, уруул, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-40 тал/,

-Эмчийн тодорхойлолт /хх-42 тал/,

-яаралтай тусламжийн хуудас /хх-43 тал/,

-Д.Сэрээтэрийг 2016 оны 08 сарын 03-ны өдөр сэжигтнээр /хх-53-54 тал/, 2016 оны 08 сарын 18-ны өдөр яллагдагчаар /хх-56-57 тал/ тус тус байцаасан тэмдэглэл,

-Д.Сэрээтэрийг 2016 оны 08 сарын 31-ний өдөр ял өөрчлөн сонсгож байцаасан тэмдэглэл /хх-59 тал/ дахин байцаасан тэмдэглэл /хх-60 тал/,

-хохирлын баримтууд /хх-63-64 тал/,

-Д.Сэрээтэрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-66 тал/,

-Д.Сэрээтэрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад “Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн” гэх лавлагаа /хх-68 тал/

-Сонгино хайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-70-71 тал/

- захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-74-75 тал/

-“ял өөрчилж сонсгох тухай” прокурорын тогтоол /хх-79 тал/ зэрэг болно.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд дараах үндэслэл тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Сэрээтэр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Жирмийн цагаан нуур” гэх газар 13 настай Б.Жүрмэдсүрэнг ямар ч шалтгаангүйгээр зодож баруун 3,4,5 дугаар хавирганы хугарал, тархи доргилт, зүүн чамархай, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөрөнд зулгаралт, уруул, гуянд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Жүрмэдсүрэн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунчимэг нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Г.Гантуулын “Манай нөхөр Д.Сэрээтэр 2016 оны 07 дугаар сарын 22-23-нд шилжих шөнийн 03-04 цагийн орчим нилээд согтчихсон байдалтай Сугар, Жүрмэдсүрэн нарын хамт гэрт орж ирсэн. Жүрмэдсүрэнгийн зүүн талынх нь нүд хөхөрчихсөн, хөл нь доголсон байдалтай байсан. Жүрмэдсүрэн, Сугар хоёр газраар ор засаад хэвтсэн, тэгтэл манай нөхөр хулгайчууд гээд Жүрмэдсүрэн рүү дайраад байсан. Би Сэрээтэрийг хориод байсан тэгээд унтаж амарцгаасан” /хх-28-р тал/, гэрч Я.Анягийн “2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 13 настай Жүрмэдсүрэн гэх хүүхдийн биед үзлэг хийсэн тухайн үед Жүрмэдсүрэнгийн биеийн байдал маш хүнд зовиур ихтэй тасралтгүй ёолсон, огиж бөөлжсөн байдалтай, толгой нь маш хүчтэй өвдөж байсан, хоёр хөл, гуя хэсгээр нь хөхрөлттэй байсан ёолсон амьсгалтай цээжин хэсэгтээ гар хүргэхгүй өвчин зовиур ихтэй байсан бэртэл юунаас болж авсан талаар асуухад хүнд зодуулсан өөрөөсөө том хүнд зодуулсан гэж байсан. Тэгээд өвчин намдаах эмчилгээ хийгээд Улаанбаатар хотруу нарийн мэргэжлийн эмч рүү онош тодруулахаар явуулсан” /хх-29-30 тал/ гэрч Т.Сугарын “..тэгээд эргэж хартал Жүрмэдсүрэн Сэрээтэр ах хоёр гадаа зогсож байсан. Сэрээтэр ах Жүрмэдсүрэнгийн өөдөөс гараа далайгаад зогсож байсан, тэгээд би яваад очиход Жүрмэдсүрэн уйлчихсан зогсож байсан тэгээд тэр хоёрыг машинд суулгаад би машиныг нь жолоодоод явж байтал Сэрээтэр ах гар утасны таг алга болчихлоо гээд Жүрмэдсүрэнг ол гээд загнаад байсан мөн Завханы зэвүүн пизданууд шүү гутал тайл боов хөх гээд цээжин тус газар нь гараараа 1 удаа цохисон, мөн үснээс нь зулгаагаад байсан тэгэхээр нь би Сэрээтэр ахыг болиоч гээд Жүрмэдсүрэн машинаас буугаад уйлаад явган явахад нь би араас нь буугаад Жүрмэдсүрэнг ахын дүү битгий, машинд суу гээд машинд суулгасан тэгээд цааш Сэрээтэр ахын гэрт нь шөнө 03 цагийн үед очсон тэгээд Жүрмэдсүрэн бид хоёр нэг хөнжилд газраар унтсан. Сэрээтэр ах гэртээ ирээд Жүрмэдсүрэнг орондоо орсон байхад нь хөнжилийнхөн гаднаас хөлөөрөө 2 удаа дэвссэн тэгээд унтаж амарцгаасан. Маргааш өглөө нь Жүрмэдсүрэнгийн зүүн билүү баруун нүд нь хөхөрсөн байсан би тэгээд өглөө эрт гэр лүүгээ яваад өгсөн. Жүрмэдсүрэн Сэрээтэр ахын гэрт нь унтаад үлдсэн.  Миний харсанаар цээжин тус газар нь нэг удаа гараараа цохисон үснээс нь зулгаасан үсдэж доош нь дараад байсан. Би машин бариад явж байсан болохоор өөр хаана хаана цохисоныг нь би хараагүй машинд явж байхдаа Жүрмэдсүрэнгийн хамраас нь цус гарсан байсан тэгэхээр хамар луу  нь бас цохиосон байх. Сэрээтэр ах бага зэрэг согтуу байсан. Сэрээтэр ах Эрдэнэбат ахтай маргалдаад тэр уурандаа л Жүрмэдсүрэнг зодсон байх ямар учраас зодсоныг нь би мэдэхгүй /хх-32 тал/, ..тухайн үед Сэрээтэр ах Жүрмэдсүрэнг тийшээ гүйгээд яв гэхэд Жүрмэдсүрэн зүүн зүг рүү гүйсэн тэгтэл араас нь Сэрээтэр ах машинтайгаа араас нь сигналдаад хөөгөөд байсан ойролцоогоор 200-300 метр газар хөөсөн би Сэрээтэр ахыг болиоч хүний хүүхдийг битгий машинаар хөөгөөд байгаач гэхэд Сэрээтэр ах машинаа зогсоогоод би машинаас буугаад Жүрмэдсүрэнг машинд суулгасан тэгтэл Сэрээтэр ах намайг машин барь гээд надад жолоогоо шилжүүлсэн би цааш машиныг нь барьж явсан. Ямар нэгэн үг хэлэлгүй сигналдаад хөөгөөд байсан” /хх-35 тал/, гэрч Б.Баасандоржийн “Тэгээд Сэрээтэрт гэрт нь хүргээд өг гээд гээд дайлгаж явуулсан юм. Унаанд нь учир нь Сэрээтэр болон Жүрмэдсүрэнгийн гэр хоорондоо их ойрхон нутаглаж байсан юм. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 07 сарын 23-ны өдөр Жүрмэдсүрэнг Сэрээтэр зодсон талаар сонссон. Тухайн үед Сэрээтэрт Жүрмэдсүрэнг өгч явуулахад Сэрээтэр эрүүл байсан. Сэрээтэрийн хамт Сугар гэх залуу хамт байсан. Би Сэрээтэрийг Жүрмэдсүрэнг зодно гэж огт бодоогүй. Миний мэдэхийн ямар нэгэн асуудал байхгүй л байх шиг байдаг. Тухайн хувь хүн цаана ямарыг сайн мэдэхгүй юм. Жүрмэдсүрэнгийнд очиход Жүрмэдсүрэнгийн зүүн бил үү баруун нүд нь хавдсан хөхөрсөн байсан /хх-37-38 тал/ гэх мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч Б.Жүрмэдсүрэнгийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-16 тал/,Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №10296 тоот шинжээчийн дүгнэлт /хх-40 тал/,  Эмчийн тодорхойлолт /хх-42 тал/, яаралтай тусламжийн хуудас /хх-43 тал/, шүүгдэгч Д.Сэрээтэрийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Д.Сэрээтэрийг догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Сэрээтэрийн ямар ч шалтаг шалтгаангүйгээр насанд хүрээгүй хохирогчийг зодож түүний бие махбодид баруун 3, 4, 5-р хавирганы хугарал, тархи доргилт, зүүн чамархай, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөрөнд зулгаралт, уруул, гуянд цус хуралт гэх хүндэвтэр гэмтэл учруулж бусдыг илтэд үл хүндэтгэж хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж ичгүүр сонжуургүй, догшин авирласан үйлдэл нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх ба Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Сэрээтэрийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч Д.Сэрээтэр нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлсэн боловч 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдаж ялтай байдал арилсан байна.

 

Шүүгдэгч Д.Сэрээтэрт ял шийтгэл оногдуулахдаа “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт дахь хэсэгт тус тус зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, “согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн”-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Насанд хүрээгүй хохирогч Б.Жүрмэдсүрэн, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунчимэг нарын мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгч Д.Сэрээтэр нь барагдуулсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч хохирлын төлбөрт 1600000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирлын баримтыг  хянаж үзэхэд

Унааны зардалд-281700 төгрөг,

Эм тарианы зардалд-945950 төгрөг,

Өмгөөллийн зардалд-500000 төгрөг нийт 1727650 төгрөгийн хохирлын баримтыг ирүүлснийг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагийг хангахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт тус тус зааснаар өмгөөлөлийн зардалд нэхэмжилсэн 500000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах зүйтэй байна. Түүнчлэн 1727650 төгрөгийн хохирлын баримт ирүүлсэн байх боловч насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч 1600000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул шүүгдэгч Д.Сэрээтэрээс 1600000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунчимэгт олгох нь зүйтэй байна.

 

 

Битүүмжлэгдсэн эд зүйлийн талаар:

Шүүгдэгч Д.Сэрээтэр нь хохирол бүрэн төлж барагдуулаагүй байх тул мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах зорилгоор эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 17-ны өдрийн Хятад улсад үйлдвэрлэсэн Кимбо маркийн мотоцикль битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.        

          Шүүгдэгч Д.Сэрээтэр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 , 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ  нь:

 

1.Шүүгдэгч Илжигэн овогт Дашпүрэвийн Сэрээтэрийг догшин авирлаж, танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сэрээтэрийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Сэрээтэрт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Сэрээтэрээс 1600000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунчимэгт олгож, насанд хүрээгүй хохирогч Б.Жүрмэдсүрэн нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Сэрээтэрийн Хятад улсад үйлдвэрлэсэн Кимбо маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг насанд хүрээгүй хохирогчийн хохирол барагдах хүртэл хэвээр үлдээсүгэй.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, ялтан Д.Сэрээтэр нь  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Ялтан Д.Сэрээтэрт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2016 оны 11 сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 9.Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Сэрээтэрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.ОТГОНЖАРГАЛ