Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
Хэргийн индекс | 141/2018/00025/И |
Дугаар | 141/ШШ2018/00050 |
Огноо | 2018-02-12 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 141/ШШ2018/00050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан баг хаягаар оршин суудаг А овогт Д-ийн Д.Эийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын Ойн ангид холбогдох “Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч байгууллагын төлөөлөгч /Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын Ойн ангийн дарга/ Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхриймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д.Э нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын Ойн ангид жолооч, нярваар томилогдон ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш гэрээний дагуу ТҮ-3-1 зэрэглэлээр цалинжиж, сард 349,650 төгрөгийн цалин авч байгаад 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн шалтгаангүйгээр цалин хасагдаж 192,000 төгрөг болсон. Мөн энэ хугацаанд тус байгууллагад галчийн ажлыг цуг хийж байсан. Гэвч 2016 оны 10 дугаар сар хүртэл 192,000 төгрөгөөр цалинжиж, үүнээс хойш огт цалин олгогдоогүй. Энэ хооронд үүрэгт ажлаа тогтмол хийж байсан. Иймд дутуу олгогдсон цалингийн зөрүү 2,730,000 төгрөг, 9 сар цалингүй ажилласан хугацааны 3,776,000 төгрөг, нийт 6,506,000 төгрөгийг тус байгууллагаас нэхэмжилж байна. Одоогоор ямар үндэслэлээр халагдсан нь тодорхойгүй, халагдсан тушаал байхгүй. Төрийн банкинд цалингийн зээлтэй, цалингийн зээлээ төлж чадахгүй байна. Ойн ангийн дарга нь намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан. Иймд намайг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Г.Т нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Тосонцэнгэл сумын сум дундын ойн ангийн даргаар томилогдон ажиллаж байна. Намайг анх ажил авсан өдрөөс эхлэн Д.Эийн асуудал яригдаж эхэлсэн. Д.Э нь сүүлийн 3 сар ажилдаа ирээгүй, цагаа бүртгүүлээгүй, цалин аваагүй гэж байсан. Би энэ талаар Д.Этэй ярилцаж, ажлаа сайн хийх талаар зөвлөсөн боловч Д.Э үүнээс хойш ажилдаа ерөөсөө ирээгүй. Би өөртэй нь 2-3 удаа уулзаж “Чи яагаад ажилдаа ирэхгүй байгаа юм, байгууллагын унаа машин хэрэгтэй байна, байгууллагын эд хогшил бүрэн бүтэн байдлыг хүлээн авч тооллого явуулах шаардлагатай байна” гэж хэлсэн боловч ажилдаа ирэхгүй бүтэн 4 сар болсон. Энэ хугацаанд ахлах мэргэжилтэн Даваацэрэн болон мэргэжилтэн Одгэрэл нар 4-5 удаа очиж уулзсан. Тэгээд амаар хэлээд болохгүй болохоор нь албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч ажилдаа ирэхгүй байсан тул хамт олон Д.Эийн асуудлыг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж надад үүрэг өгсний дагуу Д.Этэй уулзах гэсэн боловч ирэхгүй байхаар нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж дараагийн хүнийг ажилд нь оруулсан. Д.Э нь байгууллагын машиныг гэрийнхээ гадаа хашаандаа тавьчхаад өгөхгүй хувийн хэрэгцээнд хэрэглээд байсан ба машинаа хүлээлгэн өг гэж хэлэхээр өгнө гэж худлаа хэлсээр 6 сар хүртэл машинаа хүлээлгэж өгөөгүй тул 2017 оны 6 дугаар сарын 12-нд сум дундын цагдаагийн хэлтэст хүсэлт өгч 8 дугаар сарын 09-ний өдөр машиныг хүлээн авсан. Энэ хугацаанд Д.Э нь албаны машиныг хувийн хэрэгцээндээ хэрэглэж, машин явахаа больсон, эд ангиуд нь эвдэрсэн, ажил үйлчилгээ явуулах боломжгүй болсон байсан. Байгууллагын эд хогшил ямар нэгэн бүртгэл тайлан байхгүй, эд хогшил дутсан байгаа. 2017 оны тайлан гарсны дараа дутсан эд хогшлыг төлүүлэхээр нэхэмжилнэ. Ажилдаа ирэлгүй бүтэн 7 сар болж, байгууллагын машиныг хувийн хэрэгцээндээ хэрэглэж байж эвдсэн, байгууллагын эд хогшлын бүрэн бүтэн байдал алдагдаж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, удаа дараа тавьсан шаардлагыг биелүүлээгүй, Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн тул ажлаас нь халсан болно” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Д.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Харин цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Анх миний тушаал гарахад цалинг 349,630 төгрөгөөр тогтоосон бөгөөд дараа нь 30 хувиар нэмэгдүүлсэн, гэтэл гэнэт 192,000 болгож бууруулсан. Иймд би 30 хувиар нэмэгдүүлснээс 192,000 төгрөгийг хасч зөрүүг 12 сараар тооцож гаргуулах хүсэлтэй байгаа. Мөн ажлаас чөлөөлсөн тушаал гарах хүртэл цалин олгоогүй учир уг хугацааны цалингаа гаргуулах хүсэлтэй байгаа” гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Г.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байгаатай холбогдуулан ярих зүйл байхгүй. Харин цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийн тухайд зарим хэсгийг нь зөвшөөрөх боломжтой. Д.Д.Эийг ажилд томилох тушаал гаргахдаа цалингийн хэмжээг 349630 төгрөгөөр тогтоосон байдаг. 30 хувиар нэмэгдүүлсэн гэх боловч энэ талаар тушаал шийдвэр гараагүй. Иймд энэ хүнийг хохироохгүйн тулд анх олгохоор тогтоосон цалингийн хэмжээнээс олгож байсан 192000 төгрөгийг хасч зөрүүг 12 сараар олгоход татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна. Харин түүнээс хойш Д.Д.Э нь огт ажил хийгээгүй учир цалин олгох боломжгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д.Э нь хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын Ойн ангид холбогдуулан “Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэвч нэхэмжлэгч Д.Д.Э нь шүүх хуралдааны явцад “Ажилд эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Д.Д.Эөөс ирүүлсэн “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын Ойн ангийн даргын 2014
оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай тушаалаар Д.Д.Эийг тус Ойн ангид жолооч, нярваар түр томилон ажиллуулахаар шийдвэрлэж, цалингийн хэмжээг ТҮЗ-1 зэрэглэлээр буюу 349,630 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан, уг гэрээний үндсэн дээр ажиллуулж байгаад 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн байна.
Энэ талаар зохигч талууд маргахгүй байх бөгөөд хэрэгт авагдсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын Ойн ангийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай тушаалуудын хуулбар, 2014 онд ажилтан Д.Д.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэргээр нотлогдож байна.
Иймд ажилтан Д.Д.Э нь дээрх хугацаанд ажилласныхаа цалинг сар бүр 349,630 төгрөгөөр тооцож ажил олгогч Ойн ангиас нэхэмжлэх эрхтэй юм.
Нэхэмжлэгч Д.Д.Э нь ажиллаж байх хугацаанд нь түүний цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн гэж тайлбарлаж байх боловч хариуцагч байгууллагын төлөөлөгч зөвшөөрөхгүй, энэ талаар шийдвэрлэсэн тушаал шийдвэр гараагүй, нэхэмжлэгч энэ байдлаа шүүхийн өмнө нотолж чадахгүй байна.
Харин 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сарыг дуустал буюу 1 жилийн хугацаанд нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж байсан боловч цалинг нь мөн тушаал шийдвэргүйгээр бууруулан 192,000 төгрөг болгосон гэсэн тайлбарыг нь хариуцагч хүлээн зөвшөөрч байх бөгөөд мөн энэ байдал нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар давхар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.Д.Эийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа дутуу авсан буюу 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сарыг дуустал 1 жилийн хугацааны зөрүү цалинг /олговол зохих 349,630 төгрөгөөс олгосон 192,000 төгрөгийг хасч зөрүү 157,630 төгрөгийг 12 сараар тооцон/ хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын Ойн ангиас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй юм.
Харин 2016 оны 10 дугаар сараас хойш Д.Д.Э нь ажил үүргээ гүйцэтгээгүй байна.
Энэ байдал нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын Ойн ангийн 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацааны ажлын цагийн балансын хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Цалин гэдэг бол ажилтан ажилласныхаа хөлсөнд авч байгаа төлбөр бөгөөд нэхэмжлэгч дээрх хугацаанд огт ажиллаагүй байх тул түүнд цалин гаргуулан олгох боломжгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацааны цалин гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар
төлүүлдэг.
Нэхэмжлэгч Д.Д.Э нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалтгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч ойн ангиас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын Ойн ангиас цалингийн зөрүү 1,891,560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д.Эт олгосугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын Ойн ангиас 45,215 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАНажл