Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ2019/00137

 

 

 

 

 

201******* 02 20 138/ШШ201*******/00137

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны иргэний шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын *******-р баг 2 байр ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын *******-р баг Зангиатын 1*******-0 тоотод байрлах, ******* ХХКомпани нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 1-р багт байрлах Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох,

Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсний улмаас учруулсан гэм хорын хохиролд нийт 276 817 **************7 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга, нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн төлөөлөгч Ж.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох, иргэдийн төлөөлөгч Б.Шижирбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилгын норм, дүрмийн дагуу өөрийн өмчлөлийн газар дээрээ хамаатан, садан, найз нөхдийнхөө орон сууцны асуудлыг шийдвэрлэхээр 16 айлын орон сууц барихаар болсон. Уг орон сууцнаас ******* айлын орон сууцыг зарж борлуулна гэж тооцоод Кредит Монгол ББСБ-аас 51 000 ам/доллар, Дорнын Хөх Сувд ХХК-аас *******0 000 000 төгрөгийн зээл авч энэ барилгаа 201******* оны 12 дугаар сарын 0*******-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн. Барилгыг дуусаагүй барилга гэж 2013 онд Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж гэрчилгээ авсан. Барилгын гэрчилгээг барьцаалан Кредит Монгол ББСБ-тай 51 000 ам/долларын зээл авч 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээл төлж дуусахаар зээлийн гэрээ байгуулсан байсан. Манай барилга сар гаруй хугацааны өмнө ашиглалтанд орсон. Энэ хугацааг амжуулаад үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг гаргуулахаар Улсын бүртгэлийн хэлтэст очихоос өмнө манай байрыг худалдаж авсан хүмүүстэй Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай хуулинд заасан эрх үүргийнхээ дагуу газар эзэмшүүлж, ашиглах гэрээ байгуулаад Улсын бүртгэлд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг бүртгүүлнэ гэж очсон. Тэгэхэд манай мэдүүлгийг хүлээж авахаас татгалзаж, газраа нийтийн өмч болгоод хүрээд ир гэж Улсын бүртгэгч Ганзориг хууль бус шаардлага тавьсан. Хууль бус шаардлага тавихад нь хэлтсийн дарга Оюунбаярт гомдлоо гаргахад мөн адил хууль бус шаардлага тавьсан. Тэгээд хэлтсийн дарга Одгэрэл гэдэг хүнд өргөдлөө өгөхөд мөн л адил өмчлөлийн газраа нийтийн өмч болгоод ир гэсэн хариу өгсөн. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг бүртгэхээс татгалзаж байсан болохоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан. Хариуг 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр авсан. Энэ хариундаа газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг байгуулаад Улсын бүртгэлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******.3.5, 1*******.*******.10-т заасны дагуу бүртгүүлж болох юм байна гэсэн хариу өгсөн боловч аймгийн Улсын бүртгэлийн газар өргөдөл авахгүй бүртгээгүй. Тийм учраас энэ хэргийн талаар Захиргааны хэргийн шүүхэд 2017 оны 07 сард манайхаас байр худалдаж авч байгаа хүмүүсээр нэхэмжлэл гаргаж би өөрөө гуравдагч этгээдээр оролцож шүүх хуралдаан болж Улсын бүртгэлийн газар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг бүртгэж гэрчилгээг гаргаж өгөх нь зүйтэй юм байна гээд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан шүүгчийн захирамж гарсан. 201******* оны 12 дугаар сард миний газрыг эзэмшүүлэх, ашиглуулах эрхээ бүртгүүлэх ёстой байсан боловч Улсын бүртгэлийн хэлтэс нь бүртгэхгүй явсаар 2018 онд улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээг гаргаж эхэлсэн байдаг. Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрчилгээг гаргаагүй улмаас надад болон Мехбаал ХХКомпанид нийт 26******* 817 **************7 төгрөгийн хохирол учраад байна. Энэ бүртгэлийг 2018 оны 7 сард биш, хуулийн хугацаанд буюу 201******* оны 12 сард бүртгэсэн бол миний зээлийн хугацаа хэтрэхгүй, хүү торгууль алдангид орохгүй, зээлийн мэдээллийн хар жагсаалтанд орохгүй байх байлаа. Улсын бүртгэлийн хэлтэс газар өмчлөх эрхийг маань зөрчснөөс Кредит Монгол ББСБ-ийн зээлийн хүү 128 8*******8 133 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25 305 *******87 төгрөг, үндсэн зээлийн төлбөрийн ам долларын ханшийн зөрүүгээс үүссэн хохирол *******5 313 877 төгрөг, Дорнын хөх сувд ХХК-ний зээлийн хүү 8 000 000 төгрөг, алданги 20 000 000 төгрөг, 7******* байрны *******. 7. 12 тоот хоёр өрөө орон сууцнуудыг захиалагч нарт худалдан борлуулах ипотекийн зээлийг санаатай зогсоосноос анхны гэрээлсэн үнээс доогуур үнээр барьцаа хөрөнгөөр өр төлбөр барагдуулснаас учирсан хохирол *******2 300 000 төгрөг, Мехбаал ХХК-ний нэмэгдсэн өртгийн албан татвар 7 000 000 төгрөг нийлээд 276 817 **************7 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс Кредит МонголББСБ-д 227 517 **************7 төгрөгөөс 213 800 000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага бусдын газар дээр барьсан орон сууцыг газар эзэмшигчийн зөвшөөрлийг нэхэмжлэгчид гаргаж өгсөн. Нэхэмжлэгч барилгаа улсын комисст хүлээлгэж өгсний дараа манай байгууллага дээр ирээд орон сууцаа хэсэгчилэн худалдана гэсэн хүсэлт гаргасан. Улсын бүртгэлийн хэлтсийн зүгээр хэрвээ та орон сууцаа хэсэгчилэн ноймер, ноймероор гэрчилгээ гаргах гэж байгаа бол газар өмчлөлийн асуудлаа нийтийн эзэмшилд шилжүүл гэсэн шаардлага тавьсан. Захиргааны хэргийн шүүх дээр эвлэрэхдээ тодорхой нөхцөл зааж эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг гэрээнд гуравдагч этгээд болох иргэн *******, Кредит Монгол ББСБ-ын хоорондох өрийн асуудал шийдэгдэх, уг Банк бус санхүүгийн байгууллагын тодорхой зөвшөөрөл гарсны үндсэнд нэхэмжлэгч нарт өмчлөх эрхийн гэрчилгээг хуульд нийцүүлэн бичиж олгохоор харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Зарим нэг айл нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулаад газар эзэмших, ашиглуулах эрхийн гэрчилгээгээ гаргуулаад авч байгаа. Улсын бүртгэлийн хэлтэс нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, бусад хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хууль зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн дээрх гаргасан нэхэмжлэлээс харахад бусад этгээдээс авсан зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги, нэмэгдсэн өртгийн албан татвар гэх мэт өөрийн үйл ажиллагаатай холбоотой байх тул манай байгууллага хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* болон ******* ХХКомпани нь хариуцагч Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсний улмаас учруулсан гэм хорын хохиролд нийт 276 817 **************7 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт Кредит Монгол ББСБ-гаас зээлсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, долларын ханшийн зөрүү нийт 1************** 517 **************7 төгрөг, Дорнын хөх сувд ХХКомпаниас авсан зээлийн хүү, алданги 28000 000 төгрөг, ипотекийн зээлийг зогсоосноос анхны гэрээлсэн үнээс доогуур үнээр барьцаа хөрөнгөөр өр төлбөр барагдуулснаас учирсан хохирол *******2 300 000 төгрөг буюу нийт 26******* 817 **************7 төгрөгийг өөрт учирсан хохирол гэж, нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 7 000 000 төгрөгийг Мехбаал ХХК-д учирсан хохирол гэж тус тус тайлбарласан болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: 201******* оны 12 сард барилгыг улсын комисс хүлээн авсан. Тухайн үед өөрийн өмчлөлийн газраас бусдад эзэмшүүлэх, ашиглуулах тухай байгуулсан гэрээг улсын бүртгэлд бүртгэгдсэн бол манай компани болон надад ийм хэмжээний хохирол учрахгүй байсан. Гэрчилгээг 2018 оны 7 сард гаргаж өгснөөс болж .... хохирол учирсан гэж,

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ: Улсын бүртгэлийн хэлтэс нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хууль зөрчсөн асуудал байхгүй. Нэхэмжлэлээс харахад иргэн болон компанийн бусад этгээдээс авсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги, нэмэгдсэн өртгийн албан татвар гэх мэт өөрийн үйл ажиллагаатай холбоотой төлбөр байх тул манай байгууллага хариуцах үндэслэлгүй... гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ц.******* нь Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн өмчлөлийн газар дээрээ 201******* оны 12 сарын 0*******-ны өдөр 16 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан бөгөөд уг байрыг өөрийн болон төрөл садан, ах дүү нартаа зориулан барьсан байна.

Дээрх барилгыг барихын тулд 2013 оны 8 сард Улсын бүртгэлийн хэлтэст хандан дуусаагүй барилгын гэрчилгээг гаргуулан улмаар 2013 оны 11-р сарын 18-ны өдөр Кредит Монгол ББСБ-тай зээлийн гэрээ байгуулан дуусаагүй барилгаа барьцаалан 51125 ам доллар, мөн Дорнын хөх сувд ХХКомпаниас өөрийн орон сууц болох *******-р байрны 1******* тоот ******* өрөө орон сууцаа барьцаалан *******0 000 000 төгрөгийг тус тус зээлж дээрх зээлийн хөрөнгөөр барилгыг барьж дуусгасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Дээрх зээлийн гэрээнүүдээс харвал Ц.******* нь өөрийн компанийн барьж байгаа барилгыг барьж дуусгах зорилгоор бусад этгээдтэй зээлийн гэрээ байгуулан хүү, нэмэгдүүлсэн хүү болон алданги төлөх талаар тохиролцсон байх бөгөөд зээлдэгч Ц.******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс зээлийн гэрээний дагуу хэтэрсэн хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги тооцжээ.

Нэхэмжлэгч Ц.******* нь бусад этгээдтэй байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй явдал нь зээлийн гэрээний нөгөө тал буюу зээлдүүлэгчийн өмнө гэрээний үүргээ биелүүлэхтэй холбоотой үүрэг үүссэн байх бөгөөд энэ нь Улсын бүртгэлийн хэлтсийн 201******* оны 12 сараас хойш 2018 оны 7 сар хүртэл хугацаанд өөрийн өмчлөлийн газраа бусдад ашиглуулахаар бусад этгээдтэй байгуулсан гэрээг бүртгээгүй үйлдэлтэй холбоотой болох нь тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал Улсын бүртгэлийн хэлтэст өөрийн өмчлөлийн газрыг бусдад ашиглуулах тухай бусадтай байгуулсан гэрээг бүртгүүлэхээр 201******* оны 12 сард хандсан гэх бөгөөд үүнээс хойш 2018 оны 7 сар хүртэл хугацаанд дээрх гэрээг бүртгээгүй үйлдлээс болж хохирсон гэж байгаа боловч уг хохирол нь Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалтны ямар буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан, уг хохирол нь Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтны гаргасан ямар үйлдэлтэй шалтгаант холбоотой болохыг нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Мөн ******* ХХКомпани нь нэмэгдсэн өртөгийн албан татварын 7 000 000 төгрөг татварын хэлтэст төлж хохирсон гэх боловч уг компани нь үйлдвэрлэл үйлчилгээ явуулж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хуулийн зохицуулалтын дагуу татвар төлөх үүрэг нь хариуцагчид ямар хамааралтай болох нь ойлгомжгүй байна.

Тус компани нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу тухайн жилийн тайланг татварын хэлтэст тайлагнаж улмаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэгтэй. Гэтэл уг нэмэгдсэн өртгийн албан татварыг ямар үндэслэлээр хохиролд тооцож байгаагаа нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.******* болон ******* ХХКомпаний нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол 276 817 **************7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр буюу 276 817 **************7 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Ц.*******гоос 1 507 0*******0 төгрөг, ******* ХХКиас 126 *******50 төгрөгийг тус тус гаргуулан гаргуулан улсын орлого болгохоор тогтов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн **************8 дугаар зүйлийн **************8.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******, ******* ХХКомпанийн нэхэмжлэлтэй Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсний улмаас учруулсан гэм хорын хохиролд нийт 276 817 **************7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Ц.*******гоос 1 507 0*******0 төгрөг, ******* ХХКиас 126 *******50 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.*******-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 11*******.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 11*******.*******-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА

ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ

Г.УРТНАСАН