Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2019/00439

 

         ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлиин 231.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Ц-гээс 11 371 000 төгрөг /арван нэгэн сая гурван зуун далан нэгэн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ч-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196 886 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,  120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй болохыг тайлбарласугай.  

                                      

 

                                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Т.БАТСҮХ