Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 82

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч Х.Еркебулан, шүүгдэгч Б.Баяраа, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр, хохирогч Г.Хандмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Баяраад холбогдох эрүүгийн 201621000205 дугаартай, 153/2016/0083/Э/ индекстэй хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1969 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, лаборант мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын  Бугат багийн 19-6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх ПЭ 69050117 дугаарын регистртэй Боржигон овогт Баасанхүүгийн Баяраа.   

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтээр /

Шүүгдэгч Б.Баяраа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Буянт сум Наранхайрхан багийн нутаг дэвсгэр шороон замд өөрийн эзэмшлийн 33-99 ХОҮ улсын дугаартай Тоёото Карина маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 2.7/А-д заасан “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх, мөн дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар иргэн Г.Очирын амь насыг хохироосон  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

      Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт: /хх-ийн 3-4, 5-10 дугаар хуудас/.

                Яллагдагч Б.Баяраагийн эзэмшлийн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 33-99 ХОҮ улсын дугаартай Тоёото Карина маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол, тэмдэглэл, үнэлгээ тогтоосон баримт  /хх-ийн 12-17 дугаар хуудас/

                Хохирогч Г.Хандмаагийн: “...Миний дүү Б.Баяраатай олон жилийн өмнөөс эхлэж үерхэж нөхөрлөж байсан хүмүүс. 2016 оны 8 сарын 25-ны орой манай гэрт ирээд Б.Баяраагийн машинтай хамт явсан. Бид нар маш их гомдолтой байна. Ямар нэг  ярих зүйлгүй. Шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан. Оршуулгын зардал мөнгө болох 2.200.000 төгрөгийг Б.Баяраа өгсөн. Мөн буяны ажлын үеэр 650.000 төгрөг өгсөн. Энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралд оролцох болно...” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-21 дүгээр хуудас/

                Мөрдөн байцаалтад гэрч Г.Цэвгээгийн өгсөн…Миний хамгийн бага дүү дээрээ гурван ах, гурван эгчтэй, 1974 онд төрсөн гэр бүлгүй, ганц бие хүн байсан. Хүмүүстэй нийтэч гаж буруу зан аашгүй. Архи тамхи хэрэглэдэг байсан. Талийгаач Б.Баяраа тэр хоёр  манайд  2016 оны 08 сарын 25-ны орой хоночихоод маргааш өглөө  нь 10 цагийн үед Ховд аймаг руу явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Батбаярын өгсөн.  Т.Баяраа нь 1969 онд Ховд аймгийн   Буянт суманд   төрсөн бид нар эцэг эхээс 9-үүлээ айлын 7 дахь хүүхэд  байгаа юм аа.    Бага насаа ээж аавын хажууд гэрээр хүмүүжсэн  1977-1987 онд    Ховд аймгийн Жаргалант сумын  2 дугаар  10 жилийн дунд сургуульд   сурч   бүрэн   дунд   боповсрол    эзэмшсэн.    1987-1991    онд Улаанбаатар хотод    Анагаах  ухааны  дунд  сургуулийн  лаборантын  ангид  элсэн суралцаж төгссөн. 1987-1989  оны  хооронд  Говь-Алтай  аймгийн  014  дүгээр   ангид цэргийн алба хаасан.    Сургуулиа төгсөж ирээд    Ховд аймгийн Мянгад сумын хүн эмнэлэгт  лаборантаар 2 жил , Буянт сумын Харцохио бригадын бага эмчээр 1992-1997 он хүртэл.  2004-2009 он хүртэл БОЭТ-д лаборантаар, 2009-2015 оны 03 сар хүртэл Ховд аймгийн ШША-ны  лаборантаар тус тус ажиллаж байсан.  Ажиллах хугацаандаа ШШҮХ-ийн    жуух бичиг,  Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан. Ардын хувьсгалын 90 жилийн  ойн  медал  зэрэг шагналуудыг авч  байсан.  Мөн Монголын  зохиолчдын эвлэлийн гишүүн, 1995 онд Вандангийн Дуламжавтай гэр бүл болсон. Одоо  10 настай хүүгийн хамтаар Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-10 тоотод  амьдарч байна. Эхнэр болох В.Дуламжавтай нь Бооржи буудалд жижүүрээр түр ажиллаж байгаа. Миний дүү одоогоор ажилгүй гэрээр  байгаа. Б.Баяраа нь  архи тамхийг  хэрэглэдэг хэрэглэсэн үедээ  ямар нэг элдэв гаж буруу зуршилгүй   эхнэр хүүхэддээ сайн нөхөр, сайн аав байж чаддаг хүн байгаа юм. Миний дүү төлөв даруу эелдэг дотно найрсаг зантай хүнд тусархуу   ямар нэг зүйлийг хурдан мартдаг.  Мартсан   зүйлээ удаан санадаг. Урьд нь ажиллаж байсан  хамт олон дундаа  нэр хүндтэй  байсан.   Өөрийн  амьдардаг гэр  болон банкны зээлэнд байдаг машинаас өөр эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй ээ. Урьд өмнө гэмт хэрэг зөрчилд  холбогдож байгаагүй. Ховд аймгаас миний дүүг авч яваад замд нь архи өгсөн байсан. Замд явж байгаа хүмүүс нэг нэгэндээ архи өгдөг энэ хүмүүсийн буруу зүйл бас байгаа… гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч В.Дуламжавын өгсөн…  Миний нөхөр  1969 оны 05 сарын 01-ний өдөр  Ховд аймгийн Буянт суманд   төрсөн.  Эцэг эхээс 9-үүлээ айлын 7 дахь хүүхэд  байгаа юм.  1977-1987 онд    Ховд аймгийн Жаргалант сумын     2 дугаар 10 жилийн дунд сургуульд   сурч   бүрэн   дунд   боловсрол    эзэмшсэн.    1987-1991 онд Улаанбаатар хотод  хотод  Анагаах  ухааны  дунд  сургуулийн  лаборантын  ангид  элсэн суралцаж төгссөн. 1987-1989  оны  хооронд  Говь-Алтай  аймгийн  014  дүгээр   ангид цэргийн алба хаасан. Сургуулиа төгсөж ирээд  Ховд аймгийн Мянгад сумын хүн эмнэлэгт  лаборантаар 2 жил , Буянт сумын Харцохио бригадын бага эмчээр 1992-1997 он хүртэл 2004-2009 он хүртэл БОЭТ-д лаборантаар, 2009-2015 оны 03 сар хүртэл  Ховд аймгийн ШША-ны  лаборантаар тус тус ажиллаж байсан.  Ажиллах хугацаандаа ШШҮХ-ийн    жуух бичиг,  Эруүлийг хамгаалахын тэргүүний ажиптан. Ардын хувьсгалын 90 жилийн  ойн  медал  зэрэг шагналуудыг авч  байсан.  Мөн Монголын  зохиолчдын эвлэлийн гишүүн, Бид хоёр 1995 онд гэр бүл болсон. Одоо  1 хүүхэдтэй. Гэр бүл болоод 21 жил болж байна.  Ямар нэг зүйлийг маш хурдан мартдаг.  Мартсан   зүйлээ эргээд  удаан санадаг.   

Архи тамхи хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ харин ямар нэг гаж буруу зуршилгүй. Миний нөхөр урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Манай нөхрийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй. Манай нөхөр талийгаач хоёр  1995 оноос хойш  нэгнээ мэддэг найз нөхдийн холбоотой хүмүүс байсан. Хоорондоо маргалдаж муудалцаж байгаагүй. Хөдөөөнөөс ирсэн үедээ манай гэрээр орж гараад хоноод өнжөөд явдаг байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 36-37  дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ганхуягийн өгсөн…  Б.Баяраа нь  2016 оны 01 сарны 29-ний өдөр 5200000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаагаар авсан. Зээлийн барьцаанд 33-99 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн  автомашин 6 ханатай шалтай бариа гэр, хөргөгч, зурагт эд зүйлийг барьцаалсан. Энэ зээл нь 2019 оны 01 сард дуусах ёстой зээл байгаа юм. Тухайн авто машиныг зээл авах үеэр банкны зээлийн журмаар банкны нэр дээр шилжүүлэн даатгалыг давхар хийж авсан байгаа. Энэ хүн гэмт хэрэгт холбогдсоноос хойш зээлийн хугацаа хэтрэлт үүссэн. Энэ тухай  ар гэрийн хүмүүсээс нь ирж хэлж ярьж мэдэгдсэн. Одоо тухайн машиныг барьцаалан авсан зээл нь 3300000 төгрөг юмаа … гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Нэмүүнзаяагийн: “...Энэ өдөр талийгаач бид хоёр хадлангаас буугаад Ховд аймаг руу орж ирсэн. Орой харанхуй болсон байсан. Ховд аймгийн төвөөс талийгаач Б.Баяраа, Ням-Очир нарын хамтаар цагаан өнгийн авто машинтайгаар хөдөө явсан. Замдаа 0.75 литртэй Хар чингис нэртэй архи задлан, тухайн архийг талийгаач болон Б.Баяраа ах хоёр хувааж уусан. Мөн цэвэр усны савтай монгол архийг талийгаач ганцаараа уусан. Шөнийн 01-02 цагийн үед хөдөө очоод талийгаачийг гэрийнх нь  гадаа буулгаад Б.Баяраа ах бид хоёр манай гэрт ирсэн. Гэртээ байж байхад гаднаас талийгаач манай гэрт ирээд амарсан. Маргааш өглөө 10 цагийн үед надаас бор зүсмийн эр ямаа аваад тэр хоёр Ховд аймаг явна гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 34-35 дугаар хуудас/.

                 Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын  2016 оны 08 сарын 31-ний өдрийн 74 дугаартай ... “Б.Баяраагийн биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. Б.Баяраагийн биенээс авсан гэх цусанд 1.3 промилли этилийн спирт илэрсэн...Б.Баяраагийн биенээс авсан гэх цусанд 1.3 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт  /хх-ийн 43 дугаар хуудас/

                  Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 08 сарын 31-ний өдрийн 75 дугаартай ...  “ Г.Очирын цогцосноос  авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. Г.Очирын цогцосноос авсан гэх цусанд 2.2 промилли этилийн спирт илэрсэн...Г.Очирын цогцосноос авсан гэх цусанд 2.2 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт: /хх-ийн 44 дүгээр хуудас/.

                 Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Солонгын 2016 оны 09 сарын 09-ний өдрийн 51 дугаартай…Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмд болон хар хөх өнгийн цамцан дээрээс тээврийн хэрэгслийн явагч хэсгийн мөр илрээгүй. Тээврийн хэрэгслийн явагч хэсгийн мөр илрээгүй учир  хар өнгийн мөрөн  дээр үүссэн ул мөр дайрагдсаны улмаас үүссэн эсэхийг тогтоох боломжгүй .. гэх дүгнэлт болон гэрэл зургийн үзүүлэлтүүд …/хх-ийн 57-58 дугаар хуудас/

                 Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн 2016 оны 09 сарын 22-ны өдрийн 42 дугаартай… Г.Очирын цогцсонд хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдлоо. Г.Очирын цогцсонд хийсэн шинжилгээгээр баруун уушгины дунд дэлбэнд хатгагдсан шарх, баруун талын 7-8 дугаар хавирга, суганы дунд шугам хэсгийн хугарал, цээжний хөндийн цус алдалт, зүүн мөрний дээд хэсэгт 6.5x7 см зулгаралт, зүүн бугалганы гадна дунд хэсэгт 6x4.5 см цус хуралт, зүүн тохойн гадна хэсэгт 5x1 см зулгаралт, зүүн шууны гадна доод хэсэгт 4x1 см, зүүн сарвууны хэсэгт 2.5x0.1 см, зүүн сарвуунд 0.5x0.3 см, 0.5x0.1 см, 0.5x0.3 см,1.5x1.3 см, 0.2x0.3 см, 0.3x0.2 см зулгаралтууд, зүүн гуяны гадна дунд хэсэгт 4.5x0.5 см зулгаралт, зүүн шилбэний гадна дээд хэсэгт 2,5x2 см, 0.5x0.3 см, 0.5x0.2 см зулгаралтууд, зүүн шагайн доод хэсэгт 1.5x1 см, зүүн шагайны хэсэгт 4x3 см зулгаралт, баруун тохойн үений дээр 2x2 см, баруун шууны гадна дунд хэсэгт 6x2 см зулгаралт, баруун гуяны гадна доод хэсэгт 4x2.5 см, баруун өвдөгний доод хэсэгт 2x5 см, 0.5x0.5 см, 0.2x0.1 см, 0.3x0.2 см, 0.4x0.1 см, 0.3x0.1 см зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

  • Г.Очирын цогцсонд үүссэн дээрх гэмтлүүд амьд байх үед үүссэн байх боломжтой.
  • Г.Очирын цогцосонд учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
  • Г.Очирын цогцсонд учирсан баруун уушгины дунд дэлбэнд хатгагдсан шарх болон цээжний хөндийн цус алдалт гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн тогтоох журмын 3.1.12-д зааснаар цээж, хэвлий, аарцагийн хөндий болон хэвлийн гялтангийн гаднах эрхтний битүү гэмтэл. Үүнд: цээж, хэвлий, аарцагийн хөндийн эрхтэнүүд болон хэвлийн гялтангийн гаднах эрхтнүүд бяцрах, няцрах, тасрах, урагдах, задрах үүний улмаас цээж, хэвлий, аарцгийн хөндийд цус, хий, агаар хуралдсан гэмтэл хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  • Г.Очирын цогцосонд учирсан баруун талын 7-8 дугаар хавирга суганы дунд шугам хэсгийн хугарал гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн тогтоох журмын 3.1.1-д зааснаар гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийн дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулах гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  • Г.Очирын цогцсонд учирсан зүүн мөрний дээд хэсэгт 6.5x7 см зулгаралт, зүүн бугалганы гадна дунд хэсэгт 6x4.5 см цус хуралт, зүүн тохойн гадна хэсэгт 5x1 см зулгаралт, зүүн шууны гадна доод хэсэгт 4x1 см, зүүн сарвууны хэсэгт 2.5x0.1 см, зүүн сарвуунд 0.5x0.3 см, 0.5x0.1 см, 0.5x0.3 см, 1.5x1.3 см, 0.2x0.3 см, 0.3x0.2 см зулгаралтууд, зүүн гуяны гадна дунд хэсэгт 4.5x0.5 см зулгаралт, зүүн шилбэний гадна дээд хэсэгт 2.5x2 см, 0.5x0.3 см, 0.5x0.2 см зулгаралтууд, зүүн шагайны доод хэсэгт 1.5x1 см, зүүн шагайн хэсэгт 4x3 см зулгаралт, баруун тохойн үений дээр 2x2 см, баруун шууны гадна дунд хэсэгт 6x2 см зулгаралт, баруун гуяны гадна доод хэсэгт 4x2.5 см, баруун өвдөгний доод хэсэгт 2x5 см, 0.5x0.5 см, 0.2x0.1 см, 0.3x0.2 см, 0.4x0.1 см, 0.3x0.1 см зулгаралт гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийн дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Г.Очир нь дарагдлын улмаас үүссэн амьсгалын дутагдал, хавирганы хугарал нь баруун уушгины дунд дэлбэнд хатгагдсан шарх, дотуур цус алдалтаас нас барсан.
  • Г.Очир нь нас бараад 12-24 цаг орчим хугацаа өнгөрсөн байх боломжтой.
  • Г.Очир нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.

Г.Очирын гэх цусанд 2.2 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, фото зургийн үзүүлэлт: /хх-ийн 61- 62, 63-65 дугаар хуудас/.         

                 Ховд аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Алтангэрэлийн шинжээчээр гаргасан №40 дугаартай

  • 33-99 ХОҮ улсын дугаартай Тоёото Карина маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Баяраа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7/А-д “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт.
  • Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөн.
  • 33-99 ХОҮ улсын дугаартай Тоёото Карина маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Баяраа нь архидан согтууран, хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр, эзлэх хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангаагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан байна... гэх дүгнэлт  /хх-ийн 72 дугаар хуудас/

                 Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, схем зураг: /хх-ийн 74-75 дугаар хуудас/.

                 Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас дугаар 8600, 126/ хх-ийн 85-86 дугаар хуудас/

                 Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч М.Бямбаравжихын“...Өдрийг нь сайн мэдэхгүй байна. О.Даваадоржийн хамтаар хонь туугаад Таванхайрханы булан руу явж байсан замд манай бух доголоод явахгүй байхаар нь бухаа туугаад малынхаа араас явж байсан. Энэ үед сайран дотор цагаан өнгийн автомашин маш хурдтай явж байсан. Тэгээд бид хоёрыг сайр өгсөөд гараад ирэх үед цагаан өнгийн автомашин зогсчихсон зүүн талд нь нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд бид хоёр тэр машины баруун гар талаар тойрч очоод, тэр хүнээс: “цаг хэд болж байна вэ” гэхэд босоод ямар нэг үг хэлэлгүй буцаад хэвтсэн. Тэгээд бид хоёр бухаа туугаад явсан бөгөөд 100 орчим метрийн зайнаас эргээд хартал тэр хүн мөлхөөд уг машины урд талд нь хөндөлсөөд хэвтэж байсан. Бид 2-ыг тухайн машин дээр очих үед уг автомашины хойд копуд онгорхой байсан. Тэгээд бухаа туугаад явж байгаад эргээд хартал тэр хүн гутлаа тайлж харагдсан. Бид уг автомашины урдаас нь тэр хүнээс цаг асуусан. Тэр үед ямар нэг зүйл анзаарагдсан харагдсан зүйл байхгүй. Харин араас харах үед зүүн талдаа жаахан хазайчихсан байдалтай байсан. ..Тэр үед бид хоёр морьтой явж байсан, мориноосоо буугаагүй...” гэх мэдүүлэг. : /хх-ийн 153-154 дүгээр хуудас/.

                    Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч О.Даваадоржийн: “...Тэр өдөр  М.Бямбаравжихын  хамтаар хонь туугаад Таванхайрханы булан руу явж байсан. Замд манай бух доголоод явахгүй байхаар нь бухаа туугаад малынхаа араас явж байсан. Энэ үед сайран дотор цагаан өнгийн автомашин маш хурдтай явж байсан. Тэгээд бид хоёрыг сайр өгсөөд гараад ирэхэд цагаан өнгийн автомашин зогсчихсон зүүн талд нь нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд бид хоёр тэр машины баруун гар талаар тойрч очоод тэр хүнээс цаг хэд болж байна вэ? гэхэд босоод ямар нэг үг хэлэлгүй буцаад хэвтсэн. Тэгээд бид хоёр бухаа туугаад цаашаа явсан бөгөөд 100 орчим метрийн зайнаас эргээд хартал тэр хүн мөлхөөд уг машины урд талд нь хөндлөлцөөд хэвтэж байсныг л харсан... Бид уг автомашины урдаас нь тэр хүнээс цаг асуусан. Тэр үед ямар нэг зүйл анзаарагдсан харагдсан зүйл байхгүй. Харин араас харах үед зүүн талдаа жаахан хазайчихсан байдалтай байсан. Тэр үед бид хоёр морьтой явж байсан, мориноосоо буугаагүй…Намайг  тухайн  автомашиныг араас нь харах үед хойд копуд нь онгорхой байсан. Машин дотор юу байгааг анзаарч хараагүй ээ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 155-156 дугаар хуудас/

                   Мөрдөн байцаалтад гэрч Ц.Мягмарын“...Би энэ хүн нас барсан талаар сонсож мэдсэн. Өдрийг нь сайн мэдэхгүй байна. 8 дугаар сард манай хүү М.Бямбаравжих болон О.Даваадорж нар Цагаанбургаснаас мал туугаад Таванхайрханы булан руу явж байх үед Дам усны сайраар гараад цагаан өнгийн автомашин хойд копуд нь онгорхой байсан. Тэгээд бид хоёр цаг асуух гээд очиход нэг согтуу хүн машиныхаа хажуунаас мөлхөөд сүүдэр бараадаад урд талд нь ирсэн гэж хэлсэн. Тухайн хүн өндөрдүү нуруутай хар царайтай хүн байсан гэж хэлсэн. Манай хүүхэд надад хэлэхдээ зүүн урд дугуй хагарсан байсан гэж хэлсэн. Машиныхаа хажууд хэвтэж байгаад сүүдэр бараадаад мөлхөөд урд талд очсон гэж хэлсэн…” гэх мэдүүлэг. хх-ийн 157-158 дугаар хуудас/.

                   Гэрч Ю.Ням-Очирын: “...Би тухайн үед эхнэр, хүүхдийн хамт манай багийн Б.Нэмүүнзаяа ахын машинаар Ховд аймаг ороод аймаг орох замд Б.Нэмүүнзаяа ахын машин эвдэрч араас явж байсан Портер машинаар чирч Ховд аймгийн төв орсон. Маргааш нь Дуут явах машин байхгүй, гэрт байж байтал Нэмүүнзаяа ах талийгаач Очирын хамт Дуут сум руу манай найз Б.Баяраа гэдэг хүнд бензин хийгээд яваад ирэхээр боллоо, чи яах юм явах юм уу гээд утсаар ярьсан. Би хөдөө мал дээр жаахан хүүхэд үлдээчихээд ирсэн болохоор би явна явахгүй бол болохгүй гэж тэр машин ирж намайг аваад Ховдоос гарсан. Ховдоос гараад засмалаар Манханы чиглэлийн замын кемфийн хажуу талд замын зогсоолд зогсоод 1.5 литрийн цэвэр усны саванд хийсэн монгол нэрмэл архи гаргаж уугаад, нэрмэл архиа дуусахаар нь талийгаач дахиад архи байгаа юу гэхээр нь нэг нь машины хойноос 0.75 литрийн хар Чингис нэртэй архи гаргаж, тэрнийг ууж дуусаад бүгд нэлээд халцгаасан. Тэгээд шууд Дуут сумын Цагаанбургас явах замаар салаад явсан. Тэр шөнө намайг гэрт буулгачихаад тэр гурав дээшээ Б.Нэмүүнзаяа ахын гэр рүү явсан. Маргааш өглөө нь би мал харж байгаа хүүхдийг аваад Б.Нэмүүнзаяа ахын гэрт очтол Б.Нэмүүнзаяа ах жолооч ахад нэг сэрх бариад уячихсан байхаар нь би сэрхийг Б.Баяраа ахын машины хойд талд нь хөлийг нь хүлж хийгээд өгсөн. Талийгаач Г.Очир, Б.Баяраа ах хоёр талийгаачийн ахынх нь гэрт хоноод одоо ирж байна гэсэн. Дээд талд нь байдаг айлаас ирээд шууд Ховд явсан...”…Би малыг нь машинд нь хийж өгөөд хаалгыг нь хаах үед жолооч ах миний хажууд ирсэн. Тэр 2 хоёулаа эрүүл байсан. Шөнө уусан архи нь сайн гараагүй байж магадгүй санагдсан.  Аймгаас  ирж явах замд  маргалдсан  асуудал гараагүй. Дуут сумруу салах засмал замын тэндээс хөдлөх үед талийгаач Г.Очир нь жолооч Б.Баяраад чи машин барьж чадахгүй бол би баръя наад машиныг чинь гээд чангаар яриад байсан. Согтуу хүний урдаас найз нь Б.Баяраа юм дуугараагүй. Би Г.Очироо ахыг сайн  мэднэ. Энэ 2 хүн багын найзууд юм шиг санагдсан. Г.Очир ахын хажууд байсан Б.Баяраа гэдэг хүнийг танихгүй  …гэх мэдүүлэг / хх-ийн 161-162 дугаар хуудас /

Мөрдөн байцаалтад Б.Баяраагийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн  … Би талийгаач Г.Очирыг одоогоос 20 жилийн өмнөөс эхэлж мэддэг болсон. Бид 2 нэг нутаг усны хүмүүс манайхаар орж гараад явдаг байсан. Бид 2 маш сайхан найз нөхдийн холбоотой хүмүүс байсан. 2016 оны 08 сарын 25-ны орой талийгаач надруу утсаар залгаад хадланд орчихоод ирлээ. Хөдөө явж малаа бөөгнүүлмээр байна. Хөдөө гэрт хүргээд өгөөчээ гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд гэрт нь очиж уулзахад надад мөнгө төгрөг байхгүй байна чи зохицуулаад хүргээд өгөөчээ гэж хэлсэн. Энэ үед талийгаач бага зэрэг архи уусан байсан. Тэр орой талийгаач бид 2  хамт явах  Заяагийн хамт тэдний  гадаа очсон. Заяа хувцасаа сольчихоод гараад ирье гэж хэлээд гэртээ орсон. Буцаж гарч ирээд хүүхэд дагаад уйлаад байна. Хүүхдээ унтуулчихаад явмаар байна гэж хэлчихээд буцаад гэртээ орсон. Тэгээд бид 2 манай гэрт очиж хувцасаа сольж мөнгө авч бензинээ аваад Заяагийнд  ирсэн. Талийгаачийн дүүгийнд очиж хоол унд идчихээд оройн 22 цаг өнгөрөөд 23 цаг дөхөж байхад талийгаачийн дүүгийн гэрээс гараад Энэрэлт Наран дэлгүүрийн ойролцоогоос нэг залуу аваад бид 4 Ховд аймгаас Буянт сумын Наранхайрхан багийн нутаг дэвсгэр лүү явцгаасан. Замд явж байх үед талийгаач шимийн архи уугаад явж байсан. Замдаа бид нар автомашины зогсоолд зогсоод Заяа нэг шил хар Чингис нэртэй архи гарган задлаад талийгаач бид 2 тэр архинаас   хоёр хоёрыг  уучихаад цаашаа явсан бөгөөд Цагаан бургас руу салдаг уулзвар дээр зогсоод эндээс цаашаа шороо юм чинь цонх онгойлгохгүй гэж хэлээд тухайн архийг талийгаач бид 2 хувааж уусан. Ингэж явсаар бид нар Заяагийн гэрт очиж хоноод маргааш өглөө нь талийгаач бид 2 алхаж талийгаачийн ах Цэвгээгийнд очсон юм. Талийгаач одоо үхэр малаа цуглуулмаар байна гэхэд Цэвгээ цуглуулаад байх юм байхгүй бүрэн байгаа гэж талийгаачид хэлсэн. Гэрээс нь гараад Хөхөөгийнд ороод нэг литр монгол архи уусан. Архи ууж байх үед одоо надад энд хийх юм алга байна чамтай буцаад аймгийн төв орно гээд бид 2 Заяагийн гэрт ирээд энд хонь байдаггүй  чи яаж  хоосон явах юм бэ гээд Заяа талийгаач 2 нэг бор зүсмийн ямаа барьж өгсөн. 10 цагийн үед талийгаач бид 2 Ховд аймаг руу буцсан. Ховд аймаг руу явж байх замдаа “Билүүтийн ам” гэх нэртэй газарт байх Даваадоржийнд орж монгол архи уусан. Үүнээс хойш наашаа хэдэн цагийн үед яаж яваад осол хэрэг болсон газарт ирсэнээ мэдэхгүй байна.  Тэгээд би машиндаа сэрээд машинаасаа гараад машинаа тойроход талийгаачийн 2 хөл машин доороос гарсан байхаар нь машин тойроод хартал талийгаач машин доор байсан. Амьсгал бүрэн хураасан нас барсан байдалтай байсан. Үүний дараагаар зам дээр очиж нэг хүний утсаар Цагдаагийн газарт хамт явсан хүн машин доор нас барсан байна гэж дуудлага өгсөн. Бид 2 Даваадоржийн гэрт 11-12 цагийн хооронд ирсэн байхаа. Тэднийд 2 литрийн савтай монгол архи ууж байсан. Цаашаа уусан эсэхээ мэдэхгүй байна. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, гэхдээ эрхээ 6 сарын хугацаагаар хасуулсан байгаа. Энэ машин Хас банкны нэр дээрх зээлийн барьцаанд байдаг юм. Бид 2 маргалдаж муудалцсан зүйл байхгүй би дугуй хагарсаныг мэдэхгүй байна…  гэх мэдүүлэг /хх-ийн 89-91 дүгээр хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баяраагийн өгсөн... Би 2016 оны 08 сарын 25-ны 09 цагийн үед гэртээ байж байхад талийгаач Г.Очир надруу утасдаад  “хөдөө хадланд яваад ирлээ. Машин эвдрээд машинаа чирээд орж ирээд байж байна. Маргааш манайх нүүнэ хөдөө явах гэсэн мөнгө төгрөг алга. Чи аргалаад хүргээд өгөөч тамхины мөнгө ч алга” гэсэн. Би маргааш Увс явах ажилтай явмааргүй байна гэсэн. Тэгтэл машинаа асаагаад хүрээд ир гэхээр нь 09 цагийн үед тэднийд яваад очсон. Тэгээд Нэмүүнзаяа гэдэг залуутай хамт байсан.  Нэмүүнзаяа гэдэг залуу хамт явахаар болсон. Нэмүүнзаяа  нь хүүхэд дагаад  уйлаад байна  хүүхдээ унтуулчихаад явья гэхээр нь  бид хоёр  гадна хүлээж байгаад манайхаас очиж мөнгө авч,  бензинээ хийгээд  Нэмүүнзаяаг аваад  талийгаачийн эгчийнд очиж хоол идчихээд бас нэг залуу аваад 11 цагийн үед постоор гарсан. Буянт сумын засмал замаар явж байх хооронд ундааны савтай монгол архи уусан. Би талийгаачийг  архи уусан гэж мэдээгүй байсан. 2-3 км явсаны  зогсоод ард  байгаа залуугаас нэг шил архи байгаа тэрийгээ ууя гээд зогсоод 0.75 граммтай хар Чингис  архи гаргаж ирснийг  талийгаач  голчилж уусан. Нөгөө хоёр залуу их уугаагүй.  Би 2-3 удаа татсан. Цаашаа засмалаар яваад шороон замаар явж байхад архиа нэхээд байхаар нь  шороон замаар явах юм чинь цонх онгойлгохгүй гээд тэндээ уугаад дууссан. Би малчин залуугийнд  хоносон. Талийгаач ахындаа очих гээд дээшээ явсан. Шөнө үүрээр ирээд миний өвөрт унтсан. Би өглөө босоод яараад явах гэхэд “  таныг хоосон явуулахгүй” гээд  нэг ямаа өгөөд түүнийгээ барьж уяад  талийгаачийн ахынд очсон.  Талийгаач малаа цуглуулна гэхэд ах нь цуглуулах үхэр байхгүй гэсэн чинь чамтай буцмаар байна гэсэн. Бид хоёр ахынх нь дэргэд байсан айлд орсон. Тэндээс талийгаач архи хийж өгөөч гэж нэхээд монгол аягаар архи уусан. Би  нэг  аяга уусан. Талийгаач үлдэгдлийг нь уусан. Талийгаач  бид хоёр доошоо  буцаад ямаагаа ачаад замаараа явах гэсэн чинь “Даваадорж гэдэг айлд орно, залуу нь хуримаа хийсэн тэднийхээр ороод гаръя”гээд тэднийд очсон. Даваадоржийнд ортол аав ах дүү нар нь ирсэн нилээн хүнтэй байсан. Тэднийд ороод монгол архи уусан. Ярьж хөөрөөд нилээд удсан. Тэгээд цааш явах гэтэл Гонгоржавынд ороод  нэг нэг аяга монгол архи уугаад явах гэтэл Даваадорж  манайд буцаад ор гэсэн.  Тэднийд ороход  авдар дээр нь 0.75 граммын Улаанбаатар архи байсан. Тэрийг задлаад тэнд байсан 5-6 хүн уусан. Би машин барьж яваа гээд уугаагүй. Тэр архийг  уугаад талийгаач нилээд согтсон. Тэднийхээс гараад явж байтал миний машины товчлуур гацаад цонх хаагдахгүй байсан.  Машин дуугараад явж өгөхгүй байсан жолоочийн эсрэг талд юм дуугараад байх шиг байсан. Дугуй хагарлаа гэж бодоод замаас гараад доошоо эргээд зогссон. Талийгаач Г.Очир  бууж тонгойгоод дугуй хагарсан байна гэсэн. Аймаг ойртсон учир дараа болъё гээд архиа гаргаж байгаад  явъя гээд унтсан. Би машин дотроо буулгүй унтсан.  Нэг сэрээд хартал  хүн амьтан байхгүй цагаан тал дээр ганцаараа машин дотор байсан. Машинаа асаахад машин ассан. Машинаа  хөдөлгөх  гэтэл болохгүй болохоор нь хаазалсан чинь юман дээгүүр гараад  зүүн талын дугуй нь хий эргээд юманд тулаад зогссон. Яагаад байгаа юм бол гээд буугаад тойроод нөгөө талд нь гартал талийгаачийн 2 хөл машины доор харагдсан. Тэгээд сандраад очтол хөл гар нь хөдлөхгүй байсан.  Толгой талаар нь яваад тонгойгоод хартал хөдлөхгүй байсан. Машинаасаа утсаа олж авахад ямарч цэнэг байхгүй байсан. Зам руу очоод нэг  машин ирэхээр нь зогсоогоод тэр эмэгтэйгийн утсаар цагдаагийн газарт мэдэгдсэн. Талийгаачтай 1993 оноос танилцсан тухайн үед хөдөө мал малладаг залуу байсан. Манайд ирж хонодог,  ирж очдог,  бие биедээ  боломжийн  хирээр  тусалдаг байсан. Тухайн үед би Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас  гэдэг газраас  Ховд аймгийн чиглэлд явж байсан. Талийгаач урд минйи дэргэд сууж байсан. Би тэр өдөр жолоо барьж байсан учраас архи дарс хэрэглэхгүй гэж бодоод жаахан монгол архи уусан. Миний машины дугуй гүн сайраар давахдаа хагарсан гэж ойлгосон. Хэрэг болсоны ард зам дээр сууж байхад талийгаачийн ороолт хийсээд байхаар нь багаж руу хийх гээд онгойлгоход ямаа байсан. Тэгээд ямаа зовоогоод яахав гээд  тавьж явуулсан. Савтай сүү байсан гашлах байх гээд асгасан. Би тухайн үед шоконд орсон байсан энэ үйлдлүүдийг санахгүй байсан. Долоо хоногийн дараа санасан. Би машин асаахдаа  эргэн тойрноо шалгаагүй,  асахаар нь хөдлөөд явж үзье гэж бодоод хөдөлсөн. Талийгаачтай явж байснаа санаагүй. Би нэгдүгээр араагаараа хөдөлсөн. Ямар нэгэн зүйл дээгүүр гарснаа мэдсэн. Талийгаачийг дайрснаа мэдээгүй. Буяны ажлын зардалд 2200000 төгрөг төлсөн. Манай ах дүү нар 650000 төгрөг өгсөн байсан. Миний буруутайгаас хүний амь хохироосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Талийгаачийн ах эгч дүү нараас нь уучлалт гуйж байна. Би та бүхний итгэлийг  алдахгүй тусалж дэмжиж байна ... гэх мэдүүлэг  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч /Ховд аймгийн  Буянт сумын Цаганбургас багт оршин суух  ПВ 71015501 дугаарын  регистртэй /  Боржигон овогт  Гүндийн Хандмаагийн өгсөн...  Ховд аймгаас манай ахын гэр ачих машин орой 6 цагийн үед явж өнгөрөхөд тал дээр цагаан машин байсан гэсэн. Гэтэл  Б.Баяраа  нь 8 цагт цагдаагийн газар дуудлага өгсөн. Дуудлага өгөхдөө данкрат унаад хүн дарагдчихлаа гэсэн дуудлага өгсөн байдаг. Мөн машин дээрээс хамт яваагүй хүний гарын хээ илэрсэн. Эдгээр асуултанд Б.Баяраагаас хариулт авмаар байна.  Талийгаач дүү маань гэр бүлгүй байсан. Буяны ажилд 2850000 төгрөг  өгсөн. Би Б.Баярааг дүүгийн найз гэдэг утгаар  танина. Нэхэмжлэх зүйлгүй. Гомдолтой байна ... гэх мэдүүлэг зэрэг болно. Хэрэгт цугларсан болон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж , бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзлээ.

                 Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч  Боржигон овогт Баахүүгийн Баяраа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Буянт сум Наранхайрхан багийн нутаг дэвсгэр шороон замд өөрийн эзэмшлийн 33-99 ХОҮ улсын дугаартай Тоёото Карина маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 2.7/А-д заасан “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх, мөн дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг тус тус зөрчсөний улмаар зам тээврийн осол гаргаж, хохирогч  Г.Очирын амь насыг хохироосон  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баяраагийн өгсөн... Буянт сумын Наранхайрхан багийн нутаг дэвсгэрт өөрийн машиныг жолоодож явах үед  Гүн сайраар гарах үед дугуй хагарсан. Тэгээд машиндаа унтаж байгаад машинаа асаагаад хөдөлгөх үедээ хохирогчийг  дайрсан байсан... гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газар  үзлэг хийсэн тэмдэглэлээр... уг авто машины хоёр тэнхлэгийн дунд талийгаачийн цогцос байх  бөгөөд ... гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Хандмаагийн өгсөн... дүү Г.Очир нь Б.Баяраатай хамт явж байгаад нас барсанд бид нар гомдолтой байна. Хохиролд 2850000 төгрөг төлсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг, гэрч Г.Цэвэгийн... манай хамгийн бага дүү юмаа. Талийгаач болон Б.Баяраа нар 2016 оны 08 сарын 25- ны өдөр   манайд ирээд 8 сарын 26- ны өдөр 10 цагийн үед аймаг руу явсан ... гэх мэдүүлэг, гэрч Б.Нэмүүнзаяагийн... Би 2016 оны 08 сарын 25- ны өдөр хадлангаас буугаад аймаг орсон. Тэгээд талийгаач Г.Очир болон Ням- Очир нарын хамт цагаан өнгийн машинаар хөдөө явсан. Жолооч Б.Баяраа  бид хоёр манай гэрт амарч байхад талийгаач ирж амарсан. Өглөө нь босоод нэг ямаа аваад тэр хоёр аймаг явна гээд явсан. Эдгээр хүмүүс урьд орой замд ирж байхдаа архи ууж маргалдсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл,  Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн 2016 оны 09 сарын 22-ны өдрийн 42 дугаартай… Г.Очирын цогцсонд учирсан баруун уушгины дунд дэлбэнд хатгагдсан шарх болон цээжний хөндийн цус алдалт гэмтэл  тогтоогдлоо, уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, Г.Очир нь дарагдлын улмаас үүссэн амьсгалын дутагдал, хавирганы хугарал нь баруун уушгины дунд дэлбэнд хатгагдсан шарх, дотуур цус алдалтаас нас барсан ... гэх дүгнэлт, шүүгдэгч Б.Баяраа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн тухай, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Алтангэрэлийн шинжээчээр гаргасан №40 дугаартай ,,,33-99 ХОҮ улсын дугаартай Тоёото Карина маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Баяраа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7/А-д “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”  гэсэн болон  Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөн.  33-99 ХОҮ улсын дугаартай Тоёото Карина маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Баяраа нь архидан согтууран, хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр, эзлэх хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангаагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан байна... гэх дүгнэлт ,  Осол хэрэг болон хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, схем зураг, Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлт, мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч М.Бямбаравжихын“...Энэ үед сайран дотор цагаан өнгийн автомашин маш хурдтай явж байсан. Тэгээд бид хоёрыг сайр өгсөөд гараад ирэх үед цагаан өнгийн автомашин зогсчихсон зүүн талд нь нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд бид хоёр тэр машины баруун гар талаар тойрч очоод, тэр хүнээс: “цаг хэд болж байна вэ” гэхэд босоод ямар нэг үг хэлэлгүй буцаад хэвтсэн. Тэгээд бид хоёр бухаа туугаад явсан бөгөөд 100 орчим метрийн зайнаас эргээд хартал тэр хүн мөлхөөд уг машины урд талд нь хөндөлсөөд хэвтэж байсан. Бид 2-ыг тухайн машин дээр очих үед уг автомашины хойд копуд онгорхой байсан... гэх мэдүүлэг,  Тэгээд бухаа туугаад явж байгаад эргээд хартал тэр хүн гутлаа тайлж харагдсан гэх…мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч О.Даваадоржийн: “... Сайран дотор цагаан өнгийн автомашин маш хурдтай явж байсан. Тэгээд бид хоёрыг сайр өгсөөд гараад ирэхэд цагаан өнгийн автомашин зогсчихсон зүүн талд нь нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд бид хоёр тэр машины баруун гар талаар тойрч очоод тэр хүнээс цаг хэд болж байна вэ? гэхэд босоод ямар нэг үг хэлэлгүй буцаад хэвтсэн. Тэгээд бид хоёр бухаа туугаад цаашаа явсан бөгөөд 100 орчим метрийн зайнаас эргээд хартал тэр хүн мөлхөөд уг машины урд талд нь хөндөлсөөд хэвтэж байсныг л харсан... Бид уг автомашины урдаас нь тэр хүнээс цаг асуусан. Тэр үед ямар нэг зүйл анзаарагдаагүй. Харин араас нь  харах үед зүүн талдаа жаахан хазайчихсан байдалтай байсан... зэргээр нотлогдон  тогтоогдсон гэж үзнэ.

Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Баяраагийн  үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч  Б.Баярааг  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас  бусдын амь нас хохироосон  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар  ял  оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Баяраа нь оршуулгын зардалд 2850000 төгрөг төлсөн нь  шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Хандмаагийн өгсөн ... Б.Баяраа нь 2850000 төгрөг төлсөн , нэхэмжлэх зүйлгүй ... гэх мэдүүлэг, шүүгдэгч  Б.Баяраагийн өгсөн... Би 2200000 төгрөг өгсөн, манай ах дүү нар 650000 төгрөг төлсөн. Гэм буруугаа ойлгон гэмшиж байна ...  гэх мэдүүлэг зэргээр   тогтоогдож  байх  төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Б.Баяраа нь  анх  удаа гэмт хэрэг үйлдсэн нь 130 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар  тогтоогдож байна.  Шүүгдэгч Б.Баяраа нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, оршуулгын зардал төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэрэг нь түүнд ял оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д  заасан  ял хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзнэ.

Шүүгдэгч  Б.Баяраа нь дээрхи гэмт хэргийг согтуугаар  үйлдсэн нь хэргийн 43 дугаар хуудас дахь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 31-ний өдрийн 74 дугаартай дүгнэлтээр ... Б.Баяраагийн  биенээс авсан гэх цусанд илэрсэн 1,3 промиль этилийн спирт илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

 Шүүгдэгч Б.Баяраагийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэн түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч Б.Баяраа нь 2016 оны 08 сарын 27-ны өдрөөс 08 сарын 30- ны өдөр хүртэл “сэжигтэнийг хойшлуулахгүйгээр баривчлах тогтоол “-оор цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар түүний цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд  нь оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Баяраа нь бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар түүний өмчлөлийн 33-99 ХОҮ улсын дугаартай, цагаан өнгийн “Тоёотой карина” маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 сарын 25- ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “-ыг хүчингүй болгов.

Шүүгдэгч Б.Баяраа нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан ба шүүхэд түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх ирээгүй болно.

Эрүүгийн 201621000205 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Баасанхүүгийн Баярааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж  бусдын амь нас  хохироосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Баасанхүүгийн Баярааг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасч, 03 /гурван/ жил 01/нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Баасанхүүгийн Баяраад оногдуулсан 03 /гурван/ жил 01 /нэг/  сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн 201621000205 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 2850000 төгрөгийн хохирол төлсөн, шүүгдэгч Б.Баяраагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Б.Баяраагийн ПЭ 69050117 дугаарын регистртэй цахим үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1,70 дугаар зүйлийн 70.1-д  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгчийн өмчлөлийн “Тоёота карина” маркийн   улсын дугаартай, автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “- ыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө  бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА