Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2021/0057

 

 

 

 

2021 оны 01 сарын 22 өдөр           Дугаар 128/ШШ2021/0057            Улаанбаатар хот

                            

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Д

Хариуцагч:  Б.о.а.ж.я

                    Т.а.з

Нэхэмжлэлийн шаардлага: “Т.а.з 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоол, Б.о.а.ж.я сайдын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/03, Б/04 дүгээр тушаалыг тушаалыг тус тус хүчингүй болгож, Ц.Д Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд жинхлэн томилохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагч Т.а.з итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, хариуцагч Б.о.а.ж.с итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Ц овогтой Д нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б.о.а.ж. сайдын Б/28 тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ба улмаар 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б.о.а.ж.я сайдын Б/46 тушаалаар тус албанд жинхлэгдэн томилогдсон.

Мөн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б.о.а.ж.я Б/19 тоот тушаалаар Богдхан уулын дархан Цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Д Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргаар шилжүүлэн ажиллуулах болсон.

Харин Б.о.а.ж.я 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/04 тушаалаар Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг гүйцэтгэгч Ц.Д Горхи тэрэлжийн байгалын цогцолбор газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Дээрх Б.о.а.ж.я 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/04 тушаал нь төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулж, хууль зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй.

Тодруулбал Ц.Д нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Байгальорчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд жинхлэгдэн ажиллаж эхэлсэн  бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж эхэлсэн.

Гэтэл 2020 оны 02  дугаар сарын 18-ны Б/04 тушаалаар Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргаас Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын Захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь уг тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагч Ц.Д төрийн нэг байгууллагаас төрийн өөр байгууллагад шилжүүлэхдээ түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлсэн байна.

Төрийн албаны хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах болон хуульд заасан үндэслэлээр түр орлон гүйцэтгэгчээр томилолдог ба “шилжүүлэн ажиллуулах" тохиолдолд түүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилох эрх зүйн зохицуулалт байхгүй.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан үндэслэлээр Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх үндэслэл журмын дагуу сэлгэн ажиллуулахаар шийдвэрлээгүй атал түүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь илт хууль зөрчсөн.

Мөн уг тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн, 44.1 хэсэгт заасан “шилжүүлэн ажиллуулах" тухай зохицуулалтыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү гомдлоо Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан урьдчилан хянан шийдвэрлэх байгууллага “Т.а.з’’-д гаргасан бөгөөд илт үндэслэлгүй хариу ирүүлсэн байна. Иймд Б.о.а.ж.я сайдын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Нэхэмжлэгч Ц.Д 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Дархан-Уул аймгийн Т.а.з ийн салбар зөвлөлийн тогтоолын дагуу Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэнийг үндэслэн  2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг орлон гүйцэтгэгчээр томилж, үүний дараа Б.о.а.ж.я 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар жинхлэн томилсон байсан.

Ийнхүү томилсон шийдвэр нь 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.6 дахь хэсэгт тус тус нийцсэн хүчин төгөлдөр шийдвэр болно.

Үүний дараа 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б.о.а.ж.я Б/19 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Д Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргаар шилжүүлэн ажиллуулах болсон.

Гэтэл Б.о.а.ж.я 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Б.о.а.ж. сайдын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Ц.Д албан тушаалд жинхлэн томилох тухай” Б/46 дугаар тушаалын 1 дүгээр заалтыг хүчингүй болгож, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Д түр орлон гүйцэтгэгч болгон өөрчилж, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн томилсон байна. Өөрөөр хэлбэл, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Д жинхэлсэн тушаалыг хүчингүй болгож, түр орлон гүйцэтгэгч болгон өөрчилж, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч болгон шилжүүлсэн. Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах болон хуульд заасан үндэслэлээр түр орлон гүйцэтгэгчээр томилогддог ба "шилжүүлэг ажиллуулах” тохиолдолд түүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилох эрх зүйн зохицуулах байхгүй юм.

Улмаар Б.о.а.ж.я 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Д Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн томилсон байна.

Б.о.а.ж.я 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаал нь Т.а.з ийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолыг үндэслэсэн байх ба тус тогтоолоор, Төрийн албаны тухай хуулийн 27, 33 дугаар зүйлийг зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд иргэдийг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон 2013-2017 оны тушаалыг хүчингүй болгож, албан тушаалын сул орон тоог хууль, журамд заасны дагуу нөхөх арга хэмжээ авахыг Б.о.а.ж.я Н.Ц зөвлөсөн байдаг.

Ийнхүү зөвлөсөн 28 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг зөрчиж нэхэмжлэгчийн буюу төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулж, хууль зөрчсөн байна. Төрийн албан хаагчийг аливаа албан тушаалд томилж, тус албан тушаалд заагдсан чиг үүргийг хэрэгжүүлэх итгэлийг өгсөн бол гэнэт түүнийгээ өөрчлөх ёсгүй юм. Өөрөөр хэлбэл, энэхүү тогтоол гарснаар Ц.Д нь албан тушаалд жинхлэгдэн ажиллаж байхад гэнэт түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн томилж шийдвэрлэхэд хүргэсэн. Ийнхүү зөвлөөгүй байсан бол Б/03, Б/04 дүгээр тушаал гарахгүй байсан буюу Ц.Д гэнэт шилжүүлэн ажиллуулахгүй байсан. Түүнээс гадна уг тогтоол гарснаар дан ганц Ц.Д биш, бусад олон төрийн албан хаагчдын эрх зүйн байдлыг дордуулах үр дагавар бүхий шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Түүнчлэн Б.о.а.ж.я 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/03, Б/04 дугаар тушаалыг нэхэмжлэгч Ц.Д тухайн үед танилцуулж, сонсох ажиллагаа хийгээгүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасан сонсох ажиллагаа хийхгүй байж болох тохиолдолд хамаарахгүй буюу тухайн үед ямар нэгэн гарцаагүй байдал болон хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлага үүсээгүй байсан болно.

Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчиж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан Монгол улсын Т.а.з ийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоол, Б.о.а.ж.я сайдын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/04 тоог тушаал, мөн өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.Д Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд жинхлэн томилохыг даалгаж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Б.о.а.ж.я сайдын итгэмжлэгдсэн Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ц.Д нь Б.о.а.ж.я 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ба үүний дараа Б.о.а.ж.я 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар жинхлэн томилогдсон.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3, дахь хэсгийг удирдлага болгон “Шилжүүлэн ажиллуулах тухай" Б.о.а.ж.я 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Д Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргаар шилжүүлэн ажиллуулсан.

Харин “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” Т.а.з ийн 2019 оны 28 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, 33 дугаар зүйлийг зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд иргэдийг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон хавсралтад заасан 2013-2017 оны тушаалыг хүчингүй болгож, албан тушаалын сул орон тоог хууль, журамд заасны дагуу нөхөх арга хэмжээ авахыг Б.о.а.ж.с Н.Ц зөвлөсүгэй гэсэн тус тогтоолын хавсралтын 4-д Б.о.а.ж.я 2017 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн Б/46 дугаар тушаал, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгох чиглэл өгсөн.

Үүний дагуу “Т.а.з тогтоолын хэрэгжилтийг хангах, тушаалд өөрчлөлт оруулах тухай" Б.о.а.ж.я 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар “Ц.Д албан тушаалд жинхлэн томилох тухай” Б.о.а.ж.я 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/46 дугаар тушаалын 1 дүгээр заалтыг хүчингүй болгож, “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б.о.а.ж.я 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/19 дугаар тушаалын 1 дэх хэсгийг “...Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Д Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргаар...” гэснийг “...Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Д Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч...” гэж өөрчилсөн.

Ц.Д шилжүүлэн ажиллуулах тухай" Б.о.а.ж.я 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/04 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Т.а.з ийн дарга Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Т.а.з 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолын тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө ... төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ”, 30.2-т “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна” гэсэн заалт болон Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор баталсан Т.а.з ийн үйл ажиллагааны дүрэмд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Т.а.з даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаар тушаалаар Б.о.а.ж.я, түүний харьяа төрийн байгууллагуудын хүний нөөцийн шийдвэр болон төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулан удирдамжийг баталж, 2019 оны 05 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд хяналт шалгалтыг явуулсан. Хяналт шалгалт хийх явцад дараах нөхцөл байдал тогтоогдсон болно.

Б.о.а.ж.я 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар Ц.Д Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ,

Дархан Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад Ц.Д орж, салбар зөвлөлийн 2017 оны 26 дугаар тогтоолоор удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдсэн тул Б.о.а.ж.я 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд жинхлэн томилжээ.

Б.о.а.ж.я 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар Ц.Д Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалаас Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд шилжүүлэн томилсон байна.

Т.а.з ийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 27, 33 дугаар зүйлийг зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилсон тушаалыг хүчингүй болгож, сул орон тоог хууль, журамд заасны дагуу нөхөх арга хэмжээ авахыг Б.о.а.ж.я зөвлөсөн.

Тодруулбал, Ц.Д Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалын /ТЗ-8 зэрэглэл, ахлах түшмэлийн ангилал/ сонгон шалгаруулалтад орж, нөөцөд бүртгэгдсэн тохиолдолд ахлах түшмэлийн ангиллын албан тушаалд томилогдох боломжтой атал Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын /ТЗ-7 зэрэглэл, дэс түшмэлийн ангилал/ сонгон шалгаруулалтад орж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд томилогдсон нь Төрийн албаны тухай хууль, журмыг зөрчсөн байна.

Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоол /тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/-ын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл”-д зааснаар Засгийн газраас байгуулсан төрийн захиргааны бусад байгууллагын нэгжийн даргын албан тушаал нь төрийн захиргааны ахлах түшмэлийн ангиллын ТЗ-8 зэрэглэлийн албан тушаал хамаарахаар зохицуулагдсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж заасныг үндэслэн Б.о.а.ж.я харьяа Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны даргыг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, холбогдох хууль тогтоомж зөрчиж төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон тул Т.а.з ийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийг зөрчиж албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг томилох эрх бүхий этгээдэд зөвлөсөн тул зөрчлийг арилгах арга хэмжээ авч, Зөвлөлийн тогтоолыг биелүүлсэн байна.

2. Т.а.з ийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тухайд:

Б.о.а.ж.я 2020 оны 02 дугаар сарын 18-ны  өдрийн Б/03 дугаар тушаалаар 2017 оны “Ц.Д албан тушаалд жинхлэн томилох тухай” Б/46 дугаар тушаалын 1 дэх заалтыг хүчингүйд тооцож, 2019 оны Б/19 дүгээр тушаалд өөрчлөлт оруулж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

            Улмаар Б.о.а.ж.я 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Ц.Д Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд шилжүүлэн томилжээ.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож ... төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад ... шилжүүлэн ажиллуулж болно”, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Т.а.з ийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна” гэж тус тус заасан.

Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллуулахад 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд Ц.Д уг тэмдэглэлд гарын үсэг зурсан байна.

Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсон тушаалыг хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг Б.о.а.ж.я зөвлөсний дагуу тус сайдын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/03, Б/04 дүгээр тушаалд Т.а.з ийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолыг үндэслэсэн байдаг.

Б.о.а.ж.я 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Б/04 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоолгохоор Т.а.з д ирүүлсэн гомдол, улмаар мөн сайдын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/03,    Б/04 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан зэрэг үйл баримтаас үзэхэд Т.а.з ийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолыг гарснаас хойш 1 жил 5 сар 10 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана”, 54 дүгээр зүйлийн 54.1.8-т “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” гэж тус тус заасан.

Иргэн Ц.Д Т.а.з д холбогдуулж Т.а.з ийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу Ц.Д Т.а.з д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Иргэн Ц.Д Т.а.з, Б.о.а.ж.я нарт холбогдуулан гаргасан “Б.о.а.ж.я 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/03, Б/04 дүгээр тушаалуудыг болон Т.а.з ийн 2019 оны 28 дугаар тогтоолын Ц.Д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Горхи тэрэлжийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргаар жинхлэн томилуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Д Т.а.з ийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01/757 дугаар албан бичгээр хариуг үндэслэн шүүхэд мөн оны 5 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.а.з ийн 2019 оны 28 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгч Ц.Д Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэн тус аймаг дахь Т.а.з ийн салбар зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаар тогтоолоор тус  удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байна.

Б.о.а.ж.я 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар Ц.Д Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаар жинхлэн, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргаар шилжүүлэн томилжээ.

Т.а.з ийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 27, 33 дугаар зүйлд заасныг зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд иргэдийг сонгон шалгаруулалтгүй томилсон  Ц.Д Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/46,  2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/19 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, албан тушаалын сул орон тоог хууль журамд заасны дагуу нөхөх арга хэмжээ авахыг Б.о.а.ж.я зөвлөсөн нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ” гэж заасантай нийцэж байна.

Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Төрийн жинхэнэ албан тушаалыг дор дурдсанаар ангилна: 7.3.1.тэргүүн түшмэл; 7.3.2.эрхэлсэн түшмэл; 7.3.3.ахлах түшмэл; 7.3.4.дэс түшмэл; 7.3.5.туслах түшмэл.”, 7.10-д “Яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан тушаалын албан тушаалын ангилал, зэрэглэл”-д зааснаар нэхэмжлэгч Ц.Д төрийн албаны удирдах ажилтны шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын ангилал, зэрэглэл нь ТЗ-7 /дэс түшмэл/-ийн албан тушаал байсан бөгөөд харин түүний жинхлэн томилогдсон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нь ахлах түшмэлийн ангиллын ТЗ-8 зэрэглэлд хамаарах албан тушаал байна.

Хариуцагч Б.о.а.ж.я ТЗ-7 зэрэглэлд хамаарах албан тушаалд шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн иргэн Ц.Д ТЗ-8 зэрэглэлийн албан тушаалд томилсон нь дээр дурдсан хуульд заасан төрийн жинхэнэ албаны ангилал, зэрэглэлд нийцээгүйн дээр Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн.” 17 дугаар зүйлийн 17.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй.” гэж заасныг зөрчжээ.

Т.а.з ийн тогтоолын дагуу Байгаль орчин аялал жуулчлалын сайд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар 2017 оны Б/46 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2019 оны Б/19 дүгээр тушаалын Ц.Д Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргаар томилсон хэсгийг Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч болгож өөрчилсөн нь Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ.” гэж заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Д үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь хуульд нийцсэн тул Горхи тэрэлжийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргаар жинхлэн томилох боломжгүй юм.

Б.о.а.ж.с 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар харилцан тохиролцсоныг үндэслэн[1] Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Д Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.” гэж заасныг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 44 дүгээр зүйлийн 44.1, 65 дугаар зүйлийн 65.6,  Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.10, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Ц.Д Т.а.з, Б.о.а.ж.с нарт холбогдуулан гаргасан “Б.о.а.ж.с 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/03, Б/04 дүгээр тушаалуудыг болон Т.а.з ийн 2019 оны 28 дугаар тогтоолын Ц.Д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Горхи тэрэлжийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргаар жинхлэн томилуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                        

 

                     

                                                                                                                                                                                                                                                                                                                                             

ШҮҮГЧ                                                Н.ДАМДИНСҮРЭН

 

 

 

 

 

[1] 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай тэмдэглэлд нэхэмжлэгч Ц.Д гарын үсэг зурсан.