Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01077

 

“,,,,,,, ,,,,, ,,,,,, ,,,,,,” шашны

байгууллагын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 493 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаар магадлалтай,

“,,,,,,, ,,,,, ,,,,,, ,,,,,,” шашны байгууллагын нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,, ,  ,,,,,,,,,,  нарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, гэрээнд зааснаар түрээсийн төлбөр 13,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 65,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, засварын зардал 3,111,100 төгрөг, нийт 68,111,100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч,,,,,,,,,, , хариуцагч нарын өмгөөлөгч,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Худалдах, худалдан авах гэрээ хийсэн, уг гэрээний 2.3-т заасан төлбөрийг төлөөгүй байгаа учраас байраа чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 8,000,000 төгрөг гаргуулах, 2018.02.20-ны өдөр газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2018.02.16-нд анх ,,,,,,,,, гэдэг эмэгтэйтэй уулзахад бид цэцэрлэг ажиллуулах гээд байр хайж байгаа, энэ байр цэцэрлэг ажиллуулахад тохиромжтой байр байна, бид энэ байрыг худалдаж авмаар байна гэсэн. Бид ,,,,,,,, ,,,,,,,, ,,,,,,, номлогчтойгоо хамтдаа, ,,,,,,, нөхөртэйгөө ирж яриад энэхүү байрыг худалдаж авахаар ярилцсан. Дархан сум, 5 дугаар баг, ,,,,, дүгээр брак, өргөтгөл хийсэн 205 м.кв талбайтай орон сууц, 2 гэрчилгээ, газрын гэрчилгээтэй байрыг 75,000,000 төгрөгөөр зарахаар тохирч нотариатч ,,,,,,,, дээр 2018.02.20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хийсэн, гэрээний 2.1-т 10,000,000 төгрөг урьдчилан төлсөн баримт өгсөн, уг байр нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, 19 дүгээр хорооллын хажууд 160 м.кв талбайтай 2 давхар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө юм. Ингээд үлдэх 65,000,000 төгрөгийг 2018.04.23-ны өдөр гэхэд үлдэгдэл төлбөрийг өгөөгүй тохиолдолд торгууль тооцохоор гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч нар өнөөдрийг хүртэл үлдэгдэл 65,000,000 төгрөг болон, торгууль  болох сарын 1,000,000 төгрөгөө өгөөгүй, өгөхгүй байгаа шалтгаан нь миний бие 45,000,000 төгрөгийг бэлнээр төлөв гэж анзаарахгүй гэрээнд бичсэн байсан нь алдаа болсон. Бид 2018.04.23-ны өдөр үлдэх төлбөрийг төлөөгүй учраас байраа чөлөөлүүлье гээд өнөөдрийг хүртэл явж байна. Одоо энэ хүмүүсээс байраа чөлөөлүүлж, түрээсийн төлбөр 2018.04.23-ны өдрөөс 2019.05.28-ны өдөр хүртэлх 13 сарын 13,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Худалдах, худалдан авах гэрээ хийх үед худалдан авагч татвараас зайлс хийж газарт 20,000,000 төгрөг гэж бичүүлсэн, 45,000,000 төгрөгийг байранд гээд биччихье гэж ,,,,,,,,, хэлээд ингэж бичүүлж байсан, одоо энэ хүмүүс 65,000,000 төгрөг гэж сөрөг нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Бид ,,,,,,,,,, ,  ,,,,,,,,,,  нарт бүрэн итгэж 2018.03.06-ны өдөр байраа суллаж өгсөн. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж түрээсийн төлбөр 5,000,000 төгрөг гаргуулах, 2018.2.20-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,, ,  ,,,,,,,,,,  нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Анх уг байрыг 75,000,000 төгрөгөөр байшинг газрын хамт авахаар тохирч бэлнээр 10,000,000 төгрөгийг манай хүү өгсөн. 55,000,000 төгрөгийг бэлнээр ,,,,,,,, ,,,,,,,, ,,,,,,,,,, гэдэг хүнд нь өгсөн. Энэ сүмийн ахлагч, 06 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Гэрээнд зааснаар түрээсийн төлбөр 14,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа, бусад мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, татвараас зайлсхийсэн гэж худлаа хэлж байна. Нотариатч ,,,,,,,,,, гэж хүн тухайн үед гэрээг баталж эхний ээлжинд бараг газраа шилжүүлээд авахад нөхцөл нь бүрдсэн байна гэж хэлж байсан. Тухайн үед мөнгийг бэлнээр өгөхдөө гарын үсэг аваагүй нь бидний алдаа болсон, тухайн үед нотариат оръё гээд орсон. Анхнаасаа ,,,,,,,, ,,,,,,,, ,,,,,,,, гэдэг хүнтэй л гэрээ хийсэн гэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,, , ,,,,,,,,,,  нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Нэхэмжлэгч тал хэрэв энэ байраа буцааж авна гэж байгаа бол миний өгсөн 65,000,000 төгрөгийг, засвар хийсэн 3,111,100 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэжээ.

 Нэхэмжлэгч”,,,,,,, ,,,,, ,,,,,, ,,,,,,” шашны байгууллагын шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч нар өөрсдийн эрх ашгийн дагуу засвар хийсэн, яагаад 55,000,000 төгрөгийг өгсөн бол баримт аваагүй байгаа вэ, хүний үнэнийг хэлүүлдэг газар байвал очмоор байна. Аль ч шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Авсан 10,000,000 төгрөгийг буцааж өгч болно, харин бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 493 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “,,,,,,, ,,,,,, ,,,,,,, ,,,,,,,” , хариуцагч ,,,,,,,,,, ,  ,,,,,,,,,,  нарын хооронд 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцалж, хариуцагч ,,,,,,,,,, ,  ,,,,,,,,,,  нарын эзэмшлээс Дархан-Уул аймгийн Дархан сум 5-р баг, ,,,,,-р брак байрны ,,,,, , ,,,, тоот 46,5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дархан сум 5-р баг, ,,,,,,-р бракын хажууд байрлах 2 давхар160 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан чөлөөлж, нэхэмжлэгчийн түрээсийн төлбөр 13,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч ,,,,,,,,ийн 68,111,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ”,,,,,,, ,,,,, ,,,,,, ,,,,,,” шашны байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,100 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,, ,  ,,,,,,,,,,  нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 547,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод, хариуцагчаас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 493 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг, “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан”,,,,,,, ,,,,, ,,,,,, ,,,,,,” \худалдагч\, ,,,,,,,,,, ,  ,,,,,,,,,,  \худалдан авагч\ нарын 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус цуцалж, хариуцагч ,,,,,,,,,, ,  ,,,,,,,,,,  нараас Дархан сумын 5 дугаар баг, ,,,,,, дүгээр брак байр,  ,,,, , ,,,,, тоот 46,5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, түүний хажууд байрлах 2 давхар 160 м.кв талбайтай, хувийн сууцыг гаргуулж, нэхэмжлэгч”,,,,,,, ,,,,, ,,,,,, ,,,,,,” шашны байгууллагад олгож,”,,,,,,, ,,,,, ,,,,,, ,,,,,,” шашны байгууллагаас 13,111,100 төгрөг гаргуулж, ,,,,,,,,,, ,  ,,,,,,,,,,  нарт олгож, үндсэн нэхэмжлэлээс 13,000,000 төгрөгийн, сөрөг нэхэмжлэлээс 55,000,000 төгрөгийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж , Тогтоох хэсгийн 2 дугаар заалтад, “...хариуцагчаас 140,400 төгрөг гаргаж, нэхэмжлэгчид олгосугай, гэснийг “...хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 223,505 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482,950 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,ийн хяналтын журмаар гаргасан гомдолд:”,,,,,,, ,,,,, ,,,,,, ,,,,,,” шашны байгууллага нь 2018.2.20-нд иргэн ,,,,,,,,,, ,  ,,,,,,,,,,  нартай Дархан дахь”,,,,,,, ,,,,, ,,,,,, ,,,,,,” шашны байгууллагын байрыг худалдахаар харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч худалдан авагч тал гэрээний 2.3-т заасан төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.28-ны өдрийн 493 дугаар шийдвэрээр үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлж, нэхэмжлэгчээс худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 10,000,000 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,, ,  ,,,,,,,,,,  нарын засвар хийсэн гэх 68,111,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.20-ны өдрийн 108 дугаар магадлалаар Дархан-Уул аймгийн 5 дугаар баг 19 дүгээр бракийн байр 2, 3 тоот 46.5 м.кв үл хөдлөх хөрөнгө, түүний хажууд байрлах 2 давхар 160 м.кв талбайтай хувийн сууцыг гаргуулж нэхэмжлэгч”,,,,,,, ,,,,, ,,,,,, ,,,,,,” шашны байгууллагад олгож уг байгууллагаас 13,111,100 төгрөгийг гаргуулж ,,,,,,,,,, ,  ,,,,,,,,,,  нарт олгож үндсэн нэхэмжлэлээс 13,000,000 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлээс 55,000,000 төгрөгийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Эдгээрээс манай байгууллагад үл хөдлөх хөрөнгө буцаан олгохоор шийдвэрлэсэн, ,,,,,,,, , ,,,,,,,нарын үндэслэлгүй нэхэмжилсэн 55,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй боловч худалдан авагч тал болох ,,,,,,,, , ,,,,,,,нар нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэрээний үүргийн үнийн дүнгийн зөвхөн 13 хувийг төлсөн. Үл хөдлөх хөрөнгөө өмчлөлдөө шилжүүлж аваагүй байх үедээ уг байрыг өөрчилж засвар хийх талаар тусгагдаагүй байхад дур мэдэн засвар хийсэн, засварын хөлс 3,111,100 төгрөгийг манай байгууллагаар төлүүлэхийг зөвшөөрөх үндэслэлгүй.

Бид ,,,,,,,,,, ,  ,,,,,,,,,,  нартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш буюу 2018.06.06-ны өдрөөс эхлэн Дархан Уул аймгийн 8-р багт байрлах “Уулс манхан” компанийн Мөнгөн хөөс байрны 2-р давхрын 216 м.кв байрыг сар бүр 1,000,000 төгрөгөөр түрээсэлж, түрээсийн төлбөрт 2019.09.18-ны өдөр хүртэл буюу нийт 15,400,000 төгрөгийг төлсөн, энэ асуудлаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлнэ. Төлсөн баримт байгаа болно.

Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын эрхийг тэгш хангаагүй, гэрээнд тусгаагүй ,,,,,,,,,, ,  ,,,,,,,,,,  нарын манай өмчлөлд байгаа байранд дур мэдэн засвар хийсэн хөлсийг манай байгууллагаар төлүүлэхээр үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.28-ны  өдрийн 493 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.20-ны өдрийн 108 дугаар магадлалын 1 дүгээр заалтыг, 2 дахь хэсгийн”,,,,,,, ,,,,, ,,,,,, ,,,,,,” шашны байгууллагаас 13,111,100 төгрөг гаргуулж ,,,,,,,,,, ,  ,,,,,,,,,,  нарт олгох заалтын засвар хийсэн зардал гэх 3,111,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

“,,,,,,, ,,,,, ,,,,,, ,,,,,,” шашны байгууллагаас ,,,,,,,,,, , ,,,,,,,,,,  нарт холбогдуулан “Үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, гэрээнд зааснаар түрээсийн төлбөр 13,000,000 төгрөг гаргуулах, 2018.2.20-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцлах” тухай нэхэмжлэлийг, хариуцагч нараас “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 65,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, засварын зардал 3,111,100 төгрөг, нийт 68,111,100 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх “талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, ... хариуцагч нар нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасан “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх” үүргээ биелүүлээгүй, байрыг хүлээн авсан атлаа үнийг төлөөгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасантай нийцсэн, харин талуудын хооронд байгуулсан гэрээ нь түрээсийн гэрээ биш, худалдах, худалдан авах гэрээний харилцаа байх тул нэхэмжлэгч уг гэрээний дагуу түрээсийн төлбөр шаардах эрхгүй..., хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч 55,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэдэг нь нотлогдоогүй тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй, харин төлбөрт шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагч нарт олгох нь зүйтэй...” гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгтээ хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.  

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “талууд гэрээнээс татгалзсан учир гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, хариуцагч 65,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагаа нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй, 55,000,000 төгрөг бэлнээр өгсөн гэж тайлбарладаг боловч энэ нь баримтаар нотлогдоогүй, сөрөг нэхэмжлэлд дурдсан засвар хийсэн зардал буюу 3,111,100 төгрөгийн шаардлага нь баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч уг шаардлагыг үгүйсгээгүй, мөн хариуцагчийг урьдчилгаа төлбөрт өгсөн 10,000,000 төгрөг авснаа нэхэмжлэгч үгүйсгээгүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 13,111,100 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, нэхэмжлэгчээс гаргуулах нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 205 дугаар зүйлийн 205.1-т харшлахгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Харин давж заалдах шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ магадлалын тогтоох хэсэгт “...  “,,,,,,, ,,,,,, ,,,,,,, ,,,,,,,” , ,,,,,,,,,, ,  ,,,,,,,,,,  нарын 2018.02.20-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус цуцалж...” гэсэн нь буруу, учир нь шүүх маргаан бүхий хэлцлийг цуцлах үндэслэл байгаа эсэхийг шалгасны үндсэн дээр /талууд гэрээнээс татгалзсан талаарх магадлалын хянавал хэсгийн дүгнэлт үндэслэлтэй/ үр дагаврыг нь шийдвэрлэхээс бус өөрийн санаачилгаар /тогтоох хэсгээр/ “цуцлах” учиргүй. Түүнчлэн, нэхэмжлэгчээс үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг цуцлуулах шаардлага гаргаагүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга нь давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн хэсэгт маргаагүй, харин засварын хөлс гаргуулсныг эс зөвшөөрсөн байна.

Энэхүү гомдлын тухайд, давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, хариуцагч засвар хийсэн зардал буюу 3,111,100 төгрөгийн шаардлагаа баримтаар нотолсон, тухайн баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, харин “...,,,,,,,,,, ,  ,,,,,,,,,,  нарын манай өмчлөлд байгаа байранд дур мэдэн засвар хийсэн хөлсийг манай байгууллагаар төлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй...” гэж байгаа нь үндэслэлгүй юм.

Учир нь, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5-д “Эд хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан бол зардал, хохирлоо нөхөн төлүүлж уг зүйлийг буцааж өгөх үүрэгтэй. Харин хөрөнгийн шинж байдлаас түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй нь илтэд байвал энэ журам үл хамаарна” гэж заасан, тухайн тохиолдолд хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийг хүлээн авч, засвар тохижилт хийснийг “өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан” гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл анхан шатны шүүх хуулийн уг заалтыг хэргийн үйл баримтад буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 493 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч ,,,,,,,,,, ,  ,,,,,,,,,,  нараас Дархан-Уул аймаг, Дархан сум 5 дугаар баг, ,,,,,, дүгээр бракт байрлах 240,0 м.кв талбайтай сүм хийдийн зориулалттай газар /Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2016 оны А/406 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, ,,,,, дүгээр брак байр, ,,,,,, , ,,,,,,, тоот 46,5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, түүний хажууд байрлах 2 давхар 160 м.кв талбайтай хувийн сууцыг гаргуулж, нэхэмжлэгч”,,,,,,, ,,,,, ,,,,,, ,,,,,,” шашны байгууллагад олгож,”,,,,,,, ,,,,, ,,,,,, ,,,,,,” шашны байгууллагаас 13,111,100 төгрөг гаргуулж, ,,,,,,, , ,,,,,, нарт олгох, үндсэн нэхэмжлэлээс 13,000,000 төгрөгийн, сөрөг нэхэмжлэлээс 55,000,000 төгрөгийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч”,,,,,,, ,,,,, ,,,,,, ,,,,,,” шашны байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,100 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,, ,  ,,,,,,,,,,  нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 547,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 223,505 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай” гэж  тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 64,728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Г.ЦАГААНЦООЖ