Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашын Мөнхбүрэн |
Хэргийн индекс | 151/2018/01304/и |
Дугаар | 151/ШШ2019/00159 |
Огноо | 2019-01-29 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 151/ШШ2019/00159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, шүүгч А.Энхтөр, Д.Алтантуул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, Номт нэгдүгээр баг, Хөгжил хотхон 32 тоотод оршин суух Хайнчиг овогт Дагвадоржийн Батбаяр /НЭ63121717/-ын,
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Төрийн байгууллагын ордон хаягт байрлах Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд холбогдох,
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш олгогдох ёстой байсан цалин хөлс болох 8,667,533 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, бүгд 30,167,533 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл,
2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 5 сар 15 хоногийн 5,613,685 төгрөгийн цалин хөлс, эрх зүйн туслалцаа авсан хөлс 4,000,000 төгрөг, Цагаатгах ажлыг зохион байгуулах Комиссын нарийн бичгийн даргын улирлын урамшуулал 2,874,208 төгрөг, шүүхийн зардал 685,650 төгрөг, нийт 13,173,543 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батцэцэг, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг, иргэдийн төлөөлөгч Ц.Даваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Батбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тэргүүлэгчдийн 44 дүгээр тогтоолоор намайг ажлаас чөлөөлсөн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0590 тоот магадлалаар ажлаас чөлөөлсөн дээрх шийдвэр үндэслэлгүй тул ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохыг хариуцагчид даалгасан. Улсын дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 473 дугаар тогтоолоор дээрх магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэрийг санаатайгаар үл биелүүлэн удаа дараа шүүхийн шийдвэрийг хэлэлцэн намайг ажилд эгүүлэн томилохоос татгалзсаар 2018 оны 5 дугаар сарын 23-нд ажилд томилсон. Гэхдээ төсөвт тусгаагүй гэсэн шалтгаанаар цалин хөлсийг маань олгоогүй. Миний бие олон сараар цалин хөлсөө авч чадахгүй хохирсоор
байгаа.
Иймд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 23-нд ажилд орсон хүртэлх 8 сар 17 хоногийн цалин хөлс болох 8,667,533 төгрөг, эрх зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, бүгд 30,167,533 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү.
Мөн Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 66 дугаар тогтоолоор намайг албан тушаал бууруулж шийдвэрлэсэн. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 123/ШШ2018/0030 дугаартай шийдвэрээр дээрх Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоосон. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн. Би Захиргааны хэргийн шүүхэд болон Иргэний хэргийн шүүхэд Монгол улсын Үндсэн хуульд заасны дагуу өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар 2 удаа мэргэжлийн өмгөөлөгч хөлслөн авч эрх зүйн туслалцаа авсны хөлсөнд 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөгийн төлбөрийг, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийн төлбөрийг өмгөөлөгчид тус тус төлсөн. Миний бие 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 324,200 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 49,450 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 265,000 төгрөг, 2018.11.22-ны өдөр 47,000 төгрөгийг тус тус шүүхийн зардалд улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн. Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн Комиссын нарийн бичгийн даргаар ажилладаг бөгөөд улиралд 359,276 төгрөгийн урамшуулал авдаг. Иймд миний бие шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ажиллах байсан хугацаандаа авах ёстой урамшуулал болох 2017 оны 1, 2, 3, 4 дүгээр улирал, 2018 оны 1, 2, 3, 4 дүгээр улирлын урамшууллын мөнгө 2,874,208 төгрөгийг тус тус хариуцагчаас нэхэмжилж байна.
Иймд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 5 сар 15 хоногийн 5,613,685 төгрөгийн цалин хөлс, эрх зүйн туслалцаа авсан хөлс 4,000,000 төгрөг, Цагаатгах ажлыг зохион байгуулах комиссын Нарийн бичгийн даргын улирлын урамшуулал 2,874,208 төгрөг, шүүхийн зардал 685,650 төгрөг, нийт 13,173,543 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэмж нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 473 дугаар тогтоолыг хэрэгжүүлж Д.Батбаярыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн томилсон.
Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2017 оны 8 сарын 17-ноос 2018 оны 5 дугаар сарын 23-нд ажилд орсон хүртэлх 8 сар 17 хоногийн цалин хөлс болох 8,667,533 төгрөгийг олгох боломжгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-т 3ахиргааны байгууллагын дансанд байгаа мөнгө нь төлбөрт хүрэлцэхгүй тохиолдолд төлбөрийг дараагийн жилийн төсөвт тусгаж, барагдуулна., 132.4-т 3ахиргааны байгууллага төлбөрийг энэ хуулийн 132.3-т заасны дагуу дараагийн жилийн төсөвт тусгаж, барагдуулаагүй бол нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтан болон төрөөс өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Гэтэл дээрх олговрын мөнгө аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын энэ оны төсөвт тусгагдаагүй, эх үүсвэр хүрэлцэхгүй байгаа тул олговрыг олгох боломжгүй байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “Гэрээг бичгээр байгуулахад хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэрээ байгуулсанд тооцохоор заасан ба нэхэмжлэгч Д.Батбаяр нь өмгөөлөгч Б.Баярмагнайтай 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан байна. Гэрээг байгуулахдаа гэрээний нөхцөлүүдийн талаар харилцан тохиролцож, 2 тал хүсэл зоригоо илэрхийлж, өмгөөллийн хөлсийг тохиролцон гарын үсэг зуржээ. Иймд талуудын хооронд гэрээ байгуулагдсан бөгөөд өмгөөлөгч Б.Баярмагнай нэхэмжлэгч Д.Батбаярт эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 1,500,000 төгрөг авахаар тохиролцож, түүний эрх ашгийг хамгаалахаар сайн дураараа гэрээ байгуулсан байна.
Мөн 2 талын сайн дураараа байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлсийг шүүхийн зардалд тооцохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарахгүй.
Иймд Д.Батбаярын эрх зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс нийт 5,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол гэх 20,000,000 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь манай гаргасан шийдвэрээс болж нэхэмжлэгч Д.Батбаярт сэтгэл санааны ямар хохирол учирсан, түүнээс болж хэрхэн хохирсон тухайгаа баримтаар нотлоогүй байна.
Харин аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11 өдрийн 123/ШШ2018/0030 дугаар шийдвэрийг биелүүлж, Д.Батбаярыг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргаар үргэжлүүлэн ажиллуулах тухай тогтоол гаргасаар байтал нэхэмжлэгч өдийг хүртэл ажилдаа ирэхгүй ажил тасалсаар байна. Мөн нэхэмжлэгч Д.Батбаяр ажилдаа ирээгүйгээс шалтгаалан Хурлын ажлын албаны ажилтнуудыг шууд удирдлага зохион байгуулалтаар хангах ажил тасарч, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвийн бүх гүйлгээ зогсож, Ажлын албаны ажилтнуудын 2018 оны үр дүнгийн гэрээг дүгнэж чадахгүй байх зэргээр Ажлын албаны зарим үйл ажиллагаа цалгардаж, тасарч байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Батбаяр нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш олгогдох ёстой байсан цалин хөлс болох 8,667,533 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, бүгд 30,167,533 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Батбаяр нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 5 сар 15 хоногийн 5,613,685 төгрөгийн цалин хөлс, эрх зүйн туслалцаа авсан хөлс 4,000,000 төгрөг, Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах аймгийн Комиссын нарийн бичгийн даргын улирлын урамшуулал 2,874,208 төгрөг, шүүхийн зардал 685,650 төгрөг, нийт 13,173,543 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Хариуцагч Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх бөгөөд сөрөг шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг, хариуцагч нь татгалзлын үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд зохигч талуудад эрхийг тайлбарлаж, үүргийг танилцуулж, мэтгэлцэх эрхээр хангасан болно.
Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах
Нэхэмжлэгч Д.Батбаяр нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш олгогдох ёстой байсан цалин хөлс болох 8,667,533 төгрөг болон 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 5 сар 15 хоногийн 5,613,685 төгрөгийн цалин хөлс, нийт 14,281,218 төгрөгийг шаарджээ.
Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.2 дахь хэсэгт хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж заасан тул тус шүүх маргааныг харьяалан шийдвэрлэх үндэслэлтэй, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нь шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Д.Батбаяр нь Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаал эрхэлж байгаад Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор ажлаас халагдсан байна. /хх-3-7/
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 473 дугаар тогтоолоор “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 44, 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 24 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Батбаярыг урьд эрхэлж байсан Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Батбаярт 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн магадлал гарсан 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн” Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0590 дугаар магадлалыг хэвээр үлдээж, уг тогтоол нь хуулийн
хүчин төгөлдөр болсон байна. /хх-9-15/
Иймд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид нь сайн дураар биелүүлэх үүрэгтэй.
Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор Д.Батбаярыг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон байна. /хх-16/
Монгол Улсын дээд шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянаж, маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тогтоол гарсан 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс түүнийг ажилд эгүүлэн томилсон 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх нийт ажлын 122 хоногийн хугацаанд нэхэмжлэгч Д.Батбаярын урьд эрхэлж байсан албан тушаалд томилоогүйн улмаас хөдөлмөрлөх, түүнд тохирсон цалин хөлс авах эрхийг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-48-51, 151/2018/00747/и индекстэй хэргийн 112-122/
Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шаардлагаа нэмэгдүүлэн, Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалаас бууруулсан 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах тухай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дугаар тогтоолыг гардан авсан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа хариуцагч нь намайг хууль бусаар албан тушаал бууруулсан, улс төрийн шийдвэр гаргасан тул шийдвэрийг эс зөвшөөрч, захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан учраас би албан тушаал бууруулан томилсон ажлыг эрхлэх шаардлагагүй гэж үзсэн, албан тушаал бууруулахаас өмнө эрхэлж байсан үеийн цалин хөлсийг гаргуулна, аль шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх нь нэхэмжлэгчийн эрх гэж, хариуцагч тал нь томилсон ажлыг эрхлээгүй, ажил тасалсан, ажил эрхлээгүй учраас цалин хөлс олгохгүй, захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой байхад шаардаагүй, төсөвт тусгагдаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 66 дугаар тогтоолоор “Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Батбаярыг албан тушаал бууруулж, Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд ажилтнаар томилохыг Хурлын дарга Ц.Энхбатад даалгаж”, мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаартай тушаалаар “Д.Батбаярыг 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны шашин, соёл, эрүүл мэндийн бодлого хариуцсан ажилтнаар томилсугай” гэж шийдвэрлэжээ. /хх-124, 47 дахь тал/
Нэхэмжлэгч нь албан тушаал бууруулсан шийдвэрийг эс зөвшөөрч, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан учир Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаартай тушаалаар томилсон ажлыг эрхлээгүй, цалин хөлс аваагүй гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Д.Батбаяр нь нэхэмжилж буй хугацаанд ажил хийгээгүй, цалин хөлс аваагүй гэх тайлбаруудаар албан тушаал бууруулан томилогдсон Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны шашин, соёл, эрүүл мэндийн бодлого хариуцсан ажилтнаар ажиллаж, цалин хөлс аваагүй нь тогтоогдож байна.
Д.Батбаярын уг албан тушаал бууруулсан шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд, “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 66 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаартай тушаалыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн тус шүүхийн 123/ШШ2018/0030 дугаартай шийдвэрт хариуцагч нар /Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга/ нь давж заалдах гомдол гаргаагүй учир хуулийн хүчин төгөлдөр болсон байна /хх-43-47/.
Нэхэмжлэгч тал нь ажилд эгүүлэн томилсон тухай тушаал гарсныг мэдээгүй, тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гардуулсан учраас мэдсэн өдөр хүртэлх хугацааны цалинг нэхэмжилнэ гэж, хариуцагч тал нь шүүхийн шийдвэр гармагц буюу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Д.Батбаярыг өмнө эрхэлж байсан нарийн бичгийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах тухай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гарсаар байтал ажилдаа ирэхгүй байсан тул Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу тогтоолыг нэхэмжлэгчид мэдэгдэх ажиллагааг явуулсан боловч мэдэгдлийг хүлээн авахаас санаатайгаар зайлсхийсээр 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гардуулсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 123/ШШ2018/0030 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Д.Батбаярыг албан тушаал бууруулсан тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, өөр ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосноор Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 51 дүгээр “Д.Батбаярыг ажилд эгүүлэн томилох тухай” тогтоолыг үйлчлэл сэргэж, хүчин төгөлдөр хэвээр үлдсэн гэж ойлгоно.
Иймд Д.Батбаярын ажилгүй байсан хугацааг тооцохдоо Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Д.Батбаярыг албан тушаал бууруулах тухай” тогтоол гарсан өдрөөс эхлэн уг тогтоолыг захиргааны хууль бус акт болохыг тогтоосон Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 123/ШШ2018/0030 дугаар шийдвэр гарсан 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон тооцох нь зүйтэй бөгөөд энэ хугацаанд нийт ажлын 105 хоног байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо, ... буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, ... хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр”, 5-д “ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэр дүнг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг, гарсан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг ... тус тус тодорхойлно” гэж заажээ.
Нэхэмжлэгч Д.Батбаяр нь ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нэхэмжлэхдээ нэхэмжлэлийн шаардлагадаа холбогдуулан урьд авч байсан цалин хөлсний цэс, данс, бүртгэл, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд ирүүлээгүй, харин Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Д.Батбаярыг ажилд эгүүлэн томилох” тухай 51 дүгээр тогтоол нотлох баримтаар авагджээ. /хх-16/
Уг тогтоолоор Д.Батбаярыг Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар эгүүлэн томилж, түүний үндсэн цалинг ТЗ-11 зэрэглэлийн 4 дүгээр шатлал буюу 898,191 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувиар тооцон цалинжуулахаар шийдвэрлэснээс үзвэл түүний нэг сарын үндсэн цалин нь 988,010 төгрөг болж байна. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө болон эгүүлэн томилсон үеийн Д.Батбаярын цалингийн хэмжээний талаар талууд маргаагүй, шүүх хуралдааны үеэр зохигчдоос тодруулахад адил хэмжээний цалинтай болохыг хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд дээрх журмын дагуу Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Батбаярын нэг өдрийн цалин хөлсийн дундажийг тооцвол,
988,010 төгрөгийг х 3 сар ч 3 сар х 21,5 өдөр = 45,953 төгрөг байна.
Үүнд үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр олговрыг тооцвол:
нийт 227 ажлын хоногт ногдох нийт цалин хөлс 10,431,535 төгрөг болжээ.
Иймд цалин хөлсийн олговорт хариуцагчаас 10,431,535 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 3,849,683 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Өмгөөлөгчийн хөлс гаргуулах
Нэхэмжлэгч Д.Батбаяр нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ эрх зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа захиргааны болон иргэний хэргийн шүүхэд 2 удаа мэргэжлийн өмгөөлөгч хөлслөн авч эрх зүйн туслалцаа авсны хөлсөнд 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийг өмгөөлөгчид төлснөө шаардаж байна гэж, хариуцагч нь 2 талын сайн дураараа байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлсийг шүүхийн зардалд тооцохгүй, нотлох баримтгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарахгүй тул зөвшөөрөхгүй гэв.
Монгол улсын Үндсэн хуулийн 55.1, 55.2, 16.14-д зааснаар хүн өөрөө өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Э.Түмэнбаяр, Д.Батбаяр нарын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-18/, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Б.Баярмагнай, Д.Батбаяр нарын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-65/, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Б.Баярмагнай, Д.Батбаяр нарын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-18/-г ирүүлсэн нь сайн дурын үндсэн дээр хийгдсэн, гэрээний талуудын хооронд эрх үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох харилцааг зохицуулжээ.
Нэхэмжлэгч Д.Батбаяр нь өмгөөллийн хөлс гэж хариуцагчаас нэхэмжлэхдээ шаардах эрхийн үндэслэлийг гэрээний үүргээс, эсхүл гэрээний бус үүргээс үүссэн төлбөр мөн эсэхийг, төлбөрийг хэнээс хэнд, хэрхэн төлсөн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул өмгөөлөгчийн хөлсөнд 5,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Сэтгэл санааны хохирол гаргуулах
Нэхэмжлэгч тал нь ажилгүй 2 жил 4 сарын хугацаанд даралт ихэсдэг болсон, ажлаас халагдсан өдөр олгойн хагалгаанд орсон, турсан зэргээр сэтгэл санааны хувьд хохирсон гэж уг хохиролд 20,000,000 төгрөг нэхэмжилж, хариуцагч тал нь манай гаргасан шийдвэрээс болж нэхэмжлэгч Д.Батбаярт сэтгэл санааны ямар хохирол учирсан, түүнээс болж хэрхэн хохирсон тухайгаа баримтаар нотлоогүй, хууль зүйн үндэслэлгүй гэж маргажээ.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт хохирогч нь эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй гэж, мөн зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан байгаа нь нэхэмжлэгч сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр шаардах үндэслэлд хамаарахгүй буюу хуульд тусгайлан заасан гэж үзэхгүй.
Нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдалд өөрчлөлт орсон буюу хагалгаанд орсон, турсан, даралт ихэсдэг болсон гэх тайлбарт үндэслэвэл эрүүл мэндэд учирсан хохирол нэхэмжилж байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээдээс уг гэм хорыг шаардах эрхтэй” гэж зааснаар шаардлага гаргах эрхтэй байна.
Д.Батбаярыг ажлаас үндэслэлгүй халсан, албан тушаал бууруулсан актуудыг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоосон шүүхийн шийдвэрүүд нь хүчин төгөлдөр болсон тул хариуцагч нь Д.Батбаярын эрхийг зөрчсөн гэм бурууг дахин нотлохгүй. /хх-3-15/
Харин хариуцагч тал нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөний улмаас гэм хор учирсан байх, гэм буруу, хохирлын хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.
Нэхэмжлэгч Д.Батбаяр нь захиргааны хууль бус актын улмаас өөрт учирсан гэм хорын хэмжээ, шалтгаант холбоо, түүнийг нотлох баримтыг шүүхэд гаргах, шүүх хуралдааны үеэр мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэн нотлох үүрэгтэй хэдий ч өөрийн сэтгэл санаанд учирсан хохирлыг хэрхэн ямар аргачлалаар тогтоосон, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад хандсан эсэх, ямар өвчин, зовиур бий болсон зэргээр өөрийн тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох баримтын талаар ямар нэг хүсэлт гаргаагүй болно. Харин сэтгэл санааны хохирлыг үнэлүүлэхээр хөрөнгийн үнэлгээний “Хан үнэлэмж” ХХК-ийг шинжээчээр томилуулахаар гаргасан хүсэлтдээ хэнд /бие, эрүүл мэнд, сэтгэл зүй/, юунд /эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад хандаж үзүүлсэн, үйлчлүүлсэн бичиг баримт болон бусад/ шинжилгээ хийлгэх шаардлагатай байгаа, шинжээч нь сэтгэл санаанд учирсан хохирлыг үнэлэх ямар тусгай мэдлэг ур чадвар, аргачлал эзэмшсэн эсэх, тусгай зөвшөөрөлтэй эсэхийг тодорхойлоогүй, нотлоогүй учир шүүх хүсэлтийг хангахгүй орхисон байна. /32, 73, 74, 78, 115,116/
Иймд нэхэмжлэгч тал сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул энэ шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах аймгийн Комиссын нарийн бичгийн даргын улирлын урамшуулал гаргуулах
Нэхэмжлэгч Д.Батбаяр нь Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах аймгийн Комиссын нарийн бичгийн даргаар ажилладаг бөгөөд улиралд 359,276 төгрөгийн урамшуулал, 2017, 2018 оны 8 улиралд нийт 2,874,208 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг ажлыг албан тушаалынхаа нэршлээр давхар эрхлэхээр тогтоосон бөгөөд урамшууллыг ажлын үр дүнг харгалзан олгож болохоор журамласан учраас олгохгүй гэж тус тус тайлбарлаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 39 дүгээр зарлигаар Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дүрмийг баталсан ба уг дүрмийн 9-д “Улсын комиссын харьяанд аймаг, нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс ажиллана” гэжээ. Дүрмийн 21-д “Аймаг, нийслэлийн салбар комиссын дарга нь төрийн нутгийн захиргааны албан тушаалтан байх бөгөөд тухайн орон нутгийн хэмжээнд цагаатгалын ажлыг зохион байгуулж, ажлаа Улсын комиссын өмнө хариуцна. Салбар комиссын дарга, нарийн бичгийн дарга нарыг ажлын үр дүнгээр нь Улсын комиссоос урамшуулж болно” гэжээ.
Д.Батбаяр нь Төв аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар Комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж, үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийн хуудас, түүн дэх бичилтээр нэмэлт орлого олсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож, энэ талаар талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгчийн эрхэлж байсан гэх Төв аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар Комиссын нарийн бичгийн даргын ажил нь үндсэн үүрэгт ажилд нь хамааралгүй, Улсын комиссын төсвөөс бодогдож, үндсэн ажлаас бусад орлогоор нийгмийн даатгалын шимтгэл төлөгддөг болох нь нэхэмжлэгчийн гаргасан үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийн хуудсаар нотлогдож байна. /хх-36/
Нэхэмжлэгч нь хэний ямар шийдвэрийг үндэслэн Төв аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар Комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж, ямар урамшуулал авсан, ямар шийдвэрийг үндэслэн энэ ажлыг эрхлэхгүй байгаа, нэхэмжлэх эрх хэрхэн үүссэн талаарх нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болох нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлгүй байна.
Шүүхийн зардал гаргуулах
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа “2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 324,200 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 49,450 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 265,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 47,000 төгрөгийг тус тус шүүхийн зардалд улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн... хариуцагчаас нэхэмжилж байна” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх
хэсэгт “Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ” гэж, мөн хуулийн 57 дугаар зүйлд “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж” гэж тус тус тодорхойлж, шүүхийн зардлыг улсын төсвөөс, улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгохоор заасан.
Нэхэмжлэгч Д.Батбаярын өмнө тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд хүрэлцэх ирээгүй үндэслэлээр тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 151/ШТ2018/00058 дугаар тогтоолоор буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 59 дүгээр зүйлийн 59.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн тогтоолд хуульд заасан журмын дагуу гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр болсон байна. /хх-19, 151/2018/00747/и индекстэй хэргийн 73, 184/
Иймд Улсын тэмдэгтийн хураамжид төлж, улсын орлого болгосон 324,200 төгрөг, 49,450 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 265,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 47,000 төгрөг төлсөн нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж буй энэ хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхтэй холбогдсон мөнгөн хөрөнгө байна. /хх-2, 38, 20, 40 хуудас/. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тус хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчдод хуваарилан шийдвэрлэх эрх хэмжээ зөвхөн шүүхэд хадгалагдана. /хх-2, 20/
Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс урьдчилан гарсан, хуульд заасан журмын дагуу зохигч талуудад хуваарилах шүүхийн зардалд зохигч талуудын урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж хамаахгүй учир нэхэмжлэгчийн шаардаж буй 685,650 төгрөгийг шүүхийн зардалд тооцож, хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэлийн шаардлагаас цалин хөлсийн олговорт 10,431,535 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, цалин хөлсөд илүү нэхэмжилсэн 3,849,683 төгрөг, Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах аймгийн Комиссын нарийн бичгийн даргын улирлын урамшуулал 2,874,208 төгрөг, өмгөөллийн хөлс 5,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, шүүхийн зардал 685,650 төгрөг, нийт 32,909,541 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Батбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 181,854 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчийн дутуу төлсөн 62,655 төгрөгийг төрийн санд оруулж, үлдсэн 119,199 төгрөгийг нэхэмжлэгч Д.Батбаярт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН
ШҮҮГЧИД А.ЭНХТӨР
Д.АЛТАНТУУЛ