Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2019/00188

 

 

 

 

 

201******* оны 03 сарын 07 өдөр

Дугаар 13*******/ШШ201*******/001**************

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, 5******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын Ховор-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, дугаар байны 3 тоотод оршин суух, ЖЭ*******3021*******71 регистрийн дугаартай, овогт ийн ,

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, - тоотод оршин суух, ЖЮ7007112 регистрийн дугаартай, овогт ын нарт холбогдох

Хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүсэх үр дагаварт 15 7******* 000 төгрөг гаргуулах тухай,

Нэхэмжлэгч Э.*******д холбогдох орох байсан орлогод 200 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.ын гаргасан сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ч.Ануужин

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтуяа,

Хариуцагч Ө., өмгөөлөгч Д.Галтогтох,

Хариуцагчийн төлөөлөгч В.Давааням нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* миний бие найз бүсгүй Болормаатай хамтран амьдрах хугацаанд Болормаа нь цалингийн зээлтэй, хоёр оюутан охиныхоо сургалтын төлбөрийг төлж чадахгүй болохоороо өөрийн амьдардаг 3 өрөө байрыг зарахаар болсон. Ингээд Болормаа нь Ө.тай байранд нь түр амьдрах талаар ярилцаж байхад Ө. нь би байраа зарж байгаа та нар авах уу гэж асуусан. Бид хоёр энэ талаар ярилцаад Ө.гийн хашаа байшинг худалдаж авахаар болж, тухайн үед надад бэлэн мөнгө байсан тул Ө.д 7 000 000 төгрөгийг өгөөд, үлдэгдэл мөнгийг бага багаар өгөхөөр тохирсон. Гэтэл Ө. нь Д.ын нэр дээр зээл гаргуулж авсан байгаа, тэр зээлийг та нар дараад, үлдэгдлийг нь өгөхөөд дуусахад та нарыг худалдаад авсанд тооцъё гэсэн. Ингээд Д.ын нэр дээр байгаа зээлийг сар болгон төлөх болзол, нөхцөлтэйгөөр тохиролцсон бөгөөд Д.ын нэр дээрх зээлийг 2015 оны 11 сараас эхлэн сар бүр төлж явсан. Хэсэг хугацааны дараа Болормаа бид хоёр маргалдаж, бидний харилцаа хөндийрч эхэлсэн. Болормаа гийн байрыг чи өөрөө зохицуулаарай гээд тэр хашаа байшинд намайг орхиод явсан. Энэ асуудал үүссэнээс болж би ганцаараа уг байранд амьдрах шаардлагагүй болсон учраас Ө.тай уулзаад Болормаатай болсон маргааныхаа талаар хэлж, би байрыг чинь худалдаж авч чадахгүй боллоо, мөнгөө буцаагаад авмаар байна гэдгээ хэлсэн. Ө. нь мөнгийг чинь өгнөө, гэхдээ одоохондоо би зээлтэй байна, мөнгөтэй болохоороо боломжоороо өгнө гэсэн. Д.ын банкны зээлийг яах вэ гэхэд, та түр төлж байгаа ч бид нар ямар ч байсан мөнгийг чинь өгнөө гэсэн. Би Д.ын нэр дээрх зээлийг сар бүр төлж нийт ******* *******0 000 төгрөгийг төлсөн байсан. Ө. нь одоо болтол мөнгийг минь өгөхгүй байгаа тул түүнээс 15 *******0 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа тооцооны алдаа гаргаж 15 *******0 000 төгрөг гэж буруу бичсэн байна. Э.Ховор-Эрдэнийн Д.ын нэр дээрх зээл төлсөн баримтуудыг тооцож үзэхэд ******* 7******* 000 төгрөг төлсөн байсан. Иймд Э.Ховор-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нараас 15 7******* 000 төгрөг нэхэмжилж байгаа гэж ойлгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Э.******* нь Ө.г Д.ын нэр дээр зээл гаргуулж авсан гэж л ойлгож явсан. Гэтэл цаана нь Ө. Д.од энэ хашаа байшинг худалдаж түүнээс 25 000 000 төгрөг авсан, Д.ыг гэрээнээс татгалзахад авсан 25 000 000 төгрөгөө буцаагаад Д.од өгөх болсон. Бэлэн мөнгө байхгүй учраас байшинг Э.******* Болормаа нарт худалдаж, улмаар Ө.*******эр Д.ын нэр дээрх зээлийг төлүүлсэн учрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Д.ыг оролцуулж, түүний тайлбарыг уншиж байж мэдэж авсан. Өөрөөр хэлбэл Ө. нь Д. төлөх ёстой 25 000 000 төгрөгөө төлөхийн тулд Э.*******эр Д.ын нэр дээрх зээлийг төлүүлсэн байна. Тухайн үед Э.******* Болормаа нар Ө.тай аман байдлаар гэрээ байгуулсан, мөн байрны үнийг 45 000 000 төгрөгөөр тохирсон байсан юм байналээ. Э.Ховор-Эрдэнийн гэрээнээс татгалзсан асуудал бол 2017 оны 5 сард болсон асуудал. Энэ хугацаанд Э.******* Хас банкинд Д.ын нэр дээрх зээлийг төлсөөр яваад 2017 оны 12 сарын төлөлтийг хийгээд үүнээс хойш зээлийг төлөхөө больсон. Яагаад гэвэл зээлийг төлөөд байсан боловч Д. Ө. нар ямар нэгэн арга хэмжээ авахгүй зээлийг төлүүлээд байсан. Тийм болохоор битгий зээлийг нь төл гэсэн зөвөлгөө авсны үндсэн дээр зээлийг төлөхөө зогсоосон юм. Ө.******* нь энэ хугацаанд буюу 2015 оны 11 сараас 2017 оны 12 сарын 21-нийг хүртэл зээлийн төлбөрт нийт ******* 7******* 000 төгрөгийг төлсөн байсан. Ө.д 7 000 000 төгрөг төлөөд нийтдээ энэ байрны үнэд 15 7******* 000 төгрөг төлсөн байдаг. Болормаагийн хувьд мөнгө гаргаагүй, байрны мөнгийг зөвхөн ******* төлж явсан учраас Э.******* нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар Э.Ховор-Эрдэнийн байрны үнэд төлсөн 15 7******* 000 төгрөг дээр маргадаггүй. Харин хэн нь төлөх вэ гэж маргадаг. Уг мөнгийг хэн хариуцаж төлөх нь хамаагүй, гол нь Э.******* өөрийн төлсөн мөнгөө л авах зорилгоор нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч Ө.гаас 7 000 000 төгрөг, Д.оос ******* 7******* 000 төгрөг буюу нийт 15 7******* 000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Ө. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие анх амины орон сууц бариад түүнийгээ зарахаар болсон. Уг байраа төвийн шугаманд холбоод, бохирийн асуудлыг шийдээгүй байсан. Ингээд Д. 2013 оны 11 сард байрыг минь худалдаж авахаар болж надад 25 000 000 төгрөг өгсөн тул би байрны гэрчилгээ бичиг баримтыг Д.ын нэр дээр шилжүүлсэн. Д. бид 2 нэг байгууллагад ажилладаг. Худалдаж аваад удаагүй байтал буюу 2015 онд Д. байрыг минь авахаа болилоо мөнгийг нь төлж чадахгүй нь, байраа буцаая гэсэн. Тэгэхээр нь би 25 000 000 төгрөгийг чинь бэлнээр өгч чадахгүй нь, байраа өөр хүнд заръя, зарагдахаар нь 25 000 000 төгрөгийг чинь өгье гэж тохиролцсон. Ингээд байр зарах зар өгсөн, мөн үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага буюу Авидагаар дамжуулж байрыг зарах зар өгсөн. Зар өгөөд удаагүй байтал Болормаа би 3 өрөө байраа зарж байгаа, зарагдахаар нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөөд зөрүү мөнгөөр нь танай байранд орьё гэсэн. Нэг их удалгүй Болормаа танай байрыг Э.******* бид хоёр худалдаж авъя гэж өөрөө хэлсэн. Тэр хоёр байрыг худалдаж авахаар тохиролцож эхний ээлжинд 7 000 000 төгрөгийг Э.******* нь надад өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь бага багаар төлье гэхэд нь Д.той ярьж байгаад түүний банкны зээлийг Э.*******эр сар болгон төлүүлэхээр болсон. Бид хоорондоо амаар л тохиролцсон, бичгээр гэрээ хийгээгүй. Байрны үнийг 45 000 000 төгрөгөөр тохирсон, Би өмнө нь ч од 45 000 000 төгрөгөөр зарсан байсан. Э.******* 2015 оны 11 сараас 2017 оны 12 сар дуусталх хугацааны зээлд ******* 7******* 000 төгрөг төлсөн. Байрны мөнгийг бол Э.******* төлж байсан, Болормаа бол ямар нэгэн мөнгө төлөөгүй. Гэтэл 2017 оны 12 сард байрыг чинь буцаая, Болормаатай муудалцсан, мөнгөө авъя гэж Э.******* хэлсэн. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй, би зээлтэй байсан нь үнэн. Байрыг зарж байж мөнгийг чинь өгнө гэдгээ би хэлсэн. Э.******* 201******* оны 01 сараас эхлэн Д.ын нэр дээрх зээлийг төлөхгүй болсон учраас би би зээлийг нь үргэлжлүүлэн сар хүртэл төлж байгаад мөнгө нэмж хийгээд зээлийг нь төлж дуусгасан. Ингээд Д. бид хоёрын тооцоо дууссан. Одоо би байраа Д.ын нэр дээрээс буцаан шилжүүлж өөр хүнд зарсан. Тэр хүнийхээ нэр дээр энэ байрны гэрчилгээг нь шилжүүлээд өгчихсөн байгаа. Д.ын нэр дээр энэ байр одоо байхгүй. Э.*******эс авсан 7 000 000 төгрөгийг би өөрөө авсан учраас төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин Д.ын зээлийг төлсөн ******* 7******* 000 төгрөгийг төлж чадахгүй, би энэ мөнгийг аваагүй, Д.ын дансруу орсон учраас би хариуцахгүй. Э.******* байрыг минь худалдаж авна гээд өчнөөн сар жил үнэгүй амьдарсан, энэ хугацааг түрээсээр тооцож суутгамаар байна гэв.

 

Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хамт ажилладаг Ө.гаас ******* сумын 1 дүгээр баг, Хүлэмжийн 1- тоот гэр бүлийн хэрэгцээний газар болон хувийн орон сууцыг 2013 оны 11 сард худалдаж авахаар болсон. Тэгээд Хас банкнаас 25 000 000 төгрөгийн зээл авч Ө.д өгсөн. Байр анх өргөтгөлгүй байсан бөгөөд өргөтгөл бариад өгчихвөл 20 000 000 төгрөг нэмж өгөхөөр болсон ба нийтдээ 45 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Гэтэл үлдэгдэл мөнгөө Ө.д төлж чадахаа больсоноос гадна банкны зээлээ ч төлж чадахгүй болсон тул Ө.д хандаж байрыг нь чинь авч чадахгүй боллоо, наймаагаа буцаая, чамд өгсөн мөнгөө авч зээлээ дармаар байна гэж хэлсэн. Ө. тэгэхэд байраа зарж байж таны мөнгийг буцааж өгнө гэж хэлсэн. Тэгээд телевизэд зар өгч байсан, зарагдахгүй нэлээд удсан. Зарагдахгүй ч гэсэн ядаж түрээслүүлээд таны зээлийн сарын төлөлтийг хийж байя гэж хэлсэн. Ингээд 2015 оны намар Ө. Э.******* гэж хүнд зарахаар боллоо, таны зээлийн сарын төлөлтийг төлөөд үлдэгдэл мөнгийг 201 оны хавар гэхэд бүрэн төлнө гэхээр нь би зарагдаж л байгаа бол хамаа алга гээд зөвшөөрсөн. Ө. та байраа суллаад өгөөрэй гэхэд нь би байрыг суллаж Э.******* байранд нүүн орж 3 жил гаруй хугацаанд амьдарсан.

Э.******* нь Д.ын нэр дээрх зээлийн сар бүрийн төлөлтийг төлж нийтдээ ******* 7******* 000 төгрөгийг төлсөн нь үнэн. Ө. нь Э.*******эс авсан гэх 7 000 000 төгрөгийг од өгөөгүй тул төлөх үндэслэлгүй. Э.Ховор-Эрдэнийг зээл төлөхөөс больсноос хойш зээлийг Ө. төлж байгаад дуусгасан бөгөөд Ө. Д. нарын тооцоо дууссан байдаг. Иймд Д.ын хувьд Э.*******д төлөх тооцоо байхгүй, мөн Ө. нь надад төлөх ёстой байсан мөнгөө Э.*******эр төлүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Д.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Давааням шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед дээрх байрны хууль ёсны өмчлөгч нь Д. байсан. Э.******* нь мөнгөө 201 оны хавар өгнө гэсэн боловч өгөөгүй, өгнө гэж явсаар 201******* оны 01 сар гарсан. Ингээд шүүхэд хандаж байрнаасаа гаргуулахаар болсон боловч байр суллаж өгөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандаж байж 201******* оны ******* сард байрыг суллаж өгсөн. Э.******* нь ерөнхийдөө Д.ын нэр дээр байшинд бүтэн 3 жил орчим буюу нийт 34 сар үнэгүй амьдарсан. Д. нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах түрээслүүлэх зорилгоор үл хөдлөх эд хөрөнө зуучлалын Авида пропертис ХХК-д Ө.гаар дамжуулан худалдан борлуулах талаар арга хэмжээ авч байсан. Гэвч ******* худалдан авна гэсэн тул зар өгөөгүй байсан. *******ийг худалдаж авна гэж хэлж байранд орж амьдран эзэмшээгүй байсан бол өөр этгээдэд худалдах, түрээслүүлэх боломжтой байсан.

Иймд Э.*******эс 2015.11.01-201*******.0*******.01-ний өдрийг хүртэлх нийт 34 сарын турш амьдарсан хугацааг нэг сарын 300 000 төгрөгийн түрээсээр тооцон нийт 200 000 төгрөгийг орох байсан орлого буюу хохиролд тооцон нэхэмжилж байна. Бид шаардлагаа нотлох үүднээс дээрх амины сууцыг бусдад түрээслэх үнэ ханшийн талаар эд хөрөнгийн үнэлгээний газраар үнэлгээ тогтоолгоход нэг м.кв байрны түрээсийн дундаж үнэлгээ нь 3053 төгрөг буюу *******2 м.кв байрны нэг сарын түрээсийн дундаж үнэлгээ 2*******0 *******7 төгрөг гэж гарсан. Мөн тухайн амины сууцны нийт хэмжээ *******2, м.кв болохыг нотолсон баримтыг шүүхэд өгсөн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд тайлбар хэлэхэд хариуцагч Д.ын гаргасан сөрөг нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Д. яаж хохирсон юм бэ гэдэг нь тодорхойгүй, Д. нь Ө. болон Э.******* нарын байгуулсан гэрээнд оролцоогүй, түрэээсийн төлбөр төлөх талаар тохиролцоогүй, зөвхөн өөрийнхөө нэр дээрх зээлийг төлүүлнэ гэхэд нь зөвшөөрсөн байдаг. Э.Ховор-Эрдэнийн хувьд өөрөө барилгын дотоод засал хийдэг хүн, Болормаатай хамт амьдарна, орон гэрээ бэлдэх зорилгоор байранд дахин засвар үйлчилгээ хийсэн байдаг. Үүнд нийт 1 700 000 гаруй төгрөгийн засвар хийсэн гэж хэлдэг. Үүнийг нэхээгүй. Э.******* ч гэсэн та нарт өгсөн 15 7******* 000 төгрөгийг бусдад хүүтэй зээлүүлсэн бол тодорхой хэмжээний орлого олж болох л байсан. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Ө.д холбогдуулан 15 *******0 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад тооцооны алдаа гарган буруу бичсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа зөвтгөсөн тул нэхэмжлэгч Э.Ховор-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг 15 7******* 000 төгрөг гэж үзнэ.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх Д.ыг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

Хариуцагч Д. нь нэхэмжлэгч Э.*******д холбогдуулан байрны түрээсийн төлбөрөөр тооцон орох байсан орлого гэж 200 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Э.******* нь найз бүсгүй н.Болормаатай хамтран амьдарч байх хугацаандаа хариуцагч Ө.гаас 2015 оны 11 сард Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Хүлэмжийн 1- тоотод байрлах *******2,******* м.кв талбай бүхий амины сууцыг 45 000 000 төгрөгөөр худалдан авах, үнийн дүнгээс 000 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл төлбөрийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцон аман хэлбэрээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай хэлцэл байгуулсан, мөн нэхэмжлэгч Э.******* нь амины сууцны үнээс 7 000 000 төгрөгийг хариуцагч Ө.д өгч, улмаар хариуцагч Ө. болон Д. нартай ярилцсаны үндсэн дээр Д.ын Хас банкнаас авсан зээлийн төлбөрт 2015 оны 11 сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 сарын 21-ний өдрийг хүртэл ******* 7******* 000 төгрөгийг төлж, нийт 15 7******* 000 төгрөгийг худалдан авсан амины сууцны үнэд төлсөн үйл баримтууд тус тус тогтоогдож байх ба энэ талаар талууд маргадаггүй.

Нэхэмжлэгч Э.******* дээрх амины сууцыг 2015 оны 11 сард өөрийн эзэмшилдээ шилжүүлэн уг сууцанд 201******* оны ******* сар хүртэл амьдарсан боловч тэрээр уг амины сууцны үнийг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлээр 2017 оны 12 сард дээрх сууцыг худалдан авах тухай хэлцлээс татгалзжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас өөрийн худалдан авсан амины сууцны төлбөрт төлсөн 15 7******* 000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Ө. нь өөрийн авсан гэх 7 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх боловч үлдэгдэл ******* 7******* 000 төгрөгийг уг мөнгийг би аваагүй гэх үндэслэлээр, хариуцагч Д. нь Э.******* нь миний нэр дээрх зээлийг төлсөн нь үнэн боловч Ө. надад төлөх ёстой мөнгөө Э.*******эр төлүүлсэн тул би төлөх үндэслэлгүй гэх үндэслэлээр тус тус эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

 

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй нэхэмжлэгч Э.******* болон н.Болормаа, хариуцагч Ө. нарын хооронд аман хэлбэрээр байгуулагдсан Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Хүлэмжийн 1- тоотод байрлах *******2,******* м.кв талбай бүхий амины сууцыг 45 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөр эсэхийг дүгнэвэл:

Монгол Улсын Иргэний хуулийн 1 дугаар зүйлийн 1.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох бөгөөд мөн хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэхийг шаарддаг.

Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авч буй худалдан авагч тал болон худалдагч талууд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах тухай гэрээг бичгээр байгуулж, уг гэрээг нотариатаар батлуулан, улсын бүртгэлд бүртгүүлснээр уг гэрээ хүчин төгөлдөр болж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шинэ өмчлөгч буюу худалдан авагчид үүсэж, өмнөх өмчлөгч буюу худалдагчийн өмчлөх эрх дуусгавар болдог.

Гэтэл талуудын тайлбараар худалдан авагч Э.*******, худалдагч Ө. нарын хооронд дээрх амины сууцыг худалдах, худалдан авах тухай хэлцлийг байгуулахдаа хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж үзэх бөгөөд талууд энэ талаар үгүйсгэдэггүй.

Иймд талуудын хооронд байгуулагдсан дээрх амины сууцыг худалдах, худалдан авах тухай хэлцлийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42., 5 дугаар зүйлийн 5.1.*******-д тус тус зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүргийг хүлээдгээс гадна гэрээнээс татгалзах тухай асуудал яригдахгүй.

Хариуцагч Д., Ө. нарын шүүхэд гаргасан тайлбараар Ө. нь нэхэмжлэгч Э.*******д дээрх амины орон сууцаа худалдахаас өмнө буюу 2013 оны 11 сард хариуцагч Д.од Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Хүлэмжийн 1- тоотод байрлах *******2,******* м.кв талбай бүхий амины сууцыг 45 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцон гэрээ байгуулж, Д. нь Хас банкны Дорнод салбараас зээл авч уг амины сууцны үнэд 25 000 000 төгрөгийг Ө.д төлснөөр Ө. нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.од шилжүүлсэний дагуу тэрээр уг амины сууцны хууль ёсны өмчлөгч болсон боловч 2015 оны сард үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, Ө. нь 25 000 000 төгрөгийг Д.од буцаан төлөх, Д. нь амины сууцыг Ө.гийн өмчлөлд буцаан шилжүүлэхээр болсон үйл баримтууд тогтоогдож байна.

Хариуцагч Ө. нь гэрээнээс татгалзсаны улмаас үүсэх үр дагавар буюу амины сууцны үнэд авсан гэх 25 000 000 төгрөгийг Д.од буцаан төлөхийн тулд нэхэмжлэгч Э.*******д дээрх амины сууцыг худалдахаар тохирч, Э.*******эр Д.ын нэр дээрх банкны зээлд ******* 7******* 000 төгрөгийг төлүүлсэн нь Д.од төлөх ёстой 25 000 000 төгрөгийн зарим хэсгийг Э.*******эр дамжуулан төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Ө. нь Д.ын өмнө хүлээсэн мөнгө буцаан төлөх үүргээ нэхэмжлэгч Э.*******эр гүйцэтгүүлсэн, хариуцагч Д. нь гэрээнээс татгалзсаны дагуу өөрийн төлсөн мөнгөө Ө.гаас буцаан авсан гэж үзэх тул хариуцагч Д.ын хувьд нэхэмжлэгч Э.Ховор-Эрдэнийн өөрийнх нь нэр дээрх зээлийн төлбөрт төлсөн ******* 7******* 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэггүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар хариуцагч Ө.гаас хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 15 7******* 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгож, хариуцагч Д.од холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч Д.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Э.*******д холбогдуулан Д.ын өмчлөлд байсан амины сууцыг худалдан авна гэж 2015 оны 11 сараас 201******* оны ******* сар хүртэл амьдарсан тул түүний амьдарсан 34 сарыг нэг сарын 300 000 төгрөгөөр тооцон түрээсийн төлбөрт 200 000 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч Д. болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: ...Тухайн үед уг амины сууц нь хариуцагч Д.ын өмчлөлд байсан бөгөөд нэхэмжлэгч нь худалдан авна гэж өөртөө шилжүүлэн авч олон сарын хугацаанд амьдарсан, энэ хугацаанд бусдад худалдах, эсхүл түрээслүүлсэн бол ийм хэмжээний орлого олох боломж байсан... гэж тайлбарлаж байна.

Монгол Улсын Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, *******7.3-т тус тус зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй ба үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцдог бөгөөд энэ нь үүргийн болон гэрээний үүргийн харилцаанд оролцогч талууд гэрээнээс татгалзсаны улмаас үүсэх үр дагавар гэж ойлгоно.

Гэвч хариуцагч Д. нь Э.Ховор-Эрдэнийг дээрх амины сууцыг худалдан авах үед хууль ёсны өмчлөгчөөр бүртгэлтэй байсан боловч тэрээр Ө.тай байгуулсан гэрээнээс татгалзсаны улмаас уг амины сууцыг Ө.д буцаан шилжүүлэх үүргийг хүлээсэн байсан бөгөөд Э.*******, Ө. нарын хооронд байгуулагдсан дээрх амины сууцыг худалдах худалдан авах тухай аман хэлцэлд оролцоогүй, тэрээр нэхэмжлэгч Э.*******тэй амины сууцыг худалдан аваагүй тохиолдолд уг амины сууцанд амьдарсан хугацааг нэг сарын 300 000 төгрөгөөр тооцон түрээсийн төлбөр төлөх тухай харилцан тохиролцоогүй, энэ талаар гэрээ байгуулаагүй болохоо шүүх хуралдаанд гаргасан тайлбараар үгүйсгээгүй зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгч Э.******* болон хариуцагч Д. нарын хооронд ямар нэгэн үүргийн болон гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй байна.

Түүнчлэн тэрээр хариуцагч Ө.гаар дамжуулан дээрх амины сууцыг бусдад худалдах, түрээслүүлэхээр эд хөрөнгө зуучлалын Авида пропертис ХХКомпанитай 2015 оны 4 сарын 05-ны өдрийн гэрээг байгуулсан болох нь тус тус хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагч Ө.гийн шүүх хуралдаанд гаргасан Уг амины сууцыг би Д.оос буцаан авч өөр хүнд худалдан өмчлөх эрхийг шилжүүлсэн, одоо уг сууц Д.ын өмчлөлд байхгүй гэх тайлбарыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Э.******* болон хариуцагч Ө. нарын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн үр дагаврын улмаас хариуцагч Д.од 200 000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байхаас гадна тэрээр нэхэмжлэгч Э.*******эс 200 000 төгрөгийг орох байсан орлого буюу хохиролд тооцон шаардах эрхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Э.*******эс орох байсан орлогод 200 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 11, 11******* дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, *******7 дугаар зүйлийн *******7.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ө.гаас хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүсэх үр дагаварт 15 7******* 000 /арван таван сая зургаан зуун далан есөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгож, хариуцагч Д.од холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон, хариуцагч Д.ын гаргасан Э.*******эс орох байсан орлогод 200 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 23 350 төгрөг, хариуцагч Д.Буяцогтын сөрөг нэхэмжлэлд төлсөн 17******* 150 төгрөгийг тус тус Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Ө.гаас улсын тэмдэгтийн хураамжид 23 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосуай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН