Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 995

 

 

 

 

 

    2019         10              03                                          2019/ДШМ/995                                    

 

Ю.Жд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ц.Амгаланбаатар,

            шүүгдэгч Ю.Ж , түүний орчуулагч Д.Ганболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг,

            нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 684 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор И.Хүдэрцэцэгийн бичсэн 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 31 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч Ю.Ж-ий өмгөөлөгч Н.Болормаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ю.Жд холбогдох 1809008330367 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ю.Ж, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын иргэн, 1974 оны 7 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Рафа” эмнэлэгт уламжлалтын эмчээр ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Пхенъян хотын Пён Чон дүүрэг, Мирэ Дуны 62 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Түмэннасан” хорооллын 36Б-64 тоотод түр оршин сууж байсан, Монгол Улсад ял шийтгэлгүй, /паспортын дугаар: 00000000, Монгол Улсад түр оршин суух үнэмлэхний дугаар: 0000000/,

Ю.Ж нь 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рафа” эмнэлэгт иргэн Д.Мд зүү тавих эмчилгээ хийж байхдаа эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс баруун уушгины авчилт, цээжний хөндийд хий хуралт, баруун мөрний үеийн дээд хэсгийн булчингийн нэвчдэс, хаван хавдар бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Ю.Жий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ю.Жийг бусдад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Жд 2 жилийн хугацаагаар эрх хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ю.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Spring handle stress free needle” гэсэн бичиглэл бүхий 7 см урт, хойд талдаа эрчлээстэй 10 ширхэг ууттай зүүг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хохирогч Д.Мгийн 6,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ю.Жээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор И.Хүдэрцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан. Гэтэл шүүх Ю.Жий ямар эрхийг хасаж буй нь ойлгомжгүй, тодорхой заагаагүй орхигдуулжээ. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 684 дугаар шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн 2 дахь заалтад зохих өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүгдэгч Ю.Жий өмгөөлөгч Н.Болормаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо зорчих эрх хязгаарлах ялын дээд хязгаарыг 1 жилээр тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 1 жил байхаар, мөн хуулийн 1.2 дахь заалтад зорчих эрх хязгаарлах ялын доод хэмжээг 1 жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 5 жил байхаар хуульчилсан байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт зорчих эрх хязгаарлах ялыг зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасныг харгалзан үзнэ үү.

Энэ хэрэгт нийт 6 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Үүнээс 985 дугаар дүгнэлтийг гаргахад Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн эмч нар оролцож, зүү тавих стандартын дагуу эмчилгээ хийгдсэн болохыг дүгнэсэн. Эмч Ю.Ж нь Д.Мд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, номхон далайн баруун эргийн бүсийн товчооноос гаргасан “Зүү төөнө заслын сүвийн хэмжил зүйн стандарт”-ын дагуу BL 43 Gaohwan нуруу, цээж, тавхай тохойн дотор тал, шуу, хэвлий, сарвуу, шилбэний цэгүүдэд зүү тавих эмчилгээ хийсэн байх ба байршил зүйн болон хатгах аргын хувьд зохих журмын дагуу гүйцэтгэсэн. Харин 681 дугаар дүгнэлтийг гаргасан 7 шинжээч эмч нар хоорондоо санал зөрсөн учраас тус тусдаа дүгнэлтээ гаргасан байдаг. Шинжээч эмч Одончимэг нь “... 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 985 дугаар дүгнэлттэй санал нэг байна. Д.Мгийн биед хийгдсэн шинжилгээгээр уушгинд полип буюу ургацаг, нэвчдэст өөрчлөлт илэрсэн, гуурсан хоолойн архаг үрэвсэл өвчтэй байсан бөгөөд зүү эмчилгээнээс шалтгаалсан гэх эх үүсвэр тогтоогдохгүй байна. Гуурсан хоолойн архаг үрэвсэл, удаан хугацааны ханиалгын үед хүндрэл байдлаар цээжний хөндийд хий хуралдаж уушги авчийж болно. Баруун мөрний үений дээд хэсгийн булчингийн нэвчдэс хаван, хавдар ямар шалтгаанаар үүссэн эсэхийг тогтоох боломжгүй” гэж үзсэн. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй гарсан байхад үүнийг үндэслэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

Мөн гэрч Мишигдорж нь баруун эгэм дээр нь зүүний ором байсан, байгаагүй гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Хохирогчийн биений баруун эгэмний хэсэгт зүү эмчилгээ хийгдээгүй бөгөөд харин “Гранд мэд” эмнэлэгт мэс засал хийгдсэний ул мөрийг шинжээч нар зүү эмчилгээний улмаас үүссэн хэмээн дүгнэлтийн үндэслэл болгож байгаад гомдолтой байна. Уламжлалт анагаах ухааны эмчилгээнд хэрэглэдэг зүүний улмаас хүний биед ямар нэгэн ул мөр харагддаггүй, харин тариурын зүүнээс зүүний ором үүсдэг ялгааг шинжээч нар дүгнэлт гаргахдаа анхаарсангүй. 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн цээжний хөндийн эрхтэний тодосгогчтой КТГ шинжилгээнд: “Баруун уушгины дээд дэлбэн хагас, дээд болон доод дэлбэнгүүд бүрэн шалчийсан. Мөн доод дэлбэнд нэвчдэстэй” гэсэн онош гарсан нь хохирогчийн биед үүссэн уушгины гэмтэл доод хэсэгт эхэлж үүссэн болохыг тодорхойлсон гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Ю.Жий хувьд “хохирогч Мөнхтуяад тухайн үед эмчийнхээ ёс зүй, ухамсрын үүднээс яаралтай тусламж үйлчилгээг нэн даруй үзүүлж, өвчний эдгэрсэн эсэхийг КТГ харуулах хүртэл 4,000,000 төгрөгийн зардлыг төлсөн байхад дахин янз бүрийн хамааралгүй баримтуудыг үндэслэн удаа дараа мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна. Өвчтөнд эмчилгээг хийхдээ ямар нэгэн алдаа гаргаагүй, зохих ёсоор эмчилгээг хийлгэсэн. Хэргийг шинжлэх ухааны үүднээс үндэслэл бүхий гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд эргэлзээ бүхий нөхцөл байдлууд байхад гэм буруутай хэмээн үзсэнд гомдолтой байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасныг үндэслэн Ю.Жд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ю.Жий өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийг эмчилгээг зохих журмын дагуу хийж гүйцэтгээгүй гэж дүгнэдэг. Ямар стандартыг яаж зөрчсөн бэ? гэдэг нь тодорхойгүй, эргэлзээтэй байдаг. Хавтас хэргийн 114 дүгээр талд Улсын мэргэжлийн хяналтын газраас Монгол Улсад мөрдөж буй уламжлалт эмчилгээний стандарт, журмуудыг албан бичгээр ирүүлсэн. Энэ журмуудын яг алийг нь зөрчсөн талаар тогтоогоогүй. Шинжээч эмч Ганзоригийн 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 409 дугаартай дүгнэлтэд “Гранд мед” эмнэлэгт очиж уушги унасныг сэргээхийн тулд гуурс тавьсан гэдэг. Энэ нь хавтас хэргийн 51 дүгээр талаас 75 дугаар талд байгаа. Мөн мэс ажилбар хийсэн Мишигдорж эмч анхан шатны шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн нь 2 дугаар хавтас хэргийн 153 дугаар талд байгаа. Баруун талын эгэмний дунд шугам 1, 2 болон 2, 3 дугаар хавирганы завсраар цээжний хөндийд хатгалт хийсэн гэдэг. Энэ хатгалт хийсэн сорвийг Ю.Ж эмчийн зүү тавьснаас болж хавдар хаван нэвчдэс үүссэн гэж дүгнэсэн. 5 шинжээч эмчийн бүрэлдэхүүнд уламжлалтын эмч Чимэдрагчаа, Нацагдорж нарыг оролцуулсан. Эдгээр эмч нар уламжлалт эмчилгээний стандартыг зөрчөөгүй гэж дүгнэсэн. Дараагийн дүгнэлт болох 7 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр тус тусдаа дүгнэлт гаргасан. Эдгээр эргэлзээ бүхий байдлууд байна. 4 хоногийн хугацаанд “Гранд мед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. 1 дүгээр хавтас хэргийн 29 дүгээр талд эмч Мишигдоржийн мэдүүлэгт “уламжлалт эмч биш учраас зүүний практик мэдэхгүй байна. Бидний хувьд цээжний хөндийд хатгалт хийх заалтын дагуу хийсэн, ер нь байнгын ханиалгах, уушгиндаа цэврүүтэй бол ханиалгах болон жижиг цохилт гэмтэл авах үед цэврүү нь хагарч уушги унах тохиолдол гардаг, энэ нь элбэг тохиолддог”, ... “уушги унах буюу буйл үүсэх үед компьютер оношилгоогоор харагдах боломжгүй”, “уушги унасан тохиолдолд буйл харагдах уу” гэж асуухад “бид нар харж чадахгүй” гэж мэдүүлсэн. Хохирогчийн мэдүүлгүүд нь байнга зөрүүтэй байдаг. Хавтас хэргийн 16 дугаар талд “би хоолой сэрвэгнэж ханиалгаад удсан. Биеийн баруун тал тэр чигтээ мэдээгүй болсон, зүү тавихад маш их өвдсөн, нөхрийн 1 сарын цалин Баатарван сувилалд амар гэсний дагуу тэд 800,000 төгрөг өгсөн, Баатарван сувилал явна гээд би авчихсан. “Гранд мед” эмнэлэгт би 5 хоног эмчлүүлсэн, орноосоо босоод хувцсаа өмсөх гэсэн чинь өвдөөд байсан” гэж мэдүүлсэн. Хавтас хэргийн 15 дугаар талд хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө “6,000,000 төгрөг өгвөл цагдаад өгөхгүй гэж би хэлсэн, анх өгнө гэсэн 6,000,000 төгрөгөө өгчихвөл гомдолгүй, нөхрийн хамт Солонгос улс руу явсан” гэж мэдүүлсэн. Гаргаж өгсөн баримтуудыг хавтас хэргээс үзвэл 2017 онд Хавай явж амарсан баримтаа өгсөн байсан. Хохирогч өөрөө үнэн зөв мэдүүлэг өгөөгүй бөгөөд магадгүй халтирч унаад буйл нь хагараад гэмтэл учирсан байж болзошгүй. Н.Болормаа өмгөөлөгчийн саналыг дэмжиж оролцож байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ю.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Үнэнийг хэлэхэд би зүү тавих эмчилгээг зөвшөөрөгдсөн хууль, дүрмийн дагуу хийсэн. Бүх улсын хууль дүрмүүд адилхан бөгөөд манай улсын хууль маш хатуу чанга байдаг. Би 20 жилийн турш зүү тавьж байгаа туршлагатай эмч. Хүн бүрийн биеийн онцлог өөр өөр байдаг учраас тухайн хүний биед ингэж тааруулна гэж нарийн хэлэх боломжгүй. 2018 оны 1 дүгээр сард энэ үйл явдал болсон бөгөөд Монгол Улс маш их агаарын бохирдолтой цаг үе юм. Байнга удаан хугацаагаар ханиалгаж байгаа хүн нь ханиалгах хүчний үндсэн дээр уушги нь унах эрсдэл харьцангуй өндөр байдаг. Хүнийг эмчлэх нь математик аргачлалаар тоо бодохтой адил зүйл биш. Хохирогчид тохиолдсон зүйлд би эмч хүний хувиар харамсаж байгаагаа илэрхийлж байна. Эмчийн ёс суртахууны үүднээс хохирол болох эмчилгээний зардалд 4,000,000 гаруй төгрөг төлж барагдуулсан. Эмч хүн бол өвчин тохиолдсон хүнд л эмчилгээ үзүүлдэг гэсэн үг биш. Монгол Улсын хуулийг дээдэлж байна. Үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Монгол Улсад ял эдэлсэн гэвэл өөрийн улсдаа очоод тодорхой хэмжээний ял шийтгэлийг авдаг. ...” гэв.

Прокурор Ц.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх буюу бусад эрхийг хасах гэж нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул дээрх өөрчлөлтийг оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. Шинжээч эмчийн 985 дугаартай дүгнэлтийг оролцогч нарын хүсэлтээр Уламжлалт анагаах ухааны салбар зөвлөлөөс шинжээч эмч нарыг оролцуулж, шинжээчдийн багаар шинжилгээ хийлгэсэн. Шинжээчдийн бүрэлдэхүүнд Уламжлалт анагаах ухааны салбар зөвлөлийн Технологийн хүрээлэнгийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Чимэдрагчаа, мөн Мамба дацан хийдийн хамба лам, хүний гавьяат их эмч Нацагдорж нарыг оролцуулсан. Уг дүгнэлт нь “2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр үүссэн баруун уушгины авчилт, цээжний хөндийн хий хуралтууд нь зүү тавих эмчилгээ хийх үед үүссэн, эсхүл удаан хугацааны ханиалгын улмаас уушгинд цэврүү үүссэнтэй холбоотой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй” гэж дүгнэсэн. Шинжээчийн дүгнэлтийг тайлбарлуулах зорилгоор Чимэдрагчаа эмчээс асуухад “Тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлтээ гаргасан. Бид баруун уушгины авчилт, цээжний хөндийд хий хуралт нь зүү тавих эмчилгээ хийхэд үүссэн эсэх, эсвэл ханиалгын улмаас үүссэн эсэхийг тогтоох боломжгүй, тусгай мэдлэг хүрэхгүй” хэмээсэн. Үүний дагуу шинжээч томилж 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1203 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтэд “хохирогчийн биед баруун уушгины авчилт, цээжний хөндийд хий хуралтын гэмтэл нь зүү тавих эмчилгээний үед үүссэн. Хохирогчийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн цээжний зураг болон комьпютер томографийн зургаар баруун уушгины авчилт, баруун уушгины хөндийд хий хуралт тогтоогдсон бөгөөд уушгины голомтод нэвчдэс өөрчлөлтгүй, ямар нэгэн буглаа буюу хийт хөндий тогтоогдоогүй. Хохирогч гуурсан хоолойн архаг үрэвсэл өвчтэй байсан. Уг өвчний улмаас уушгинд хий хуралт, цээжний хөндийд хий хуралт гэмтлүүд үүсээгүй” гэж үзсэн. Мөн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 641 дугаартай дүгнэлтэд “2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 985 дугаартай дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Хохирогчийн биед баруун уушгины авчилт, цээжний хөндийд хий хуралт гэмтэл 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн зүү тавих эмчилгээний улмаас үүссэн байх боломжтой” гэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар БНАСАУ-ын иргэн Ю.Жд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Ю.Жд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу  нотолбол зохих байдлыг дутуу шалгасан байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Прокуророос “Рафа” эмнэлгийн уламжлалтын эмч Ю.Жийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Д.Мд зүү тавих эмчилгээ хийхдээ эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс баруун уушгины авчилт, цээжний хөндийд хий хуралт, баруун мөрний үеийн дээд хэсгийн булчингийн нэвчдэс, хаван хавдар бүхий хүнд хохирол учруулсан гэж үзэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд ... хохирол учруулсан ...” үйлдэл, эс үйлдэхүйг эмнэлгийн тусламж, үзүүлэхгүй байх гэмт хэргийн шинжээр тодорхойлжээ.

Эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон түүнтэй холбоотой харилцааг Эрүүл мэндийн тухай хууль болон Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай хуулиар зохицуулсан байх ба эмнэлгийн мэргэжилтэн эдгээр хуульд заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй эс үйлдэхүйг, эсхүл эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцох учраас эмнэлгийн мэргэжилтний үйлдэл, эс үйлдэхүй хууль тогтоомжид хэрхэн нийцсэн тухай асуудлыг шалгаж тогтоох нь энэ төрлийн гэмт хэргийн нотолбол зохих байдал гэж үзнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад удаа дараагийн шинжилгээнүүд нь хохирогчид учирсан гэмтэл, түүнд хүргэсэн хүчин зүйлийг тогтоох зорилгоор хийгдсэнээс бус эмч Ю.Жий хийсэн гэх зүү эмчилгээ нь холбогдох хууль тогтоомж, стандартад нийцсэн эсэхийг шалгаагүй байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамааруулан ойлгохоор заасан.

Эмчийн үйл ажиллагааны улмаас хохирол учирсан тохиолдол бүрийг гэмт хэрэг гэж үзэхгүй тул эмч Ю.Ж өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хэрхэн зохих ёсоор биелүүлээгүй болохыг эргэлзээгүй тогтоох шаардлагатай.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ю.Жд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх болсонтой холбогдуулан “тогтоолд өөрчлөлт оруулах”-ыг хүссэн дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэл болон “хэргийг хэрэгсэхгүй болгох”-ыг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Хэрэг прокурорт очтол Ю.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 684 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ю.Жд холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхээр дамжуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Ю.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

                           ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН

 

                           ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүгдэгч Ю.Ж нь 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Рапха эмнэлэгт иргэн Д.Мд зүү тавих эмчилгээ хийж байхдаа эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс биенд нь баруун уушгины авчилт, цээжний хөндийд хий хуралт, баруун мөрний үеийн дээд хэсгийн булчингийн нэвчдэс, хаван хавдар буюу хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос түүний үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлджээ.

 

Энэ нь

 

Анхан шатны шүүх дээрх хэргийг хэлэлцээд “... Ю.Жийг бусдад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэн хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг нь ямар үйлдэл хийгээгүйн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан талаар гэмт хэргийн шинжийг хангах ёстой. Гэтэл хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Ю.Ж ямар үйлдэл хийгээгүйн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан талаар тодорхойгүй байхад анхан шатны шүүх “...Ю.Ж нь Д.Мд уламжлалт анагаах ухааны зүү тавих эмчилгээг хийж дууссан даруйд Д.Мгийн цээжний баруун хэсгээр зовиурлаж өвдөн улмаар эмч, эмнэлгийн ажилчидад мэдэгдэж,... тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар 5 удаа шинжээчийн дангаар болон бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан байх ба хохирогч нь шүүгдэгчээс зүү тавих эмчилгээ хийсэн даруй өвдөж зовиурласан нөхцөл байдал үүсч энэ байдлыг гэрч нараас тодорхой мэдүүлсэн үйл баримт тогтоогдож улмаар шинжээчийн дүгнэлтийн 6 шинжээчийн санал нэгтэй гаргасан дүгнэлт хэсгүүдэд хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл нь зүү тавих эмчилгээний үед үүссэн байх боломжтойг тогтоосон баримтууд хоорондоо хэргийн жинхэнэ байдалтай тохирч шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдсон байна” гэж дүгнэж, прокуророос хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүйг харгалзан үзээгүй үндэслэл муутай шийдвэрлэжээ.

 

Хэргийг прокурорт буцаах болсон нь шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдолд заасан хүсэлтэд нийцэж байгаа боловч прокурорт буцааж байгаа хууль зүйн үндэслэл нь өөр байх тул тухайн гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Б.Отгонжаргалын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1532 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Батбаярт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Н.Батбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

              

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Хүдэрцэцэгийн бичсэн 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 31 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр