Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 02693

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2018/02693

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг хаягт байрлах, Е нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэгоршин суух, Б /РД:/,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, А ХХК /РД:/ холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 4 800 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, А.Бийн Ед холбогдох хохиролд 5 072 740 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гмаа, Д.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус байгууллага нь шашны сургалт болон шашны холбогдолтой бусад үйл ажиллагаа явуулах зорилгоор 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр иргэн А.Бтэй харилцан тохиролцсоны дагуу түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс Москвагийн гудамж 5 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай барилгын 3 дугаар давхрыг бүхэлд нь буюу 292.8 м.кв талбайг 1 сарын 4 800 000 төгрөгөөр түрээсэлж №01 тоот Түрээсийн гэрээ байгуулсан. Уг түрээсийн гэрээний 3.1-д заасны дагуу түрээслүүлэгч тал болох иргэн А.Бөд 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх буюу 4 800 000 төгрөгийг барьцаа болгон шилжүүлсэн. Бид харилцан тохиролцож түрээсийн гэрээнд заасан журмын дагуу гэрээний хугацаагаа сунгасан бөгөөд, гэрээний хугацаанд манай байгууллагын зүгээс сар бүрийн төлбөрөө цаг хугацаанд нь бүрэн төлж гэрээгээр хүлээсэн үүргээ ягштал биелүүлж байсан. Манай байгууллага олон гишүүнтэй болж түрээсийн байрандаа багтахгүй болсон бөгөөд мөн 2 давхарын түрээслэгч байгууллага болох Наран ресторанаас бидний үйл ажиллагаанд саад хийж байсан тул бид цаашид түрээсийн гэрээг үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Иймээс манай байгууллага 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өөр газарлуу нүүх болсонтой холбоотойгоор гэрээний 4.4-т заасан үүргийнхээ дагуу 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээг цуцлах болсон тухай 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр утсаар залгаж албан ёсоор мэдэгдсэн бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн талбайг чөлөөлсөн. Учир нь түрээслүүлэгч А.Б нь оффистоо байхгүй, хөдөө ажлаар явсан байсан тул бид утсаар залгаж албан ёсоор мэдэгдсэн бөгөөд түрээсийн талбайг албан ёсоор хүлээлгэн өгөх болон барьцаа мөнгө буцаан авах талаар утсаар ярих үед манай байгууллагын барьцааны мөнгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн талбайг хүлээн авахдаа буцаан өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл бидэнтэй уулзаж, барьцааны мөнгө өгөлгүй гэрээний үүргээ зөрчиж, мөн түрээсийн талбайг хүлээн авахгүй, хүлээж авах хүнийг зааж өгөхгүй байсан тул түлхүүрийг өөрийнх нь байгууллагын холбогдох хүнд хүлээлгэн өгсөн. Бид А.Бөөс барьцаа мөнгө буцаан авах гэж утсаар залгасан боловч утсаа авахгүй, авахаараа хөдөө байна, завгүй байна гэх мэтээр олдохгүй байсан тул бид иргэн А.Бөд холбогдуулан түрээсийн №01 тоот гэрээний дагуу барьцааны төлбөрт өгсөн 4 800 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч А.Б болон “А” ХХК нараас түрээсийн гэрээний дагуу төлсөн барьцааны 4 800 000 төгрөгийг гаргуулж, биднийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч А.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Түрээсийн гэрээний зүйл болсон Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс буюу Москва хорооллын замын урд байрлах ивээл супермаркеттай барилгын 3 давхарт байрлах объект нь энэ иргэний хэргийн хариуцагч А.Бийн өмчлөлийн 2013 оны 02 дугаар сард ашиглалтад орсон, огт ашиглаагүй шинэ объект байсныг Е гэх энэ байгууллага түрээслэх замаар авч ашигласан билээ. Түрээсийн гэрээний дагуу ашиглахдаа Е нь уг барилгад зориулалтын бус хана хийж, 4-5 цонхны шилийг хагалж, паркетан шалыг эвдэж хэмхэлсэн байсан бөгөөд түрээсийн гэрээгээ дуусгавар болгох талаар А.Бөд огт мэдэгдэлгүйгээр гэнэт алга болсон ба түлхүүрийг огт хамааралгүй этгээд болох нэгдүгээр давхарт байрлаж байсан Ивээл супермаркетын худалдагчид өгөөд алга болсон байсан. Нэхэмжлэлд дурдахдаа гэрээг дуусгавар болгох талаар утсаар мэдэгдсэн гэж бичсэн байх бөгөөд энэ нь огт болоогүй зүйл болно. Гэрээний 4.4-т гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар тохиролцсон бөгөөд цуцлах санал гаргасан тал 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргийг хүлээсэн байгаа болно. Гэтэл энэ талаар огт мэдэгдэлгүйгээр гэнэт алга болсон нь цаанаа ямар учиртайг мэдэхгүй ч гэрээнд зааснаар барьцааны мөнгийг буцаан олгохгүй үндэслэл болж байна. Харин гэрээний 5.1.5-д заасны дагуу Е нь өөрсдийн үйл ажиллагаанд зориулж хийсэн өрөө тусгаарласан ханыг буулгаж аваагүй, хэвийн элэгдэл хорогдлоос гадна барилгын шалыг дахин ашиглах боломжгүйгээр гэмтээсэн, хананы зарим хэсэгт засвар хийхээс аргагүй байдалд оруулсан, цонхыг хагалж солихоос өөр нөхцөлгүй болгосон зэрэг нөхцөл байдлууд байсан учир А.Б нь өөрийн зардлаар барилгын засварын компаниар засвар хийлгэсэн байна. Энэ зардал нь 5 072 740 төгрөг болсон ба уг хохирлоо Еээс гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Е шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ түрээсийн гэрээг дуусгавар болгох талаар А.Бөд огт мэдэгдэлгүйгээр алга болсон ба түрээсийн байрны түлхүүрийг барилгын нэг давхарт байрлах огт хамааралгүй этгээд болох Ивээл супермаркетын худалдагчид өгөөд алга болсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Манай байгууллага 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өөр газар луу нүүж гэрээг цуцлах тухай гэрээний 4.4-т заасан үүргийнхээ дагуу 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр утсаар залгаж албан ёсоор мэдэгдэх үед хариуцагч нь гэрээг цуцлах талаар хүлээн зөвшөөрч барьцаа мөнгийг байрыг чөлөөлж өгөх үед хүлээлгэж өгнө, одоо хөдөө сонгуулийн ажилтай байна гэж хэлсэн бөгөөд бид утсаар ярихдаа харилцан тохиролцсон учраас бичгээр мэдэгдэл хүргүүлээгүй. Ингээд бид 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн талбайг чөлөөлж өгөхөөр утсаар залгах үед А.Б нь танай байгууллага гарах хэвээрээ юу, хөдөө ажилтай завгүй байна гээд 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр уулзахаар тохирсон. Бид тохиролцсон хугацаандаа байрыг хүлээлгэн түлхүүрийг өгч, барьцаа мөнгө авахаар залгаж уулзах гэтэл А.Б нь утсаа салгаад бидэнтэй уулзахгүй, утсаа авахгүй, авахаараа хөдөө байна, завгүй байна гэх мэтээр шалтаг тоочиж байрыг хүлээж авахгүй, байрны түлхүүрийг хэнд гардуулж өгөх талаар хэлэхгүй зориуд манай байгууллагын барьцаа мөнгийг буцаан өгөхөөс зайлсхийж, биднийг хохироож өдийг хүрсэн. Бид түрээсийн байрыг чөлөөлнөөс хойш А.Бтэй уулзаж холбогдож чадахгүй байсан тул 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр түрээсэлж байсан барилгын 1 давхарт ажилчидтай нь уулзан байрыг хүлээлгэж, түлхүүрийг өгье гэхэд нягтлан, хамаатны дүү гэх ажилтан зөвшөөрч байснаа А.Бтэй холбогдон утсаар ярьснаа гэнэт бид хүлээж авахгүй, гэрээ хийсэн хүндээ хүлээлгэж өг гэж хүлээж авахаас татгалзсан. Тухайн үед ямар ч нэмэргүйг ойлгон улмаар гарч хажуу зүүн талын байранд амьдрах А.Бийн ээжийнх гэрт очиж уулзан хүүтэйгээ холбогдон бидэнтэй яриулж өгөхийг хүссэн. Ээж нь хүүтэйгээ яръя гэснээр бид явсан. Энэ хооронд хэд хэдэн удаа холбогдон уулзах гэсэн боловч чадалгүй байсаар 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр А.Бтэй очиж уулзах гэтэл А.Б байхгүй байсан тул ээжтэй нь уулзсан. А.Бийн ээж нь /та нартай уулзаарай гэж хүүдээ утсаар хэлэх гэтэл утсаа авахгүй байсан учраас мессеж бичиж үлдээсэн/ гэсэн. Одоо эмнэлэг явах гэж байна. А.Бөд та нартай уулз гээд дамжуулаад хэлье гэсэн боловч одоог хүртэл бидэнтэй холбогдоогүй. Иймээс бид тус өдрөө А.Бийн оффист очиж түрээслүүлэгчтэй гэрээ байгуулах үед манай байгууллагын түрээсийн төлбөр, барьцаа мөнгийг хүлээн авч, ашиглалтын зардлын тооцоог хийж байсан А.Бийн эхнэрийн Асиан сити компанид ажилладаг нягтлан бодогч н.Эрдэнэбилэг болон өөрийн нягтлан бодогч нартай уулзах үед нягтлан бодогч нь /охин нь хагалгаанд орж байгаа утсаа авахгүй байна/ гээд, нягтлан бодогч нь /А.Б нь хувиараа  та нартай гэрээ байгуулсан, гэрээ байгуулсан хүнтэйгээ өөртэй нь уулз, бид түлхүүрийг хүлээж авахгүй, манайх бол тусдаа Асиансити компани бидэнд хамааралгүй/ гэх мэтээр үл ойшоон А.Б болон түүний ажилчид барьцаа мөнгийг өгөхөөс зориуд зайлсхийж байсан. А.Б болон түүний ажилчид байрыг хүлээн авч түлхүүрийг гардаж авахгүй цаг хожиж байсан тул бид арга буюу Бичил хороололд байдаг А.Бийн хамаатан гэх оффисийн үүдэнд сахиулаар ажиллаж байсан н.Онон гэх эмэгтэйд А.Бөд түлхүүрийг нь өгөөрэй гээд түлхүүрийг хүлээлгэж өгсөн. Маргааш нь утсаар асуухад түлхүүрийг н.Туул гэх А.Бийн туслахад хүлээлгэн өгсөн тухай хэлсэн. Гэтэл А.Бөд түрээсийн гэрээг дуусгавар болгох талаар огт хэлээгүй, танихгүй Ивээл супермаркетын худалдагчид түлхүүрийг өгсөн гэж тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй. 1 давхарт байрлах Ивээл супермаркет нь А.Бийн эхнэр хариуцан ажиллуулдаг дэлгүүр бөгөөд түлхүүрийг гардаж авсан н.Онон гэх эмэгтэй нь А.Бийн хамаатны дүү юм. Хариуцагч нь гэрээний 5.1.5-д заасны дагуу Бурханы сүм нь өөрсдийн үйл ажиллагаанд зориулж хийсэн өрөө тусгаарласан ханаа буулгаж аваагүй, барилгын шалыг дахин ашиглах боломжгүйгээр гэмтээсэн, хананд засвар хийхээс аргагүй байдалд оруулсан, цонхыг хагалж солихоос өөр нөхцөлгүй байдалд оруулж А.Б нь өөрийн зардлаар барилгын засварын компаниар засвар хийлгэсэн гээд 5 072 740 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Манай Бурханы сүм нь хариуцагч А.Бтэй байгуулсан түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэгчийн анх хүлээлгэж өгөх үеийн байдлаар зориулалтын дагуу хэвийн ашиглаж, тус гэрээний 1.5, 5.2.1, 5.2.2, 5.2.5-д зааснаар түрээслүүлэгч А.Бийн зөвшөөрлөөр өөрийн үйл ажиллагааны зорилгод нийцүүлэн барилгын үндсэн хийц, засал чимэглэлийг өөрчилж гэмтээхгүйгээр зориулалтын тусгаарлах хана хийж өөрийн зардлаар объектод урсгал засвар хийж эвдрэл гэмтэлгүй цэвэрхэн ашиглаж, түрээсийн байрыг чөлөөлж өгөхдөө анх хүлээж авах үеийн байдлаар хэвийн үлдээсэн. Түрээсийн байрыг чөлөөлөхдөө гэрээнд заасны дагуу тусгаарлах ханануудыг зориулалтын дагуу буулган авч ханан дээр ямар ч гэмтэл үүсгээгүй бүрэн бүтэн үлдээсэн. Эвдэрч хагарсан цохн байгаагүй харин ашиглах хугацаандаа тоос шороо, уснаас хамгаалах резинүүдийг бүгдийг шинээр сольж цонхнуудыг бүрэн бүтэн үлдээсэн. Тааз гэрэл чийдэн, бүргэд хаалга бүрэн бүтэн эвдрэл гэмтэлгүй үлдээсэн, сангийн хэвийн үйл ажиллагаатай үлдээсэн боловч түрээслүүлэгч талаас барилгыг хүлээн авах хүн олдохгүй, хүлээж авахгүй биднийг хохироосон. Хэрэв манай байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас эвдрэл гэмтэл гарсан гэж үзвэл хариуцагч А.Б нь Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-д зааснаар түрээсийн гэрээ дуусгавах болсноос хойш манай байгууллагад гомдол гаргах боломжтой байсан. Гэтэл хариуцагч А.Б нь бидэнтэй уулзаж барилгыг хүлээж авахгүй зугтааж байсан бөгөөд бид А.Бтэй утсаар болон биечлэн уулзаж чадахгүй байсан тул арга буюу 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гэрт нь оффист нт очсон ч уулзаж, холбогдох чадахгүй байх үед хариуцагч нь 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Ивээл супермаркеттай барилгын 3 давхарт засвар хийлгэхээр Өндөр түрүү ХХК-иас үнийн санал гаргуулж, тус өдрөө засварын ажлын урьдчилгаанд 2 000 000 төгрөг, үлдэгдэл төлбөрөө 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр өгсөн энэхүү үйлдэл нь хариуцагч нь бидэнтэй уулзаж байрыг хүлээн авч түлхүүрийг гардаж аваагүй байж аль хэдийн байрандаа орж үзээд байраа хүлээж аваад засвар хийлгэхээр өөр байгууллагатай тохиролцсон байсан байна. Хариуцагч А.Б нь байраа хүлээн авч түлхүүрээ гардаж аваагүй хэрнээ байрандаа аль хэдийн ороод засвар хийсэн энэхүү үйлдэл нь манай байгууллагын барьцаа мөнгийг өгөхөөс зориуд зайлсхийсэн хууль бус үйлдэл юм. Иймд хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Е нь хариуцагч А.Б, “Асиансити” ХХК-иудад холбогдуулж түрээсийн гэрээний барьцаанд өгсөн 4 800 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд эд хөрөнгөд учирсан хохиролд 5 072 740 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Е нь А.Бтэй 2013 оны 04 дүгээр сарн 01-ний өдөр Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16101/ Москвагийн гудамж-5 тоотод орших үйлчилгээний зориулалттай байрилгын 292.8 мкв талбай бүхий 3 дугаар давхарыг түрээслэхээр “Түрээсийн гэрээ” байгуулж, гэрээний ерөнхий нөхцлийг тохиролцсон байна.

Түрээсийн гэрээгээр түрээслэгч нь түрээсийн хугацаанд шашны сургалт бусад шашны холбогдолтой үйл ажиллагааг явуулж, түрээсийн төлбөрийг түрээслэгчид 3 сараар төлөх, ус цахилгаан, дулаан, цэвэрлэгээний мөнгийг төлж байх, түрээслүүлэгч нь барьцаанд 1 сарын төлбөртэй тэнцэх мөнгийг авахаар тохиролцсон байна.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх үүргийг, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан ба талуудын байгуулсан гэрээний агуулгаас үзэхэд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшил ашиглалтад түрээсийн зүйлийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, талууд тохиролцож гэрээг 2 удаа сунгаж гэрээний хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуусах ба хариуцагч нь гэрээнд зааснаар түрээсийн төлбөрийг төлж байсан, барьцаанд 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх төлбөр болох 4 800 000 төгрөгийг нэхэмжлэгч авсан үйл баримт тогтоогдсон ба талууд энэ талаар маргахгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах талаар саналаа мэдэгдсэн боловч түрээсийн байраа хүлээж авахгүй байсны улмаас байрны түлхүүрийг бусдад хүлээлгэн өгсөн. Гэрээнд заасан журмын дагуу гэрээг цуцлах саналаа хүргүүлсэн тул гэрээний 4.4-т зааснаар барьцаа мөнгийг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд гэрээг цуцлах талаар бичгээр мэдэгдэлгүй шууд гарсан тул барьцаа мөнгийг өгөхгүй гэж маргасан байна.

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 4.4-т “Талууд гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд санал гаргасан тал нь нөгөө талдаа 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэж, энэ тухай талууд зөвшилцөж шийдэлд хүрэх бөгөөд энэ үүргээ түрээслэгч биелүүлээгүй тохиолдолд барьцаа төлбөрийг буцаан өгөхгүй байх үндэслэл түрээслүүлэгч талд бий болно...” гэжээ.

Нэхэмжлэгч талаас гэрээнд заасны дагуу гэрээг цуцлах талаар хариуцагчид утсаар мэдэгдсэн, хариуцагч саналыг хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарладаг боловч гэрээ цуцлах саналаа гэрээнд заасны дагуу 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдсэн талаар баримт хэрэгт авагдаагүй, үүнийгээ нотлоогүй тул түрээсийн гэрээний барьцаа 4 800 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Е нь түрээсийн гэрээний дагуу ашиглахдаа уг барилгад зориулалтын бус хана хийж, 4-5 цонхны шилийг хагалж, паркетан шалыг эвдэж хэмхэлсэн байсан тул эвдэж гэмтсэн зүйлийг засварлахад гаргасан зардлыг гаргуулна хэмээн тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч тал нь манай Бурханы сүм нь хариуцагч А.Бтэй байгуулсан түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэгчийн анх хүлээлгэж өгөх үеийн байдлаар зориулалтын дагуу хэвийн ашиглаж, тус гэрээний 1.5, 5.2.1, 5.2.2, 5.2.5-д зааснаар түрээслүүлэгч А.Бийн зөвшөөрлөөр өөрийн үйл ажиллагааны зорилгод нийцүүлэн барилгын үндсэн хийц, засал чимэглэлийг өөрчилж гэмтээхгүйгээр зориулалтын тусгаарлах хана хийж өөрийн зардлаар объектод урсгал засвар хийж эвдрэл гэмтэлгүй цэвэрхэн ашиглаж, түрээсийн байрыг чөлөөлж өгөхдөө анх хүлээж авах үеийн байдлаар хэвийн үлдээсэн. Түрээсийн байрыг чөлөөлөхдөө гэрээнд заасны дагуу тусгаарлах ханануудыг зориулалтын дагуу буулган авч ханан дээр ямар ч гэмтэл үүсгээгүй бүрэн бүтэн үлдээсэн тул гарсан зардлыг төлөхгүй гэж мэтгэлцэв.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж, мөн хуулийн 288 дүгээр зүйлийн 288.2.2-т хөлслөгч нь энэ хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэжээ.

Хэрэгт авагдсан хариуцагч талын гаргаж өгсөн баримтаар түрээсийн зүйл болсон байранд “Өндөр түрүү” ХХК-иар засвар үйлчилгээ хийлгэсэн гэх боловч засварын мөнгийг хариуцагч А.Б төлсөн эсэх нь тодорхойгүй өөрөөр хэлбэл тэрээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байна.

Иймд дээрхийг нэгтгэхэд ЕА.Бөөс түрээсийн гэрээний барьцаанд төлсөн 4 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч А.Бийн Еээс хохиролд 5 072 740 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь түрээсийн гэрээний барьцаанд төлсөн 4 800 000 төгрөгийг хариуцагч А.Бөөс гаргуулна, шүүх хуралдаанд нотлох баримтаар өгсөн флаш дискэнд үзлэг хийлгэхгүй гэсэн ба тэдгээрээс гаргаж өгсөн фото зурагууд, уулзалтын бичлэгүүд гэх баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй болно.

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй хуралд ирээгүй ба нэхэмжлэгч талаас хариуцагчийг байлцуулахгүй хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагч талыг  байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул зохигчдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288 дүгээр зүйлийн 288.2.2-т заасныг баримтлан хариуцагч А.Б, “А” ХХК нарт холбогдох түрээсийн гэрээний барьцаанд төлсөн 4 800 000 /дөрвөн сая найман зуун мянган/ төгрөг гаргуулах тухай Енэхэмжлэл, хариуцагч Ед холбогдох хохиролд 5 072 740 /таван сая далан хоёр мянга долоон зуун дөчин/ төгрөг гаргуулах тухай А.Бийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 750 төгрөг, хариуцагч А.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

            ДАРГАЛАГЧ                                 Б.САРАНТУЯА