Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 01740

 

 

 

 

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2018/01740

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б

Хариуцагч: Б.П нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 19.289.932 төгрөг гаргуулах, хэрэв зээлдэгч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хамтран үүрэг гүйцэтгэгчийн цалингийн орлогоор хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Б, С.П нар нь 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хтай зээлийн болон барьцааны гэрээ, мөн фидуцийн гэрээг тус тус байгуулж 13.600.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй, үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. 2015.03.30-ны өдөр дээрх зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт 2015 оны 4, 5, 6 дугаар саруудад зөвхөн хүү төлүүлж, бусад саруудад үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлүүлэхээр өөрчлөлт оруулж, дансны дугаарыг 1500013485 дугаартай болгон өөрчилсөн.

 

Зээлдэгч нь барьцааны гэрээгээр 5211 УНМ улсын дугаартай Хьюндэй Аванте маркын суудлын автомашиныг, фидуцийн гэрээгээр Приус 20 маркын суудлын автомашиныг банкны эзэмшилд шилжүүлсэн. Зээлдэгч нь 1500008522 дугаартай зээлийн гэрээний 3.2.1-д заасны дагуу гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2015.06.20-ны өдрөөс эргэн төлөлтийн хуваарийг 1048 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж байна.

Зээлдэгч нь  фидуцийн гэрээгээр шилжүүлсэн барьцаа хөрөнгө болох Приус 20 маркын автомашинтай зам тээврийн осолд орж, уг машиныг зээлийн төлбөрт авах боломжгүй болгосон. Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж зээлийн  төлбөр төлөх боломжийг маш олон удаа өгч, амаар мэдэгдэж, биечлэн уулзаж, шаардаж байсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн идэвх санаачлага гаргалгүй өнөөдрийг хүрсэн.

Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.5-д заасны дагуу  шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2018.05.03-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 11.054.932 төгрөг, зээлийн хүүд 7.312.001 төгрөг, нэмэгдүүлсэн  хүүд 922.999 төгрөг, нийт 19.289.932 төгрөгийг хариуцагч Б.Б, С.П нараас  гаргуулж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгч С.Пын цалингийн орлогоос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг төлөх үндэслэлгүй гэж бодож байна. Учир нь банк давуу эрхээ ашиглан зээлдэгч надаас үйлчилгээний шимтгэл гэсэн нэрээр зээлийн гэрээний 1.5-д зааснаар 136,000 төгрөг, 1.7-д зааснаар 110.000 төгрөг мөн энэхүү гэрээнүүдийн хуулбарыг архиваасаа авч өгөхдөө 20.000 төгрөг зэргээр удаа дараа надаас мөнгө авсан. Мөн банк нь гэрээний 5.1, 5.1.2, 5.1.4-т зааснаар гэрээгээ цуцлаагүй. Зээлийн гэрээний 5.2-т заасны дагуу банк нь барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд харин зээлдэгч миний хувьд зээлээ төлөх чадваргүй болсон. Зээлийн  гэрээгээ цуцалж, банкны өмчлөлийн машинаа шилжүүлж өгч гэрээгээ дуусгавар болгоё гэж удаа дараа банканд хандсан боловч миний энэ хүсэлтийг  банк хүлээн аваагүй.

Фидуцийн гэрээний 3.1, 3.1.1-д заасны дагуу фидуцийн хөрөнгийн даатгалын хугацааг нэг ч удаа сунгуулаагүй бөгөөд үүнээс болоод даатгалын байгууллагаас автомашины нөхөн төлбөр авч чадаагүй. Иймээс энэ мөнгийг банкны эрсдлийн сангаас нөхөн төлөх ёстой юм болов уу гэж миний хувьд ойлгож байгаа.

Фидуцийн гэрээний  4.1-д заасан эрхээ банк хэрэгжүүлээгүй бөгөөд машиныг төлбөрт тооцон өгөх гэтэл хүлээж аваагүй. Одоо миний хувьд төлбөр төлөх чадвар байхгүй, зам тээврийн осолд орсноос болж хүнд бэртэж группт орсон. Иймд Хас банкны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.П шүүхэд гаргасан тайлбартаа: С.П миний бие Хас банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан бөгөөд миний бие нь тус банкнаас өөрөө зээл авсан үндсэн зээлдэгч биш учраас энэ асуудлыг манай хүү Б мэдэж байгаа. Өөрийг нь төлөөлөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох учраас миний хувьд шүүх хуралдаанд оролцох ямар ч шаардлага байхгүй. Тийм учраас намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

   Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Б.Б, С.П нараас  зээлийн гэрээний үүрэгт 19.289.932 төгрөгийг хариуцагч Б.Б, С.П нараас  гаргуулах, шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгч С.Пын цалингийн орлогоос гаргуулах тухай нэхэмжлэлийн заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

           

            Хариуцагч Б.Б, С.П нар нь нэхэмжлэгч Хнаас 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 13.600.000 төгрөгийг, жилийн 22.8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд Hyunda avante маркын 5211 УНМ улсын дугаартай, 2002 оны цагаан өнгийн суудлын автомашиныг барьцаалж, Toyota Prius маркын 2006 оны хар өнгийн суудлын автомашины өмчлөгчийн нэрийг фидуцийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн зэрэг нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, фидуцийн гэрээ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч банкнаас хариуцагч нарыг зээлийн гэрээний хуваарийн дагуу зээлийн төлбөрийг 2015 оны 06 дугаар сарын 20-ноос хойш төлөөгүй гэсэн тайлбарыг хариуцагч талаас татгалзлалаа нотлох үүргийн дагуу мэтгэлцэж, нотлох баримт ирүүлээгүй болно.

            Нэхэмжлэгч Хас банк хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэлд 11.054.932 төгрөг, зээлийн хүүд 7.312.001 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 922.999 төгрөг,  нийт 19.289.932 төгрөгийг нэхэмжилсэн ба, хариуцагч талаас нэхэмжлэгчийн тооцооны талаар мөн мэтгэлцээгүй, холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй.

            Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан байх боловч уг татгалзлалаа нотлох баримтаар нотолж шүүхэд ирүүлээгүй бол, хариуцагч С.П уг зээлийн үндсэн зээлдэгч биш, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тайлбарыг хийсэн байна.

            Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.

242.3.Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.

242.11.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна.

242.12.Хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй гэжээ.

Иймд хариуцагч Б.Б, С.П нараас үндсэн зээлийн үлдэгдэлд 11.054.932 төгрөг, зээлийн хүүд 7.312.001 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 922.999 төгрөг,  нийт 19.289.932 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

            Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгч С.Пын цалингийн орлогоос гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтгүй байх бөгөөд харин хариуцагч С.П нь зээлдэгчийн хувьд өөрт ногдох зээлийг төлөх үүрэгтэй.

            Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13-т  хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд түүнд оногдох үүргийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид хуваарилах тухай зохицуулалт байгаа боловч хариуцагч Б.Батлхагвыг эрүүл мэндийн шалтгаанаар төлбөрийн чадваргүй болсон гэсэн тайлбарыг нэхэмжлэгч хариуцагч нарын  хэн аль нь нотлоогүй тул тухайн зохицуулалт хамаарахгүй бөгөөд зээлийн гэрээний үүргийн дагуу хариуцагч Б.Б өөрт ногдох зээлийг төлөх үүрэгтэй гэж үзлээ.

            Хариуцагч С.П шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан бөгөөд хариуцагч Б.Батлхагвын төлөөлөгч А.Болдсайхан шүүх хуралдааны мэдэгдэх хуудастай танилцаж гарын үсгээ зурсан байх боловч тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй, өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т заасны дагуу зохигч талуудын хүсэлтийг үндэслэн хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Бас 9.644.966 төгрөг, С.Паас 9.644.966 төгрөг тус тус гаргуулж Хас банканд олгож,  нэхэмжлэлээс үлдэх шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгч С.Пын цалингийн орлогоос гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Хас банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324.600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, С.П нараас 254.400 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ц.АЛТАНЦЭЦЭГ