Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2019/00429

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, Б.Мөнхжаргал, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Э.Оийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Э.З д холбогдох,

Өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөтэй эзэмшиж, ашиглах эрхийг хязгаарлаж буй иргэн Э.З-нүйлдлийг хууль бусд тооцуулж, өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөтэй эзэмшиж ашиглахад аливаа байдлаар саад учруулахгүй байхыг иргэн Э.З-ддаалгах, иргэн Э.З-нбуруутай үйлдлээс болж учирсан хохиролд 16 280 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг, тус хэрэгт нэгтгэсэн  Э.З-ннэхэмжлэлтэй, Э.О-дхолбогдох ашиглалтын зардал 185 756 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Т, иргэдийн төлөөлөгч М.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Э.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.О би иргэн Э.З-сНийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 20/2 дугаартай барилгын 3 дугаар давхарын хойд хэсэгт 65.74 м.кв талбайг худалдан авч өмчлөгч болсон бөгөөд одоо уг барилгын үлдсэн хэсгийг бүхэлд нь иргэн Э.З өмчилдөг.Би өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн иргэн Т.Амгаланд 1 жилийн хугацаатай, 1 сард 1 210 000 төгрөгийн түрээсийн төлбөртэй байхаар гэрээ байгуулан түрээслүүлсэн боловч хариуцагч Э.Знь түрээслэгч Т.Амгалан, түүний ажилтнууд болон уулзахаар ирсэн харилцагчийг нь түрээсийн байранд нэвтрүүлдэггүй, зүй бусаар харьцдаг, хэл амаар доромжилдог байсны улмаас 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр түрээслэгч Т.Амгалан нь түрээсийн гэрээ байгуулсанаас хойш 4 сарын дараа уг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, би үлдсэн 8 сарын түрээсийн төлбөр болох 9 680 000 төгрөгийн олох ёстой орлогоо алдаж хохирсон. Мөн 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Ц.Билгүүнтэй түрээсийн гэрээ байгуулж байраа 6 сарын хугацаатай 1 сарын түрээсийн төлбөр 1 100 000 төгрөг байхаар тохиролцсон боловч Э.Знь түрээслэгч Ц.Билгүүнийг мөн л түрээсийн байранд нь нэвтрүүлэхгүй, хууль бус шаардлага тавьж түрээсийн байрыг ашиглаж чадахгүйд хүрсэн тул Ц.Билгүүн нь 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр түрээсийн гэрээг цуцалж, би олох ёстой орлого болох 6 600 000 төгрөгөөр хохирсон. Би оффисын байраа бусдад худалдах санал тавьж 2018 оны 04 дүгээр сарын 23-ны 18 цаг 11 минутад болон 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 12:20 минутад худалдан авахаар сонирхсон этгээдэд үзүүлэхээр оруулах гэхэд барилгын харуул хамгаалалтын ажилтнууд “Э.Ззахирал хүн оруулж болохгүй” гэсэн гээд оруулаагүйн улмаас худалдаж чадаагүй бөгөөд үүнээс болж уг байрны үнэлгээ огцом буурч байна. Дээрх байдлаар хариуцагч нь хууль бусаар миний өмчлөх эрхийг зөрчсөнөөр өнгөрсөн хугацаанд надад нийт 16 280 000 төгрөгийн хохирол учруулсан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хууль бус үйлдпийн улмаас би байраа худалдах болон түрээслүүлж орлого олох буюу Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж чадахгүй байдалд хүрээд байгаа бөгөөд цаашид ч энэ байдал үргэлжлэхээр байна.  Иргэний хуулийн хохирол тодорхойлсон хэсэгт олох ёстой байсан орлого хохиролд тооцохоор заасан. Иймд Э.З-нүйлдлийг хууль бусад тооцуулах, өөрийн өмчлөлийн хөрөнгийг чөлөөтэй захиран зарцуулж бусдад түрээсэлж ашиг олоход саад болохгүй байхыг даалгаж, гэм хорын улмаас учирсан хохирол 16 280 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж өгнө үү гэв.  

            Хариуцагч Э.Зшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.Зби нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо үүгээр мэдэгдье. Миний бие өмгөөлөгч авахаар хэлэлцэж байгаа тул хууль зүйн туслалцаа авсны дараа нэхэмжлэлд дэлгэрэнгүй тайлбар дахин гаргах хүсэлтэй байна” гэжээ.

         Нэгтгэсэн хэрэг буюу ашиглалтын зардал 185 756 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгч Э.Зшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.З би Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, Сөүлийн гудамж, 20/2 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн 3015812 дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгын өмчлөгч юм. Миний барилгын 3 дугаар давхарт иргэн Эрдэмбилэг овогтой Оюунгэрэл улсын бүрттэлийн Ү-2203028964 дугаар бүхий 65.47 м.кв өмчилдөг. Иргэн Э.Онь барилгад өөрийн өмчилж буй талбайн эзлэх хувь хэмжээгээр тооцон ашиглалтын зардал төлдөг. Гэвч тэрээр 2017 оны 2 дугаар сараас хойш одоог болтол ашиглалтын төлбөр төлөхгүй байгаа бөгөөд төлөхөөс татгалзаж байгаа тул өөрийн болоод түүний өмчлөлийн хэсгийг хамруулан барилгын ашиглалтын бүхий л зардлыг иргэн Э.Зби төлж байгаа болно. Нийт 4 давхар барилгад иргэн Э.Зби 1 246.72 м.кв талбайг өмчилдөг бол Э.Онь 65.47 м.кв талбайг өмчилдөг. 2017 оны 02 дугаар сард иргэн Э.Зби барилгын усны төлбөрт 135 026 төгрөг, цахилгааны төлбөрт 673 131 төгрөг, хамгаалалтын төлбөрт 1 890 000 дулааны төлбөрт 1 024 418 төгрөг тус тус төлсөн тул энэ төлбөрөөс өөрийн талбайн хувь хэмжээгээр Э.Охариуцах ёстой. Дээрх 4 төрлийн зардлаас гадна барилгын ашиглалттай холбогдуулан ажиллах хүчний, бараа материалын, үйлчилгээний зэрэг зардлууд гарсан боловч тэдгээрийг би Э.О-ийнээс жич шаардан авах болно.Иймд иргэн Э.О-ийнээс 2017 оны 02 дугаар сарын ашиглалтын зардлын зарим хэсэг болох усны төлбөрт 6 738 төгрөг, цахилгааны төлбөрт 33 589 төгрөг, хамгаалалтын төлбөрт 94 311 төгрөг, халаалтын төлбөрт 51 118 төгрөг буюу нийт 185 756 төгрөгийг гаргуулан иргэн Э.Знадад олгохоор шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Нэгтгэсэн хэргийн хариуцагч Э.О-ийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн баримтаас харахад ашиглалтын зардлыг хариуцагч төлөх ёстой гэх эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй байна. Парфюмлюкс ХХК-иас ашиглалтын зардал төлсөн ба нэхэмжлэгч нь иргэн Э.Збайх тул Парфюмлюкс ХХК-ийн төлсөн мөнгийг Э.Зшаардаж байгаа нь үндэслэлгүй, нөгөө талаас Парфюмлюкс ХХК-иас Э.З-дуг төлбөрийг нэхэмжлэх эрх олгоогүй байна. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.О-ийн, хариуцагч Э.З-дхолбогдуулан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөтэй эзэмшиж, ашиглах эрхийг хязгаарлаж буй иргэн Э.З-нүйлдлийг хууль бусд тооцуулж, өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөтэй эзэмшиж ашиглахад аливаа байдлаар саад учруулахгүй байхыг иргэн Э.З-ддаалгах, иргэн Э.З-нбуруутай үйлдлээс болж учирсан хохиролд 16 280 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, дансны хуулга, гэрээ цуцлах тухай мэдэгдэл зэргээр нэхэмжлэлийн шаардлага нотлогдоно гэж үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч Э.З нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлах ба нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар, нэхэмжлэгч Э.О Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, Сөүлийн гудамж, 20/2 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн 3015812 дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгын 65.47 м.кв талбайн өмчлөгч, хариуцагч Э.Здээр дурьдсан барилгын 1 246.72 м.кв талбайн өмчлөгч болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн 65.47 м.кв талбайгаа өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж ашиг олох зорилгоор Т.Амгалан, Ц.Билгүүн нарт түрээслүүлсэн боловч түрээсийн зүйлээ зориулалтын дагуу ашиглахад хариуцагч Э.Зсаад учруулсан нь хууль бус үйлдэл бөгөөд энэхүү хууль бус үйлдлийн улмаас гэм хорын хохирол учирсан ба гэм хорын хохирлын хэмжээг олох байсан орлогын хэмжээгээр тооцсон гэж үндэслэлээ тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан ба гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг хуулиар тогтоосон байх бөгөөд учирсан хохирол гэм буруутай үйлдлийн хооронд шалтгаант холбоотой байх урьдчилсан нөхцлийг шаарддаг.  

Нэхэмжлэгч, хариуцагч Э.Зтүүний өмчлөх эрхийг зөрчсөн хууль бус үйлдэл гаргасан нь түрээслэгч нарын түрээсийн гэрээ цуцлах тухай мэдэгдлээр нотлогдоно гэж тайлбарлах боловч эдгээр мэдэгдлийг зөрчил үйлдэгчийн гэм бурууг тогтоосон баримт гэж үзэхгүй.  

Нөгөө талаас, нэхэмжлэгч 2016.09.20-ны өдөр Т.Амгалантай түрээсийн гэрээ байгуулахдаа “төлбөрийг гэрээ байгуулагдсанаас хойш 1 хоногийн дотор  эхний 2 сарын түрээсийн төлбөрийг бэлнээр эсхүл банкны харилцах дансаар төлөхөөр” тохиролцож, Т.Амгалан 2016.12.26-ны өдөр 1 000 ам.доллар, 2017.02.07-ны өдөр 250 ам.доллар Амгалан Тэрбиш гэсэн утгатай шилжүүлсэн, 2018.01.20-ны өдөр Ц.Билгүүнтэй байгуулсан түрээсийн гэрээнд “төлбөрийг гэрээ байгуулснаас нэг хоногийн дотор эхний 6 сарын төлбөрийг төлөхөөр” тохиролцсон зэргээс үзэхэд дээрх 1 250 ам.долларыг түрээсийн гэрээний үүрэгт шилжүүлсэн эсэх, Ц.Билгүүн, Э.Онарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй зэргийг харгалзан үзвэл нэхэмжлэгчид 16 280 000 төгрөгийг хохирол учирсан болох нологдохгүй байна.

Иймд, хариуцагч Э.З-нхууль бус үйлдэл гаргасан гэм буруутай болох нь тогтоогдохгүй бөгөөд нэхэмжлэгчид 16 280 000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Э.З-ннэхэмжлэлтэй, Э.О-дхолбогдох ашиглалтын зардал 185 756 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухайд,

Нэхэмжлэгч Э.З Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, Сөүлийн гудамж, 20/2 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн 2203015812 дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгын 65.47 м.кв талбайд ногдох ашиглалтын зардалд 185 756 төгрөг гаргуулахаар хариуцагч Э.О-ийнээс шаардаж, 2017.02 сараас эхлэн Э.Одээрх зардлыг төлөхөөс татгалзсаны улмаас барилгын 1 246.72 м.кв талбайн өмчлөгчийнхөө хувьд хариуцагчийн өмчлөлийн талбайг хамруулан бүхий л зардлыг өөрөө төлсөн тул хариуцагчаас шаардах эрхтэй гэж үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч Э.Онэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нэхэмжлэгч Э.З тухайн төлбөрийг шаардах эрхтэй этгээд мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. Тодруулбал,

Хэрэгт авагдсан баримтаар, хариуцагч Э.ОСүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, Сөүлийн гудамж, 20/2 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн 3015812 дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгын 65.47 м.кв талбайн өмчлөгч, нэхэмжлэгч Э.Зуг барилгын 1 246.72 м.кв талбайн өмчлөгч болох нь тогтоогдох ба  нэхэмжлэгч уг зардлыг хариуцагчийн өмнөөс төлсөн гээд Парфюмлюкс ХХК-ний дохиолол хамгаалалт, ус, цахилгааны төлбөр гэх утгатай Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн баримтуудыг хэрэгт ирүүлсэн.

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно.” гэж заасан ба нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл хуулийн дээрх заалтад хамаарах боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, хариуцагчийн өмчлөлийн 65.47 м.кв талбайд ногдох зардалд 185 756 төгрөг гаргуулна гэж шаардлагаа тодорхойлох боловч хэрэгт ирүүлсэн баримтаар өөрийн өмчлөлийн талбайд ногдох ашиглалтын зардлыг төлсөн, эсхүл Э.О-ийнийн өмчлөлийн талбайн ашиглалтын зардлыг төлсөн нь тодорхойгүй, мөн төлбөрийг сайн дураар төлсөн этгээд болох Парфюмлюкс ХХК-иас шаардах эрхийг шилжүүлэн авсан нь баримтаар нотлогдохгүй, тус компанийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Э.Зөөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө Парфюмлюкс ХХК-д үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн нь Парфюмлюкс ХХК-ний гүйцэтгэсэн өр төлбөрийг бусдаар нөхөн төлүүлэхээр шаардах эрхийн үндэслэл болохгүй  гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч Э.Зхариуцагч Э.О-ийнийн өр төлбөрийг сайн дураар  төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.  

Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.З-нхүсэлтээр түүний эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэнийг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгч Э.О-ийн, Э.Знарын урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар Э.З-д холбогдох өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөтэй эзэмшиж, ашиглах эрхийг хязгаарлаж буй иргэн Э.З-нүйлдлийг хууль бусд тооцуулж, өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөтэй эзэмшиж ашиглахад аливаа байдлаар саад учруулахгүй байхыг иргэн Э.З-ддаалгах, иргэн Э.З-нбуруутай үйлдлээс болж учирсан хохиролд 16 280 000 төгрөг гаргуулах тухай Э.О-д-ийн нэхэмжлэлийн шаардлага, Э.О-д-д холбогдох ашиглалтын зардал 185 756 төгрөг гаргуулах Э.З-д/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.О-ийнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 379 800 төгрөгийг, нэхэмжлэгч Э.З-нулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6 300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                               Д.ЭНХЦЭЦЭГ

 

         ШҮҮГЧ                                 Б.МӨНХЖАРГАЛ

 

       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ