Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2019/00427

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: СШ ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.П-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Л.П, М.Т нар нь 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр манай байгууллагатай ЗГ120П54116 тоот дугаартай Цалин барьцаалсан зээлийн гэрээ, ЗГ1201154116 тоот дугаартай батлан даалтын гэрээ байгуулж 2 200 000 /хоёр сая хоёр зуун мянган тегрег/ төгрөгийн цалингийн зээлийг 12 /арван хоёр cap / сарын хутацаатай, эхний 6 сард бодогдох сарын хүү 3.7% /гурав аравны долоо хувь/, дараагийн 5 сард бодогдох сарын хүү 4,7%, сүүлийн нэг сард бодогдох хүү 8,5% байх нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлдэгч нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн "телбөрөөс 452 053 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрөөс 247 946 төгрөгийг төлж байсан ба үүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин өнөөдрийг хүртэл ямар ч өр төлбөр төлөөгүй болно. Байгууллагын зүгээс өр төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх тухай мэдэгдэж, удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж ирсэн. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар Л.П, М.Тнар нь үндсэн зээлийн үлдэгдэл 1 747 946 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 3 830 391 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл, нийт 5 578 337 төгрөг төлөөгүй байна. Дээрх дүнгээс 1 578 337 төгрөгөөс татгалзаж 4 000 000 төгрөг хариуцагч нараас гаргуулах хүсэлтэй байна. Талуудын хооронд байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ1201154116 тоот дугаартай зээлийн гэрээ, ЗГ1201154116 тоот дугаартай батлан даалтын гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 4 000 000 төгрөгийг Л.П, М.Тнараас гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.төгөлдөрөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 3 500 000 төгрөг гаргуулахаар багасгасан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч Л.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Нэхэмжлэгч СШИ ББСБ ХХК-ийн иргэний хэргийн хариуцагч Л.П би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би энэ зээлийг аваагүй, өөрийн найз н.Ганболор болон түүний нөхөр н.Мөнхбат нарт өгсөн. Ганболор нь тус ББСБ-д ажилладаг найзаараа миний нэр дээр зээл гаргуулж, аваад буцаагаад өөрөө төлнө гэж хэлээд төлөөгүй. Ганболорын нөхөр н.Мөнхбатын найз М.Тбатлан даагчаар орсон би энэ мөнгийг гар дээрээ аваагүй тэр 2 хүн өөрсдөө аваад 2 000 000 төгрөгийг нь авч, 200 000 төгрөгийг зээл гаргаж өгсөн хүндээ өгсөн. Миний нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлээд авсан байсан. Гэтэл надад нийгмийн даатгал төлсөн баримт хүртэл хуурамчаар бүрдүүлсэн байсан. Би энэ асуудлаар н.Ганболорт холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Хариуцагч Л.П нь 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр СШИ ББСБ ХХК-иас цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж зээл аваагүй ба мөнгийг н.Мөнхбат түүний эхнэр н.Ганболор нар авсан. Зээл авах үед Л.П миний бие ББСБ-аас зээл авах ямар ч боломжгүй байсан. Нийгмийн даатгалын дэвтэрт Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг танилынхаа компанид хамгийн бага хэмжээгээр буюу сард 20 000 төгрөг төлж нийгмийн даатгалын хугацааг явуулдаг байсан тул надад зээл гарах ямар ч боломжгүй байсан. Тухайн үед н.Ганболор, н.Мөнхбат нар СШИ ББСБ-ын ажилтантай хуйвалдаж хуурамч нотлох баримтуудыг зээлийн бүрдүүлбэр материалд бүрдүүлж зээлийн н.Мөнхбат болон н.Ганболор нар хувьдаа гаргуулан авсан. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээ нь 205 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн огноотой байдаг. Гэтэл мөнгө хүлээлцсэн баримт нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн баримт байна. Хариуцагч М.Төгөлдөрөөс гаргасан хариу тайлбарт н.Ганболор болон Л.П нар нь 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр надтай уулзаж СШИ ББСБ-аас зээл авах гэсэн юм батлан даагчаар ороод өгөөч гэсэн. Зээлдэгчээр Л.Пүрэвдагвыг оруулах гэж байгаа. Санаа зоволтгүй 7 хоногийн дараа төлнө гэж итгүүлсэн гэсэн. Өөрөөр хэлбэл 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байхад 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр мөнгө өгсөн. 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн батлан даагч М.Тцалин барьцаалсан зээлийн гэрээний батлан даалтын гэрээнд гарын үсэг зурсан. Мөн тухайн өдрөө зээл гараагүй. Маргааш нь зээл гаргана гэсэн боловч миний машин явдаггүй өдөр байсан тул очиж чадаагүй. 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр мөнгө бэлнээр зээлдэгч нарт өгөгдсөн үйл баримт тогтоогдож байна. Зээлийн маргаантай үйл баримтын талаар Л.П нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Уг гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 201625021098 дугаартай эрүүгийн хэрэг үүсээд уг хэрэгт Л.Пүрэвдагвыг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан. 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн мэдүүлэгт н.Ганболор нь надад байрны зээл бүтээж өгнө гэж дээрх мөнгөнүүдийг авахынхаа хажуугаар 2015 оны 9 дүгээр сард эгчид нь яаралтай мөнгөний хэрэг байна гээд надаар СШИ ББСБ-аас 2 000 000 төгрөгийг зээл авахуулсан гэсэн хохирогчийн мэдүүлэг авагдсан байна. Дээрх нотлох баримтуудаас үзэхэд мөнгийг н.Мөнхбат болон н.Ганболор нар авсан. Зээл авах үед хариуцагч нь зээл авах ямар нэг хүсэл зорилгогүй. н.Ганболор, н.Мөнхбат нарт итгэж залилуулсны улмаас уг зээлийг авч өгсөн байна. Мөн хэрэгт авагдаагүй боловч зээлийн бүрдүүлбэрд авагдсан материалуудыг н.Ганболор, н.Мөнхбат нар нь хуурамчаар бүрдүүлж өгсөн. Энэ нь хэрэгт авагдсан Л.Пүрэвдагвын 2015-2016 онд төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болон цалин барьцаалсан зээлийн гэрээний 5.1.6 дахь хэсэгт ажлын байрны баталгаа хэсэгт зээлдэгч нь н.Гэрэлт-Оюу ХХК-д менежерээр тогтвор суурьшилтай ажиллаж байгаа нь гаргаж өгсөн нотлох баримт болон бусад баримтуудаар нотлогдож байна гэдэг зөрүүтэй үйл баримтуудаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуульд заасан эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдүүлэгчид шилжүүлэх ёстой байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал зээлийн гэрээг хугацаагүй байгуулсан гэж үзэж 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Талуудын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 2.1.2 дахь хэсэгт зээлийн хугацаа нь 12 сар гэж заасан. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч нт зээлийн гэрээний хугацаа буюу 12 сарын хугацаанд хүү тооцож шаардах эрхтэй. Зээлдэгч нь гэрээнд заасны дагуу эргүүлэн төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчийн эрхийг хамгаалах зохицуулалтыг мөн адил хуульчилсан байдаг ба талууд энэ талаар гэрээний 6.1 дэх хэсэгт заасан байна. Энэ нь  Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг,  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүүгийн 20 хувьд тооцож нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэдэг зохицуулалттай. Гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү тооцох зохицуулалт байхад зээлийн гэрээ хугацаагүйгээр байгуулсан мэтээр дүгнэж 29 сарын хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хэрэв СШИ ББСБ-тай байгуулсан 12 сарын хугацаатай үндсэн төлбөр 2 200 000 төгрөгийг гэрээний хавсралт буюу хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд байгаа гэрээний хавсралтад тохиролцсоны дагуу хүүгийн төлбөр 566 230 төгрөгийг буюу нийт 2 766 230 төгрөгийг зээлдэгчээс тогтсон хугацаанд тухай бүрт нь авахаар тохирсон байна. Гэвч зээлдэгч нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор, тогтсон хугацаанд нь гүйцэтгээгүй, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй гэж үзвэл нэмэгдүүлсэн хүү зээлийн 20 хувиар тооцож, зээлийн нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна. Иймд хариуцагчийн зүгээс цалин барьцаалсан зээлийн гэрээний тооцоо нь үндсэн зээл 2 200 000 төгрөг, гэрээгээр тохиролцсон зээлийн хүү 566 230 төгрөг, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувиар тооцож 113 246 төгрөг буюу нийт 2 879 471 төгрөг байгаагаас зээлдэгч 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төлсөн нийт 700 000 төгрөгийг хасч тооцоход 2 179 476 төгрөг байна. Иймд уг асуудлыг иргэд хоорондын маргаан гэж үзвэл 2 179 471 төгрөг шаардах эрхтэй гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч СШИ ББСБ ХХК зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөгийг  Л.П, М.Тнараас гаргуулах тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Төгөлдөрөөс татгалзаж, хариуцагч Л.Пас  3 500 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

            Хариуцагч Л.П нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, нэхэмжлэгч байгууллагын холбогдох ажилтнууд хуурамч баримт бүрдүүлэн Д.Мөнхбат, Д.Ганболор нарт олгосон зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан ба энэ нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа баримтаар нотлогдоно, мөн нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүү нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй зэргээр маргаж байна.  

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ. Тодруулбал,

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, зохигч 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ЗГ1201154116 дугаартай, 2 200 000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлдүүлэхээр, эхний 5 сар 3.7 хувийн, дараагийн 5 сар 4.7 хувь, үлдэх 1 сард 8.5 хувийн хүү тооцохоор, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцлийг харилцан тохиролцсон цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, талууд гарын үсэг тамга тэмдгээр батлгаажуулсан байна.   /7-8 ху/

            Талууд гэрээний хугацаанд зээлдэгчээс төлөгдсөн төлбөрийн тухайд маргаангүй, харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцвал зохих этгээд мөн эсэх, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэх, хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхтэй эсэх талаар маргаантай.     

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа  эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарах хүчин төгөлдөр хэлцэл байна.     

           

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй талаар, хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1-т тус тус зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус зааснаар 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ЗГ1201154116 дугаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Хариуцагч нэхэмжлэгчийг нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй ба хэтэрсэн хугацааны хүү шаардах хууль зүйн үндэслэлгүй гэж маргах боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж зааснаар түүний тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болох нь зээлийн гэрээ, нэхэмжлэгч СШИ ББСБ ХХК-ний кассын зарлагын ордер зэрэг баримтаар нотлогдож байгаа тохиолдолд зээлийн мөнгөн хөрөнгийг өөрөө захиран зарцуулаагүй нь түүнийг гэрээний үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй. /хх-92 ху/

 

Түүнчлэн хариуцагчийн, СШИ ББСБ ХХК-ний ажилтан нь Д.Мөнхбат, Г.Ганболор нартай хамтран хуурамч баримт бүрдүүлэн залилан мэхлэх байдлаар гэрээнд гарын үсэг зуруулсан гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, Г.Ганболорт холбогдох эрүүгийн хэрэгт хохоиролгчоор тогтоогдсон нь хариуцагчийн татгалзлыг нотлохгүй байна. /хх 45-64 ху/

 

            Иймд хариуцагч Л.Пас 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ЗГ1201154116 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Сар шинэ  интернэшнл ББСБ ХХК-д олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлээд, шүүхээс гаргасан зээлийн тооцоолол нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнээс хэтэрсэн тул шүүх нэхэмжлэлийн хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Л.П-аас 3 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч СШИ ББСБ ХХК-нд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Пас 70 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч СШИ ББСБ ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.ЭНХЦЭЦЭГ