Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2021/0623

 

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: Э.Г ХХК

Хариуцагч: ХУДТХ-ийн татварын улсын байцаагч Д.Н, Т.Б.

Нэхэмжлэлийн шаардлага: “ХУДТХ-ийн татварын улсын байцаагч Д.Н, Т.Б нарын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудаснаас 2008 оны Татварын ерөнхий хуулиар тооцсон нийт 16,700,737.30 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн төлөөлөгч Н.Ж, гомдол гаргагчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагч Д.Н, Т.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-г 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.

"Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай" хуулийн 5-дугаар зүйл: 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс өмнө зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу тогтоосон татварын зөрчилд холбогдох шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг татварын маргаан таслах зөвлөл 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу хянан шийдвэрлэнэ.

7дугаар зүйл: 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс өмнө үүссэн татварын хяналт шалгалттай холбоотой татварын хөөн хэлэлцэх хугацааг тоолох, хугацааны тасалдлыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу тогтооно.

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.1-д  “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах, хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй.”

15 дугаар зүйлийн 15.3.2-д “Тайланг сар, улирлаар гаргаж, татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж татвар төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн өдрөөс”

15 дугаар зүйлийн 15.4-д “Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.”

№******* дугаартай шийтгэлийн хуудсанд:

 1. 2015 онд борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй зөрчилд 476,331.70 /дөрвөн зуун далан зургаан мянга гурван зуун гучин нэгэн төгрөг далан мөнгө/ төгрөгийн нөхөн татвар, 142,899.50 /нэг зуун дөчин хоёр мянга найман зуун ерэн есөн төгрөг тавин мөнгө/ төгрөгийн торгууль, 95,266.30 /ерэн таван мянга хоёр зуун жаран зургаан төгрөг гучин мөнгө/ төгрөгийн алданги бүхий акт тавьсан. Хөөн хэлэлцэх хугацаа тоолж эхэлсэн өдөр 2016 оны 01 дүгээр сарын 11-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 11-ны өдрөөр 4 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хүлээн зөвшөөрөхгүй болно. /2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлгүй болно/

 2. 2016-2017 оны борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1-р бүлгийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.4-т  “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулсан шийтгэл албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэх заалтыг баримтлан шийтгэлийн хуудсаар илэрсэн зөрчилд нөхөн ноогдуулсан татварын 30 хувьтай тэнцэх торгууль, 20 хувиас хэтрэхээргүй алданги тооцоолж, борлуулалтын орлого дутуу тооцсон 12,186,866.46 /арван хоёр сая нэг зуун наян зургаан мянга найман зуун жаран зургаан төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийн зөрчилд 1,218,686.60 /нэг сая хоёр зуун арван найман мянга зургаан зуун наян зургаан төгрөг жаран мөнгө/ төгрөгийн нөхөн татвар, 365,606 /гурван зуун жаран таван мянга зургаан зуун зургаан төгрөг/ төгрөгийн торгууль, 243,737.20 /хоёр зуун дөчин гурван мянга долоон зуун гучин долоон төгрөг хорин мөнгө/ төгрөгийн алданги нийт 1,828,029.80 /нэг сая найман зуун хорин найман мянга хорин есөн төгрөг наян мөнгө/ төгрөгийн төлбөр ногдуулсан нь хуульд нийцэж байна гэж маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүн дүгнэсэн хуучин хуулийг хэрэглэжээ.

Шинэ хуулиар 2019 оны 03 дугаар 22-ны өдөр "Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулийн 1 дүгээр зүйл, " Зөрчлийн тухай хууль"-ийн 11.19 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай гээд 11.19.1 дүгээр зүйлд “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй бол хүн хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тайлбар: Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна. 3 дугаар зүйлд “Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” Гэснийг үндэслэн 2016-2017 оны борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй зөрчилд 1,218,686.60 /нэг сая хоёр зуун арван найман мянга зургаан зуун наян зургаан төгрөг жаран мөнгө/ төгрөгийн нөхөн татвар, 121,866.61 /нэг зуун хорин нэгэн мянга найман зуун жаран зургаан төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөгийн торгууль, 243,723.32 /хоёр зуун дөчин гурван мянга долоон зуун хорин гурван төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөгийн алданги нийт 1,584,201.58 /нэг сая таван зуун наян дөрвөн мянга хоёр зуун нэг төгрөг тавин найман мөнгө/ төгрөгийн төлбөр ногдуулахыг хүлээн зөвшөөрнө.

 3. 2016 оны Х.К ХХК-ийн 109,712,727.27 /нэг зуун есөн сая долоон зуун арван хоёр мянга долоон зуун хорин долоон төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийн борлуулалтыг зөрчил гэж үзэн 10,971,272.70 /арван сая есөн зуун далан нэгэн мянга хоёр зуун далан хоёр төгрөг далан мөнгө/ төгрөгийн нөхөн татвар, хуучин хуулиар 3,291,381.80 /гурван сая хоёр зуун ерэн нэгэн мянга гурван зуун наян нэгэн төгрөг наян мөнгө/ төгрөгийн торгууль, 2,194,254.50 төгрөгийн алданги тавьсныг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компанийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд НӨАТ-ын ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг 2017 онд ХУД-н татварын улсын байцаагч Ц.Ц, У.У нар хийж Х.К ХХК-ийн 109,712,727.27 / нэг зуун есөн сая долоон зуун арван хоёр мянга долоон зуун хорин долоон төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийн борлуулалтыг зөрчил гэж үзээгүй шалгалтыг дуусгасан. Харин татварын улсын байцаагч Д.Н нь манай компани дээр 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ирээд Ц.Ц байцаагч өөрийнхөө шалгасан 2016 НӨАТ-н худалдан авалтаас Х.К ХХК-ийн 109,712,727.27 / нэг зуун есөн сая долоон зуун арван хоёр мянга долоон зуун хорин долоон төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийн худалдан авалт дээр заавал акт тавь гэж шахаад байна гэж хэлсэн. Бид хариуд нь 2016 оны НӨАТ-ын ногдуулалтыг бүтэн шалгаад зөрчил гэж үзээгүй шалгалт дууссан. Одоо хувийн ашиг сонирхлоор заавал акт тавь гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Гэвч бид Ц.Ц байцаагчийн хувийн сонирхлоор Д.Н байцаагч акт тавих нь тодорхой байсан учраас 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр тайландаа залруулга хийснийг татварын цахим систем хүлээн авч баталгаажуулсан.

Иймд ХУДТХ-ийн татварын улсын байцаагч Д.Н, Т.Б нарын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудаснаас 2008 оны Татварын ерөнхий хуулиар тооцсон нийт 16,700,737.30 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гомдлын шаардлагыг би тайлбарлая. Гомдлын шаардлага 10 төрлийн утгатай татвараас бүрдэж байгаа. Эхнийх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудлыг оруулсан гэж үзэж байна. Торгуулиуд Зөрчлийн тухай хуульд зааснаар 10 хувиас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл 30 хувиар тооцсон. Тухайлбал 2 дахь татвар нь 4 сая төгрөгийн татварт алданги нь 95 байх ёстой. 5 дахь татварын хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш этгээдээс авсан 109 сая төгрөгийн асуудалд алданги нь 2.1 сая, торгууль нь 3.2 сая байх ёстой. 8 дахь татварын хувьд дутуу тооцоо хийсэн. 2.894.000 төгрөгийн зөрчилд нөхөн татвар нь 289 мянган төгрөг, торгуулийг 30 хувиар бодсон байна. Үүнийг 20 хувиар бодох ёстой байсан. 9 дэх татварт нөхөн татвар нь 3 сая, 10 хувиар бодох ёстой байсан. Гэтэл 30 хувиар бодсон байна. 10 дахь татварын хувьд 10 хувиар бодох ёстой байтал 30 хувиар бодсон байна. Үүний нийлбэр үнийн дүн нь 16.700.737 төгрөг болж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан болон торгууль, алдангийг зөв тооцоогүй улмаас үүссэн үнийн дүн болох 16.700.737 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч ХУДТХ-ийн татварын улсын байцаагч Д.Н, Т.Б нар шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ХУДТХ-т бүртгэлтэй, Н.Ж захиралтай, Э.Г ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд төлөвлөгөөт иж бүрэн татварын хяналт, шалгалт хийх, 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 23170400168 тоот томилолтын дагуу ХУД-ийн татварын улсын байцаагч Д.Н, Т.Б нар шалгаж нийт 305,459,871.26 төгрөгийн зөрчилд 2019 оны 12 сарын 27-ны өдөр 23******* тоот шийтгэлийн хуудас үйлдсэн.

Дээрх шийтгэлийн хуудасны нийт 305,459,871.26 төгрөгийн зөрчилд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 23******* тоот шийтгэлийн хуудас үйлдсэн.

Дээрх шийтгэлийн хуудасны нийт 305,459,871.26 төгрөгийн зөрчил нь дараах байдалтай:

1. 2015 онд 4,763,317.46 төгрөгийн, 2016 онд 2,894,640.00 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тооцож аж ахуй нэгжийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ноогдох орлогод тооцоогүй /дараах 5 ширхэг хөндлөнгийн мэдээллээр падаан/

 

Падааны огноо

 

Дугаар

 

 

Худалдан авагчийн нэр

 

Худалдан авагчийн регистрийн дугаар

 

Бараа, ажил үйлчилгээний үнэ

 

 

 

4/7/2015

17091224

1

2030314

Эрдэнэтхивс

1,667,390.91

201504

Борлуулалт

 

6/10/2015

17108476

1

2031027

Их-Ирээдүйн наран

761,281.82

201506

Борлуулалт

 

6/19/2015

17108477

1

4381963

ТIШТЭМ

870,672.00

201506

Борлуулалт

 

7/1/2015

17108437

1

5926343

БЖПгео физик монголиа

732,354.55

201507

Борлуулалт

 

7/31/2015

17108475

1

2886677

ТОМБ

731,618.18

201507

Борлуулалт

4,763,317.5

3/28/2016

22289982

1

2095173

БУЯН

2,894,640.00

201603

Борлуулалт

2,894,640.0

 

2. 2016 онд Х ХХК-иас 109,712,727.27 төгрөгийн баримтаар нотлогдоогүй  зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцон, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцож төсөвт төлөх татварыг бууруулсан.

3. 2015 онд 4,763,317.46 төгрөгийн, 2016 онд 6,053,152.00 төгрөгийн, 2017 онд татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй /2016 оны НӨАТ-ийн тайлангийн борлуулалтын орлогын дүн 3,665,678,042.90 төгрөг, хоорондын зөрүү, НӨАТ-ийн тайландаа дутуу тусгасан зөрүү 3,158,512.00 төгрөг, 2017 оны НӨАТ-ийн тайлангийн борлуулалтын орлогын дүн 1,538,883,829.98 төгрөг, ААНОАТ-ийн борлуулалтын орлогын дүн 1,540,254,227.00 төгрөгөөр тайлагнасан тайлан хоорондын зөрүү, НӨАТ-ийн тайландаа дутуу тусгасан зөрүү 1,370,397.00 төгрөг /

4. 2016 онд Х ХХК-aac 1161231590 тоот дугаар бүхий хий бичилттэй падаанаар 109,712,727.27 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “худалдан авалт” хэсэгт тусгаж татвар ногдуулах орлогыг бууруулсан

5 Хувь хүний орлогын албан татварын тайлангаар 2016 онд ногдуулсан 41,147,805.80 төгрөгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй.

6. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангаар 2016 онд ногдуулсан 25,041,787.00 төгрөгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй тус тус зөрчилтэй байна.

Дээрх зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1 дүгээр бүлгийн 1.4 дүгээр зүйл: " Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ" заалтыг баримтлан Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлгийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 1.1.татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан, тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан ... бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно», « 1.2. татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн; ... бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно» , мөн зүйлийн 2 дахь хэсэг « Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно», мөн зүйлийн 4 дэх хэсэг «Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй ... бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, Татварын Ерөнхий Хуулийн 74 дүгээр зүйлийн « 74.1 ... Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна . » / Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд Зөрчлийн тухай хууль Шинэчилсэн найруулга / хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/ гэж заасны дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон нийт 39,027,660.00 төгрөгийн төлбөрийг оногдуулсан. Үүнд:

1. 2015 онд 4,763,317.46 төгрөгийн, 2016 онд 2,894,640.00 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тооцож аж ахуйн нэгжийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй зөрчлөөр 2015 оны 12 сарын 31-ний аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх 3,062,924,820.40 төгрөгийн алдагдлыг бууруулж 3,058,161,502.90 төгрөгөөр, 2016 оны 12 сарын 31-ний аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх 3,030,147,630.70 төгрөгийн алдагдлыг бууруулж 3,027,252,990.70 төгрөгөөр тохируулсан.

2. 2016 онд Х ХХК-аас 109,712,727.27 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцон, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцож төсөвт бууруулсан зөрчлөөр 2016 оны 12 сарын 31-ний аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн тохируулсан алдагдлыг 3,027,252,990.70 төгрөгөөс бууруулж 2,917,540,263.50 төлөх татварыг төгрөгөөр тохируулсан.

3. а. 4,763,317.46 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан тусгаагүй, татвар ногдох орлогод татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тооцоогүй зөрчилд 476,331.70 төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 142,899.50 төгрөгийн торгууль оногдуулж, 95,266.30 төгрөгийн алданги тооцсон

б. 2016 онд ААНОАТ-ийн тайлангаар 3,863,076,117.50 төгрөгийн борлуулалтын орлого тайлагнасан, НӨАТ-ийн тайлангаар 3,665,648,042.90 төгрөгийн 6,053,152.00 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй зөрчилд 605,315.20 төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 181,594.60 төгрөгийн торгууль, 121,063.30 төгрөгийн алданги тооцсон.

в. 2017 онд 1,370,397.00 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй зөрчилд 137,039.70 төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 41,111.90 төгрөгийн торгууль оногдуулж, 27,407.90 төгрөгийн алданги тооцсон.

4. 2016 онд Х ХХК-аас 1161231590 тоот дугаар бүхий хий бичилттэй падаанаар 109,712,727.27 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусгаж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 10,971,272.70 төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 3,291,381.80 төгрөгийн торгууль оногдуулж, 2,194,254.50 төгрөгийн алданги тооцсон.

 5. Хувь хүний орлогын албан татварын тайлангаар 2016 онд ногдуулсан 41,147,805.80 төгрөгийн татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд 7,996,355.40 төгрөгийн торгууль оногдуулж, 3,998,177.70 төгрөгийн алданги тооцсон.

6. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангаар 2016 онд ногдуулсан 25,041,787.00 төгрөгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд 5,692,091.40 төгрөгийн торгууль оногдуулж, 3,056,096.70 төгрөгийн алданги тооцсон.

 Нэхэмжлэлд дурдагдсан зөрчлүүдэд тайлбар

1. 2015 онд 4,763,317.46 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тооцож нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй зөрчилд 76,331.70 төгрөгийн нөхөн татвар, 142,899.50 төгрөгийн торгууль, 95.266.30 төгрөгийн алданги, нийт 714,797.50 төгрөгийн төлбөр ногдуулсан байгааг хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хүлээн зөвшөөрөхгүй гэсэнд:

Тухайн үед мөрдөгдөж байсан 2008 оны 5 дугаар сарын 20 - ний өдрийн Татварын Ерөнхий хуулийн 11 дүгээр зүйл. Татварын хөөн хэлэлцэх хугацаа 11.1.Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй ..- ийн дагуу 2014 2018 оныг хамруулсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусах үндэслэлгүй болно.

 2. 2016-2017 онд 12,186,866.46 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй зөрчилд 1,218,686.60 төгрөгийн татвар, 365,606.00 төгрөгийн торгууль оногдуулж, 243,737.20 төгрөгийн алданги, нийт 1,828,029.80 төгрөгийн төлбөр ногдуулсан нь хуульд нийцэж байна гэж маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүн дүгнэсэн хуучин хуулийг хэрэглэжээ. Шинэ хуулиар 2019.03.22 өдөр " Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай " 1 дүгээр зүйл. 11.19.1 Татварыг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй бол хүн хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй татварын 0,1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно . Тайлбар : энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна ... гэсэнд:

Дээрх зөрчилд нөхөн татвар торгуулийг тооцохдоо: Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлгийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг « 1.1.татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан, тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан ... бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно » гэсэн заалтыг;

Алданги тооцохдоо: Тухайн үед мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлгийн 11.19 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт « Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтын дагуу хариуцлага тооцоход татвар төлөгчийн эрхзүйн байдлыг дордуулах байсан тул Зөрчлийн тухай хуулийн Ерөнхий ангийн 1 дүгээр бүлгийн 1.4 дүгээр зүйл: " 4.Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтын дагуу татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн « 74.1 ... Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дунгийн 20 хувиас хэтрэхээргүй байна . >> Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04 - ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд Зөрчлийн тухай хууль / Шинэчилсэн найруулга / хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө / гэж заасны дагуу хариуцлага тооцсон.Татвар төлөгчийн нэхэмжлэлдээ дурдсан 2019 оны 03 сарын 22 - ний өдрийн " Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай ” хуулийн 1 дүгээр зүйлийн 11.19.1 дэх заалт нь дээрх зөрчилд хэрэглэх үндэслэлгүй болно.

3. 2016 оны Х ХХК-аас 1161231590 тоот 109,712,727.27 төгрөгийн борлуулалтыг зөрчил гэж үзэн 10,971,272.70 төгрөгийн нөхөн татвар. 3,291,381.80 төгрөгийн торгууль, 2,194,254.50 төгрөгийн алданги тавьсныг хүлээн зөвшөөрөхгүй. Өмнө нь 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2017 онд ТУБ Ц.Ц, У.У нар шалгалт хийхдээ дээрх падааныг зөрчил гэж үзээгүй шалгалтыг дуусгасан ... 2020.01.09-ний өдөр тайландаа залруулга хийсэн гэсэнд:

Дээр дурдагдсан 2016 оны 12 дугаар 31-ний өдөр Х ХХК-аас 1161231590 тоот падаанаар 109,712,727.27 төгрөгийн бараа материал худалдан авсан гэх асуудлыг шалгаж үзэхэд тухайн худалдан авалт нь шалгалтын явцад нотлогдохгүй байсан тул Зөрчлийн тухай хуулийн 11.19.1.2 дахь заалтыг баримтлан 10,971,272.70 төгрөгийн татвар, 3,291,381.80 төгрөгийн торгууль, 2,194,254.50 төгрөгийн алданги тооцон, 2019 оны 12 сарын 27-ны өдрийн 23******* дугаартай шийтгэлийн хуудсаар төлбөрийн дүнд орж бичигдэж, шийдвэр үйлдсэн.

 Гэтэл 2020 оны 01 сарын 08-ний өдөр 2019 оны 12 сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа илгээхдээ худалдан авалтын буцаалт хэсэгт нийт 2,995,981,454.51 төгрөгийн худалдан авалтын падааныг буцаалт хийн тайлагнасан байсан. Э.Г ХХК-д хийсэн 2013.01.01-с 2017.12.31-ныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн татварын хяналт шалгалт хийсэн зөрчлийн дүнгээр 23******* дугаартай шийтгэлийн хуудас 2019 оны 12 сарын 27-ны өдөр үйлдсэн, шийдвэр гарснаас хойш календарийн 12 хоногийн дараа буюу 2020 оны 01 сарын 08 - ний өдөр тухайн тайланг илгээсэн, 2020 оны 01 сарын 14-ний өдөр/ 2019 оны 12 дугаар сарын тайлан ТТХТасгийн байцаагч хүлээн авсан байна. Уг худалдан авалтын буцаалтад тусгасан 29 ширхэг падааны, 1 ширхэг нь Х ХХК-аас 2016 оны 12 сарын 31-ний өдөр 161231590 тоот падаанаар авсан 109,712,727.27 төгрөгийн, 28 ширхэг нь М ХХК-аас авсан 2017 оны 10 сарын 19-ний өдрийн ТУБ Ц.Ц, Ү.У нарын дүгнэлт бичигдсэн 2,886,268,727.24 төгрөгийн падаан байсан. Энэ асуудлыг шалган НТГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн НТГ-ын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолд "Гомдол гаргагч хяналт шалгалт хийх томилолт олгогдоод, шалгалтаар тухайн зөрчил илэрч шийтгэлийн хуудас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэний дараа 2020 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр илэрсэн зөрчлийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын буцаалт хөнгөлөлтийн дүн / мөр58 / дотор тайлагнан цахимаар илгээсэн нь татварын бүртгэл мэдээллийн санд хадгалагдсан тайлангаар нотлогдож байна"  гэж шийдвэрлэсэн болно” гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу тогтоосон татварын зөрчилд холбогдох шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг татварын 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө шалгасан бол өмнөх Татварын ерөнхий хуулиар явна гэж заасан. Хуучин хуульд хөөн хэлэлцэх хугацааг 5 жилээр тооцохоор заасан байгаа. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш дагаж мөрдөж байгаа Татварын ерөнхий хуульд хөөн хэлэлцэх хугацааг 4 жилээр заасан. Энэ хоёр хууль хоорондоо ялгаатай. Тухайн зөрчил нь хууль батлагдаж, хэрэгжихээс өмнө гарсан зөрчил учраас өмнө нь батлагдсан Татварын ерөнхий хуулиар явж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа мөн ялгаагүй адилхан. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шийтгэлийн хуудас үйлдэгдсэн байна. Энэ нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Э.Г ХХК-иас тус шүүхэд хандан “ХУДТХ-ийн татварын улсын байцаагч Д.Н, Т.Б нарын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудаснаас 2008 оны Татварын ерөнхий хуулиар тооцсон нийт 16,700,737.30 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. ХУДТХ-ийн татварын улсын байцаагч Д.Н, Т.Б нар Э.Г  ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт, шалгалт хийж, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар нийт 305.459.871,26 төгрөгийн зөрчилд 12.189.959,30 төгрөгийн нөхөн татвар, 17.345.434,60 төгрөгийн торгууль, 9.492.266,10 төгрөгийн алданги нийт 39.027.660 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Гомдол гаргагч Э.Г  ХХК -ийн зүгээс дээрх шийтгэлийн хуудсын зарим хэсгийг эс зөвшөөрч “2015 онд борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй зөрчилд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хариуцлага хүлээлгэсэн”, “2019 оны "Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулиар 11.19.1 дүгээр зүйлд “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй бол хүн хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тогтсон байхад зөрчлийн торгууль, алдангийг 2008 оны Татварын ерөнхий хуульд зааснаар ногдуулсан нь хууль бус”, “бид 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тайландаа залруулга хийсэн байхад 2016 оны Х ХХК-ийн 109,712,727.27 төгрөгийн борлуулалтыг зөрчил гэж үзэн шийтгэл оногдуулсан нь хууль бус” хэмээн маргаж байна.

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд,

Хариуцагч ХУДТХ-ийн татварын улсын байцаагч Д.Н, Т.Б нар ХУДТХХШТ-ийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 23170400168 дугаар томилолтын үндсэн дээр Э.Г ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт, шалгалт хийж:

- 2015 онд 4,763,317.46 төгрөгийн, 2016 онд 2,894,640.00 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тооцож аж ахуй нэгжийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ноогдох орлогод тооцоогүй,

- 2016 онд Х ХХК-иас 109,712,727.27 төгрөгийн баримтаар нотлогдоогүй  зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцон, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцож төсөвт төлөх татварыг бууруулсан,

-  2015 онд 4,763,317.46 төгрөгийн, 2016 онд 6,053,152.00 төгрөгийн, 2017 онд 1,370,397.00 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тооцож Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй,

- 2016 онд Х ХХК-aac 1161231590 дугаар бүхий хий бичилттэй падаанаар 109,712,727.27 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “худалдан авалт” хэсэгт тусгаж татвар ногдуулах орлогыг бууруулсан,

- Хувь хүний орлогын албан татварын тайлангаар 2016 онд ногдуулсан 41,147,805.80 төгрөгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй,

- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангаар 2016 онд ногдуулсан 25,041,787.00 төгрөгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчлийг тус тус үйлдсэн болохыг тогтоон, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар нийт 305.459.871,26 төгрөгийн зөрчилд 12.189.959,30 төгрөгийн нөхөн татвар, 17.345.434,60 төгрөгийн торгууль, 9.492.266,10 төгрөгийн алданги нийт 39.027.660 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Улмаар, шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч холбогдогчоос гаргасан гомдлын дагуу Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 109 дүгээр тогтоолоор “...гомдол гаргагчийн хувь хүний орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 41.147.805.80 төгрөгийн татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд 4.114.780.50 төгрөгийн торгууль, 3.998.177.70 төгрөгийн алданги ногдуулах, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангаар ногдуулсан 25.041.787 төгрөгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд 2.504.178.70 төгрөгийн торгууль, 3.056.096.70 төгрөгийн алданги ногдуулахаар” буюу шийтгэлийн хуудсаар ногдуулсан нийт 39.027.660 төгрөгийн төлбөрөөс 66.189.582.80 төгрөгийн зөрчилд оногдуулсан 7.069.487.52 төгрөгийн торгуулийг хүчингүй болгож, 305.459.871.26 төгрөгийн зөрчилд 12.189.959.30 төгрөгийн нөхөн татвар, 10.275.947.08 төгрөгийн торгууль, 9.492.266.10 төгрөгийн алданги нийт 31.958.172.48 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр Татварын улсын байцаагчийн 309888 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулсан болох нь,

Гомдол гаргагч Э.Г ХХК-ийн төлөөлөгчөөс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх зөрчлүүдийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан зөрчлийн хэргийн материал, холбогдогчийн мэдүүлэг холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

3. Гомдол гаргагч Э.Г ХХК-ийн гомдлын шаардлагын үндэслэл болсон “2015 онд борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй зөрчилд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хариуцлага хүлээлгэсэн” гэх үндэслэлийн тухайд:

Хариуцагч ХУДТХ-ийн татварын улсын байцаагч Д.Н, Т.Б нар нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 23170400168 дугаар томилолтын үндсэн дээр Э.Г ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт, шалгалт хийж, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар нийт  39.027.660 төгрөгийн төлбөрийг Э.Г ХХК-иар төлүүлэхээр тогтоосон.

Ингэхдээ 2015 онд хамаарах зөрчилд 4,763,317.46 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй зөрчилд 476.331,70 төгрөгийн нөхөн татвар, 142.899,50 төгрөгийн торгууль, 95.266.30 төгрөгийн алданги ногдуулсан асуудал нь Улсын Их Хурлаас 2019 онд батлагдсан Татварын ерөнхий хуульд /шинэчилсэн найруулга/ заасан нөхөн татвар, алданги, торгууль ногдуулан хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй байна.

Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд  заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”, 11.3-т “Энэ хуулийн 11.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг дараахь байдлаар тоолж эхэлнэ:

11.3.2. тайланг сар, улирал бүр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн татварын тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” хэмээн заасан бөгөөд

 Улсын Их Хурлаас 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө татварын хууль тогтоомж зөрчсөн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл хэвээр үйлчилнэ”, 3 дугаар зүйлд “2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтыг эхлүүлсэн бол уг хяналт шалгалтыг 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн дагуу үргэлжлүүлэн, хянан шийдвэрлэнэ” хэмээн тус тус хуульчилсан.

Тухайн тохиолдолд хариуцагч татварын улсын байцаагчид нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын 2017 оны 23170400168 дугаар томилолтын үндсэн дээр Э.Г ХХК-ийн 2013-2017 оныг дуусталх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт, шалгалт хийж 2015 онд 4,763,317.46 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тооцож, татвар ногдох орлогод тооцоогүй зөрчлийг илрүүлэн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* дугаар шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3.2 дахь хэсэгт нийцсэн байна.

4.  “2019 оны "Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулиар 11.19.1 дүгээр зүйлд “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй бол хүн хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тогтсон байхад зөрчлийн торгууль, алдангийг 2008 оны Татварын ерөнхий хуульд зааснаар ногдуулсан нь хууль бус” гэх үндэслэлийн тухайд:

Улсын Их Хурлаас 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө татварын хууль тогтоомж зөрчсөн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл хэвээр үйлчилнэ”, 3 дугаар зүйлд “2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтыг эхлүүлсэн бол уг хяналт шалгалтыг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн дагуу үргэлжлүүлэн, хянан шийдвэрлэнэ”  хэмээн тус тус заасан.

Тухайн тохиолдолд хариуцагч татварын улсын байцаагчид нь  Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын 2017 оны 23170400168 дугаар томилолтын үндсэн дээр Э.Г  ХХК-ийн 2013 -2017 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт, шалгалт хийж, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөхөөс өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 2, 4 дэх хэсэг, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан журмын дагуу төлбөр ногдуулсан  буюу нь хуульд нийцсэн байна.

5. “2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тайландаа залруулга хийсэн байхад 2016 оны Х.А ХХК-ийн 109,712,727.27 төгрөгийн борлуулалтыг зөрчил гэж үзэн шийтгэл оногдуулсан нь хууль бус” гэх үндэслэлийн тухайд:

Улсын Их Хурлаас 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-н 31 дүгээр зүйлийн 31.4-т “Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй”, 86 дугаар зүйлд “энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн тус тус заасан бөгөөд хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан холбогдох бусад баримтаар гомдол гаргагч Э.Г ХХК нь 2016 оны 12 дугаар 31-ний өдөр Х ХХК-аас 1161231590 тоот падаанаар 109,712,727.27 төгрөгийн бараа материал худалдан авсан  хэмээн тайлагнасан байх боловч маргаан бүхий захиргааны акт болох татварын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* дугаар шийтгэлийн хуудас үйлдэгдсэний дараа буюу 2020 оны 01 сарын 08-ний өдөр Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийг зөрчин, 2019 оны 12 сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд залруулга хийж худалдан авалтын буцаалт хэсэгт нийт 2,995,981,454.51 төгрөгийн худалдан авалтын падааныг буцаалт хийж тайлагнасан  болох нь тогтоогдож байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр гомдол гаргагч Э.Г  ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 2, 4 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн /2008 оны / 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн “ХУДТХ-ийн татварын улсын байцаагч Д.Н, Т.Б нарын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудаснаас 2008 оны Татварын ерөнхий хуулиар тооцсон нийт 16,700,737.30 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Э.Г ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.М