Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 219

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Жагдбаатар овогт Лхагвасүрэнгийн Баярсайхан,

    Шүүгдэгч Боржигон овогт Доржсүрэнгийн Долгорсүрэн нарыг бүлэглэж, давтан үйлдлээр бусдын орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлснаас бусдад “бага бус” хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баярсайханд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар, шүүгдэгч Д.Долгорсүрэнд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л.Баярсайхан, Д.Долгорсүрэн нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Л.Баярсайханы урьдчилан цагдан хоригдсон 36 хоног, шүүгдэгч Д.Долгорсүрэнгийн урьдчилан цагдан хоригдсон 104 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Л.Баярсайхан, Д.Долгорсүрэн нараас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 1.405.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч Л.Баярсайханаас нийт 702.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Байгалмаад 32.500 төгрөгийг, хохирогч Б.Түмэнд 97.500 төгрөгийг, хохирогч Ё.Даваасүрэнд 205.000 төгрөгийг, хохирогч Б.Галсансанжаа 292.500 иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхтулгад 75.000 төгрөгийг,

Шүүгдэгч Д.Долгорсүрэнгээс нийт 702.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Байгалмаад 32.500 төгрөгийг, хохирогч Б.Түмэнд 97.500 төгрөгийг, хохирогч Ё.Даваасүрэнд 205.000 төгрөгийг, хохирогч Б.Галсансанжаа 292.500 иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхтулгад 75.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.

 

          7. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан шууд бус зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

 

8.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Л.Баярсайхан, Д.Долгорсүрэн нарын эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

9. Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             И.ГАНБАТ