Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
Хэргийн индекс | 184/2018/04024/И |
Дугаар | 184/ШШ2019/00668 |
Огноо | 2019-03-13 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2019/00668
2019 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 184/ШШ2019/00668 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д. ХХК,
Нэхэмжлэгч: Н ХХК,
Нэхэмжлэгч: Ц.С нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Э-т холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэг болох Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамжны .. тоот хаягт байрлах, нэгж талбарын 1863.... дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-22... дугаарт бүртгэгдсэн, 1.835 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг “Дэн атар говь” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах, гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийн доголдлыг арилгахад гарсан зардал буюу 41.921.239 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Худалдах-худалдан авах гэрээ”-ний хавсралт №1-ийн 14 дүгээрт бичигдсэн эд хөрөнгийг шилжүүлэх тохиролцоог Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д ХХКболон Н ХХКнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгч Ц.С, хариуцагч Б.Э, түүний өмгөөлөгч Ш.Ж, С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Д” ХХК, “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б болон нэхэмжлэгч Ц.С нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК-ийн захирал Ц.С миний бие 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Д” ХХК-ийн захирал Б.Этэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж “Дэ” ХХК-ийг 100 хувь худалдан авсан. Компанийн нийт үнэлгээ 1.200.000.000 төгрөг байсан ба харилцан тохиролцож гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 800.000.000 төгрөг болгосон. Д ХХКнь Г банкинд ихээхэн хэмжээний зээлтэй байсан ба зээлээ төлж чадахгүй болсон тул Голомт банк нь тус компанийг худалдан авахыг Ц.С надад санал болгож зээлээр авсан. “Д” ХХК-ийг худалдан авахад Голомт банкнаас 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн №ЗГ.. зээлийн гэрээгээр 250.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №ЗГ11... тоот зээлийн гэрээгээр 650.000.000 төгрөгийг тус тус зээлдэн авч “Д” ХХК-ийн өрийг дарж, компанийг шилжүүлэн авсан. 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн худалдан, худалдан авах гэрээний хавсралтад заагдсан жагсаалтын 14 дүгээрт бичигдсэн 1.835 м.кв газар нь Б.Эийн нэр дээр байсан ба одоог хүртэл компанийн нэр дээр шилжүүлж өгөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Энэхүү маргаан бүхий газар нь Голомт банкны барьцаанд байгаа бөгөөд Голомт банк иргэн Б.Эт уг барьцаалбарыг чөлөөлж өгөхгүй барилт хийж манай компанийн эрх ашгийг хамгаалж байгаа. Тус компанийн үйл ажиллагаа явуулдаг гол газар. Иймд Б.Эийн нэр дээр бүртгэлтэй байгаа Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Сонсголонгийн зам гудамж Г... тоот хаягт байрлах нэгж талбарын 1863... дугаартай 1.835 м.кв газрын эзэмших эрхийг “Д” ХХК-д шилжүүлэхийг хариуцагч Б.Эт даалгаж өгнө үү. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа. Учир нь “Д” ХХК-ийн хувьцааг худалдан авах гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулж, Б.Эээс компанийн хувьцааг 100 хувь худалдан авсан. Ингэхдээ хувьцааг худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-д татварын байгууллагад төлөх өр төлбөр 12.557.846 төгрөг, 3.1.2-д Нийгмийн даатгалын байгууллагад төлөх шимтгэлийн өр төлбөр 22.525.967,26 төгрөг, 3.1.3-д “УБДС” ТӨХК-д төлөх дулаан ашиглалтын төлбөр 3.171.126 төгрөг, 3.1.4-д газрын төлбөр 3.666.300 төгрөг нийт 41.921.239,26 төгрөгийг худалдагч тал болох Б.Э төлөх үүрэгтэй. Гэвч хариуцагч Б.Э нь энэхүү үүргээ биелүүлэхгүй байгаа тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д ХХК-д шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж манай байгууллагын эрх ашгийг хөндөж байна. Иймд хариуцагч Б.Эээс 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг хангуулж 41.921.239,26 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Маргаан бүхий 1835 м.кв газар нь Д ХХК-ийн газар биш, харин хувь хүн Б.Э миний хөрөнгө юм. Уг газар дээр миний үл хөдлөх хөрөнгө байдаг тул би уг газрыг өгөх хүсэл зориггүй байсан болно. Түүнчлэн бид гэрээ байгуулахдаа Газрын албанаас зөвшөөрөл аваагүй тул уг газар шилжүүлэх тохиролцоо нь хүчин төгөлдөр бус юм. Мөн нэхэмжлэгч Ц.С нь миний 149.000.000 төгрөгийн хөрөнгийг надад буцаагаад өгчихвөл нэхэмжилж байгаа 49.921.239 төгрөгийн татвар, нийгмийн даатгалын өр төлбөрийг төлж болно. Учир нь Ц.С нь миний болон Л ХХК-ийн өмчлөлийн 149.000.000 төгрөгийн эд хөрөнгийг залилан авсан ба уг асуудлаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Иймд ул уг асуудлыг эцэслэн шийдвэрлэтэл иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Н” ХХК-ийн захирал Ц.С нь манай эхнэр Э.Н-ийн “Л” ХХК-д Монгол улсын Засгийн газрын “Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 2015 оны 149 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Аж үйлдвэрийн сайдын 2015 оны 96 дугаар тогтоолоор 4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гарснаас хойш хамтран ажиллаж уг мөнгийг ашиглах асуудлыг бидэнд тавих болсон. Б.Э миний бие “Л” ХХК-д гүйцэтгэх захирлын албыг хашдаг байсан тул Аж үйлдвэрийн яамнаас миний нэр дээр зээлэнд хамрагдах болсныг мэдэгдсэн. Ц.С бид нар дээрх зээлийн мөнгийг авч хамтран ажиллах талаар 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр санамж гэрээ байгуулсан. Тухайн санамж гэрээг үндэслэн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Миний бие ноос ноолуур самнах, хялгас ялгах үйл ажиллагаа эрхэлдэг “Д” ХХК-иа 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр худалдахаар гэрээ байгуулсан. Энэ гэрээнд компанийг худалдах компанийн үйлдвэрлэлийн барилга байшин түүнд хамаарах газрыг шилжүүлэн өгөхтэй холбоотой харилцааг зохицуулсан. Уг гэрээ хэрэгжилтийн явцад тодорхой асуудлууд гарсан тул 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дахин худалдан худалдан авах гэрээ байгуулан компанийн энгийн хувьцааг худалдах, шилжүүлэх асуудлыг зохицуулсан гэхдээ тодорхой амлалт үүргүүдийг харилцан тохиролцсон. Иймд гэрээний 5 дугаар зүйлийн 5.3, 5.4-д “... худалдагчид өгсөн амлалт, баталгаагаа зөрчсөн тохиолдолд компанийг буцаан шаардах эрхтэй” гэж тусгасан. Д ХХК-ийг худалдсаны дараа хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг эргэлтийн хөрөнгөд оруулан түүхий эдийг боловсруулан экспортод гарган тус компанийг ажиллуулж компаниас олох ашиг болон Голомт банктай хийсэн гурван талт гэрээний дагуу олгогдох 2 тэрбум төгрөгийн ашиглалтаас гарах ашиг орлогыг 50:50 хувиар хүртэх тухай харилцан тохиролцсон. Ц.С нь “Д” ХХК-ийг шилжүүлэн авч “Л” ХХК-ийн нэрээр олгогдсон зээлийн эрхийг шилжүүлэн аваад тус хөнгөлөлттэй зээлийн зарцуулалт, ашиг орлого, эрсдэг үйл ажиллагаагаа байгуулсан гэрээний дагуу тайлагнан хяналт тавиулахгүй, хамтран ажиллагаагүй юм. Миний бие 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн худалдан худалдан авах гэрээний хавсралтын талаар Ц.Стай тохиролцохдоо компанийн биш, хувийн хөрөнгөө шилжүүлэх тохиролцоо хийсэн байна. Уг газар нь миний нэр дээр байдаг хувь хүний хөрөнгө бөгөөд дээр нь үл хөдлөх хөрөнгө байдаг болно. Нөгөө талаар Ц.С бидний хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь компанийн эд хөрөнгийг худалдахтай холбоотой харилцааг зохицуулж байгаа болохоос биш хувийн эзэмшлийн газар худалдах харилцааг зохицуулаагүй. Түүнчлэн газар эзэмших эрх нь Газрын албаны зөвшөөрөлтэйгээр бусдад шилждэг болно. Бид Газрын албаны зөвшөөрлийг аваагүй тул уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус юм. Иймд 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний 1 дүгээр хавсралтын 14-т заасан хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ц.С, болон “Д” ХХК, Н ХХКнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар тайлбарлаж байна. Хуулийг буруу тайлбарласан байна гэж үзэж байна. 2015 оны 6 сард хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ бол хүчин төгөлдөр хэлцэл. Энэ хэлцлийн үндсэн дээрээс дараагийн хэлцлүүд хийгдэж байгаа гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Д” ХХК, “Н” ХХК, Ц.С нар нь шүүхэд хандаж, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэг гэх Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамжны .. тоот хаягт байрлах, нэгж талбарын 1863.... дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-22... дугаарт бүртгэгдсэн, 1.835 м.кв талбай 1 бүхий газар эзэмших эрхийг “Дэн атар говь” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах, мөн гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийн доголдлыг арилгахад гарсан зардал буюу 41.921.239 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч Б.Э бүхэлд нь эс зөвшөөрч, улмаар 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Худалдах-худалдан авах гэрээ”-ний хавсралт №1-ийн 14 дүгээрт бичигдсэн эд хөрөнгийг шилжүүлэх тохиролцоог Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 58 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Худалдах-худалдан авах гэрээ”-нд: “Н ХХК-ийг төлөөлж захирал Ц.С”, “Д ХХК-ийг төлөөлж захирал Б.Э” гэж бичигдсэн, эдгээр хүмүүс гарын үсэг зурж, хуулийн этгээдүүдийн тэмдэг дарагдсан байх боловч уг гэрээ нь хуулийн этгээдүүдийн хооронд бус, хувь хүмүүс болох Ц.С, Б.Э нарын хооронд байгуулагдсан гэж үзэхээр байна.
Учир нь, гэрээний дагуу шилжүүлж буй “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Б.Э гэх хувь хүн байсан, сүүлд хувьцаа эзэмшигч нь Ц.С гэх хувь хүн болсон байхаас гадна “...Ц.С, Б.Э бид танилууд байсан учир эрх болон эд хөрөнгийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон ...” гэх зохигчдын тайлбар, “...сүүлд Ц.Стай нэмэлтээр “Л” ХХК-ийн тоног төхөөрөмжийг худалдах гэрээг амаар байгуулсан...” гэх хариуцагчийн тайлбар, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, “Худалдах-худалдан авах гэрээ”-г хувь хүн Ц.Стай байгуулж, “Дэн атар говь” ХХК-ийн хувьцааг Ц.Ст шилжүүлж өгсөн зэрэг баримтуудаар маргаан бүхий гэрээ нь иргэн Ц.С болон Б.Э нарын хооронд байгуулагдсан болох нь тогтоогдож байна.
Дээр дурдсан гэрээгээр хариуцагч Б.Э нь 1.200.000.000 төгрөгийн өртөг бүхий 38 нэр төрлийн эд хөрөнгө болон эрх /маргаан бүхий газар эзэмших эрх нь Хавсралт №1-ийн 14 дүгээрт бичигдсэн/-ийг 800.000.000 төгрөгт тооцон нэхэмжлэгч Ц.Сын өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Б.Эийн Голомт банк дахь 800.000.000 төгрөгийн өрийг өөрийн үүсгэн байгуулсан “Н” ХХК-д шилжүүлэн авах үүрэг хүлээж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна. 2 Иймд уг гэрээний үүргийг худалдан авагч Ц.С нь худалдагч Б.Эээс шаардах эрхтэй юм.
Хариуцагч Б.Э нь гэрээний хавсралт №1-ийн 14 дүгээрт бичигдсэн эд хөрөнгийг нэхэмжлэгч Ц.Ст шилжүүлэх хүсэл зориггүй байсан, гэрээний агуулгыг эндүүрсэн, өөрийн нэр дээр байгаа газрыг шилжүүлж байна гэж ойлгоогүй, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, түүнчлэн маргаан бүхий газар эзэмших эрхийг шилжүүлэх хэлцлийг хийхийн тулд Газрын албанаас зөвшөөрөл авах шаардлагатай тул хэлцлийн энэ хэсэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэлийн энэ шаардлагыг эс зөвшөөрч, улмаар энэ үндэслэлээр, хэлцлийн энэ хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг Ц.С, “Н” ХХК, “Д” ХХК-иудад холбогдуулан гаргажээ.
Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүхийн шийдвэр нь аливаа этгээдийн “зөрчигдсөн эрх”-ийг сэргээхэд чиглэдэг, аливаа этгээд нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор шүүхэд
_______________________________
хандаж “нэхэмжлэл”, “гомдол”, “хүсэлт” гаргадаг боловч энэ үндэслэлээр “хэлцэл хүчин
төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлагыг бие даасан шаардлага биш гэж үзэх боломжгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө чөлөөтэй тодорхойлох эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн “тодорхойлсон шаардлага”-ын хэмжээнд маргааныг шийдвэрлэх үүрэгтэй юм.
Иймд “хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” хариуцагчийн шаардлагыг бие даасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж үзсэн болно.
Хариуцагч Б.Э нь маргаан бүхий газар эзэмших эрхийг Голомт банкны зээлийн барьцаанд бариулсан, уг зээлийн өрийг нэхэмжлэгч Ц.С нь Голомт банктай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн үүсгэн байгуулсан “Н” ХХК-д шилжүүлэн авсан, гэрээгээр тохирсон 800.000.000 төгрөгийн хэмжээнд хариуцагч Б.Э нь Голомт банкны өмнө хүлээсэн зээлийн үүргээс чөлөөлөгдсөн талаар маргаагүй тул Голомт банкны барьцаанд байсан маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Ц.Ст шилжүүлж өгөх хүсэл зориггүй байсан, андуурсан, төөрөгдсөн гэх хариуцагчийн тайлбар эргэлзээтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримт /тайлбар/-ыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.
Мөн худалдан авагч Ц.С болон худалдагч Б.Э нар нь газар буюу үл хөдлөх хөрөнгө бус газар эзэмших “эрх”-ийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон тул өмчлөгч төр буюу Газрын албанаас хэлцэл хийх зөвшөөрөл авах ёстой гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-д зааснаар “эрх” худалдах-худалдан авах хэлцэл хийхийг хуулиар хориглоогүй байна.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т: “Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” гэж заасан нь газар эзэмшигчид үүрэг хүлээлгэсэн, эсхүл тодорхой үйлдэл хийхийг хориглосон заалт бус, харин тус хуулийн 35.1-д зааснаар газар эзэмшигчид эрх олгосон заалтаас гадна нийтийн эрх зүйн хүрээнд, төрөөс газар эзмшигчид эрх олгож буй зохицуулалт юм. Иймд Иргэний хуулиар зөвшөөрөгдсөн хэлцлийг хийхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар Газрын албанаас зөвшөөрөл авах ёстой байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.
Түүнчлэн, нэхэмжлэгч Ц.С нь маргаан бүхий газар эзэмших эрхийг “Д ХХК-ийн нэр дээр шилжүүлэх”-ийг хариуцагч Б.Эт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэдийгээр 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ нь Ц.С болон Б.Э нарын хооронд байгуулагдсан байх боловч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч /Ц.С/-ийн зөвшөөрлөөр өөр этгээд /Дэн атар говь ХХК/-д гэрээний зүйлийг хүлээлгэн өгч /шилжүүлж/ болдог тул “Дэн атар говь ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах” Ц.Сын нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой.
Худалдагч Б.Э нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Худалдах-
______________________________
худалдан авах гэрээ”-ний 3.5-д зааснаар “Д” ХХК-тай холбоотой өр төлбөрийг бүрэн барагдуулах үүргийг буюу худалдсан эд хөрөнгөтэй холбоотой доголдлыг арилгах үүргийг худалдан авагч Ц.Сын өмнө хүлээжээ. Хариуцагч Ц.Э нь “Д” ХХК-тай холбоотой 41.921.239 төгрөгийн өр төлбөр төлөгдөөгүй байсныг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч Ц.С нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар өр төлбөр буюу доголдлыг арилгахыг хариуцагч Б.Эээс шаардах эрхтэй юм.
Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг эс зөвшөөрөхдөө, “Л” ХХК-ийн өмчлөлийн 149.000.000 төгрөгийн тоног төхөөрөмжийг буцаан өгсөн нөхцөлд “Д” ХХК-тай холбоотой байсан өр болох 41.921.239 төгрөгийг төлнө, уг хөрөнгийг буцааж өгөөгүй учир 41.921.239 төгрөгийг төлөхгүй хэмээн тайлбарлах боловч энэ нь Ц.Сын өмнө хууль болон гэрээгээр хүлээсэн эд хөрөнгөтэй холбоотой доголдлыг арилгах үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй юм.
Түүнчлэн хариуцагч талаас, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Худалдах-худалдан авах гэрээ”-ээр тохиролцсон эд хөрөнгө бус, “Л” ХХК-ийн өмчлөлийн 149.000.000 төгрөгийн тоног төхөөрөмжийг дур мэдэн авч явсан /барьцаалсан, эсхүл эзэмшилдээ авсан/ асуудлаар Цагдаагийн байгууллагад хандсан хэмээн тайлбарлаж байх тул “маргаан бүхий газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах”, “эд хөрөнгөтэй холбоотой доголдлыг арилгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжгүй юм.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Сын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.Эт холбогдох маргаан бүхий газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах, 41.921.239 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д ХХКболон “Н” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Эт холбогдуулан, “Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэг гэх Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамжны .. тоот хаягт байрлах, нэгж талбарын 1863.... дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-22... дугаарт бүртгэгдсэн, 1.835 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг “Дэн атар говь” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах, мөн гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийн доголдлыг арилгахад гарсан зардал буюу 41.921.239 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргахдаа зөвхөн нэг нэхэмжлэгч нь 437.760 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасан үндэслэлээр, бусад нэхэмжлэгч нар болох “Н” ХХК, “Д” ХХК-иудаас тус бүр 437.760 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, Б.Эээс 41.921.239 төгрөгийг гаргуулан Ц.Ст олгож, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамжны .. тоот хаягт байрлах, нэгж талбарын 1863.... дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-22... дугаарт бүртгэгдсэн, 1835 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг “Дэн атар говь” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Б.Эт даалгасугай.
2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүрэг үүсээгүй тул хариуцагч Б.Эт холбогдох, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамжны .. тоот хаягт байрлах, нэгж талбарын 1863.... дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-22... дугаарт бүртгэгдсэн, 1835 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах, 41.921.239 төгрөг гаргуулах тухай Н ХХК, Д ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны .. тоот хаягт байрлах, нэгж талбарын 1863.... дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-22... дугаарт бүртгэгдсэн, 1835 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Худалдах-худалдан авах гэрээ”-ний Хавсралт №1-ийн 14-т бичигдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай Ц.С, “Н” ХХК, “Д” ХХК-иудад холбогдох Б.Эийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Саас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 437.760 төгрөгийг, хариуцагч Б.Эээс сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, “Н” ХХК, “Д” ХХК-иудаас тус бүр 437.760 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Б.Эээс 437.760 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ст олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧБ.ХИШИГБААТАР