Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Г.Уртнасан |
Хэргийн индекс | 138/2019/00108/И |
Дугаар | 138/ШШ2019/00225 |
Огноо | 2019-03-21 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 138/ШШ2019/00225
201******* оны 03 сарын 21 өдөр | Дугаар 138/ШШ201*******/00225 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******/РД:*******/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн,
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, 3-3 тоотод оршин суух, овгийн ын /РД:ЖЗ*******041118/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг 14 780 47******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201******* оны 01 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ч.Ануужин
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.*******
Хариуцагчийн төлөөлөгч Д.Галтогтох нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л. нь 2018 оны 01 сарын 31-ний өдөр Б.*******тэй зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэйгээр, 7 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 8 сарын 31-ний өдөр дууссан боловч хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл болон хүүг төлөөгүй бөгөөд 201******* оны 01 сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 6 355 47******* төгрөг, алданги 3 425 000 төгрөг буюу нийт 14 780 47******* төгрөгийг төлөөгүй байна.
Л. нь сард 750 000 төгрөгийг хүүнд төлөх ёстой бөгөөд 2018 оны эхний гурван сарын хүүнд 2 250 000 төгрөг төлсөн. Хүүг нийт ашигласан хугацаанд хоногийн хүүгээр тооцвол нэг хоногийн хүү нь 24 657,5 төгрөг болж байгаа. 2018.01.31-ний өдрөөс 2018.08.31-нийг хүртэлх гэрээний хугацаа болох 212 хоног дээр 2018.08.31-ний өдрөөс 201*******.01.15-нийг хүртэл хугацаа хэтрүүлсэн хоног болох 137 хоногийг нэмээд нийт 34******* хоногийн хүүг тооцвол 8 605 467,5 төгрөг болж байна. Үүнээс Л.ын зээлийн хүүнд төлсөн 3 сарын хүү болох 2 250 000 төгрөгийг хасаад үлдэгдэл 6 355 47******* төгрөгийг зээлийн хүүнд нэхэмжилж байгаа. Алдангийн хувьд гэрээнд зааснаар зээл төлөх хугацааг хэтрүүлсэн бол хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг тооцохоор заасан тул 2018.08.31-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 201*******.01.15-ний өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн 137 хоногийг үндсэн зээл болох 5 000 000 төгрөгийн 0,5 хувь 25 000 төгрөгөөр үржүүлж 3 425 000 төгрөгийг алдангид нэхэмжилж байгаа. Алданги болох 3 425 000 төгрөг нь үндсэн зээл болон түүний хүүгийн нийт дүнгийн 50 хувиас хэтрээгүй тул хууль зөрчөөгүй.
Иймд Л.аас зээлийн гэрээний үүрэгт 14 780 47******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.
Хариуцагч Л. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2018.01.31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж Б.*******ээс 5 000 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд гэрээний дагуу зээлээ төлөхийг хүлээн зөвшөөрнө. Гэвч нэхэмжилсэн 14 780 47******* төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүүнд төлөх ёстой байсан 5,6,7,8 саруудын хүү болох 3 000 000 төгрөг, алдангид 2 500 000 төгрөг, нийт 10 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******т төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 201******* оны 3 сард багтаан үндсэн зээл 5 000 000 төгрөгийг төлж, үлдэх хүү алданги 5 500 000 төгрөгийг 201******* оны 4,5 саруудад хувааж төлөх хүсэлтэй байна. Нэхэмжлэгч үүнийг зөвшөөрвөл эвлэрлээр шийдүүлэхийг хүсч байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.ын хувьд нэхэмжлэгчтэй зээлийн гэрээг бичгээр байгуулж зээл авсан, үндсэн зээл болон гэрээний хугацааны үлдэгдэл хүүг төлөх асуудал дээр маргахгүй байгаа. Тэрээр гэрээний дагуу эхний 2,3,4 саруудын хүүг сар бүр 750 000 төгрөгөөр төлж, хүүнд нийт 2 250 000 төгрөгийг төлсөн боловч зээлийн хүү хэт өндөр байсан тул гэрээний хугацаанд үлдсэн 4 сарын хүүгээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Тухайн үед мөнгөний хэрэгцээ шаардлага байсан тул сарын 15 хувийн хүүг зөвшөөрч гэрээ байгуулсан. Гэтэл хүүгээ төлж чадахгүй нөхцөл байдал бий болоход сарын 15 хувийн хүү нь арилжааны банкууд болон хадгаламж зээлийн хоршоо, ломбардны хүүгээс хэт өндөр байгаа болохыг мэдсэн. Хадгаламж зээлийн хоршоо, ломбардны зээлийн хүү хамгийн өндөр нь сарын 10 хувьтай байдаг, Монгол банк, бусад арилжааны банкнуудын зээлийн хүү сарын 5 хувь байдаг. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр тохирсон хүү сарын 15 хувь байгаа нь бусад зээлийн хүүгээс хэт өндөр, миний төлөөлүүлэгчийн эрх ашигт хохиролтой байгаа тул зээлийн гэрээний хүүг сарын 10 хувь болгож хасч өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Нэхэмжлэгч зээлийн хүүг хоногоор тооцсон нь буруу, гэрээнд сарын 15 хувь байхаар заасан байхаас гадна зээлдэгч зөвхөн гэрээний хугацааны хүүг төлөх үүрэгтэй тул гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн алданги нэхэмжлэхдээ үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлсэн байгаа нь мөн үндэслэлгүй, зээлийн хүү нь гүйцэтгээгүй үндсэн үүрэгт хамааралгүй. Иймд шүүх зээлийн хүүг 10 хувь болгож хасвал үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүүнд 2 000 000 төгрөг, алдангийг үндсэн зээлийн 50 хувиар тооцон 2 500 000 төгрөг буюу ******* 500 000 төгрөгийг хариуцагчийн хувьд төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ээр дамжуулан хариуцагч Л.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14 780 47******* төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Л. нь нэхэмжлэгч Б.*******ээс 2018 оны 01 сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн хүүг сар бүр, үндсэн зээлийг 2018 оны 8 сарын 31-ний өдөр төлөх, зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцон Монгол Улсын Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулжээ.
Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар хариуцагч Л. нь зээлийн гэрээний хугацаа дуусмагц үндсэн зээл болон түүний хүүг нэхэмжлэгч Б.*******т төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр гэрээгээр тохирсны дагуу 2018 оны 02 сараас 4 саруудын зээлийн хүүнд нийт 2 250 000 төгрөгийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлсэн боловч гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацааны хүү болон үндсэн зээл 5 000 000 төгрөгийг тус тус хугацаанд нь төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх ба талууд дээрх үйл баримтуудын талаар тус тус маргаагүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Л.аас үндсэн зээлд 5 000 000 төгрөг, зээлийн хүүнд 6 355 47******* төгрөг /2018 оны 01 сарын 31-ний өдрөөс 201******* оны 01 сарын 15-ны өдөр хүртэл нийт 34******* хоногийг хоногийн хүү болох 24 657,5 төгрөгөөр үржүүлэн 8 605 47******* төгрөг болж байгаа бөгөөд үүнээс түүний төлсөн 2 250 000 төгрөгийг хассан/, алдангид 3 425 000 төгрөг / 2018 оны 8 сарын 31-ний өдрөөс 201******* оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн 137 хоногийг үндсэн зээлийн 0,5 хувь болох 25 000 төгрөгөөр тооцсон/ нийт 14 780 47******* төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүүнд 2 000 000 төгрөг, алдангид 2 500 000 төгрөг буюу нийт ******* 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх боловч зээлийн хүү хэт өндөр буюу банк, хадгаламж зээлийн хоршоо, ломбардаас олгож байгаа зээлийн хүүтэй харьцуулахад хэт өндөр байгаа тул ломбард болон хадгаламж зээлийн хоршооны зээлийн хүүтэй дүйцүүлэн сарын 10 хувиар тооцон зээлийн хүүг хасуулах саналыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь зээлийн хүүг тооцохдоо зээл олгосон 2018 оны 01 сарын 31-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 201******* оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл нийт 34******* хоногийг хоногийн хүү 24 657,5 төгрөгөөр тооцон 8 605 47******* төгрөгөөс Л.ын зээлийн хүүнд төлсөн 2 250 000 төгрөгийг хасч, зээлийн хүүнд 6 355 47******* төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох бөгөөд хүүгийн хэмжээ, хүү төлөх хугацааг зөвхөн гэрээгээр тохиролцон тогтоодог.
Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 01 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар зээлийн хүүг сарын 15 хувь байхаар, 2.2, 2.6-д тус тус зааснаар гэрээний хугацаа 2018 оны 01 сарын 31-ний өдрөөс 2018 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл 7 сар байх, хүүг сар бүр бэлнээр төлөх тухай талууд тус тус тохирсон зэргээс үзвэл талууд хүүг хоногоор тооцон төлөхөөр харилцан тохиролцоогүй байхаас гадна хариуцагч Л. зээлийн хүүг 2018 оны 05 сараас эхлэн гэрээний хугацаа дуусах хүртэл 4 сарын хүүг төлөөгүй байна.
Иймд хариуцагч Л. нь зээлийн гэрээгээр тохирсны дагуу зээлийн хүүг сар бүр гэрээний хугацаанд төлөх үүрэгтэй байх тул 2018 оны 5 сараас 8 сарыг дуустал буюу гэрээний хугацаа дуусах хүртэлх 4 сарын хүүг сарын 15 хувиар тооцон /5 000 000*15 хувь=750 000* 4сар/ 3 000 000 төгрөгийг зээлийн хүүнд хариуцагч Л.аас гаргуулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болдог.
Гэвч тухайн үед буюу талуудын хооронд гэрээ байгуулагдах үед Монгол банкнаас зарласан зээлийн хүү, арилжааны банкууд, хадгаламж зээлийн хоршоо, ломбардаас олгох зээлийн хүү буюу зах зээлийн дундаж хүү хэд байсан болох, талуудын харилцан тохирсон зээлийн гэрээний хүү нь дээрх банк болон эрх бүхий байгууллагаас олгох зээлийн хүүгээс хэт өндөр буюу зээлдэгчийн эрх, ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэх нөхцөл байдлыг нотлох бичгийн баримт хэрэгт авагдаагүйгээс хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй гэж үзэх тул шүүх хариуцагчийн хүсэлтээр талуудын гэрээгээр харилцан тохирсон 15 хувийн хүүг дээрх үндэслэлээр багасгах боломжгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчаас гэрээгээр тохирсны дагуу үндсэн зээл 5 000 000 төгрөгийн 0,5 хувь болох 25 000 төгрөгийг хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн 2018 оны 8 сарын 31-ний өдрөөс 201******* оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл 137 хоногоор тооцон 3 425 000 төгрөгийг алдангид нэхэмжилснийг хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь зөвхөн үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 2 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, зээлийн хүү нь гүйцэтгээгүй үүрэгт хамаарахгүй гэж маргажээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.
Хуулийн дээрх зүйлд заасан гүйцэтгээгүй үүрэг гэдгийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийг ойлгох бөгөөд хүүтэй зээлийн хувьд хүү төлөх үүрэг нь олгосон зээлтэй уялдаа холбоо бүхий үндсэн үүрэгт хамаардаг.
Талуудын дунд байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл болон түүний хүүг тус тус төлөх үндсэн үүргийг зээлдүүлэгчийн өмнө хүлээсэн байх тул энэ талаарх хариуцагч талын татгалзал үндэслэлгүй байна.
Түүнчлэн хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 3 000 000 төгрөг буюу нийт 8 000 000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөлгүй 2018 оны 8 сарын 31-ний өдрөөс 201******* оны 01 сарын 15-ныг хүртэл нийт 137 хоног хугацаа хэтрүүлсэн талаар маргаагүй.
Иймд гэрээнд заасны дагуу алдангийг тооцон үзвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 8 000 000 төгрөгийн хоног тутмын 0,5 хувь болох 40 000 төгрөгийг түүний хугацаа хэтрүүлсэн хоног болох 137 хоногоор тооцвол 5 480 000 төгрөгийг хариуцагч нь алдангид төлөх үүрэгтэй боловч хуульд зааснаар алдангийн нийт дүн 8 000 000 төгрөгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул гэрээнд заасны дагуу алдангид 4 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Л.аас үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 3 000 000 төгрөг, гэрээний алдангид 4 000 000 төгрөг буюу нийт 12 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 780 47******* төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 1*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Л.аас зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 780 47******* /хоёр сая долоон зуун наян мянга дөрвөн зуун далан ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 852 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.аас улсын тэмдэгтийн хураамжид 206 *******50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4-т тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН